Wednesday 30 June 2010

дөрөв ...

Өчдөр нахисан уулт зарлав. Багын гурван балинчтайгаа дөрвүүлээ нийлж аваад идэх нь идэж, коктель мэтхэнийг эргүүлэх нь эргүүлж, миний бие сурсанаараа сүүлийн үед хувьдаа хит болоод байгаа том грушиктэй мэлтгэр шар айргийг хоолой руугаа гүд хүд гулгуулж таашаал авлаа... оох

Бяд 4 хаа сайгүй хэлхэлдэж явдгийг мэддэг нэг иргэн энэ 4 их хотын секс киноны хүүхнүүд шиг гээд хэлчижээ, тэрийг нь өчдөр олж сонсоны хэрэг юу билээ хэн нь хэн байж болох талаар даруй таамаг дэвшүүлэн шуугицгаав.

Бид 4-ийн эхнийх нь нөхөртэй, гэр бүлсэг тул Шарлот ажгуу ...
хоёрдахь нь нэг компаний ерөнхий ня бо, баргийн бол инээж наалинхайтаж нял шял гэхгүй, ажил хэрэгч маркийн болохоор Миранда ...
гуравдахь нь жинхэнэ хүнээ л хүлээж байдаг бөгөөд нэг найз залуутай болсон ч бүтээгүй, улмаар итгэл алдралгүй хүлээсээр нэгэн залуутай саяхан танилцаад байгаа ба цаашид харилцаа нь хэрхэхийг нарийвчлан ажиглан тандаж буй. Гэх мэтийн хэв шинжээрээ Керрид хамгийн ойртож очих юм.
дөрөвдэхь нь миний бие ... Саманта юм уу тэгээд хаха гоё шүү.

Их хот гэснээс УБ ч үнэхээр л том хот шиг санагдаж байна шүү, хаа сайгүй түгжрээл гсн. Дэлгүүр хэсэхэд ч бас нэг үеэ бодвол урамтай байдаг болжээ, хятад шиг хямд биш л болохоос. Миний хувьд найз хүүхнүүдтэйгээ хамт юм худалдаж авах авахгүй нь ч хамаагүй /дийлэнхдээ шопинхолик хөдлөнө л дөө/ дэлгүүр хэсэж хэсэж ядраад маруужин идэх, кофе уух зэргээр амрангаа загварын сэтгүүл үзэж, хоорондоо ангалзаж балайрч савж унах ч тасархай амралт болдым даа, стресс нам тайлагддаг.

Нээрэн саяхан манай ажлын нэг хижээл насны ах германд гурван сар болоод ирэв ээ, тэгээд ярьж байна, тэнд чинь хүмүүс их өөр байдаг юм, нэгнээ доош нь хийнэ гэж байхгүй, юмыг хялбархаан болгоод л сайхан шийдээд явчихдаг юм байна, тэрнээс биш манайхан шиг гүн гүн юм бодоол, лаг лаг зүйл ярих гээд тэрэндээ улам ТЭНЭГТЭЭЛ тэ ...
гэсэн хаха, ах бол асар ойлгосон байгаамаа, та шүү, ёстой гоё.

6 comments:

Enzo said...

Ахыг асар бишрэв.

sato said...

igaa hamgiin mundag, igaa hamgiin caak

sato said...

Neeree enenii omnoh bichleg haashaa orchiv? Huuye ustgatsiimuu ugui yu

Bagatur said...

Өөрийн чинь блогийг уншиж эхлээд удаж байна. 2007 оноос хойш юмдаг уу да. дахин бичлэг хийж эхэлсэн юм байна. өөрийн чинь ертөнцөөр аялах тун сайхан байна. амжилт хүсье

Мика /美香/ said...

Hi, Samanta :)
Найз нөхөдтэйгөө уулзаж нөгөөхийг чинь хоолойгоороо гүд гүд давуулхийнсан..

Bayasum said...

тэр ах асар л гүн юм ярьждээ.. :P

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...