Monday 22 September 2008

жингүйдэл

Хааяа богд уулын моддыг хараад хэрэв би мод байсан бол баларч байхгүй юу гэж нэг бус удаа жингүйдэж айсан юмдаг. Хөдөлж явж чадахгүй, яг нэг газраа хичнээн удаанаар юм таг зоолттой. Мод салхинд шуугина, наранд ээгдэнэ, эрвээхэйд идүүлж магад, гал ирвэл гарцгүй хуйхлагдана, хүмүүс ирээд хугалчихаж мэднэ, гэтэл эдний өөдөөс яаж ч чадахгүй, мөн ч хөөрхийлөлтэй байхсан гэж ...

Магадгүй бүр эсрэгээр мод намайг өрөвддөг биз, энэ гэж хүний үр төл хэзээ хойно бий болсон юу ч мэдэхгүй чаавас, учраа олохгүй амьтан, яах гэж ирсэнээ ухаардаг ч юм уу үгүй ч юм уу, нэг л их зорилгосог, тэр нь ямар учиртай нь асар бүрхэг, сайхан амьдрал? сайхан амьдрал гэдэг нь яг юу ч юм? мөнгө? сайн ажил? хайр? хөөрхий дөө гээд л ...

Уул ус мод хад салхи шоргоолж бүргэд баавгай барс гээд амьтад, байгаль, бүх юмстай ярьж сурах юмсан. Манай монголчуудын бөөгийн шүтлэг чинь ерөөсөө энэ тэнгэр уул ус сүнс сүлдтэй ярьдаг гэдэг биз дээ. Гэснээс сүүлийн үед энд тэндгүй бөө тодордог болчиж, урьд нь хаана байснаа одоо ингэж олноороо гарч ирээд байдаг юм бол доо. Оюутан байхад бөө судлаач Пүрэв гуайн лекц сонсож байхад бөө хүн гэдэг шавь орж уламжлагддаг биш, төрдөг юм, бөө болж төрсөн хүнд хоёрхон зам бий, нэг бол бөө болох, үгүй бол үхэх. Ингээд л тэнгэр сахиустай харьцаж нэгэн ёсны зайран болдог байх даа, бид мэт нь биеэр мэдрээгүй учир хэлж яаж мэдэх вэ. Бидний таньж мэдээгүй өчнөөн юмс байгаа болохоор юун туханд хүрэлгүй үгүйсгээд унах нь хэр тааруу л явдал.

За энэ олон оршлыг дуусгаад хэлэхэд ойр хавьд уншсан хамгийн гоё ном “Салхи зүсэлсэн хөвгүүн”-ээс болоод ингэж баахан жингүйдэв. “... харагдах ёсгүй зүйлийг оршдоггүй гэж үгүйсгэх нь өрөвдөлтэй хэрэг” тул бидний мэдэх мэдэхгүй өчүүхэн эд эсийн ертөнц, аварга том гариг эрхэс ... ерөөс харагдах хийгээд үл харагдах олон янзын ертөнц бий гэдгийг үгүйсгэж чадахгүй шүү дээ. Хүнээс өмнө оршин байсан, хүн сөнөхөд ч оршин байх бөмбөрцөгийн түмэн бодис байсаар атал “би бол хүн юм гээд гоохолзох хэрэггүй л юм” уу даа ...

Баярламаар нь, зүүдэндээ ч атугай салхи хөлөглөөд нисэж чаддаг минь ямар гоё вэ. Салхи ярихыг, болжмор жиргэлдэхийг, шоргоолжнууд ярилцахыг хэзээ ойлгодог болох вэ? Би яах гэж “энд” ирээд байгаагаа бүтэн бодож байлуу? Бодлоо гээд гүйцэд ухаарах чадал хүн надад бийсэн билүү?!

ps: зохиолч С.В.Николь, орчуулагч П.Наранбаяр, "Салхи зүсэлсэн хөвгүүн"

юм ярихгүй, зүгээр жингүйрцгээе ;)

Saturday 20 September 2008

Намрын дунд сарын 17


Зураач Ч.Хүрэлбаатарын "Намрын дунд сарын арван долоон" (1996 он) зураг.

Сүүдэрт орчлонгийн найранд сүүлдэсхийгээд ирээ юү
Сүй болзоогүй амраг бусдынх болсон байлаа
Бодол хөглөх насанд гуниг тээсэн хайр минь
Босгож барьсан гэрийн тань босгонд бүдрээд буцлаа ...

Tоост орчлонгийн найранд оройтосхийгээд ирээ юү
Toсч угтаагүй амраг хүнийх болсон байлаа
Tooлж өсөх насанд төөрч ирсэн хайр минь
Tooноо тулсан амьдралын тань тотгыг мөргөөд буцлaa

Monday 15 September 2008

үзэсгэлэн

мууртай бүсгүй (зөөлөн зураг)
модтой чихэр ба охин (хөөрхөн комикс, модтой чихэрээ чи шүү)
бүсгүй (сайн зураг санагдсан, 78 оны залуу зурсан байлуу даа, залуу сайхан бие цогц, гэхдээ зөөлөн өнгөтэй боловч жаргалтай бүсгүйн тухай биш юм шиг? )
бригадын дарга (хаа нэг зуу татчихдаг сэтгэл сайтай эр? дотор хүнтэй нь зурчихсан, энгийн, лаг)
дурсамж (санаж байнаа ... юу ч хэлмээргүй, надаас хол бай)
бүргэд (89 оны хүү балаар зурсан байсан, алдаа багатай, шууд авъяас!!!)

үзвэр + хадам биш ээ хурим

Өнөөдөр нэг үзвэр (?) үзмэр (?) үзэв. Нүүдлийн ба суурин соёл иргэншлийн зохицол гээд асар сүртэй нэртэй, үндэсний түүхийн музей дотор ердөө нэг жоохон өрөөнд музей (?) үзэсгэлэн (?) гарсан байна. Шилэн хоргонд тавьсан зүйлс нь МЭӨ 3-р зууны үеийн олдвороор эхлээд 20-р зууны дээл хувцас эмээл сэлтээр дуусаж байна. Нүүдэл суудал хоёр яаж зохицсон юм бөө мэд. Судлаач хүн харвал л зүгээр байх.

Гэснээс маргааш айхтар алдарт 17 болж 80 хос хуримлчнаа одоо (бөөн атаархал үнэртүүлсэн), хурим ч яахав, хүмүүс шинийн 17 гээд яриад байх юм, сарны тооллыг шинийн 1-с 15 хүртэл шинэ сар гээд, 15-с 30 хүртэл сар хуучирлаа гэдэг биш юм уу, зүгээр л намрын дунд сарын 17 гэх байх хэмээн мунхагласангүй, ээж хэлж байсан болохоор бодсын.

Би ер нь хурим найр хийхгүй. Хадам, хүргэн, худ ураг гэж танихгүй наян хүн цуглуулчаад тэрээ энээ болох гэж бөөн ядаргаа, ер нь сууж гэрлэх ч гүй мөддөө, хүмүүс хүүе хүүхэд хэнздэнэ гэнэ, согогтой гардаг л гэнэ, эмэгтэй хүний биед нь муу гэнэ гээд л ... би зүв зүгээр байхад яахаараа өвчтэй хүүхэд гаргах билээ, тэгээд ч ямар чуганц болцон биш, хорь нэлээдхэн настай хүнийг яаж байгаа юм. Гучин жил тэнэж дөчин жил амьдарчээ гээд үлгэр байдгийг санажий шөө, ядаж гуч хүрье дээ. Харин гэрлэх суухдаа тулбал амрагтайгаа хоёулханаа ертөнцийн мухарт хэвтээд молоко уугаад болоо. Гэх мэтээр том том бодоод байснаа яс юман дээр хазгар хүүхэн хадамсаг царайлаад хөл алданаа. Хадмын тухай араач даа гэмээр онигоо байдын, бяд мэт нь яагаад ч ойлгохооргүй, яаж байгаа юм болаа. Тийм хүү төрүүлээд тэгж өсгөөд надад зүв зүгээр өгч байгаа тийм сайн ээж аавыг хайрлаад байдаг хэрэг биз дээ. Би анхны хайрынхаа аав ээжид нь залбиран алддаг байвшд, тэрний нэг ах, нэг эгч, нэг дүү, ах эгчийнх нь 2 хүүхэд, хамаатан садан, 10 жилийнх нь найзууд гээд бүгдэд нь хайртай байсан, бүр сэтгэлтэй охиныг нь хүртэл хайрлах шахдаг байлаа, даанч тэд нар бүү хэл анхны хайр өөрөө ч намайг тэрэнд муужирч унадаг гэж мэддэггүй байсан байх, мэддэг ч байсан байж магадгүй, ямарч байсан би бүтэлгүй царайлсан. Тэрнээс хойш нэг юм уу хоёр удаа дурласан, бас л ээжтэй аавтай нь, юутай хээтэй нь хайрладаг байсан, гээд бодохоор би ер нь донгио юм биш бээз ...

Уул нь нүүдлийн ба суурин иргэншил гэж эхэлснээ гоё халилтав аа. Нүүдэл суудлын талаар удкү нэг зүйл сараачнаа. Харин бас нэг хар зургийн үзэсгэлэн гарсан байсан. Амжвал фототой нь оруулъя гээд постоо түр азная. Си яа, хайртай шүү гэж хадуураад яахав.

Thursday 11 September 2008

хайр сэтгэл

Jack Vettriano-ийн Singing Butler

Энэ зургийг хараад юм хэлэх гэхээр л гацаад ... миний тархи задраад по нь алга болцон юм шиг санагдаад байна.

Thursday 4 September 2008

negen duu

...

Дурсан дурсан санаж байна ... залуу сайхан аавийгаа бодож байна, аавын эрх охин байснаа санаж байна ... цэл залуухан дүрээрээ зүрхэнд шингэсэн миний аав ...

Итгээгүй ээ, итгэхгүй ... торойж хоцрох охинтой юмсан ... орь залуухан анд минь ээ ...

аниргүй ертөнц

дээр үеийн бичлэгээ оруулмаар байлаа ... :|

Байна уу ... байна уу ................ харь этгээд минь сонсож байна уу, би чамтай хамт явж болох уу ... аниргүй ногоон ерөнцийг зүүдэндээ л дүрсэлдэг ... тэнд зүлэг навч нь нилэнхүй цагаан өнгөтэй байдаг нь үнэн үү, цэнгэг ус нь тунгалаг улаан өнгөөр урсдаг уу, хүмүүс нь амгүй, бас хөлгүй болохоор ярьдаггүй, бас нисдэг үү, нэг нэгнийхээ тухай зэрвэс хараад л нэвт мэддэг болохоор хуурамч инээд, ховын шивнээ, хөлстэй алга, хүйтэн чинжаал лав байдаггүй байх даа, хоромхон зуурын настай болохоор та нар хоногоор биш мөч агшин бүрээр амьдралыг хайрладаг уу, амьдрал гэдгийг гэхдээ амьдрал гэж нэрлэдэг болов уу, амьдралыг эсвэл үхэл гэж нэрлэдэг үү, өөрсдийн чинь ертөнцөөс явж байгаа нэгнээ амьдралруу талийлаа хэмээн харамсан гашууддаг уу, аль эсвэл би та нарыг дэндүү басамжилж орхив уу, харамсан гашуудахын учир шалтгааныг та нар мэддэг болохоор хэтийн цаадахыг хардаг болохоор зовлон гуниг гэдгийг төсөөлдөггүй байх даа, цэлмэг оюунд тань ямар мэдрэмж оршдог бол ... амраг хосууд нь биесээ энхрийлэн таалах нь сонихон байх даа, эрэмдэг муухай бүсгүй гэж мэддэггүй, уран сийлбэр шиг залуу гэж боддоггүй, эрх ямба, эд хөрөнгө, ялих шалихгүй, болох, болохгүйн хүлээсэнд баглуулдаггүй, уудам орон зайд дүүлэн нисдэг шигээ хязгааргүй цэнхэр сэтгэлээр ив ижилхэн даль жигүүр оёод, цав цагаан навчтай болор тунгалаг цэцгийг бие биедээ бэлэглэж улбар туяа сацруулан огторгуйд зугаалдаг байх даа.

Хүмүүсийн тухай та нар мэддэг болов уу, адилхан ухаан заяасан байтал тэнэглэл нь дуусашгүй мунхаглал нь ёроолгүй байгаад гайхдаг уу, нэгэнтээ бид бас ийм явсан гээд хөнгөн шүүрс алддаг байх даа, хэзээ нэгэн цагт бид бас та нар шиг болж чадах уу, тэгээд хамтдаа зэрэгцэн амьдарсаар байх болов уу, биш ээ ... үхсээр байх болов уу ... ?

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...