Posts

Showing posts from July, 2008

Гэртээ ирээд

Сүүтэй цайг данх данхаар хөмрөөд, цуйван идэхдээ хуушуураар даруулаад ... тансаглана гэдэг л энэ байх.
Тэрэлж оров, үлгэрийн газраар алхаад байсан, зурган дотор яваад л байсан, юу гээшийн үзэсгэлэн бэ. Ногоон модон хүрэмтэй Хөх усан хормойтой гээд шүлэг хоёрдугаар ангийн сурах бичиг дээр байдаг билүү. Хамгийн гоё нь сэрүү татуулсан цэнгэг агаар. Мань мэт шиг сийрэг агаар хүсдэг хүнд урд зүгийн гоё ганган байгаль харахад соньхон ч очиход нэг л биш, уулын орой дээр нь ч хүнд агаар дээрээс дарсан хэвээр л, өндөр уулын дээшээ гарахад сэнгэнэсэн агаар угтдаг даа, байхгүй шүү. За тэр амьтны нутаг ч яахав. Сийрэг цэнгэг агаараа цээж дүүрэн амьсгалаад сэтгэл цэлмээж авлаа. Монгол нутагт минь үлгэрийн зун иржээ.

Haramsaltai yum

Mongold bolj baigaa uil yavdliig haraad emzegleegui mongol hun baihgui baih ... Heterhii taltsaj huvaagdaj baina daa ... Ev eyee oloosoi gej husej bna, aimaar yum, muuhai yum ... Deer ued unshij baisan neg nomiin tuhai end dahij oruulmaar sanagdav. "Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" Сципион Сигеле хэмээх судлаачын (100 гаран жилийн өмнөх) суурь бүтээл. Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсон гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдын арчаагүй бодлогыг зөвт…