Т.Фрийдман саяхан нэг номдоо хэрэв АНУ нэг өдрийн хугацаагаар Хятад болдог бол юутай сайхан ухааны юм бичсэн байлаа л даа. Учир нь хятадын удирдлага үндэсний хэмжээний хэтийн бодлогыг лүндэндээд гаргачихдаг бол АНУ-д жишээ нь эрчим хүчний бодлого гаргах гэж лобби бүлгүүд үзэлцсээр наян жил болдог болохоор хэтийн холч бодлого гарахад бэрх гэжээ.
Гэхдээ АНУ-д хууль тогтоомж нэг гарсан л бол хэрэгжихээс өөр замгүй, учир нь иргэний нийгмийн бүлгүүд нь хууль зөрчсөн үйлдэл харах л юм бол шууд шүүхэд өгчихдөг, бүр Холбооны Засгийн газраа ч шүүхдэж орхидог (шүүх нь шүүх шиг байна л даа) болохоор компани, орон нутгийн захиргаа нь хууль дүрмээ ягштал биелүүлэхэд хүрдэг аж. Харин хятадад хууль журмыг нэгдмэл удирдлагаар саадгүй баталж гаргадаг ч хэрэгжилтийн шатанд жижиг албан тушаалтан, компаниуд хуулийг завхаруулах тохиолдол бол харин цөөнгүй гардаг байна. Тийм болохоор л Фрийдман АНУ-ыг нэг өдөр хятад болох хугацаандаа хэрэгтэй бүх хууль журмаа баталж авангуутаа маргаашнаас нь буцаад ардчиллын үр жимсээ хүртсээр байх тухай ярьжээ.
Тэгээд харахаар манай Монгол одоо юу вэээ, энэ хоёр тогтолцооны сул талын цуглуулга юм биш үү. Бодлого гаргах гэж наян жил, хэрэгжүүлэх нь гурав хоног. сөнөцөн юм шиг
4 comments:
нарийн юум ажиглажээ
Тэгэхээр хятадууд захиргаадалттай ч гэсэн ирээдүйг харсан, ард иргэд хохирсон ч гэсэн улс оронд хэрэгтэй хууль гаргадаг юм байна. Амээркүүд хэлэлцэж хэлэлцэж улс орондоо ирээдүйд хохиролтой ч гэсэн хүний эрхийг дээдэлсэн байх магадлалтай хууль гаргадаг юм байна гэж үзэж болох...
Монгол Улсад маань аль нь илүү ашигтай вэ гэдгийг бодох бас хэрэгтэй ч юм шиг...
хэрэв Монгол нэг өдрийн хугацаагаар Хятад болоод мянган өдөр АНУ болдог бол юутай сайхан
indra shig humuus ter uls mulsaa udirdaasai
Post a Comment