Tuesday 31 October 2006

солонгосын хойг

☆ 2006-Oct-31

Хүйтэн дайны бүтээгдэхүүн болсон 38-р өргөрөг - хоёр солонгосын хуваагдал нь хүйтэн дайн дуусчихаад байхад одоо болтол хүйтэн дайны тэр сүүдрээсээ салаагүй яваа дэлхий дээрх цорын ганц газар болж глобал эринтэй золгожээ. Өлсөж туйлдсан ард түмнээ үзэл суртлаар хооллон, буу сум дарь бөмбөгөөр наадан суугаа угсаа залгамжилсан удирдагч Ким Чен-ир саяхан цөмийн зэвсэгээ туршин сүрийг бадруулсанаар бүхний харааг булааж дөнгөсөн ч эцсийн дүнд өөрсдөө л хохирогч болж, дэлхий дахинаар чичлүүлж загнуулж, эдийн засгийн хориг арга хэмжээ хүртэл авахуулж, муухай дээрээ улцайн, өнгөрсөн зуны үерээс болж ургац авч чадаагүй ард түмнээ турааж алах замыг засаж орхижээ.

Ер нь өнөөдрийн солонгосын хойгийн энэ бүх хийрхэл халуурлын эх булаг хэзээ яагаад тавигдсан юм бэ гэхээр ...
1945 онд дэлхийн 2-р дайн – азид Японы ялагдлын дараа их гүрнүүд ялалтын бялуугаа хувааж байхдаа солонгосын хойг гэдэг энэ зүсэмийг яахав ийхэв болж маргаж байгаад хэн хэндээ гомдолгүйгээр 38-р өргөрөгөөр зүсээд хойд хэсгийг нь орос солдат, өмнө хэсгийг нь АНУ soldier түр хугацаанд хяналтдаа байлгахаар тохирч хэрчиж тэмдэглэхдээ хожим бүтэн ард түмнийг хувааж ах дүү аав охин ээж хүүг салгасан өргөст тор болно чинээ санаа ч үгүй байсан биз.
Үзэл сурталаар байлдаж, цөмийн зэвсэгээр барьцаалагдсан 2 системийн эхлэлийн тухай зарыг 1946 оны 2 сард Черчиль “Төмөр хөшиг” хэмээх алдарт илтгэлээрээ дэлхийд "тунхагласнаас" хойш, ази дахь дүр бие нь болж хүйтэн дайны доторх халуун дайнаар (1950-1953 он) хоёр солонгос төрсөн билээ. Социалист солонгос хэрхэн цөмийн зэвсэгтэй болсон түүхээс МОНЦАМЭ агентлагийн тоймч ингэж бичжээ:

БНАСАУ, ЗСБНХУ-ын хооронд цємийн эрчим хvчийг энх тайвны зориулалтаар ашиглах тухай хэлэлцээрт 1956 онд гарын vсэг зурснаар Умард Солонгост цємийн эрчим хvчний салбарт судалгаа шинжилгээний ажил эхэлжээ. 1964 онд мєн ЗСБНХУ-ын дэмжлэгтэйгээр Енбенд эрдэм шинжилгээний тєв байгуулагдсан бєгєєд удалгvй 5 мегаваттын цємийн реактор ашиглалтад орсон байна. Барагцаалбал тэр vеэс БНАСАУ-д цємийн эрчим хvчийг цэргийн зорилгоор ашиглах ажил эхэлсэн гэж зарим шинжээчид vздэг аж. Дараа дараачийн хэдэн арван жилд БНАСАУ-д цємийн дэд бvтэцийн том сvлжээ бvрэлдсэн байна. Тухайлбал Ким Ир Сений их сургуулийн дэргэд цємийн физикийн коллеж, Атомын эрчим хvчний судалгааны тєв, ураны хэд хэдэн уурхай, баяжуулах vйлдвэр зэрэг байгуулагджээ. Vvний сацуу 1985 онд БНАСАУ цємийн зэвсэг vл дэлгэрvvлэх тухай гэрээнд нэгдэж, 1991 онд Бvгд Найрамдах Солонгос Улстай Солонгосын хойгт цємийн зэвсэггvй бvс байгуулах тухай хэлэлцээр байгуулжээ. 1992 онд олон улсын атомын эрчим хvчний агентлагтай /МАГАТЕ/ хэлэлцээр байгуулж, тус агентлагийн ажилтнуудыг цємийн объектууддаа оруулж байх болжээ. БНАСАУ зэвсгийн плутонийг байлдааны цэнэг хийх шаардлгад нийцvvлэн vйлдвэрлэлийн ажил явуулж байгаа нь агентлагийн шалтгалтаар тогтоогджээ. 1992 онд тус орны удирдлага МАГАТЕ-гийн шинжээчдийг хэрэглэсэн цємийн тvлшний агуулахад оруулахаас татгалзаж, улмаар цємийн зэвсэг vл дэлгэрvvлэх гэрээнээс гарах бодолтой байгаагаа зарлажээ. (http://www.montsame.mn/newsdetail.php?nid=94179)

Тухайн үеийн орос ахын бэлэг, үзэл суртлын гай нь ийнхүү өнөөдрийн лай ланчиг болжээ. Одоогийн Хойд со-гийн явуулж байгаа бодлого бол цөмийн зэвсэгээр барьцаалан хонжоо олох гэсэн оролдлогууд л юм. Дотоод дэглэмээ хадгалж үлдэхийн тулд нээлттэй бодлого явуулах аргагүй байгаа нь улмаар гадаад бодлогодоо хийрхэж бусдаар буулт хийлгэх гэсэн оролдлогод хүргэж энэ нь улам явуургүй өөдөө шидсэн чулуу болоод байгааг саяны туршилт тод харуулж байх шиг. Нэг улсын дотоод улстөрийн тогтолцоо, бодлого нь олон улсын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөгийн нэгээхэн жишээ. МОНЦАМЭ-ийн тоймоос цааш үзвэл:

2003 оны гуравдугаар сарын 13-нд БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны тєлєєлєгч Ли Кван Хук Пхеньян нь " дэлхий дахинд америкийн эрх ашигт сvйрлийн цохилт єгєх чадалтай бєгєєд аливаа зайд байгаа дайны байг сєнєєх баллистик пуужингуудтай" гэж мэдэгджээ. 2003 оны тавугаар сарын 12-нд БНАСАУ Солонгосын хойгт цємийн зэвсэггvй бvс байгуулах тухай хэлэлцээрээс дангаараа гарсан байна. 2005 оны хоёрдугаар сарын 10-нд БНАСАУ тус улсын цємийн хєтєлбєрийн асуудлыг зохицуулах зургаан талын хээлцээнээс /АНУ,Орос, Япон, БНСУ, БНАСАУ/ гарнаа мэдэгдэж, єєрийн гэсэн цємийн зэвсэгтэй болсноо анх удаа хvлээн зєвшєрчээ. БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр бол тус орны цємийн зэвсэг нь зєвхєн хориглон хамгаалах зорилготой " цємийн тогтоон барих хvчин" байх ажээ.

Гэлээ гээд энэ бүс дэх хүчний тэнцвэрийг хойд со өөрчилж чадахгүй, тийм ирээдүй ч байхгүй, гагцхүү бүс нутгийн бусад гүрнүүдийн наймаалцалд нэг хөзөр болж өөртөө ашиг унагахаар тоглож л болох юм. Энэ нь тэдний хэр тактикч вэ гэдгээс харагдана бизээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------


үүнээс хойш бичлэг бүрийн ард хятад хэлц үгээс орчуулж тавихаар шийдэв. эхнийх юм болохоор билэгдэл бодож ийм үг сонголоо.

百发百中 bai fa bai zhong Зуу харваад Зуу онох,

буюу харвасан байгаа нэг ч алдалгүй онох (гоёор хэлбэл) алив юмыг 100% гартаа оруулж эзэмших, (жирийн хэлбэл) хийдэлгүй ажиллах, (аман яриагаар бол) цэвэрхэн хийх юм биддээ.

Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Thursday 26 October 2006

найз

☆ 2006-Oct-26

Чи- хайрын хүчээр орчлонд мэндэлсэн

Чи- билгийн хүчээр хорвоог таньсан
Чи- мэдлэгийн хүчээр эрдэмд тэмүүлсэн
Чи- итгэлийн хүчээр амьдралд дурласан
Чи- энэ бүхнийг цогцлоох гэж
Чи- эгэлгүй ертөнцөд давтагдашгүй оршин буй ...
Э.Амин

PS: Амин найздаа талархаж явдагаа нуух юун. "Дэрээр зодоод дээрээс чинь жүүс асгана даа" гэдгийгээ бас pass-лаарай гэсн. Dear амжилт хүсэх!


Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Monday 23 October 2006

СЭЛЭЛТ

☆ 2006-Apr-23 -
Амралтын өдөр болохоор дүрдээ итгэчих юмаа. Өчдөр хөшиж хөрсөн биеэ жаргаахаар бассейнд шумбадаг болсон 2 жилийн өмнө амь насаараа дэнчин тавьж байж сурсан мэлхий сэлэлтээ мартчихсан байхым даа. Най алга. Гэхдээ огт сэлж байгаагүй найзынхаа дэргэд хальт хөл гараа годгонуулж үзүүлбэрдсэнээр сэтгэл тайвшрав. Мань мэт шиг хуурай газрын нинжанууд усанд сэлэхээр загас газар дээр гарч ирэхээрээ учраа олохоо больчихдог шиг л нүд нүүрнүүд нээх сонин азгүй дүртэй болох юмаа. Юмыг яаж мэдэхэв нэг өдөр асар том хөлөг онгоцоор далайгаар аялж наранд биеэ шарангаа коктель шимж байтал нөгөөх нь яагаад ч юм хад мөргөж зомгол болбол ядаад ойр хавийн арал хүртэл сэлж чаддаг байх юу нь муу байхав. Энэ удаагийн амиа аврах ажиллагааны бэлтгэл муугүй болсон тул дараа дахин ирж өөрийгөө авраад зогсохгүй, хэзээ нэгэн цагт живж болзошгүй тухай бодоогүйгээс огт бэлтгэл хийгээгүй, алсын хараатай амьдарч дадаагүй, живж буй азгүй зорчигчийг аварч чаддаг болтол биеэ бэлтгэх тухай бодолтой бассейнаас гарлаа.

Гэснээс энэ өдрийн наран үүлний цаагуур л жаргаж орхих юм даа, бүр бараа сураггүй шүү, дэндүү юм ...


Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Friday 20 October 2006

МӨРӨӨДӨЛ

Ердөө саяханыг хүртэл би цэвэр эрдмийн хүн болохыг мөрөөдөж, өөрийгөө ийм л зориулалтын хүн гээд итгэчихсэн байв. Хүн төрөлхтөн ДНК-г илэрүүлж, гар утас бүтээж, сансарт нисэж байгааг харахдаа оюун ухааныг шүтэж, аль л нэрт суут эрдэмтэдийг биширмээр болдог байваа.
Одоо бодоход инээд хүрэм нэг юм гэвэл хүүхэд ахуйдаа би өөрийгөө бусдаас онцгой, сод сондгой, далд авъяастан гэж боддог тэрэндээ бараг итгэчихсэн байж билээ. Том болоод огт тийм биш юм гэж мэдээд жаал гутрах аядсансан. Санаж байгаагаар хамгийн анхны сүрхий эргэцүүлэл маань, нэг өдөр хамаатны эгчийндээ очоод тоглож тоглож түр амсхийх зуураа гэнэт л надад ойлгодоггүй зүйл гэж огт байхгүй юм шиг бодогдож, бүгдийг чадна ойлгоно гэж өөрийгөө үнэлээд, насаа бодож үзтэл энэ жил 6-тай байлаа, тэгээд өө би чинь төрөөд 10 жил ч болоогүй байгаа юм байна, 20-той 30-тай болохоор зөндөө их юм мэддэг болох юм байна даа гэж хүртэл бодож амжсан юмдаг. Тэр үед ахыгаа дагаад 4 наснаас үсэг нүдлээд, 6-тай гэхэд ном түгдрэлгүй уншдаг, тоо боддог болчихсон их догь амьтан байлаа. Арван жилдээ элдэв балай баахан мөрөөдөл өвөртөлсөн хүн, нисдэг таваг ирээд намайг аваад яваасай гэж чин үнэнээсээ хүсдэг бараг залбирдаг, сүнс минь биенээсээ гараад яваасай гэсэндээ орондоо ороод нэг гараараа нөгөө гарынхаа шуун тушаа судасны эргэлтээ“боогдтол” дарж хэвтдэг байлаа (тэр үед ийм аргыг сонин дээрээс уншсан байв). Зохиолын баатруудыг шүтэж явсаар арван жилээ дуусгахдаа ч эрдэм номын мөрөөдлөө орхисонгүй. Аз болоход их сургуулийн ангид аль нэгэн анги болгонд байж байдаг шилдэг хүүхдийн адилаар, дуусашгүй эрч хүчтэй, гайхалтай сийрэг ухаантай, хамгийн гол нь цуцашгүй хөдөлмөрч тийм нэгэн ухаантан мөн л байж таарлаа. Төгс төгөлдөрийн хэмжүүр мэт санагдах түүнийг харах гэж сонсох гэж өглөө бүр хичээлдээ өгүүлшгүй баяртайгаар яаран ирдэг, нэг ёсондоо би ч эргэлт буцалтгүй тэрэнд бундан нааж орхижээ. Ямар ч байсан 4 жил магадгүй тэрнээс удаан хугацаанд тэр өөрөө ч мэдэлгүйгээр миний дотоод хөдөлгүүр болж явсан юм. Түүнийг юм яриж байхад нь заримдаа гал цогтой нүднээс нь яаж сэтгэж байгаа нь жирэлзэн урсах мэт харагдах шиг санагддаг байж билээ. Тэрнийг хэт няхуур зангаасаа болж айхтар алдаа гаргачихгүй л бол гялалзсан амжилт гаргана гэдэгт одоо хэр огтхон ч эргэлздэггүй.

Хүн юу санаж хүснэ тийм л зүйлээ амьдралаас олж авдаг мэт. Яагаад ч юм сурах боловсрох үйлс миний хувьд санаж байснаас минь илүү хурдтайгаар, бараг л далдын ивээлээр юм шиг, аяандаа бүтээд байдаг байлаа. Мэдээж өөрийн хичээл зүтгэл нэгээхэн хэсэг эзлэх л биз. Хар багаас мөрөөдөж байсан тэр замаараа замнаж яваа хэр нь одоо гэтэл тэр мөрөөдөл асар сонирхолтойгоор шал эсрэгээр хувирч орхилоо.

Одоо бол гялалзсан амжилт гаргасан бизнес эрхлэгч болохыг л бодох болж. Бизнес хөөх номын мөр хөөх хоёрыг салаа мөртэй гэж бид ихэнхдээ ойлгодог. Магадгүй наймаа хийх нь хорон санаатай мөнгө хүүлэгчдийн ажил гэж коммунист маягаар багадаа бөмбөгдүүлж байснаас үүдэлтэй юм боловуу. Гэхдээ одоо үүнийг хэн ч ингэж ойлгохгүй л дээ. Чи ухаантай юм бол яагаад баян биш байгаа юм бэ гэдэг америк маягийн прагматик сэтгэлгээ үйлчилдэг болсон.

Аварга луу эргэлдэх мэт асар том зах зээлийн дэргэд байгаа монголчууд дундаас магадгүй энэ нүсэр эргэлтэд нөлөөлдөг, дэлхийн залуу саятануудын нийгэмлэгт уригдсан тийм нэгэн одтой хийморьтой монгол залуу төрөөсэй гэж бас л “мөрөөдөж” суух шив дээ. Яагаад болохгүй гэж, уйгагүй оптимист гэдгээ бас дахин мэдрэв.


Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Thursday 19 October 2006

...

☆ 2006-Oct-19

Найдвар ... ийм ийм тийм тийм байгаасай, болоосой, ирээсэй, бүтээсэй ... найдаж байна, итгэж байна... Дурсамжаар or ирээдүйгээр хооллож амьдарсаар ... if энэ бүгдийг илгасаад яг одоогоороо байвал ертөнцийн шороо хөдөлгөгч зомби болчих аюултай. Бодож байгаагаа л хийгээд байвал бусдын өмнө галзуу солиотой амьтан болж харагдана, “нийтийн хэмжүүр”-ээр “ёс суртахуун”-гүй товарищ гэгдээд наад зах нь нэг ч найзгүй хоцорно. Хүнд хэлэхээс “ичмээр”, “эвгүйрхмээр” бодлуудыг даруй delete-лж боловсон сайхан иргэний дүртэйгээр унжсан утас шиг хүмүүсийн дунд ном тэврээд хэлхээтэй үсэгний тухай эцэс төгсгөлгүй эмх замбараагүй “учир жанцантай” үг урсгаж, сүр зорилготойгоор нүдний шилний рамтай төстэй ямар нэгэн дүрийг биедээ бүтээж, тэрэндээ чадварлаг тоглох гэж хичээж, дүрдээ уусаж, эргээд шилээ тайлахад өөрийгөө олж харахааргүй тэмтчээ болсон байх, хүний ертөнцийн түмэн буман барьерт хүлүүлсэн шулмын тойрог, хүрдний эргүүлэг ... энэ амьдралаа гэж.
Өөдөөс мишааж бал бураман үг урсгаснаа араас шууд нулимах арьсан маскнуудын дунд амьдармааргүй байна би ... (зассс тэгээд үхээшдээ)
Найдвараар цэнэглэгдсэн, дурсамжаар хүлэгдсэн энэ бүх "юм" лайтай гоё дөө ...


Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Thursday 12 October 2006

хүүхэд нас минь

☆ 2006-Oct-12

Амьдрал өө ингэччч ::пийлсопиос хуулах::


Мэндэллээ ... ::ээжийн бүүвэй сонсогдоно:: даанч санахгүй байнаа, би ч муу хүүхэд юм даа. Гэхдээ дүү төрөхөд ээж зөөлөн бүүвэйлж унтуулдаг байснаар “хорвоо дэлхийд сонсдог ээжийн бүүвэй анхны дуу”-г сонсчихсон шүү, дүү азгүй гар өлгий дотроо нам унтчихсан, яг тэртээх жилийн над мэт.

Ээж намайг төрүүлээд социалист 5 жилийн уралдаанд орох ёстой учраас 45 хонов уу үгүй юу нялх биетэй байж ажилдаа марш, аймаар юм, тэгэхгүй бол ажлын газар нь “гахай” зурдаг байх л даа. Би өлгийтэйгээ хөдөө эмээрүү нисэж, үнээний сүү, зөөхий, мойл жимстэй тосоор бөмбөгдүүлсээр модон машин чирээд үүдн үүдн гэж гүйхтэйгээ болов оо. Яаж зүгээр байхав, хүүхдийн нүгэл үйлдээстэй, царцаа түүж хутгыг нь таслаад тавиад явуулна, өвсөн дундаас чекистдэж байж баривчилсан хэдэн капиталист хорхойнуудыг нөгөөх дээрэмдэж олсон царцаа-хутгаараа хэрчиж хуваагаад “оройн зоог” бэлэн. Гэхдээ л тал нутгийн эрвээхэйг хөөж зовоодог ч гэлээ цэцгийг үндсээр нь тасалж үзсэнгүй, голын усанд сүү хольж байсангүй ээ, буурлын монгол ухаан гэж. Хүүхэд байхад зун өвлөөс хамаагүй урт удаан, өвөл нь дөрвөн хананы дунд гадаа ч тоглохгүй цаг яаж өнгөрдөг байсан нь бүү мэд. Гэртээ ирэхэд байдаг тоглоомнууд эмээгийн тэндэх царцаа хорхойны дэргэд дэндүү уйтгартай, орон доогуур л шидчихсэн, санаанд тодорч үлдсэн нэг тоглоом нь аавын авч өгсөн орос цагаан толгойн 33 үсэг. Өнгө өнгийн, янзан бүрийн хэлбэр дүрс хүүхдэд сонин байсан байх л даа, өрж тоглосоор 4 настай үсэг сурч, 5 настай үг холбож, 6 настай түгдрэхгүйгээр “Лувсан нум сум харвав, Юндэн дээл өмсөв” гээл уншиж алддаг байлаа, залуу ч байж, шингэн ч байж.

Сургуульд орлоо ... 8 настай оруулдаг байсан үе, 6 настай намайг очихоор шоолно биддээ, гэхдээ шалгалт авч байна аа, гурвалжин дүрс харуулаад “Энэ Ямар Дүрс Вэ?” гэх юм, бас ногоон шар цэнхэр өнгө үзүүлээд нэг нэгээр нь асууж үзэж байна, ёстой намайг доромжилж байгаа байхгүй юу, инээд алдаж хариулаад л сургуульд оров. 10 жилдээ ихэнх охидын адил бага дунд ангидаа учиргүй онц сурлагатай, 4-р ангидаа математикийн улсын олимпиадад орж ч байх шиг, ах 6-р ангиудаас бас шалгарчихсан, хоёр үлгэрийн баатар яваа л. Би ч яахав томрох тусам тар нь танигдаад хичээлийн карьер бүдгэрч, зүгээр л гүйж байгаад онц сурдаггүйг мэдэрч хуйхаа маажиж эхлэв ...

Гэсэн нэг өдөр,,, дин диннн дин диннн ... би чинь хүн, хүн хүндээ бүр эмэгтэй хүйстэй юмсанжээ, 4-р ангид анхны үерхэл мандаж, захиа занаа, орцны болзоо ..., гэнэтхэн асар зорилготойгоор амьдарцгааж эхэлвэй. Солонгос дуу дуулдаг, зодолдож ноцолддоггүй, цэвэрхэн, хэвлүүхэн даруу байрын манай ангийн нэг бачка бүтэн сайн өдөр хаалга тогшдог баатар юм даа. Би ичиж зугатах нас нь арай болоогүй байсан юм байлгүй, орцонд 3 цаг юугаа ч ярьсын, учиргүй л баясгалантай өнгөрсөн юмдаг. Санаж байгаагаар манай бачкагийн яриа нь цул боевик, хуучин сургуульдаа ингэж атмандаад тэгж зодолдоод ... би айж амаа таглаа л нүүрээ дараа л, хүчтэй нь хүчгүйгээ гэдэг эрчүүдийн ертөнцөөс анх сонсож байгаа нь тэр. Ералаш маркийн хүүхдүүд бид чинь өөр юугаа ч ярихав дээ. Тэр огт зодоон хийдэггүй атлаа баахан садист юм ярьсанаа, яагаад одоо энд ангидаа томоотой явдаг вэ гэхээр аавынхаа нэр төрийг бодсондоо л тэр гэж тайлбарласан нь одоо бодоход жаахан хүүхдээс гарамгүй хэрсүү юм шиг. Насанчулуун гэдэг нэртэй тэр хүүгийн аав манай сургуулийн захирал гэжуга. Хичээлээ тараад хамт алхаад л, хальт кино үзээд л, том хүмүүсийг дууриасан ч биз, хүүхэд нүдээр дурласан ч биз, юм болгон нь соньхон анхны үерхэл бардам жаахан хүүхэд насны өвлийн нар шиг дурсамжаас сэтгэлд гялбан үлдсэн хосгүй гоёмсог цасан ширхэг нь байждээ. Тэр жилдээ би шилжиж, тэднийх ч нүүж дахин хэзээ ч уулзаагүй, хаа нэгэнтээ тааралддаг л байх даа, танихгүй зөрөөд өнгөрдөг л байх даа ...

... (үргэлжлэл кофе уусны дараа, дурсамжаа бодсон чинь үерхэж барьсан нь зохиоцон юм шиг, гэхдээ л тийм сайхан байсан байх нь байна шт, Насанчулуун холбоо барь даа ир дээ яв даа гэсн)


Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Tuesday 10 October 2006

санамсаргүйн зайлшгүй

Тэртээ 70-аад оны сүүлээр МУИС-ийн нэгэн танхимд төгсөгчидөө ийш тийш нь томилж байхдаа багш нар нь намайг хорвоод мэндлүүлэх асар нарийн шийдвэр яг тэр өрөөндөө гаргаж байгаагаа төсөөлөө ч үгүй дээ. Аавыг чухам тийш нь биш хажуугийнх нь нэг газар явуулчихсан бол ээж тэнд байхгүй, юун ах юун би, юун блог. Асар олон санамсаргүйн нийлбэрээс бүтсэн зайлшгүйн үр дүн, хувь тавилангийн бүтээгдэхүүн - хүн. Олон олон хүний, санаатай санаагүй өчнөөн үйлдлээс тэсрэлтийн цэг болж бүтсэн би бээр (мэдээж хэтрүүлэг л дээ, тэсрэлтийн цэг хаана ч байхгүй, эсвэл бүгд л тэсрэлтийн цэг) мөн л хойшид болох тоймгүй олон үйл явдалын нэгээхэн учиг болон амьдрах юм байж. Миний үйлдэл бүр магадгүй бас хэн нэгний "тэсрэлтийн цэг" болох учраас сэм сэмхэн гишгэлэн хором хормоор нандигнаж тэрхүү тэсрэлтийг боломжит дээд хэлбэрээр нь гүйцэлдүүлж өгөөд буцах нь үүрэг биз, гэвч энэ цэг хэзээ хаана гэдгийг МУИС-ийн танхимд байсан тэр багшийн адил би ч бас үл мэднэ, магад хором бүр ч ...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...