Андын захидал
☆ 2006-Sep-13
.... төлөө сэтгэл чилээж явдаг эрхэм нэгэн андын захидлыг энд сонирхуулъяа. Найздаа амжилт хүсэв.
Их эрдэмтэнтэй уулзсан нь
Сайн байцгаана уу, эрхэм уншигчид аа! Алс далайн чанад дахь ногоон тивийн орноос мэндчилж байна. Та бүхэнтэйгээ анх удаа Монголын ард түмнийг үүх түүхээр минь мэдэх нэгэн аугаа хүмүүний тухай өгүүлэхээр сэтгэл шулуудан эчнээ уулзаж байна. Бидний өгүүлэх энэ хүмүүний алдрыг Игорь де Рахевилц гэдэг. Монголын түүх соёл судлаач түүнийг дэлхийн энтэй том эрдэмтэн гэдгийг дуулаагүй явсан бид алс холын Австралид тийм аугаа хүмүүн байдаг гэдгийг сонсоод гайхах, бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Рахевилц гуай итали, англи, франц, латин, сонгодог грек, хятад, япон, монгол, эртний уйгар, манж гээд тун олон хэлийг судалгааны бүх түвшинд төгс эзэмшсэн нь гайхалтай агаад хүндлэн биширмээр байсан юм. Тэрбээр залуу халуун насандаа монгол судлалын салбарт хөл тавьж байхдаа монголчууд бидний үеийн үед хүндлэн шүтэх Билгүүн номч Б.Ренчин, их эрдэмтэн Ц.Дамдинсү…