Thursday, 27 March 2008

үйлдэл

Өчдөр хальт далийж ганц хоёр хуудас цаас эргүүлтэл, өмнөх бичлэгт бүлтрээд байсан сэдэвтэй таарлаа л даа. Ухаантай байх, ёс суртахуунтай байх хоёр чанар нэгэн биед цогцолвоос хандах зүг өөрөө тогтоно гэж аль диван галавт Аристотель ака мэдээж айлдчихаж. Ерөнхийдөө мань хүнийхээр сайн сайханд хүрэх нь хүнээс өөрөөс нь хамаарна гэдэг бол Платон сайн сайхан аваас хүнээс үл хамааран оршино, түүнд хүрэх нь хүний зорилго гээд зүтгэдэг байж л дээ. Мань хоёр хятадынхаар бол Аристотель нь Кунз \нийгэмд чиглэсэн философитой\, Платон нь Мэнз юм уу даа \хорвоогоос чанад\.

Гэснээс гятадаар Аристотелийг Яа ли ши дуо дө гэдийшд, хүний нэрийг гутгалж байгаам шүү кэкэ. Монгол хүний зарим нэр бүр элгийн, УИХ-ын дарга байсан Гончигдорж гэхэд Гун чи гө дао эр жи гэж наасан, уншаад татаж уналгүй яахав дээ. Инкээл Шийлэгдамба шалигдамба болооск гсн жк.

За тэр ч яахав, Яа ли ши дио дөгийн хэлсэнээр “Албан тушаал хүнийг илчлэн харуулдаг” гэжийнэ шүү. Бодов ... би яалаа? Аая дарга байхдаа би ... жэхшиг.
Манай хэлтэс надтай нийлээд гурван хүнтэй, нэг нь ажлаа түс тас бэлдчихээл гараад явчихна, амар байжүлэй, нөгөөх нь харин жинкэн бүтэлгүй түмпэн, тувт алдаа гаргана. Уул шугамандаа алдах вий засаж бай гэж манийг суулгасан байх л даа. Гэвч сануулсаар байтал л манай бүтэлгүй түмпэн тар няр, нуль алдаа ... тэрнийг нь харсан миний нүүр царай гэж арслан бар ч айж үргэхээр, сүнс шулмас ч зайлж зугтахаар, түмэн тийшээ уур хилэн маналзуулсан сангасваа дүртэй би хэлтэсийн өрөөний хаалганаас хоймор хүртэл цам харайж, рокерууд атаархтал хашгирна...ккк. Үнэн нүүр царайгаа илчлээд хаячиж, новш гэж ... эртхэн тэр өгүүлбэрийг уншихгүй яав аа гсн. 22, 23-тай байсан юм чэн удирдахуй ухаан номлохуй эрдэм гэгчийг хаанаас мэдэхэв, үнэн нүүрсээд байх ч юу байхав гэхчлэн өөрийгөө өмөөрвөл өмөөрөөд энэ завшааныг далимдуулан хэлэхэд одоо бол шаал өөр шүү дээ, хх. Энэ жишээ ялихгүй гэлээ ч дээрх үг айхтар л юм. Том жишээ татахын тулд том дарга нарын тухай ярих болчихоод байдаг, тэгэнгүүт толгойгүй болчих гээд байдаг жэхшиг, угаасаа том дарга нарыг танихгүй юм чинь дээ.

Жинхэнээсээ далимдуулаад хэлэхэд Баабар гуайн айлдсанчлан ёс суртахууны тухай ярьдаг хүнийг ёс суртахууны тухай ярьдаг хүн гэхээс ёс суртахуунтай хүн гэхгүй ээ гэж, ерөөс үйл хөдлөлдөө санаа тавьсу.

Friday, 21 March 2008

Жинхэнэ мөрөөдөл

Ингэж мөрөөддиймөө, шоолбол шоолж л бай, аадийн ...

Хүмүүс бүгд далай лам шиг ч юм уу, есүс шиг ч юм уу, ер нь тэр бурхан тэнгэрлиг хэн л байна тэд нар шиг болчихоосой цөмөөрөө ...

Тэгвэл дайн гарахгүй, хов жив ярихгүй, атаа жөтөө үгүй, хоорондоо хүлээцтэй, уужуу тайван ер нь л юм бүхэн шал өөр байх байсан даа. Бяднуус гадаад ертөнцийг л үлэв долов гэж биш, өөрийгөө шинжилж амдардагсан бол дэлхий одоогийнхоос хамаагүй гоё байхгүй юу. Хоёр гурван мянган жилийн өмнөх хүн одоогийн хүн хоёрын дунд мөн чанарын ялгаа нээх байхгүй дээ аягүй бол. Технологийн дэвшил сайн зүйл зөндөө авч ирж байгаа ч хүн лавдаг өөрчдөгдөхгүй л байна. Боловсрол соёлын чинээгээр хүмүүс мундаг болж байгаа гэх л байх, нийтээр аж төрөх ёс мосонд суралцаад овоо ч болсон биз. Гэхдээ хүн чанарын “боловсрол” хол хаягдаад байгааг хэн ч ярихгүй, ярихыг ч хүсэхгүй ... нэг тиймэрхүү л орчинд аж төрцгөөж байна шдээ, яадагшуу юм билээ ... “буцдийм” билүү яшиг, гсн. Би ч ялгаагүй зарим нэгний хувьд новш царайлцан явдаг л байх даа ... ккк.

Хүн чанар гэдэг ч юм уу, тиймэрхүү хэмжүүрээр дэлхийн боловсролыг тогтоогоод зэрэг дэв олгодог бол өнөөгийн зарим нэг ухаантанууд хоосон хоцорч мэдий шүү, янзан бүрээр байр нь солигдож магадгүй ээ, хэхэ инкээл би мэтээс авахуулаад ийм маягаар хүний мууд дурлаад ч байгаа юм шиг байхаар нөгөө сайхан дэлхий яана? ...

Ер нь болбаас ингэж л мөрөөддийм ... гэгээрцгээх боломжтой шүү гээд бидэнд заяасан ухамсар гэгчийг хүмсүүд хөгжүүлдэг болох цаг ирээдүйд ирнэ байх, \сэтгэхүйнх биш шүү, ухамсрын хөгжил\, хүүхдүүдэд цэцэрлэгээс нь авахуулаад “би хэнб” гэдэг дотоод сэтгэлийн хичээл заагаад л ... Оюун ухаанаар онож мэдчихээр зүйл биш, метафизик маягийн хичээл гэх юм уу даа. Тэгвэл өчүүхэн бөмбөрцөг дээр хумхийн тоос болж наалдсан бид огт өөрөөр сэтгэж эхлэх байх даа ...

Мөрөөдөл юм чинь гээд ийнхүү бүлтрээск. Хүн хорин настайдаа дэлхийг өөрчлөхийг хүсдэг, гучтай улс орноо өөрчлөхийг, дөчтэй гэр орноо, тавин насанд өөрийгөө өөрчлөхийг хүсдэг юм гэнэвш. Би ер нь хорьтой л доо гсн :b

Monday, 17 March 2008

...

Хар хөх Харли Дэвидсоноо унаад хөөрхөн залуу ардаа суулгаад бүсэлхий хавиараа тэврүүлсэн шиг, салхи татуулан сэгсэгнэж давхихад ч ... ээ дээ эм хүний жаргал их хотын дотор оо гэж.
Гэтэл нэгмуу социалист хулгайч гурван жил нөхөрлөсөн хар хөх Харлиг минь дэлгүүрийн гаднаас туучихсан байдым, ямар үзэл сурталгүй юм бэ... Бодохоор л сонин санагдаад байх юм, хар хөх өнгөтэй нь ч өнгөтэй л дээ, гэхдээ хоёр дугуй нь шалчгар, гинж нь зэврээд хяхтнадаг, нэг тормоз нь тасарсан, урд талын сагс нь санжчихсан, суудал нь хагархай, гурван жил нар бороо салхинд сарампай болтол эдлүүлсэн жаажгий муу жийдэг дугуйг минь ямбий гэлтгүй л хусчих юм аа, хулгайчын хийморь гомдмоор л хог болсон эд юмсан, авчихдаг л юм байна. Хөөрхөн залуугийн нүдэнд бол хэлхээтэй хөх төмөр ч хөл дүүжилсэн наддаа бол Харли Дэвидсон байсан юм шүү дээ эвий муу дугуй минь... хэдэн хэсэг хуваагдаад энд тэнд эрэг шураг болчихсон яваа даа. Зэвтэй яижгий төмөр ч гэлээ удах тусам үнэтэй санагдах болсон дугуйгаа орхиод явах нь дээ гээд сэмрэн алдаж байтал ...

Зө тэр ч яахав, социалист хулгайчууд хумслаа л биз, гэхдээ сүүлийн үед шал дургүй хүрээд байнаа, мэдээлэлийн эрх чөлөө гэдэг чинь асар үнэтэй юм байна шүү манайхаан, та нар жаргаж байгаагаа мэдэх хэрэгтэй ...

Би энчээ суусаар Төвдөд яг юу болоод яагаад байгаан бөө мэд, 10 хүн л үхсэн гэж албан ёсны мэдээ байна, хэдэн тэрслүү бачка нар самуун дэгдээсэн юм байх, зөвхөн тэрийг уншсаар байгаад яадаг муу хогнууд вэ гэх нь байшд ... ямар азаар монгол сайтуудаас мэдээлэл авч чадаад, нэг талыг баримтлагч болчихоогүй юм. CNN-ий гарчгуудыг гүүгл уншигчаар хараад дотогшоо орох гэхээр дандаа болохгүй, уржигдар оройноос эхлээд Юүтүб хаагдсан, Вики мики бол угаасаа хориотой шд, ямар сонин юм бэ, болиоч ээээ, зүгээр мэдээ уншуулчихаачээээээээээ … гэмээр л байна шүү. Аз болж би чинь ардчилал эрх чөлөөтэй Монгол Улсын иргэн юм шүү дээ.

Saturday, 15 March 2008

уг чанар

Дээр үед шалиг зан удамшдаг талаар эрдэмтдийн дүгнэлт гарсан тухай мэдээ уншаад саваад уначихаж билээ ...

Гэтэл оргүй ч биш бололтой. Завхай шалиг болоход хүмүүжил, цаг үе, орчин нөхцөл нөлөөлдөг ч нэг тийм эх нь хээр алаг бол үр нь бөөр алаг билүү зүйр үгийн утга яваад байдаг шиг. Зарим хүн хүнийг юм үзээгүй бага дээр нь аваад суувал дээр мээр гэдэг, үгүйсгэхгүй л дээ, зөв байх. Дайнд явсан хүний сэтгэл зүй яаж цочирч эвдэрдэг бол, тэрүүн шиг л элдэв шалдавын юм туулсан хүн хажуудахаа өөр шигээ ургуулан хардахаас эхлээд хэцүү л байдаг байлгүй. Хүмүүс бага балчир, гэнэн цайлган үедээ сууцгаалаа, нас бол явдагаараа яваад хорь нэлээд гарна, гуч гарна, нийгэмтэй орооцолдож байгаа юм хойно юм юмтай тулгарна даа, юм үзээгүй хүн үзэж магадгүй, үзэхээрээ яаж ч магадгүй шүү дээ гэж.

Хүний унаган чанар гэж юм байнаа, өчнөөн л юм үзвэл үзэхээр байхад тас гүрийгээд яваа хүн хажуу дэргэдүүр зөндөө л байна, хүнтэй ханилаад үнэнч явах тангараг тавьсан хэр нь үсэрч наалдаад яваа хүн ч хаа сайгүй байна. Хүмүүжил төлөвшил нь хаашаа хальтрах вэ гэдгийг шийддэг ч эцсийн бөлөгт суурь чанар гээч зүйл хүнийг хөтөлдөг бололтой. Үүнийг хүүхдийн санаа гэж магадгүй л дээ, гэхдээ ингэж л бодлоо. Сайн хүний үр сүүтэй гүүний унага аа гэж ... цэцэн үг цэцэн л байдаг ажгуу.

Tuesday, 11 March 2008

Дуэл