Posts

Showing posts from June, 2007

блогийг аварсан нь

Хэн хаачихав аа, яг яав, юу болов, блогспот.ком, блогмн.нэт гээд сайтууд орж болохоо больсон. Блогууд унших гээд мауз атгаж байхдаа орчоосой орчоосой гэж шивнэх шахам үглэсээр галзуу гордьлого нүдээр интэрнэт эксплорер цонхыг цоортол ширтсэн ч өөдөөс “та битий баярла” гэжийн... хэд хичнээн хоног ёлтойлоо, гэтэл санаандгүй бичкэн нээлт хийв, блоггер.ком орж болжээдэг байшт, баярлана яадын, баярласан хүнийг яахын та нар, блогоо нэмнэ ... шүүхдээрэй заргалдаарай, хэн нь дийлэхийг харнаа заоо, ард түмнийг хуурч чадку зао би ард түмнийг өмөөрнө, би л чадна, би зао (уранхай улаан даавууг намируулна, цагаан өөдсөөр толгойгоо канталсан нь сүржин)... 70, 80 жилийн түүхтэй манай блог ... ө биш ээ, юу билээ ... (баярын шокноос гэнэт гарав) - тэхээр юу л даа хө… блогт бичлэг нэмж болж байгаа ч коммент оруулах болон унших тал дээр асуудал байсаар байна, коммент бол тун чухал, амин чухал, ард түмэнд комментийг л харуулах хэрэгтэй, блог хамаагүй, нэгэнт комментийг уншиж болохгүй байгаа бол ... энэ б…

“Дэлхий бөөрөнхий биш” номын тухайд

“Ертөнц сайн сайхан зүйлсээр дутаагүй ээ, гагцхүү түүнийг олж харах нүд дутдаг” ажгуу.

21-р зууны түүх хэрхэх бол? Ер нь түүх яаж өрнөдөг юм бол, бид түүхийг залуурдаж болох уу, эсвэл гарцаагүй болох үйл явдлууд гэж байдаг уу, хүмүүс түүхийн дүрд тоглогчид л юм уу ... энэ эргэлзээнд яг таг хариу одоогоор хаана ч алга. Гэхдээ монголчууд бидэнд нэг үг бий ...
“Эзэн хичээвэл заяа хичээдэг”
Ганцхан зуун жилийн өмнө ... бид хүн төрөлхтний түүхээс арчигдах шахаж байлаа, өнөөдөр харин ямар байна Монгол Улс? дахин нэг зуун жилийн дараа дүр төрх яаж өөрчлөгдөх бол?
Өнгөрсөн зуунд цэцэглэж байсан үзэл суртал, –измүүдийн халааг энэ зуунд үндэсний үзэл залган авч, хаа сайгүй цэцэглэн дэлгэрч байна. Энэ үндэсний үзэл хийгээд ард түмний бусдаас онцгойрох гэсэн хүсэл эрмэлзэл ямар нэг арга хэлбэрээр илэрхийлэгдэж л таарна, аливаа нэгэн үзэл сурталын адилаар. Хэрэвзэ улс төржсөн байдлаар илрэн гарах аваас (нацизм, ари цус, дэлхийн 2-р дайн) ямар үр уршиг тарихыг хэлж мэдэхгүй... Ард түмний эрч хүчийг эд…

нэг өдөр

Сүүлийн үед өрөөний утасаа авкү хаалгаа онгойлгохгүй тас гүрийгээд гэвтцэн ... гар утасгүй, тв нь кабельгүй амар сайхан. Ертөнцтэй харилцах ганц суваг энтэрнэт ... гэснээс найзуудаа санаж баахан бархирав, ээжтэйгээ утсаар ярьж элэг дэвтэв... өглөө унтаж байхад ээжийн үнсэж эрхлүүлэх зөөлөн авиа сонсогдонгуут би гэгч эзэн хаан, ялгуулсан баатар, оройн дээд бурхан шүтээн ... арай гэж өндийгөөд сэгсийж арзайсан амьтан орноос сугарах эвтэй байрлал сүвэгчилж нойрмоглон суухад ээж хайр нь хүрээд харц нь урсаад, дэлхийг аврагчтай ярьж байгаам шиг л намуухан гэгч аргадангуй дуугаар “одоо босоорой миний охин” гэхэд би улам паацаганаал, арай хийж мултардым орноос... ижийм ижийм ... уулзалгүй удахаараа хавь ойрын сонин дуулгах гээд хаашаа ч орсон хойноос дагаад л... би ч бас нэгэн цагт ингээд үр хүүхдийнхээ өмнө нэргүй нэгэн зарц, эргээд олдошгүй шүтээн болох байх даа.

Өчдөр бааранд орж ном уншаад, бүтэн 6 цаг суулаа, самбаачлаад буйдан дээр нь унтаж ч авлаа, хөгжим нь намуухан, уух юм нь хязгаар…

хоёр баярын хооронд

Хэдэн өдөр хэслээ, тэнэлээ, ханалаа, ядарлаа. Нэг мэдсэн Гонгконгод чихцэлдцэн явжийхийн. Яг Хүүхдийн баяраар юу юугүй Disney land-ийн дэргэдүүр үлгэрийн царайлж өнгөрөөд байхдаа яахуудэ, шахуу хөтөлбөрийн хар гай, гэнгүүтээ шөнө нь огцомтож бааран гудамжаар Night club хэсээд наасан. Гомдмоор нь эм хүйстэнийг оруулкү гээд тайчигч хүүхнүүдийн үзүүлбэрийг харчихъя гэсэн нухацтай оролдлогыг минь нурааснаас бусдаар бол чинжүү, уул нь өмнөд ази хүүхэн үзцэн бол аштай юу гэсэн. Гонгконгод улаан дэнлүүний амьдрал ч овоо цэцэглэж дээ, малай, тай, гятад, орос царайтай чика хүүхнүүд чика хараад л, тэгэнгүүт таван тивийн зүсэн зүйлийн эр хүйстнүүд уяанаас алдуурсан нохой царайлаал. Зиа тэгэлгүйл яахав, хүний үрс ялгаа юу байн, задарсан байна уу зангидсан байна уу бүгд л амьдарч яваан байгааз ... мөстэй виски таатайяа шимж, хөөрхөн барби амьтан бөөрөндөө наалдуулаад хөгжилдөж хөхөрч илбэж ноолуулж суух нь бас л миний жаргал жэхшиг (тамхиа асаав, хүг хүг инээхэд цээж хүржигнэнэ).
Гонгконг ч юун Гуа…