Wednesday 30 January 2008

таталсан нь

Нэг зүйл бичих гэж байна ... хадуурсан оршилд:

Хятад дууны сэдэв бараг 90 хувь нь хайр, ядахад дандаа бүтэлгүй наачнаа, тэгээл гутраал гэнгэнээл, үхлийн гуниг хоолойгоор гиншиж алдана. Зарим нэгний нь хайр азаар бүтсэн бололтой, чиний төлөө үхэж чадна, үхсэн ч хайрласаар байх болно жихшиг үгтэй, үлгэрийн гарууд шүү. Цагаа тулахаар үхдэггүй л байхгүй юу, эсвэл дурлуулсан объектууд ийм худлаа үгэнд дуртай байдаг юм уу. Энэ чинь уран сайхны халил шүү дээ гэж тайлбарлах байх, тэгвэл урлаг ч бас мөн чанар дээр үндэслэдэг байх гэж найддаг шүү ... Надад л лав хүн тэгж хэлбэл “хүүх за үхцэн бай даа, чадахыг чинь харъяа” л гэнэ, мэдээж чадахгүй байж уран донгодох илүү л байна. Үнэнээсээ ч бай тоглоомоор бай ч тэгж худлаа солиордог типийн бачкатай анхнаасаа нийлэхгүй л дээ. Хүн хүний өмнөөс тэр тусмаа хайраас болж үхээд л?!, дурлал нь бүтэлгүйтээд амиа хорлож байгаа тэр тэнэг бол хайртынхаа өмнөөс үхэж байгаа огт биш, золгүй өөрийнхөө азгүйтлийг тэвчээгүй хэврэгхэн амьтан байж хөөрхий, ум ма ни ...

Хүн хүний өмнөөс үхэж чадах үлэмжийн хайр байдаг гэвэл ... орчлон дээр миний өмнөөс үхэж чадах ганц л хүн бий, тэр хүн бол миний ээж ... бяцхан хоёр үрийнхээ аврал нь болж ганцаар үлдсэн амьдралдаа үхэх бүү хэл өвдөх эрхгүй тэмцсэн хүн ээж минь л байна ... үрээ аврахын төлөө үхэхээс буцахгүй амьд бурхан ээж байдаг юмаа ... бусад нь дуугай л бай гэмээр байна даа ... \санаа алдалт\

За за ... \хоолой засах\ сүүлийн үед бичлэг их агсан болоод байн. Тэр ч асуудал биш, гол нь юув гэхээр зарим нэг хүн манийг нь сэтгэл мэдрэлийн эмчид очихыг найрсгаар зөвлөж байн, хэхэ ... өгөөмөр сайхан сэтгэлд тань мэхийе, гэвч юунаас болоод тэр билээ гэхэд блог бичлэг , хаха ... Уул нь би боулинг тоглож, мөсөн дээр гулгаж, хоолоо хэвийн идэж, бүжиглэж, кино үзэж, мөнгө бодон гашилж, ирээдүйг төлөвлөж, бодлогширч, дуу дуулж, бас дурлаж хайрлаж ... байгаа. Тайлбар илүүц ч миний төлөө сэтгэл зовниж байгаа хүнийг тайвшруулахгүй бол нүгэл ... Бичлэг бол би биш, тодруулбал би бүхлээрээ биш ... гадуур баахан баясаж дэвж байгаад орж ирэнгүүтээ асар гуниг юм бичдэг ч юм билүү, эсвэл нулимсаа залгин залгин гэрэл гэгээг дүрслэдэг ч юм билүү... Блог дээгүүр яахав олон улсын үйл явдал улс орны амьдрал хөвөрч болно л доо, ном сонин сайтаас уншсанаа өөрийн үзэл бодолд хайрцаглаад эвлүүлээд байхад болохгүй гэхгүй, гэвч ертөнц даанч олон талтай, харах өнцөг хэтэрхий их, амьдрал дэндүү баян... шийдвэр гаргах фактуудыг хэрэгтэй цагт хэрэг болгож ашиглах уу л гэхээс наян мэдээллийг ийм тийм гээд бүлтрээд байвал дуусашгүй, ядаж би блогоор тэрийг таны тархинд чихээд яахав. Хувийн амьдралаа бичих үү, миний юу хийж байсан, хийж байгаа нь надад л сонин, хаа нэг хачир давстайгаар хуваалцдаг л даа, гэхдээ дандаа биш.

Тэгэхээр блог дээр юу хөврөөд байна? Гол төлөв зохиомж, мэдрэмжээ дүрслэдэг ... бүтэлгүй хайр, жаргалтай нас, хөгжилтэй явдал, эротик үйлдэл, зөн, зүүд ... юу ч байж болно. Надад тохиолдсон байх огт албагүй, яахав нарийндаа бол ой санамж, дурсамжууд, үйл явдлын хэлхээс, ургуулан бодолт, төсөөлөл ... энэ бүгд бичлэгт шууд нөлөөтэй нь мэдээж, нэг иймэрхүү... харин үгийн хэлхээсээ хэвшмэл логиктой байлгах тал дээр хойшид анхаарамз кхх..

Тодруулахад би уйгагүй оптимист. Миний өдөр хоногууд бурхны зургаар биш алхам бүрийн минь сонголтоор амилдаг гэж итгэдэг ... хувь тавилангаа өөрийн гараар зурдаг эрх чөлөөт амьдралтайгаа мэдэрч баясдаг ... үргэлжид хувирч өөрчлөгддөг мөнх бусын орчлон дээрх үйлийн үрийн хатуу хуулийн өмнүүр зөөлөн алхалдаг ... ийм л блогчин ч гэхүү, мэдрэлтэй нөхөр л дээ, тааллаараа бологтий :)))

Sunday 27 January 2008

шөнийн "яриа"

Урьд шөнийн гүн халуурал:

Намайг гомдоогоод одсон чиний явахдаа орхисон шорвог бүхнийг үлдээлгүй асгасан, асгахдаа огт гэмгүй нэгний зүрхийг сийчиж байгаад цус шүүрсэн шархан дээр нь үйж асгасан, удаанаар мэгшин уйлсан хөөрхий тэр шархтан ... өөрөөлийн хийсэн гэмийг өөр дээрээ үүрч тарчилсан гэм зэмгүй түүний өрөвдөлтэй төрхөөс би өөрийнхөө гунигийг олж харна гэдгээ мэдэж байсан ...

өс өвөрлөсөн хар санаатан биш ч ариун цагаан бурхан бас биш болохоор гомдлын гашуун нулимсаа хэлхэж байгаад золиосоор ирсэн түүний нэлэнхүй бие дээгүүр бөнжигнүүлэн асгаж наадахдаа нүдээ буруулаагүй ... ертөнцийн ийм харгис тоглоомонд нэгэнтээ хожигдож байсан болохоор дараагийн ээлжинд нулимсаар биш чулуугаар нандин зүүлт урлах байх даа.
Ига 2008.01.28, 02:53

Ингэж товшсон халуурлыг ... уншсан даруйдаа Оюука докторын торгон утас ийн эгшиглэвэй:

"Хүрэн горхи"

Хасаг тэрэгний хүрдэнд уяж орхисон чиний хайр
Халгаж зугатсан миний зүрхэн дээгүүр дайрч одохдоо
Харанхуйд под под дуслах чимээ ардаа үлдээн хяхарсаар арилав
Хүй орчлонгийн хүйтэн цээжин дээр эмтэрч үлдсэн хүрэн зүрх
Хэн нэгнээс өршөөл эрэн харанхуйд тэмцэн лугшихдаан
Хоёр нүднээс дусалсан уйтгарын гашуун аадар бороонд
Хүрэнтэж урссан горхи болон улаанаар эргэлдэн үерлэв
Хэлж ч үл зүрхлэм уйтгарын манан хөшингтөн татаж
Хэлгүй энэ орчлонд хэл оров уу гэлтэй гаслангийн дуу цуурайтахад
Хайлган явсан харалган нэгэн хөл алдан үерт живж
Хүйтэнд дагжин, аврал эрэн амь тэмцэхэд
Хорслын манан хүний зовлонд бахтай яа хөхөрнө
Үерлэж урссан хүрэн горхи мөс болон хөлдөн хоцроход
Үерт урссан түүний бие хаа нэгтээ шидэгдэж бяцрахдаа
Үйлийн үрийг нулимсаар урласан хасаг тэрэгний замд
Үйрч үлдсэн чулуун хэлхээс болон солонгорон угтана.
Oyuka 2008.01.28, 04:42

Хундага авхай тосон авч хариу мэдрэмжийг дүрсэлсэн нь:

нулимс орлох чулуу хүнд, хүйтэн, хурц иртэй
нулимс мэт гашуун бус ч ууршиж, хатаж, үгүй болохгүй
золиослогдох нэгэнд зоогдож, шигдэж, тарчлаана
зовлон эхэлнэ, нүдийг таглана, чулуун... нулимс


""" """ """
...
уг яриа өрнөсөн гүн улаан өрөө:
http://vimomn.net/?m=pc&a=page_fh_diary&target_c_diary_id=9101&comment_count=7

Friday 25 January 2008

Сэтгэлийн дуудлага \аая\

Сүүлийн үед баруун тархи идэвхижиж байгаагийнх уу, урлаг уран сайхны мэдрэмж огцом өсөөд, хөөрөлттэй гар өдөржин дуу хөгжим чарлуулж, тэнэг чангаар бархируулж, хөгжимгүйгээр өөрөөгийгөө олж авч чадахгүй нь вуаха. Угийн зүүн тархитан хүн чэн хөлдүүрээл явжийдагсан, гэнэт юу болов? Байнга догдлоостой, тувт хөөрөөстэй, зүрх савлаастай... юуных вэ? Юм ирэх дөхсөнийх үү гсн. Хаха, иймрэхүү жишээтэй.

Ер нь манай хамтлаг бол урсгал чиглэлд баригддаггүй, онгодоо дагдаг чөлөөт уран бүтээлчид, энүүгээрээ онцлог чэхшиг. Өмнө нь би юу л бол юу сонсдог байсан л даа. Хүндийн хүнд рокыг хэдэн цагаар сонсож чадна гэж худлаа хэлкү ээ, гэхдээ рок, альтернатив, поп, эстрад, пох пох, транс, R&B, жааз, сонгодог, ардын дуу, зохиолын дуу ... товчхондоо хөгжмийн урсгалын гейша байлаа ккк. Одоо засарсан, биеэ татаж авсан. Урьд нэг хэсэг гэнэт учир зүггүй пих похоор дагнаж, гадагад монголгүй үглэлт сонсдог болсон байваа, манайдаа бол хэдэн жилийн өмнө Татар, В.А.Т нар балай авч байна даа гээл, сүүлд Күйза, одоо Шоо эдэр даж маж санагдаж манагдаж байж майж. Диско клабын пих пох хэсэгт очиж зогсонгуут судасны лугшилт хэмнэлд нь хослон цохилж зохицдог байлаа шд, залуу байхад. Дараа нь нэг хэсэг транс Эрдэнээг дагаж хөөрөөд DJ Tiёsto, Armin, АТВ, Safri Duo-г учиргүй сонсдог, уусан мансуурдаг байв шд, яаж ч намираад гэхдээ трансд үнэнч үлдэж чадаагүй л дээ, гэвч хэзээд дуртай. Энэ хооронд мэдээж дундуур нь яаж зүгээр байхав, R&B, поп урсгалыг чагнаастай, оюутан цагийн халуун дурсамжууд болох софт рокуудаа ч амжуулаастай. Хичээл ном хийж суухад жааз, сонгодог хоёр шиг сайхан хань ховор доо. Гэх мэт балчир залуугийн явдлууд байнаа. Гэхдээ сүүлийн үед Green day, Radio head-ийн төрлийн дуунуудад урьд өмнөхөөс шал өөрөөр ер бусаар нугарч унажийна, хүн амьтанд уруу татагдаж бариагүй нээрээ шүү, цэвэр сэтгэл зүрхний дуудлагаараа \аая\, ер нь тэгээд рок, брит-поп, альтернатив маягийн хамтлагууд үзэл бодол нь ч, хөгжмийн хэмнэл нь ч, хоолойн өнгө нь ч, яаж ийж байгаад л күүл байж чадаад байх юм. Монголд нэг Green day шиг хамтлаг гараад ирчвэл ч … иэйххх … Лемонс, Маднесс, Шөнийн галт тэрэг гээд бас ч хөөрхөн л дөө. Одоо эдэн шиг гэхдээ арай хүчтэй, бүр зэвүүн гарууд гараад ирвэл ч … Эмэгтэйчүүдээс Отгоо лаг зүгээр санагдаад байдын, дуунууд нь мэдээж, дээрээс нь ядаж л шидийн маяггүй, аальгүйтээд байхгүй, өөрийгөө мэддэг, стиль сайтай гэх мэт. Ер нь ихэнх эмэгтэй дуучид хөөрхөн харагдах гэж ядаад, тэрэндээ зүдрээд байхаар нь өмнөөс нь ядарчдын, ядаж байхад санаа нь нүүр дүүрэн бичээстэй, за одоо болно доо хөөрхөн байнаа гэчмээр болдын шү хааяа, за тэр ч яахав.

Би гэж хүн ингэж халуурч байж Marlyn Manson сонсдог болж л балрах вий дээ, бусад нь ч яахав ккк. Marlyn Manson-ы Sweet Dream бол мөч агшин бүрийг чинь агшаагаад сунгаад арвалзуулаад өгье л гэж байналэй дээ, ээ за зогсоё, окобондоо орлоо, bye.

Monday 21 January 2008

сурвалжлага

Өнгөрөгч долоо хоногт “Ам хатав” уушийн газар нээлтээ хийснийг микрофон барьсан маний бие сурвалжлахаар баруун дөрвөн замаар дайран гарч аль нэг тийшээ эргээд уруудан өгсөөд бяцхан шарваад олж очсон юм. Уг уушийн газрын гол ханган нийлүүлэгч болох “Цэвэр Метил” компанийн босс ноён Үйлийнлай болон “Шулмас судлалын төв”-ийн захирал Ягчисмаа, түүний төрсөн дүү Чөтгөрцэцэг нар хүрэлцэн ирсэн нь уг арга хэмжээний цар хүрээг илтгэх буй за. Ноён Үйлийнлай ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий дахин энэ долоо хоногоос клоны аргаар хувилж гаргасан бүтээгдэхүүн хэрэглэж эхэллээ, хэдийгээр шинжлэх ухаанаар аюулгүй гэдэг нь нотлогдсон гээд байгаа ч мэдээж цаадуул чинь худлаааааа худлаа, цуурхал за юу. Энэ утгаараа бяднуус азтай, эцсийн эцэст ... монголчууд айхгүй л байхгүй юу, яагаад гэвэл ... цэвэр сайхан байгалийн бүтээгдэхүүн энд л байна, яахын та нар, лайтай бахархал шд. Бидний уриа зөвхөн цэвэр метил... тийм биздээ, үгүй гээд үзээрэй, үхсэн гэж мэдээрэй.” Цугларсан олон сэтгэл хөдлөн алга ташиж, браво хэмээн хоолой нийлүүлэн сөөнгөтөн уухайлж, бүүүүр баярласан зарим нь нулимсаа нууж чадсангүй. Хатагтай Ягчисмаагийн хэлсэн үг маажсан газар илэх шиг боллоо: “Ийм сайхан газар нээгдэж байгаад талархахгүй байж чадашгүй еэ, манай төвийн дотно түнш Цэвэр Метил компани чэн байшдэ тэ, хэрэглэгчдийн найдвартай түнш гэдгийг олон түмэн цугаар мэднэ, мэдэхээр зогсохгүй мэдэрдэг ч, уусдаг ч, найдвартай байдалтай нь маргах гээд үз дээ ... Бидний хамтын ажиллагаа сая шинэ он гарсаар огцом ахиж байгаа. Ёоо нээрэн завшааныг далимдуулаад дуулгахад шинэ оны эхний өдрүүдэд яасан гээч ... Якутад архи уугаад 300 хүн зэрэг нэг өдөр бохир муу биенээсээ үүрд салан манай эгнээнд нэгдэж, шинэ судлагдахуун нэмэгдсэн. Үнэхээр гялалзсан амжилт болсон энэ жишээг дурдахдаа бие минь жирсс жирсс гэж байна, мэдээж энэ чэн манай хилийн чанад дахь үйл ажиллагаа өргөжин тэлж буйн саак тод жишээ болчийшд. Манай Монгол одоогоор Якутад арай хүрэхгүй ч гэлээ тэдний рекордыг эвдэж чадна гэдгийг өнөөдрийн уушийн газрын нээлт дээр ирээд байхдаа зөн совин минь зүүн чихэнд шивэгнэж байна.” Ийн хэлж дуусав уу үгүй юү, цугласан олны дундаас баярласан нэг нь тодоос тод “рекорд эвдэцгээе” гэж хашгирсан нь хүмүүсийг улам хөөргөж, догдолсон сэтгэлээ арайхийн барихад хүргэсэн юм. Дашрамд дурдахад "Ам хатав" уушийн газар нээлтийн эхний өдрүүдэд урамшил болгон үйлчлүүлэгчидээ янзан бүрийн дессерт, компотоор дайлж байгаа гэдгийг “Ялзмаг” бөөний худалдааны төвийн ерөнхий менежер Хорхойхүү дуулгаад авлаа. Эцэст нь тэд нэгэн дуугаар “Хэрэглэгч та хаан” хэмээн хашгирч энэхүү сүр дуулиант нээлтийн ажиллагааг өндөрлөн, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн юм.

Газар дээрээс шууд сурвалжилсан: Шарик.

*** *** ***

ps: өмнөх Жуанзын зүүдний талаарх бичлэг дэх хувилбар хариуг хятад эхээр нь орууллаа.

你覺得下面的幾種說法哪種是對的?為什麼?

1 蝴蝶是莊子夢中見到的,並不是真的,他只是莊子的想象。所以,蝴蝶夢見的莊子是莊子想象的想象,或者說,他也就是莊子的想象。那麼,蝴蝶夢中的莊子是他自己的想象,不是真的莊子。

2 雖然蝴蝶夢見的莊子是莊子自己的想象,但是想象當然也是莊子的一部分,如果沒有莊子,也就沒有他的想象了,所以,蝴蝶夢見的莊子也是真的莊子。

3 莊子當然夢見了蝴蝶,蝴蝶也的確夢見了莊子。可是,因為蝴蝶的夢也是莊子夢的一部分,所以蝴蝶夢中的莊子也是莊子夢見的。也就是說,莊子夢見了蝴蝶,也夢見了自己。

4 莊子覺得他不知道是他夢見了蝴蝶,還是蝴蝶夢見了莊子,那是因為莊子看見自己在蝴蝶的夢里,所以他就不清楚到底是誰在做夢。其實,莊子和蝴蝶都做了夢,莊子夢見了蝴蝶,蝴蝶也夢到了他。

Thursday 17 January 2008

Миний хайр аа!!!

“Хайр аа, миний хайр аа” гэдэг илбэ шидтэй үгийг өдий хүртэр хэлж яваагүй, хэнийг ч ингэж дуудаж үзээгүй болуул яахуу, хэлбэл зохих байсан анхны хайрыг ч ингэж дуудаагүй ... гэнэт л анзаараатахлаа. Яадын. 1001 дурлалуудын минь сүнс намайг гэсгээвэл гэсгээ, худлаа байсан гээд тамлабал тамла ... за сүртэй шд, хайр гэдэг чинь нөгөө ммм ... нөгөө нэг юу ... ммм, шал өөр, би мэднөөө. Юу юугүй үхэх дөхөөд байдаг, өдийг хүртэл “хайр аа” гэлгүй хаагуур доншуучилсан байна? “Хайр аа, миний хайр аа” ингэж нэг хэлчихээд санаа амар нүд аних юмхундаа ... кк.

Нүдэнд утга уянгатай харагдсан этгээд бий нь бий, гэвч дуудахдаа “Хөөе хөлдүү төмс өө, хөөе сэгсгэр ээ, дарваан аа, оош далжгар аа ...”... бодвол энхрийлж байгаа царай нь байх даа, одоо бодсон чинь ямар үзэл сурталгүй, хаашаа утга уянгагүй юм пэ? Хамгийн гоёоороо дуудсан нь гэхэд л “үүе хөөрхөн өө, нэгдүгээр ангийн дарга аа, бамбарууш аа, жиклаад аа”...

Бас ... “муухай хүүхэд ээ” гэж үзсийм, хамгийн армаантик нь юм даа, тэгж дуудуулсан тэр үнэхээр ч муухай хүүхэд байсаан, хамрынхаа хажуу дээр мэнгэтэй, мэнгэ нь маягтай, жижигхэн тод... мань хүн өөрөө сүүтэй жиклаад, аюулын цэвэрхэн секси уруултай, дэв дэгшхэн шүдтэй, харц нь эрс шулуун атлаа гүн нууцлаг, сэгсгэрхэн үстэй, бүр сэв сэгсгэр, царайлаг жиклаад, Майн Рид, Жек Лондоны зохиол дээрх эрэлхэг индиан хөвгүүнийг санагдуулам, муухай хүүхэд байсаан байсан, зурсан юм шиг зүс нь гэтэл жинхэнэ түүний доторх төгөлдөр гоо сайхных нь хажууд ердөө л үзэмж шү дэ, бишрэм оюун билигтэй, үнэн найгүй далий ... Тийм л дээ үнэн, би хайлах шахсан, хүүхэд занд нь уярах дөхсөн, сэвлэг үснийх нь үнэрт мансууран алдсан. Мань жиклаад олон хүний дунд бол дув дуугай, бүр ууртай юм шиг таг дуугай, эргэн тойрноо күүл харцаар ажиглаад л чимээгүй суугаад байна ... цөөхүүлээ үед овоо яриа, хааяа нэг ярианы сэдэвт цэг тавьж өгнө бас ... тэгснээ хоёулханаа байхдаа хийхгүй хөдөлгөөн, бодохгүй бодол, санахгүй санаа гэж байхгүй, зүгээр сууна гэж үгүй, бүжиглэнэ, тонгочино, дэвхцэнэ... эрх ч гэж алингаа алдана даа, хичнээн уярмаар гээ. Тийм л муухай хүүхэд байсан ч “хайр аа” гэж дуудаагүй ээ, дуудах ч үгүй. Харцнаас нь хардаг байсан үнэн гэдгийг нь ... гэхдээ л нэг өдөр холдоно гэдгээ мэддэг болохоор хамгийн нандин үгээ харамласан, яая гэхэв. Үнэндээ над шиг жайжгий амьтныг яаж тоосон юм бол гэмээр бурхны төгс бүтээл байлаа тэр минь ... халуун залуу насны задлаагүй бэлэг, хувь тавилангийн хосгүй шагнал, хорь хүрээгүй амрагхан минь ээ ...

Гүн зүрхний угаас “хайр аа” гээд өөрийн эрхгүй ямарч хяналтгүйгээр урсан гардаг л байх даа уг нь.

Tuesday 15 January 2008

Зүүд

За нэгэн сонирхолтой ч гэмээр эрэгцүүлэмжийг толилуулъя. Энд гарах Жуанз гэгч нь манай эрний өмнөх 369-286 онд амьдарч асан философич, сэтгэгч, Бумбын сургаалийн баримтлагч гол төлөөлөгч нь байжээ гэж. ийгээд ...

Жуанз нэгэн өдөр үзэсгэлэнт цэцэрлэг дотор унтаж гэнэ. Тэрээр зүүд зүүдлэв. Зүүдэндээ гоёмсог эрвээхэй цэцэрлэг дотуур дэвэн нисэж байхыг үзэв гэнэ, эрвээхэй ийш тийш нисэж зугаалж наадсаар ядраад жасмин цэцгийн дэлбээн дээр очиж суухдаа зүйрмэглэн унтжээ. Эрвээхэй унтуутаа зүүдлэв, зүүдэндээ Жуанзыг үзэвэй. Энэ мөчид Жуанз гэнэт сэржээ.


Ингээд Жуанз бодролтов... одоогийн Жуанз нь жинхэнэ Жуанз юм уу, эсхүл эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз юм уу, тэр эрвээхэйг зүүдлэв үү, эрвээхэй тэрнийг зүүдлээд байна уу, ялгасангүй.
Энэ тухай одоог хүртэл маргасаар ...

Чиний бодлоор дараах хэллэгүүдийн аль нь зөв бол? Яагаад?

1. Эрвээхэй бол Жуанзын зүүдэнд үзэгдсэн, хийсвэр. Иймд эрвээхэйн зүүдэнд байгаа Жуанз бол Жуанзын хийсвэр төсөөлөл, ердөө л Жуанзын хийсвэрлэл. Ингээд эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз бол төсөөллийнх учир бодит биш.

2. Хэдийгээр эрвээхэйн зүүдэнд үзэгдсэн Жуанз нь Жуанзын төсөөлөл ч гэлээ төсөөлөл гэдэг бол Жуанзын нэгэн хэсэг, хэрэв Жуанз байхгүй байсан бол төсөөлөл нь ч байхгүй, иймд эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз бол бодитой.

3. Жуанз эрвээхэйг зүүдэлсэн, эрвээхэй ч Жуанзыг зүүдэлсэн. Гэхдээ эрвээхэйн зүүд нь Жуанзын зүүдний нэг хэсэг учраас эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз нь зүүдний Жуанз гэсэн үг. Тэгэхээр Жуанз өөрийгөө ч зүүдэлсэн, эрвээхэйг ч зүүдэлсэн.

4. Ер нь ингэхэд Жуанз эрвээхэйг зүүдлээд байна уу, эрвээхэй Жуанзыг зүүдлээд байна уу? Яагаад гэхээр эрвээхэйн зүүдэн дотор өөрөө байж байсан, чухамдаа яг хэн нь зүүдлээд байгаа юм бол? Гэхдээ үнэндээ Жуанз эрвээхэй хоёулаа зүүдэлсэн, Жуанз эрвээхэйг харсан, эрвээхэй ч Жуанзыг харсан.

Monday 14 January 2008

чибурашка -> бабаяга

Хүн чи юунд ийм худалч, ичгүүргүй дээрэмчин юм бэ, болъёоооооооо, тээр тэнд зогсоод байгаа зэвүүнээ болъёоооооооооооо. Худалч дээрэмчин хүмүүст хулхидуулж байдаг гэнэн цайлган чибурашка шиг төрцөн би бас болъёоооооооооооо ... заза хүн ба юмс үзэгдлийн үйл хөдлөл учир начрыг таньж байгаа минь болоо шдээ, өөдрөг бодлууд бас овоо шдээ. Гэхдээ л хэд хоног архидаж, тамхидаж, авгай хүүхэн эргүүлж, задгайран зугаалж, балайран шоудаж, назгайран цэнгэх юмсан, чадахгүй л дээ, түй гэж, түнтгэр байх яасан гэцүүм бэ, ай гэж, алаг хорвоо юутай мяраан бэ...

За явж төмөр өргөе, штанг шахаж гурван толгойт булчингаа гүрэлзүүлчихээд, арав дарж найм эргээд, хавийн хоолыг хамж идээд хөлөө сойгоод гэвтчинэ дээ, спортхон би чамд дуртай, спортхон чи надад хайртай ... бидэн хоёр нь бие биедээ ивээл ... гэвч би нь бүдүүнээрээ л, бүсэлхий нь бэрхээр шигээрээ л.

Гэнэ гэнэ тархинд харваж орж ирээд байхымаа, тэрмуу худалч, дээрэмчин зэвүүнээгээс, хариугаа авнаа, авах авахдаа өөрөөс нь авна, өөр гоё аргаар авна, өөрт нь хэлж байгаад авна даа ... яаая, өөрөөсөө айчихлаа, эвгүй болсон байна шүү, өнөө чибурашка хаачсан? Шууд бабаяга болжийнэ, хорвоо чи бабаягануудаар ханах болоогүй юу???

Saturday 12 January 2008

экзистенциалист

Өвлийн күүл өдрүүдэд жингүйдэж хөөрсөөр асар олон адал явдлаас хоцорсон байн. Нэг харсан шинэ он гарчиж, 2008 онд амьдарч байгаа нь миний буруу биш, үнэнээн хэлье, үсээн зулгааж хэлье, календариас л болсон :))

Тэртэй тэргүй хаягдсан ертөнцийн, тэгэхээс тэгэх гэж мухарт нь очоод буланд шигдэн печень мэрэхдээ дөрвөлжлөх үү, гурвалжлах уу, бөөрөнхийлөх үү яажшуу идвэл амттай болох тухай бодсоор өнжиж зовно, зугаацна. Чухам энэ чинь жаргал буюу, чулуужсан зүрхний бичээс авай. Ааяе, за тэр яахав, та минь, улс орноо яаж хөгжүүлэх вэ… (Модтой чихэр долоон хөлөө савлан сууна)

Гэснээс би шоронгоос оргоод, хөөгдөөд, баригдахын даваан дээр нисчихсэн, гоё байсан шүү.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...