Posts

Showing posts from 2010

Мэнд ээ!

Өнөөдөр Алтаргана наадам эхэлж байна.
Би очъё гэж бодсон ч наян ажилтай пижигнэсээр байгаад нээлтийг нь үзэж амжсангүй. Ийм сайхан наадмыг ажлын өдөр давхцуулчих юм, яахаараа хагас бүтэн сайнд тааруулж болоогүй юм бол оо, сонин юм, ажлаасаа болоод олон хүн очиж чадаагүй дээ, харамсалтай. Боловсролын яам товлож тогтоож өгсөн юмдаг уу даа, өөдгүй гэдэг нь.
Алтарганы албан ёсны үйл ажиллагаа нь 3, 4, 5 дахь өдрүүдэд болоод л дуусаж байгаам. Урьд нь би оролцож үзээгүй болохоор Улаанбаатарт болж байгаагийн хэрэг юу билээ гэж бодсон чинь юу вээ, маргааш нөгөөдөрийн аль нэгэнд ажлаан тасалдаг юм билүү гсн.
За тэр яахав, би очиж үзэж чадаагүйгээсээ болоод баахан гомдол тавьчлаа, баярын өдрөөр. өршөөгтий.
Алтарганадаа басган дэглээ өмсөөд л явна даа уг нь. Ижийм hамган дэглээ өмсөөд гарч өгсөн дөө өнөөдөр, гоё байгаа байх даа.


Алтаргана наадмай мэнд ээ.

Арт

До.Болдын зургууд Юүтүбээр гарсныг үзэв.

Зурагнууд нь сүүл рүүгээ улам гоё болсон санагдана, ялангуяа абстрактууд нь сэтгэл хөдлөм.

Абстрактын нэг гоё нь соци реалист шиг харваас тодорхой нэг юмаа хүнд тулгаад байдаггүй. Янз бүрийн өнгө дүрсээс өөрийнхөөрөө хараад л дураараа ойлгоод л баясвал баясаад, яавал чиг яагаал таашаал авч болдог юм шиг ...

До.Болдын өнгө нь хурцдаа хурц, зөөлөндөө зөөлөн ч ерөнхийдөө бол үргэлж тод байдаг юм шиг ээ. Абстрактуудаас нь амьдралын бүх өнгийг харж болдог болохоор харах тусам сэтгэл татам, хичнээн ч удаанаар хараад сууж болмоор, олон зүйлийн талаар эргэцүүлж үзмээр ээ ...
Эмэгтэй хүнийг дүрсэлсэн өнгө нь бас ер бусын янаг, гэгээн ... ёо лайтай лайтай.

Хурц дүрслэл, тод өнгө, зөөлөн уусалт, гайхамшигт илэрхийлэл ... энэ бүхнээс нь харахад их баялаг ертөнцтэй хүн шиг санагддын зураач нь.

Эцэст нь тэмдэглэхэд энэ зургуудыг юүтүбд оруулж өгсөн хүн ээ та шүү. Янжинлхам бид 2 танд талархажийгаа шөө.

гятад блогоос

Өнөөдөр Хятадын нэг блогчин Гадаад Монголыг хятадад нэгтгэх хэрэгтэй энэ тэрээ гэсэн юм бичдэгээрээ л бичиж. Иймэрхүү зүйлс мэр сэр байдаг болохоор муу шовинистууд гэж бодоод сэтгэгдэлүүдийг нь унштал харин тун сонирхолтой санагдлаа. намайг өглөө орсоноос хойш лав нэмж 200 мянган удаа ачаалаад байна энэ бичлэг. Сэтгэгдлүүдэд нь яахав Монголыг авах хэрэгтэй гэж хийрхсэн хүмүүс байхын зэрэгцээ, лав тавиас дээш хувь нь блог бичигчийг дэмжээгүй:

хөөе сэрүүн зүүдлээд байгаач
өөрсдийгөө яая гэж байж юун монгол вэ
хятад үүнийхээ дараа сарыг нэгтгэнэ биз
инээдтэй юм
хөгийн бичлэг байна
сумтай гар вэ
ялзарсан албатуудаа эхлээд нэг цэгцэлмээр юм
улс том байх тусмаа сайн гэсэн үг бишийшд
их гүрний дээрэнгүй үзлээр ханджээ
хятадууд бид ийм ёс суртахуунгүй байж болохгүй
хятадыг орос шоолно, ану шоолно, тэгээд дэлхий даяар шоолж инээнэ дээ
монголчууд хүсэж байгаа юм уу тэгээд?
тайваниа аваагүй байжийж
улс баян байвал аяандаа болно оо
тэр чинь хууль ёсны улс орон, юу яриад байна
энэ мэдрэл нь муудчиж

гэхчилэнгийн сэ…

лам vs сургаал

Саяхан нэг ламтай шоудаад. Лам ч гэж дээ ламаахай, харваас хүүхэд. Тэгсэнээ өөрийгөө 29-тэй гэж худлаа наагаад, лам хүн кудал кэлж болох уу? Тэр ламаахай ганданд ном уншуулаад явж байсан найзтай маань танилцсан гэжугаа, тэгсэнээ мсж бичээд, хөлбөмбөг үзэхдээ дуудаарай ингэж ээ. Манай найз энэ чинь лам хүн, лам хүнд за гэчихсэн, ядаад нэг удаа дуудкү бол худал болно гээд.
За тэгээд сүрхий дэгжин лам гуайг ирэхээр нь шалгаадым байгааз дээ, яагаад лам болсон? одоо яг юу хийдэг бла бла ...
Мань эр хүүхэд байхад өвөө нь лам болгосон гэнэ, (өөрөө хүсэж биш? гээд ойлголоо), уб-д шашны дээд төгссөн, энэтхэгт байхдаа бурхан багшийн төрсөн газрын тэнд өглөө бүр 3000 удаа сунаж мөргөдөг байсан гэнэ (бакь болно биз? 3000-ын суниалтад нь уулга алдана даа гэсэн янзтай бидэн рүү харав), уг ламаахай одоо ганданд зарим нэг ном умшдаг тухайгаа бас ярив.

Би энэ лам нарт нэг л сүжиг байдаггүй юм. Эртээд нэг Фм-р лам ярьж байнаа, хүн нүгэл үйлдсэн ч нүглээ наминчлах хэрэгтэй, нэг бөөс алсан ч тэрнийгээ ойл…

дөрөв ...

Өчдөр нахисан уулт зарлав. Багын гурван балинчтайгаа дөрвүүлээ нийлж аваад идэх нь идэж, коктель мэтхэнийг эргүүлэх нь эргүүлж, миний бие сурсанаараа сүүлийн үед хувьдаа хит болоод байгаа том грушиктэй мэлтгэр шар айргийг хоолой руугаа гүд хүд гулгуулж таашаал авлаа... оох

Бяд 4 хаа сайгүй хэлхэлдэж явдгийг мэддэг нэг иргэн энэ 4 их хотын секс киноны хүүхнүүд шиг гээд хэлчижээ, тэрийг нь өчдөр олж сонсоны хэрэг юу билээ хэн нь хэн байж болох талаар даруй таамаг дэвшүүлэн шуугицгаав.

Бид 4-ийн эхнийх нь нөхөртэй, гэр бүлсэг тул Шарлот ажгуу ...
хоёрдахь нь нэг компаний ерөнхий ня бо, баргийн бол инээж наалинхайтаж нял шял гэхгүй, ажил хэрэгч маркийн болохоор Миранда ...
гуравдахь нь жинхэнэ хүнээ л хүлээж байдаг бөгөөд нэг найз залуутай болсон ч бүтээгүй, улмаар итгэл алдралгүй хүлээсээр нэгэн залуутай саяхан танилцаад байгаа ба цаашид харилцаа нь хэрхэхийг нарийвчлан ажиглан тандаж буй. Гэх мэтийн хэв шинжээрээ Керрид хамгийн ойртож очих юм.
дөрөвдэхь нь миний бие ... Саманта юм уу тэгээ…

үлгэр эхлэв

Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн.

Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм.
Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэй,
- уаа чи шүү гэж би хойно урд нь гарж гүйгээл, хормойгоо чирж хөөрөөл хэд хоног бодоол, хархүү маань ханхүү болж үзэгдээл, хайр сэтгэлийн бурхан болж харагдаал чухам байв. Гэтэл яг тэр өдрөө өнөөх бурхан чинь шууд чөтгөр болдог байшд.
- Ажил ихтэй чадкү ээ, би өөрөө ч тоглолт үзэж чадкүм байна, бандан тас, чи төрхөм рүүгээ харьж хоног төөрүүлж болно.
Диууннн ... Яагаад вэ? Ажил ихтэй нь тодорхой мөртлөө өөрөө уриалан дуудаа биз дээ? Ажлаа зохицуулчихаад намайг уриалжээ ураааа гэж би хэт эрт хошгирсон тарвага юмсанжээ. Ингээд хөөрхий тарвага гүн бясалгалын хүчээрээ бодрун, хархүү өөрөө ч үзэж чадкү юм ч…

болно

Өшдөр бороо шаагисааан, газрын тэр үнэрррр, ургамал шороо чийг күүл агаар ... ой муужирлаа. Өнөөдөр халуун нар шаржийн, ажлын гадаах алга дарам газарт тарьсан зүлэгнүүд ургаасай.

Хүн ер нь эмоцоо нууж чаддаг байвал тэр хүн күүл, тэр хүн төлөвшсөн, тэр хүн лаг?

Ажил дээр хамаг аашаа гаргаад л, түнтэгнээд гүйгээд байж болохгүй байх л даа. Гэтэл жирийн үед бусад нөхцөлд эмоц ихтэй хүн тэрийгээ гаргаж орхивол ааштай, ууртай, буурь суурьгүй, сонин гар болох гээд байдаг талтай. Тэгэхээр хүн ерөөс өөртэйгөө буюу ганцаар байхаас бусад бүх тохиолдолд нүүрэндээ нүүр нааж явах ёстой ч юмуу.

Ер нь ямар нөхцөлд хүнээс уур ааш гардаг гэж? Ихэнхдээ өөрийнх нь хүсэж бодож байснаар нь болоогүй үед. Тодруулбал бусад хүн өөрийнх нь хүссэнээр байгаагүй болохоор дургүйцдэг, тэр дургүйцлээ ил гаргаагүй нь күүл, илэрхийлсэн нь дэмий хүн болно. Тэгвэл ил гаргасан гаргаагүй талаарх ялгааг нь орхиод харвал бүгд л өөрийн хүслийн төлөө дургүйцсэн, дотроо ч бай гаднаа ч бай эмоцилсон баагий нар шүү дээ.

Яаж ямар ч…

авах гээхийн ухаан нятто

Т.Фрийдман саяхан нэг номдоо хэрэв АНУ нэг өдрийн хугацаагаар Хятад болдог бол юутай сайхан ухааны юм бичсэн байлаа л даа. Учир нь хятадын удирдлага үндэсний хэмжээний хэтийн бодлогыг лүндэндээд гаргачихдаг бол АНУ-д жишээ нь эрчим хүчний бодлого гаргах гэж лобби бүлгүүд үзэлцсээр наян жил болдог болохоор хэтийн холч бодлого гарахад бэрх гэжээ.
Гэхдээ АНУ-д хууль тогтоомж нэг гарсан л бол хэрэгжихээс өөр замгүй, учир нь иргэний нийгмийн бүлгүүд нь хууль зөрчсөн үйлдэл харах л юм бол шууд шүүхэд өгчихдөг, бүр Холбооны Засгийн газраа ч шүүхдэж орхидог (шүүх нь шүүх шиг байна л даа) болохоор компани, орон нутгийн захиргаа нь хууль дүрмээ ягштал биелүүлэхэд хүрдэг аж. Харин хятадад хууль журмыг нэгдмэл удирдлагаар саадгүй баталж гаргадаг ч хэрэгжилтийн шатанд жижиг албан тушаалтан, компаниуд хуулийг завхаруулах тохиолдол бол харин цөөнгүй гардаг байна. Тийм болохоор л Фрийдман АНУ-ыг нэг өдөр хятад болох хугацаандаа хэрэгтэй бүх хууль журмаа баталж авангуутаа маргаашнаас нь буцаад ардчилл…

блогчид намхан

Блогчдын сагсны тэмцээн маргааш болох гэж байгаа гэнэ. Гэтэл баг бүрддэггүй ээ. Уг нь блогспотын блогчид зөндөө байна.
***
Намханчууд блог бичдэг.

gdfhgjugkggdfgsf./;l[jk

jkjgyfmn.,mop ,'{.;eaw,ld;asjcsdklnmsnckxljv zldaslAD?a
d'sdfjdklfifhfgnbv