Tuesday 30 January 2007

Хүн ам

Х.Баттулга гишүүний Яармаг хэрэгждэг бол ганган санаанууд байна, шүтэв.
Далимдуулаад ярихад, ХҮН гэдэг капиталыг манайд ерөөсөө тоохгүй юмаа, намайг тоогооч ээ гэсн :D
8-59 насныхан нийт хүн амынх нь 85 хувийг эзэлдэг, голч нас 21 байдаг ийм сайхан залуу улс орон дахиад байна уу. Заримдаа бодохым, 35-аас доош насныхнаар хүн амаа бүрдүүлэх шахсан залуусын орон юм чинь ингэж учир зүггүй зугаа цэнгэлээр бялхалгүй л яахав дээ гэж. Насны бүлгээр нь тооцох юм бол одоогийн 17-23 насныхан бусад насныхнаас хамгийн өнөр олуулаа, өөрөөр хэлбэл 1985-1990 онд төрөлтийн бүүм болсон байгаа юм. Энэ бүүм нь 70-аад оноос анх эхээ аваад 80-аад онтой залгаад манай ах, би, хамаатны хүүхдүүд, манай ангийнхан, найз нар, найз нарын ах эгч дүү нар, тэдний найзууд гээл баахан өлгийтэй, мөлхдөг, хэлээ хаздаг хүмүүс айл болгонд бий болсоор хамгийн оргил үе нь 85 оноос үргэлжилж 90 онд нийгмийн гэнэтийн уналтаар тэгээд дуусгавар болжээ, 90 оноос хойш төрөлт буурсан, одоо ч тэр хэвээрээ төрөлт бага төвшинтэй (хүн ам буурсан биш, өсөлт маш удаан байна гэсэн үг). Төрөлтийн бүүмээс харахын бол уул нь нөхөн үржихүйн насны хүмүүс яг одоо хамгийн олон байхад хурдан үржмээр юм даа. "Төрөлт" тэгээд ахуй амьдрал, нийгэм эдийн засаг, орчин нөхцөл гээд бусад хүчин зүйлээс их хамаардаг complex асуудал болохоор дангаар яриад явцгүй л дээ.
Тэхээр нийт хүмүүсийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан эзэлдэг залуу оронд (тэгж бэлэн мөнгө төгрөг тараагаад ... за яахав тэгээд чадаж байвал тарааг л дээ, сайн л биз) нийгмийн хамгаалал, халамжийн талдаа зүүний чиглэлийн бодлого гэхээсээ илүү бизнесийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэх орчинг бүрдүүлж барих, боловсролыг шинэчлэх, ажлын байр нэмэх гээд хүн амынхаа бүтэцтэй уялдсан, залуучуудруу чиглэсэн, энэ багтаж ядсан их залуу эрч хүчийг тултал нь ашиглаад авахуйц тийм асуудал бодлогыг л түрүүлж барьж авч хэрэгжүүлмээр юм шиг. Хүн чинь ажилгүй, аятайхан гэр оронгүй бол юун хүүхэд, юун төрөх. Өчнөөн олон залуус чинь залуу юм хойно яаж ийгээд хоорондоо сууцгаана л даа, толгойгоо тоонот гэрт биш паартай байшинд нийлүүлмээр байдаг (барилгын салбар ч угаасаа од юм байна л даа. дүгнэлт: барилгын салбар нөхөн үржихүй хоёр шууд пропорциональ :D ). Залуус нь ажил хийгээд боломжийн амьдраад байвал тэртэй тэргүй настайчуудаа аваад явчихна, дундаж наслалт 68 буюу тэгтлээ урт насалж чаддаггүйн улмаас 100 боломжит асран халамжлагчид 16 өндөр настан ноогддог харьцангуй цөөн, ер нь бол хөгшрөлтийн дарамтгүй улс байж тэтгэвэр бага байна гэх настайчуудын гомдол тасардаггүйд залуучууд нь ч, төр нь ч ичмээр л юм. Гол нь үр хүүхэд болсон залуус нь цөөхөн хэдэн настайчуудаа тэтгэвэргүй байсан ч аваад явахуйц тооны харьцаатай байхад асуудал үүссээр байна гэдэг чинь залуус ажилгүй, мөнгөгүй, анхиагүй дорой байна л гэсэн үг.
Ажлын байр - Орон байр гэдэг 2 янзын "байр"-аар л хангалуун бол 20-35 насны ид залуус гадаадруу "дүрвэцгээж", гэр бүл салж, жилд 10000-хан хүүхэд төрж, мөн төчнөөн аборт болж, замбараагүйдэл, хэрүүл шуугиан уйлаан майлаан гаргахгүй байж болмоор. Төр нь хүн капиталаа ашигла л даа, залуучуудаа л дэмж л дээ, ажил хийлгэ л дээ. Залуус нь төрлүү агсарч, ажил голж, хов хөөрөгдөж, хоног аргацаахаа болъё л доо.
Шороон түмэн хүнээ яая гэж байгаа орнуудын дэргэд бид чинь цөөхөн ч гэлээ иргэд нь боловсролтой, хүнлэг чанартай л байвал толгой дарааллаад жаргалтай байж болохоор авсаархан юмсан. Хүн капитал гэснээс нэлээд дорвитой нэгэн судалгаагаар 2100 онд монголчууд 5 сая хүн амтай болно гэж тооцоолсон байна лэй. Бид чинь өнгөрсөн 30 жилийн дотор 1,2 саяас 2,4 сая болж 2 дахин үржсэнээ бодохоор аяар зуун жилийн дараа л 2 дахин өснө гэдэг асар чамлалттай санагдаад байна л даа. Гэхдээ 5 саяулаа болчвол гээд бодсон чинь гоё юм аа, ажилтай, байртай болчвол бид нар ер нь ээж ааваас дутах юу байдын, цөмөөрөө төрөлтийн бүүм хийх үү гэсн :D одооноос л хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй шөө, нөхөд өө!
-----------------------------------------------
зарим тоо баримтын эх сурвалж:
жилд 10000 төрөлт, 2006.10.3 Өнөөдрийн монгол
жилд 9000-10000 аборт, 2006.10.14 Өглөөний сонин
гадаадад гарсан иргэдийн дундаж нас 20-35: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Монголын хүн ам, хөгжил нийгэмлэг хамтран хийсэн судалгаа 2006.10.12 Инфо
хүн амын холбогдолтой бусад тоо баримт, Монголын хүн амын сэтгүүл, 2004. дугаар 10

Saturday 27 January 2007

жирийн өдөр

Дажгүй л өдөр байна, шөнө дөл болтол сүүмийж суугаад үнэр ортлоо унтах шахжийнэ, энэ хэн гэдэг нойр вэ, яаж ийм сайхан нойртой байж чаджийна аа, өөртөө атаархав. Гоонь эрийн амьдралд сайхан зүйл ч мундахгүй ... Энэ хэдэн өдрүүдэд тэнэг чангаар хөгжим бархируулж гэртээ шоудаж, гарч архи ууж, авгай эргүүлж самбаганаад чихшиг, хэдэн гаруудыг цуглуулж писи-гээр алалцаж амралтын өдрөөр цугларч ажил дээрээ буудалцчихаад, тэндээс гарсан даруй 10 хуушуур нийслэл салат ногоотой шөлтэй хусаж бодит ертөнцтэй сая нэг юм нэвтрэлцэх... 5 дахид ажлын Х фракцын хүүрнүүдтэй хор найруулж хов хутгаж зугаацсанаа бодохоор ... новш гэж ... тэгж найруулсан хорноос надаа ашиг унаад байхгүй чигсэн ямар тунгаар хэзээ хаана уулгах хор гэдгийг нь мэдэж байхгүй болуул нэгэнтээ мань ч чад хийчиж мэдмээр чөтгөрийн хорвоо байна. Тагтан дээр тамхи сорчихоод хэлтсийн нэг дуракийн хаанаас хуулчихсын гэмээр ар өвөргүй 46 хуудас репортыг 10 болтол товчилж хаяхаар орсугай. Гэснээс хөлдүү төмс шиг хөөрхөн хүүхэнд бундан нааж тоглож байгаа юмсан, нэг залгаж үздиймүү, гулжигнасан нөхөр шиг дарваан нь салбаганаад ирчихсэн байвал хөөрхийд новширсон юм болно оо, амьсгаа, салбал салаад над мэтэд зайгаа тавиад зайлдаггүй юмаа гэхэд хүний зөөлөн охин үрийг зовоож ханадаггүй тиймэрхүү паразит шинжийн жорвогоносон жоомнуудыг устгалд оруулбал таарна ... юмаа гэж юм л юм даа... нөхөртэй ч юм шиг хүүхнийг надруу залгавал залгачаасай гэж амьдарна чинээ бодож байсангүй, айххх дэлхийчиг минь, бариу гутал шиг бачим болчихым заримдаа, гэнэн багын болчимгүй явдал ч биш дээ. Нийгмийн бухимдлаар тархи угааж сэтгэлзүйгээр унагаж байгаа бүх сонинуудыг шүүхэд өгч хаалгах хэрэгтэй гэх мэтээр хувийн стрессээ хувьсгалаар тайлдаг ч юм билүү.
Өнөөдөр орой харьд одоод хавьд уулзаагүй нэг капиталисттай уулзаж хэдэн пяав гоожуулна, халуурвал пеонер насаа дурсаж дружбагаа сэргээгээд снүүкер цохиж мөрий тавина даа, буржгар кукла банкны Сакаг дагуулж явдаг ч юм билүү, за энэ удаад шаварка.

... Хуурай салхинд зомгол шиг хийсч байгаа золбоолог насны зоргоороо энэ өдрүүдэд харамсах ёстой юу? Тийм ч биз, үгүй ч биз ...
... Аз жаргалын үнэрт хэзээ ч билээ мансуурдаг байлаа ...

Saturday 20 January 2007

Weekend соёл

Шинэ оноос Weekend соёлд суралцаад балай авчийна. Ихэнхдээ компьютерийн ард keyboard маажиж суудаг хүнд хорвоо ертөнцтэй танилцах зүгээр завшаан юм. Товчхондоо үдээс өмнө музей үзэх, үдээс хойш гудамжаар алхаж “социалист” бүтээн байгуулалттай танилцах, орой тийш дэлгүүр хэсэж ядрах, ядарсандаа хоолонд улам кайфтах гэх мэт. Дандаа пял таваг болтлоо сууж байдаг хүн чинь галуун хүзүүт лонх болтлоо тэнэж шоовонтов.

Музей гэснээс нээх хэсэж тэнэх дургүй хүн бол тухайн газрынхаа түүхэн болоод орчин үеийнх нь музейгээр нэг шагайгаад дэлгэрэнгүй мэдээллийг нь хальт гүүглдчихвэл ок болчих юм шиг бодогдсон л доо. Гэхдээ бүр сайн танилцъяа гэвэл музейнээс гараад даруй хотоор алхана, тоодоггүй байсан байшингийн хээ угалз бүр нь түүх өгүүлээд, ирээдүйн төлөвлөлт нь нүдэнд дурайгаад үлгэрийн юм шиг амилаад иржугам.
Түрүүчийн weekend-ээр түүхийн музей үзэж явтал МЭӨ 21-р зууны үеийн хүмүүсийн бурхан шүтээн гээд “харь гаригийн хүн” шиг дүрстэй хаш чулуун бүтээл байжийдгийм байна ... тэрэнд нүдний хор оруулчихаад гартал гадна нь ашгүй жижигхэн тэмдэг болгоод зарж байхаар нь дор нь авч хүзүүний алчууртаа хатгаснаар жаахан санаа амрав. Алчуурандаа тэмдэг хатгасан, нэг бээлийгээ халааснаас хагас цухуйлгасан, нууц үг “ни хо” гэх мэт бөөн пароль царайлсан хүн дэлгүүр хэсэв. Дэлгүүр дотор шамбааралдсан олон хүнийг харангуут толгой эргээд унах гэснээ хүн түшиж авахгүй бол гантиг шалан дээр ойчиж шатсан юм болчих гээд болив. Эмэгтэйчүүд дэлгүүр хэсэхээрээ явах тусам дуу нь чангараад нүд нь гялалзаад хөл нь хөнгөрөөд, асар гайхалтай үйлчилгээтэй юм аа харж байхад, юун диско, юун секс гэсн. Сүши идэж Старбаксын капучиногоор оюутан ходоодоо гялайлгаад түрүүчийн weekend-ийн төгсгөлийн арга хэмжээ өндөрлөв.
Харин энэ weekend тунчиг сонирхолтой. Хот байгуулалтын музей гэж тэнэг өндөр өртөгөөр боссон байшин дотуур алхаж гүйж дэвхэрч үзэв. Хамгийн гоё нь тэндээс гараад санаанд оромгүй жижиг гудамжинд байрлах (嫫干山路50号) зураачдын хувийн урланг сонирхлоо, нэг дор төвлөрөөд тус тусдаа дур дураараа уран бүтээл үйлдээд, хүмүүс хүссэн үедээ очиж таалж тамшаалаад гардаг мөрөөдлийн газар юм. Хаалга бүрийн цаана, ер бусын сонин содон ертөнц угтаж авна, нэг хаалганы цаана бүүдгэр гэрэл, нурууны үс босмоор аймшигт эвгүй түгшүүр, хэсэгтээ гүн хямралд автаж гудайн суумаар ... нөгөө хаалганы цаана өнгөлөг ханан дээр цайвар тод зурагнууд, цэцэг тасалж үсэндээ хатган гоёод ном уншиж суумаар ... дараагийн хаалганд бүсгүй хүний гоо сайхан, гүн нарийн бэлхүүс, туяхан нуруу, хөөрхөн цээж, галзуурам тачаадан тэсч алдан буй бүсгүйн үлэмж төгөлдөр үзэсгэлэнд шунан дурламаар ... Өнгө өнгийн ертөнцөөр ингэж өөд уруугүй зугаалвай. Зураг, баримал гээд янзан бүрийн бүтээлүүд байснаас сонирхол татсан нэг нь ... хар өнгөтэй, дээр нь аз жаргал гэсэн бичигтэй том том цоожнуудыг хэлхэж цоожлоод газар дээр ЗҮРХэн хэлбэрээр тавьжээ... (хайр–цоож?) зүрхэн дотроо дээр үеийн зэвэрсэн хар хайчнуудыг тарааж байрлуулсан байв ... (хайр–хайч?) хар өнгийн хүнд төмөр зүрхний доторх тэр зэвүүн хайчнуудтай хамт алтан шар жижигхэн түлхүүрнүүд ( цоожин доторх түлхүүр? ... ...? ) ой, би яах ёстой юм бэ гэсн. Энд бас ихэнх зураачдын дунд байсан нийтлэг гэж болох сэдэв ... хятадын соёлын хувьсгал, маоистуудын мунхаглалыг шүүмжилсэн аястай бүтээлүүд харагданалэй.
Орой нь сэгсийтэл дэлгүүр хэсэж ядраад, өлсөж үхдэгийн даваан дээр япон хоолны газар орж наян шорлог идээд, гэдэс хагардагийн даваан дээр гэрлүүгээ харьж, муужирч унадгийн даваан дээр мангас зүүдлэхээр, хүйтэн хөнжлөө тийрээд таван хошуу болон тас үсэрвэй.

Гэснээс саяны долоо хоногт талбайн теннисний дөрвөн том тэмцээний эхлэл болох Австралийн нээлттэй тэмцээн эхэлсэн биш телевизор cool харагдаад байнаа, харамсалтай нь Safin vs Roddick-ийн тоглолтыг дуустал үзэж чадаагүй жаахан мяа, ядажийхад хоёр “ах” хоёулаа царайлаг, тэгш чанга биетэй, үзэхэд үнэн урамтай. Бас snooker гараад байдаг, тавтай сууж үзэх юмсан, Дин Зүньхуй гэж хятад банди ганган цохиж байхыг ноднин харж биширсийм, энэ жил ч мань хүн нууна цохино гэж үзүүлж байгаа болтой, харваас дуугай, бараг инээдэггүй, snookerт яг таарсан сэтгэлзүйтэй энэ хүү уржнан жил гэнэт цоорч гарч ирсэн юм билээ. Малайзад бас бадминтоны тэмцээн болоод байдаг, ганцхан хувь биеэ хэдэн тийш нь copy-дчих юмсан.

Нээрэн санахаар л инээд хүрээд байхын, такси барих гээд зогсож байхад хамт тэнэсэн бас нэгэн weekend соёлтой баагий ярьсан нь: Монголд хоёр такси зам дээр ажлаа булаацалдаж өрсөж байна гээд хүнээ дайрчуул яахуу ... Энэ долоо хоногт сонссон хамгийн шилдэг “онигоо” (хөөрхий хүн нь мэнд л байгаасай даа).

Thursday 18 January 2007

Өнгө

Дурлал гоё өнгөтэй. Даруухан бүсгүйн нүд шиг, нүдэнд нь туссан харц шиг харцнаас дэлбээлсэн цэцэг шиг, цэцэгнээс анхилсан үнэр шиг, үнэрийг тараасан салхи шиг, салхинд намирсан алчуур шиг.

Дурлал муухай өнгөтэй. Хатгаж шивсэн үг шиг, үгнээс урссан нулимс шиг, нулимсанд норсон алчуур шиг, алчуур базсан алга шиг, алган дээрх зураас шиг, зураасаар сараачсан зураг шиг.

Дурлал өнгөгүй … … … хүрээд очъё гэвч зам байхгүй, зураад дүрслэе гэвч сэдэв байхгүй, огшоод уйлъя гэвч нулимс байхгүй, холдоод одохын цагт юу ч байхгүй …

Monday 15 January 2007

Бэлгийн мөлжлөг

Бэлгийн мөлжлөг гэж ямар эвгүй яг оносон нэршил вэ. Дэлхийд жилд 1.2 сая хүн өөрийн улсдаа болон харийн нутагт худалдаалагддаг байна. Манай орны хувьд 2000 онд 2 хүн энэ гэмт хэргийн золиос болж байсан бол зургаан жилийн дотор энэ тоо 50 дахин өссөн, бүр хүний наймаа нь сүлжээ бүлэглэл хэлбэрт орж боловсрон нарийсаад цаашид цэцэглэн дэлгэрэх суурьтай болоод амжжээ. Мэдээж нөгөө л массаж сауны газар...

Монголд одоо энэ талаар судалгаа хийдэг байгууллага:
-Хүйсийн Тэгш Эрхийн төв (голлох байгууллага нь)
-Хүний эрхийн хөгжлийн төв
-Хүний эрхийн үндэсний комисс
-АНУ-ын Азийн Сан
гэсэн голдуу Төрийн бус байгууллагууд байх бөгөөд тэд ЦЕГ, ТЕГ, ГХЯ, ХЗДХЯ гэх мэт Төрийн байгууллагуудын холбогдох хэлтэстэй хамтарч мэдээлэл солилцох, судалгаа хийх зэргээр ажилладаг байна.
Дээрх байгууллагууд өнгөрсөн зун намар судалгаа хийж үзээд “иргэд энэ талын мэдээлэл дулимаг байдгаас хүний наймаанд өртөж хохирдог” гэж дүгнэжээ. Хуурамч зарын дагуу ажилд орох гээд бүр ээж аавтайгаа очсон ч гэх шиг. Я хүүхэн нэгэнт "өртөөд" Бээжин, Макао юмуу, Малайзруу ачигдсан бол пасспорт ч байхгүй, мөнгө ч байхгүй, шал танихгүй нэг эзний боол болж, хөхөндөө селикон шахуулаад, сарын тэмдэг зогсоодог тариа хийлгээд, янханддаг гаж донтонуудын хүссэнээр хөдөлж хэлсэнээр аяглах “ялтай”, хүмүүн бусын хар шөнүүд эхэлдэг байна. Нэгэнт хохирогч болсон хүн арай ёо гэж мултарч гаруутаа зад заргалдаад шүүхдэе л дээ ...
Манайд анх 1996 онд Эрүүгийн хуулийн 111-ийн 1-д охид бусгүйчүүдийн биеийг үнэлүүлэхээр гадаадад гаргасан бол ял авна гэсэн заалт суулгаж өгсөн байсныгаа 2002 онд “хүн худалдаалах гэмт хэрэг” гэж 113 дугаар бүхэл бүтэн зүйл болгож оруулсан ажээ. Тэгсэн ч хууль шинэчлэгдсэнээс хойшхи 4 жилийн дотор ганцхан хэрэг шүүхээр шийдэгдэж 10 жилийн ял авсан гэж хүн худалдаалах гэмт хэргийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш ярьж байна. Энэ бүхэн хохирогч хүүхэн янхан болж амьдарсандаа нэр төр нь сэвтэх учир шүүхдээд байхыг хүсдэггүйтэй холбоотой өдий болтол хэргийн тоо толгой 50 дахин өсчихөөд байхад шийтгэгдсэн хэрэг хоёрхон байгаа гэсэн тайлбар давамгай байна (өмнөх нэг тохиолдол нь 1996 оны хуулиар 6 жилийн ял авсан). Ийм хэрэг шүүхэд очсон тохиолдол гэвээс: шинэ хууль гарсанаас хойш 2005 он хүртэл 127 хохирогчийн 21 гэмт хэргийг Цагдаагийнхан шалгаад 13-ыг нь Шүүхэд шилжүүлсэн ч дээрх ганц нь л шийдэгджээ. Ихэнхдээ хэрэг бүртгэл хангалтгүй гэдэг шалтгаанаар буцдаг ч гол нь худалдаалагдаж байгаа хүмүүс өөрсдөө биеэ үнэлэхийг эхэндээ зөвшөөрчихсөн хүнд гарууд байдагаас хүндрэл үүсдэг бололтой юм, гарууд гадаадад гарсан чинь байдал бишдээд төсөөлж байснаас хахир байж, жинхэнэ бэлгийн мөлжлөг амсаж балардаг байна л даа.
Монголд хамгийн эмгэнэлтэй нь хүн худалдаалах сүлжээ ажиллаад эхэлчихсэн цаашид хэд хичнээн хүүхнийг доллараар даллаад авч одох гэж байгаа юм билээ, хүүхнүүд ч нүд нь зоос болчихсон, тэснэ тэвчинэ ухааны юм яриад дагаад явдаг. Энд гол нь хохирогч болохоос нь өмнө сэргийлэх арга хэмжээ л чухал байна л даа. Гоолиг охидыг өндөр цалинтай ажилд авна гээд зарлахаар нь нэг л сайхан их цалин авдаг миссмаанууд гүйлдэж очоод тэнгэр харчихдаг. Энэ олон тв сувагууд реалити шоу гэж балайрч байхаар, массаж хийж сургаад гадаадад гаргаад гэдэг үлгэрт итгэж суудаг мэдлэггүйн дээр мэдээлэлгүй хүмүүстээ зориулаад нэр цохож дурдалгүйгээр хохирсон хүүхнүүдийн бодит явдлаас сэдэвлэсэн “муужгай явдал” гэдэг ч юмуу нэртэй “аймшигийн” цуврал нэвтрүүлэг бэлдэж сэнхэрүүлмээр юм, тэртэй тэргүй хүний мууд дуртай хүмүүс үзэж л таараа.

Энд хамгийн онцгүй зүйл бол сайн дурынхан ... би хөдөөнөөс ирсэн оюутан, мөнгө хэрэгтэй байна л даа, би төгсөөд цалинтай золгохоороо массаж хийхээ больчихно гэж байгаа хүмүүс засарна гэдэг худлаа л даа, төгсөөд бас л үсээ зулгааж байж л хэдэн төгрөг олно ш дээ, тэгээд ирэхээрээ бараг дурандаа шахуу хийж байсан ажлаа санагалзана, ойлгомжтой. Мэдээж тэр оюутан эхнээсээ массажист болохоор хот орж ирээгүй, мөнгө хэрэг болсон, тэгсэн массаж гэдэг ийм суваг байж байсан, ороод явчихсан бла бла... Эргээд л нийгмийн асуудлтай холбогдох юм, сурангаа ажиллах өөр нөхцөлүүд байсан бол ядаж гурван массажистын нэг нь хэвийн амьдрагч байх байсан ч юм билүү.
Зар өгдөг, тэрэнд нь их мөнгө хялбар олох гэсэн хүмүүс ханддаг, панаалдаж байгаад массажист болгодог (мэдээж өөрсдийнх нь зөвшөөрсний дагуу), жаахан дадлагажихаар нь гадагш нь гаргадаг ... ийм байдлаар хүн элсүүлж худалдаалдаг маршрут бий болчихжээ. Монголдоо байгаа “я-массажист”-ууд хааяа нэг сайн дураараа үсэрчдэг харьцангуй эрх чөлөөтэй байдаг бололтой юм ярилцлага өгсөн байдлаас нь харахад, харин тэднийг яг монголд байдаг шигээ гэхдээ өндөр цалинтайгаар гадаадад ажиллаач гэж урин дуудаад сүрэг сүргээр нь бэлгийн мөлжлөгт оруулж байгаа, энэ бол нөгөө шат дамжлага нь. Тэрнээс биш шууд л юу ч мэдэхгүй хүүхнийг худалдчих нь цаад талдаа ч “сургаж бэлдэх” гээд бөөн төвөг. Монголдоо харьцангуй зөөлөн нөхцөлтэй “массажны газар” гэдэг дамжааг хоёр гурван сарын дотор дүүргээд жинхэнэ эмсийн хүрээлэнрүү ачигдаж алга болдог байна л даа. Тэхээр эхлээд улайм цайм үг хэллэгүүдтэй зарыг хянах, хязгаарлах, тэгээд үй олон массажны газрыг цэгцэлж, ер нь эвгүйхэн заримыг нь бол шууд хаахад буруудах юмгүй (энэ нь нэг их нийгмийн эсэргүүцэлтэй тулгараад байх асуудал биш гэж бодогдохын), энэ бол хүн худалдаалах сүлжээ бүлэглэлийг таслан зогсоох нэг гарц болно. Мэдээж энэ талын мэдээлэл, сэрэмжлүүлэг сайн цацаж эхнээс нь л хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулах хэрэгтэй л дээ, хамгийн сайн арга.
За тэгээд амьдрал цэгцтэй, хууль шударга, иргэд боловсролтой болоогүй цагт яагаад ч нэмэргүй л дээ. Манайхан нэг л их массаж хийсэн, хийлгэсэн хүмүүс, худлаа байх нь ээ. Аргаа барж модоо барьсан биш дээ, хүнгүй шахуу байж хүнээ "экспорт"-лоод баяжих уу даа болих уу даа ...

Thursday 11 January 2007

Цифрүүд

Амьдрал сайхан байна өө. Машин яваал, онгоц нисээл, хүмүүс яваал ... дугуй онхолдоол, босч ирсэнээ бөхийж уучлал гуйчаал цаашаа жаажигнаал, араас нь харж жаахан саатаад л, асар хөдөлгөөнтэй бас тайван болохоор нь энэ хэдэн өдрүүдэд жаахан дуртай. Гэснээс хүмүүс шал сонин, өөрийгөө орчлон дээр ганцхан хувь гэж бодож баясдышд, үнэн ч байж магадгүй л дээ, гэхдээ яс юман дээр хүмүүс ердөө хэдхэн цифр юм байжийж. Нэг хүн 583 гэдэг ч юмуу бүтэцтэй байя л даа, энгийнээр бодоод 0-с сэтгэшгүй хүртэл тоолсон ч ижил тоо давхцахгүй болохоор өөрийгөө орь ганцхан хувь гэж бодож сэтгэлээ дэвтээдэг, гэтэл 3, 8 юмуу 5 гэсэн цифртэй хүн өөр хаа ч байхгүй гэж хэлээд үз л дээ. Зургаан тэрбум хүн ердөө 0-9-ийг л наана цаана нь оруулж байгаад хувааж эзэмшдэг байжийж. Заримдаа хүмүүс хоорондоо асар адилхан байдаг нь аргагүй ч юмуу дөө.
Гэснээс нэг ах солонгост метронд суусан чинь ерөнхийлөгч Очирбат гуай зогсчийсан гэжийлэй. Би бас саяхан гэрлэн дохио хүлээгээд байжийтал урдуур “арилгасан сонгино” дүрээрээ зам хөндлөн гарч явахыг хараад пал гээл нам шок болох гэсэн чинь арай л бор царайтай, бас тийм гангар шаазан биш, гэхдээ л нөгөө тэвнэ шиг хурц харц яг урдуур шунгинаал явчихсан, гэрлэн дохио солигдоход сая сэхээ орж, би нээх том вибратор болцон, дугуйгаар наймын тоо зурсаар харил уу яалаа, хаачсан аа мартчиж.
За тэр зүс царай ч дүүрч, ер нь над шиг хүн дахиад байхгүй гэж бодоход юу нь сайхан байна аа, тэгж ярихым бол орь ганцаархнаа, муухай шдээ. Яг над шиг боддог, мөрөөддөг, сэтгэдэг, инээдэг, унтдаг, тоглодог, хашгирдаг... хүн ядаж нэг ширхэг байсан бол гоё байхгүй юу. Над шиг мөрөөддөг байлаа ч над шиг инээж чадахгүй гэдгийг тоо тоолох аргаар баталсан ч чадна ... жэхшиг. За энэ бол халуунтай хүний дэмийрэл байлаа. Ханиад хүрээд, антибиотикоор бөмбөгдүүлж, цанатсан цонхоор хий юм удаан харсанаас л боллоо...

Зүсэр борооны мөнгөн дусал хумсны толин дээр бөнжигнөхөд
Зуны нарны цагаан гэрэл гэмгүйхэн төөнөж мэрэн шатаана
Хөлсөө барсан мөнгөн дусал алтан сацрагийг үзэн ядсаар
Хумсны тольруу уусаж амжилгүй хоосон агаартаа ууршиж замхармой (ум ма ни бад ми хум)

Sunday 7 January 2007

Шинэ оны анхдугаар долоо хоног

Оноос өмнө улирч байгаа нэг жилийнхээ үр дүн, оносон алдсанаа дүгнэж байна гээд дэлхий даяараа баахан бужигначихсан биш шинэ он гарахад ядарсан юм байлгүй учиргүй дуулиан шуугиан тарьцгаах нь бага байх шиг. 2007 онд ямар байхав, юу болох бол гэж төлөг буулгасан шинжээчид л шинэ долоо хоногийн одууд болов бололтой.

Оны өмнө дүүжлүүлсэн Иракийн экс удирдагчийн араас хөвөрсөн хэлэлцүүлгүүд сонин, сайтуудын эхний нүүрээр нэлийж, тв сувгуудаар нууц бичлэг цацагдсан нь хамгийн focus мэдээ байв. Хусейн сvvлчийн илгээлтдээ "Би таны болон ард тvмнийхээ тєлєє єєрийгєє золионд гаргалаа...Хvнд хэцvv цагт цус хямдхан" гэж бичсэнийг нь"Нью-Йорк Таймс" сонинд "Шарилын дуу хоолой" гээд нэрлэчихдийм байна. Тэр бичлэгийг харахад Саддамыг өрөвдмөөр ... Дүүжилж хороох арга аль эртний гаралтай, цус гаргахгүй, удаан тамлахгүйгээр цааш харуулдаг их шинжлэх ухаанч арга юм гэнээ. Гэхдээ европт бол энгийн барлагийг ингэж дүүжилдэг, язгууртаныг болохоор цаазалдаг ёстой байсан нь Саддамыг “энгийн хүн” мэтээр хороосон гэсэн үг. Уул нь Саддамын хүслээр бол цэргийн хүний ёсоор бууны аман доор бурханы орноо залрах байсан гэхчлэн яриа бас байхын (гэснээс Садам одоо хаашаа явах бол ... hell or ...? гсн). Ливи улсын засгийн газар зэрэгцээд Саддам Хусейны хєшєєг босгох гэж байгаагаа зарлаж байх юм, хорвоо гэж ...
Сонирхуулахад дүүжлэх ялыг одоо болтол хэрэглэдэг улс гэвэл Япон, Сингапур, Энэтхэг, Иран, Ирак гээд хэдхэн орон байдаг юм байна. Харамсалтай нэгэн мэдээ ... Пакистанд, Америкт тус бүр 10 настай хоёр хүүхэд өөрсдийгөө дүүжилж нас баржээ. Эцэг эхийнх нь хожимдож ажигласнаар хүү нь Саддамыг дүүжилж байгаа бичлэгийг тв-р үзэж байхдаа их сэтгэл догдолсон маягтай байсан, тэгээд тоглоомын өрөөрүүгээ орсон, ингэнэ гэж даанч бодсонгүй гээд халаглан гашуудаж сууна, аймаар юм ... хүүхэддээ тв болгоомжтой үзүүлж байх юм шүү.

Өнгөрөгч долоо хоногт янзан бүрийн халаа сэлгээ, сандал дээр суусан боссон ёслолууд л хаа сайгүй боллоо. НҮБ-ын шинэ Ерөнхий НБ-ийн дарга 2-ны өдөр ажлаа албан ёсоор хүлээж авав, ингээд юу юугүй нэг убба дэлхийн дарга болчдым байна. Маргарет Чан гэж үлгэрийн эрлийз нэртэй Хятадын шувууны томуугийн шинжээч асан Хонгконг эмэгтэй бас албан ёсоор Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ тэргvvний vvрэгт ажилдаа орсон. Азиуд НҮБ хавиар нүүрны буян эдэлжийнаа. Эмэгтэй гэснээс АНУ анх удаа эмэгтэй спикертэй болж байхад Атлантын нөгөө эрэг дээр Лондоны цамхаг эмэгтэй харуултай болж байх жишээтэй, энэ нь харуул гаргах болсон цагаасаа хойшх 500 гаруй жилийн тvvхэндээ анх удаа юм байх. Хаанаасаа хаалгач хүртэл эмэгтэй болж гялайж байхад ... (пс ширээнийхээ дарга болдыму). Нэг инээдтэй түүх санаанд орлоо. Дэлхий дээр зүсэн бүрийн холбоо клуб байгуулагдаж байдгийн нэг нь “Эхнэрийнхээ гарт орсон эрчүүдийн холбоо” гэж, гишүүдийнх нь хурал жилд нэг удаа болоход дэлхийн өнцөг булан бүрээс цуглах ёстой нөхдүүдээс ердөө ганцхан хүн л хуралдаа иржээ, бусад нь яав гэтэл эхнэр явуулаагүйн улмаас бла бла бла ...

Шинэ он гарахтай зэрэгцээд Болгар, Румын хоёр Европын холбооны 26, 27-р гишүүнээр элсцгээж, залуус нь гэрээсээ гараад Парисын гудамж, Thаmes мөрнөөр зугаалахуйц боллоо. ЕХ-ны хувьд тэдэнд “улаан хивс дэвсэж” өгөхийн хамт бас болгоомжлол тавьж байгаа нь уг холбооны тэлэлт шинэчлэлтийг дарамт багатай явуулахыг хүсч буй хэрэг аж.

Японд Шинэ жилийн оройн NHK-ийн уламжлалт баярын шууд хөтөлбөр дээр цагаан талын дуучин DJ OZMA тайзан дээр гэнэт нүцгэлж хаясанаар шинэ оны эхний сенсаци мэдээ болж CNN-р ч цацагдаад авав. Улс төрийн хувьд шинэ ерөнхий сайд нь энэ онд хүндхэн сорилтуудтай тулах тухай “Токио шинбун”, “Асахи шинбун” дээр бичжээ, яджийхад алтан гахай жилд японы парламентад 81 гишүүн гахай жилтэй байдаг, жил нь ороод суудал давхцаад хүндхэн “хадралцаан” болох нигуртай гэснийг нь уг сонинуудаас иш татаж хятадын сэтгүүлчид уламжилсаныг дамжуулав. Японы шинэ ерөнхий сайд Шинзо Абэ нь өмнөх Коизумиг бодвол Хятад, Өмөнд Солонгос гээд ази талдаа аядуу нааштай бодлого баримтлах шинжтэй гэдгийг сайд болуутаа дээрх хоёр оронд очиж айлчилсанаар тайлбарладаг бөгөөд ирэх 4 сард Хятадын ерөнхий сайд Вэн Зябао Японд хариу айлчлах сурагтай байгаа, хэрэв 8 сард Абэ сан Ясукуни сүмдээ мөргөчихгүй бол намар Ху Зинтао ч айлчилж магадгүй гэх. Энэ бол өнгөрсөн онд Хятадын төрийн зөвлөлийн орлогч Ү-И нь Японд айлчлахаар явж байснаа Ясукуни сүмийн өргөлөөс болоод замаасаа далийж гэнэт Монголд бууж эдэр огцомтож байсны дэргэд бол хамаагүй нааштай гэхээр хэрэг л дээ. Мэдээж Япон Хятад хоёуланд нь эдийн засаг гээч асар чухаг эрх ашгийн нийцэл байхад “найзлах” зам аяндаа зурайна, хэрэлдэн хэлэлцэн байж зурайсаар ч байгаа.

Хойд со-гийн хувьд ойрын хугацаанд цөмийн туршилт хийхгүй байх гэж АНУ болон бусад орнууд тооцож байна, тэгээд ч 6 талын сунжиралдсан хэлэлцээрийн 6 дахь ээлж нь ирэх 7 хоногт ч эхэлж болзошгүй тухай баяртайгаар мэдээлцгээсээр. Цємийн туршилт хийснийх нь дараа Умард Солонгосын эсрэг НVБ хориг арга хэмжээ аваад байгаа ч хоёр Солонгосын хоорондох худалдаа 2006 онд бараг гучин хувиар нэмэгдсэн тухай Ємнєд Солонгосын улс орноо нэгтгэх асуудал эрхэлсэн сайд мэдээлжээ.

Хятадын хувьд шинэ онд эдийн засаг нь ямар байх, улс төр нь хаашаа чиглэх талаар дэлхий дахин ёстой нэг есөн чулуугаа татаж төлөг зурхай буулгах шиг болж байна. 2006 онд эдийн засгийн өсөлт 10%-с дээш үзүүлэлттэй байгаа нь сүүлийн дөрвөн жил дараалсан үзэгдэл. Хятадын иргэдийн орлого өсөж байгаа учир мөнгөө хав даран хуримтлуулж, зарлага хэмнэдэг меркантилч байдал нь шинэ оноос эцэс болж хэрэглээний зах зээл өргөжинө гэж зарим судлаач үзсэн байхад сарын 4000 юаниас (багцаагаар 500 дойлуур) дээш орлоготой дунд давхаргынханы дунд явуулсан судалгаагаар хятадууд мөддөө үрэлгэн загнахгүй гэсэн дүгнэлт гарсан байхын. Өдгөө хятадын GDP-ийн 70%-ийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Нийт ажиллах хүчний 75% нь хувийн хэвшилд хөдөлмөрөө үнэлдэг болчихоод байгаа энэ орон өдөр тутмын хэрэглээний бараа, нэхмэл оёмол бүтээгдэхүүнээр дэлхийг хангадаг байсныгаа аажим өөрчилж шинэ технологи, ялангуяа IT салбарт сээтэн хаяад байх болсон нь барууныхныг бичкэн хардуулаад л байна. Тухайлбал Английн IT ажлын 70% нь Хятад Энэтхэгрүү урсаад явчихсан нь эрхгүй анхаарал татах хэмжээнд хүрч.
Хятадын дотоод эдийн засгийн сүлжээг Хонгконг, Шэнжэн, Шанхай, Тенжин (HSST) гэсэн шугамаар хөгжинө гэж Солонгосын нэг сонинд бичжээ. Эх газрын хувьд Шэнжэн, Шанхай, Тенжин гэсэн гурвалжин эдийн засгийн цөм нь байх аж, ерөнхийдөө эдгээр гурав дөрвөн том хотуудын харилцан нөхөх, хоорондоо өрсөлдөх зарчмыг голлосон эдийн засгийн дотоод олон туйл үүсгэж хөгжих хандлага гарчээ. Манай хаяанд юм юм өрнөөд л байдаг, дэлхий дахин ч эднийг нүд салгалгүй ширтсээр, харин бид ...

Харин бид ... Шинэ он гээд манайхан баахан баярлачихсан биш хэсэгтээ бантан шөл болцгоогоод эрүүл мэндийн асуудал хурцдаж сайд нь хусагдаж гэх мэтийн л сонинтой байх шиг. Сэтгүүлчид амраад сайт шинэчлэгдэхгүй байх цагаар иргэний сэтгүүлзүйн түрлэг болж, блогчдын санаачлагаар Бүгдээрээ.мн мэдээллийн сайт нээгдсэн байна. Баяртай байна, амжилттай ажиллана гэж найдлага тавьж сэтгэлийн цацал өргөжийгаа.
Шинэ оны эхний долоо хоногийн эрээвэр хураавар со са гэвэл иймэрхүү байна даа. Ирж байгаа долоо хоногт дайснаа дарж дархан цолоо мандуулцгаагаарай.

Хятад хаяг англируу орчуулсан нь :D

уншаад савж унав шд.
Бээжингийн олон улсын онгоцны буудал дээр аюултай нөхцөл үүссэн тохиолдолд хэрэглэх хаалган дээр “(энгийн)тайван үед орохыг хориглоно” 平时禁止入内 гэсэн бичгийг орчуулсан нь No entry on peace time 和平时期禁止入内, Энх тайваны цагт орохыг хориглоно.
Бээжинд байрлах хятадын үндэстэнүүдийн парк нь хятадын цөөнх үндэстэний соёл заншилаас танилцуулсан цэцэрлэг юм. Хаягийг англиар бичсэн нь Racist Park (种族主义者公园) Яс үндсээр ялгаварлан гадуурхагчийн парк.

Гуйвуулга: Хятад хэлний 干(gan) хоёр утгатай 1) усгүй болсон хатсан 2) Fuck.
Ногооны дэлгүүр дотор 干果区 Хатсан жимсний тасаг гэхийг гуйвуулсан нь: Fuck the fruit area - жимстэй юу яаж болох газар.
Нэг удаагийн аяга гэх мэт бүтээгдэхүүнийг 一次性 用品 гуйвуулан орчуулсан нь: A Time Sex Thing 一次 性用品 :D
(хятадын Global Times сонин Америкийн World Daily (07.01.01) сониноос авчээ)

Thursday 4 January 2007

Маруужин болсон нь

Хөлдөж үхлээ. 0 градус хүркү байхад л эрүү зуурчаад зүгээр байжийгаал зүрх зогсчих шахаад эвгүй л байшүү. Хүүхэд байхад зуслан дээр өглөө нүүрээ угаахаар нойтон арьс зуны өглөөний жаварт час хайруулаад даарчдаг байсантай адилавтар, одоо өвлийн бороотой өдөр бүх биеэрээ усанд булхчаад шалдан гараад гүйж байгаа юм шиг л хичнээн дулаалсан ч чичигнэж салганаад, гар хөл язав татав хийгээд, шилэн хүзүүгээр унь шургуулцан юм шиг хөшиж гацаад, хүйтэн салхи үлээнгүүт арьс ясны завсраар цус биш зүү шиг үзүүртэй мөснүүд урсаад зүсээд ... амьдаар минь тамлажийна энэ муу зэвүүн усан өвөл. Нэг мөсөн манай өвөл шиг чөмөг царцаачихгүй хоёрын хооронд цус зайрмагтаад ... сүүлийн хэдэн өдөр ерөөсөө л нүд нь эргэлддэг том маруужин болсон. Маруужин өглөө босоод дугуй унаад номынсан явна аа, нойтон хүйтэн салхинд 10 минут жийхээр маруужингийн нулимс нь гоожоод нус нь урсаад гэх нь ч юу юм, гэхдээ шилэн хүзүү бол хөшчихөөд л хүрч байгаам. Хөлдүүс маруужин номынсан дотор орж нэг сандал олж суудийн, эрх биш хана дээвэртэй байшин юм болохоор арай салхи үлээчихгүй, тэгсэн паар гэж байдаггүй, air conditioner нь халуунаар үлээхээр хацар халуу бутраад юу юугүй жаргалтай хатан царайлдаг гэжуга, гэтэл яс юман дээр хөл гар бол цэв мөсөөрөө, зүгээр л харахад улаан хацартай маруужин л сандал дээр суужийдаг байхгүй юу. Тэгээд хатагтай маруужин нүд нь эргэлдэхийн зэрэгцээ улаа бутарсан хацартай болж аваад хэдэн ном сонгож өнцөг булангийнх нь наалт хавтасыг нягтлан, хэвлэлийн үсэгнийх нь тод бүдэгийг хэдэнтээ шалгаад сэтгэл бахдалтайгаар байранд нь аваачиж тавив уу үгүй юү буцаал өрөөлүүгээ “Аман хуур”-ын Соном өвөө шиг л жирийлгэнэ дээ. Даарсан ч чичирсэн ч салганасан ч бээцийсэн ч гэрлүү явах зам арай л нөмөртэй болчдийн. Адилхан л чийгтэй салхи чивчис хийтэл үлээж өвлийн бороо нэвт зүсэрсээр байгаамсан.
Гэхдээ удахгүй хэд хоногоос манай талын нар гарч ирээд модыг ээгээд навч гаргуулаад салхи чамайг зөөлөлчих байлгүй, тэр үед бэржгэр өвөл гуайг дурсахчгү.
Зө ийгээд "маруужин хэрхэн хөлдсөн нь" түүхийг нэгэн пийлсофчийн хэлсэн үгээр төгсгөе.
Тэрээр “Дасан зохицол л гэж байдаг” хэмээн афоризмдаад үүнийгээ жишээгээр тайлбарласан нь: өвлийн хүйтэнд нэг хүн шав шалдан явж байжээ, замд нь хүн тааралдаад “эрхэм ээ, та даарахгүй байна уу” гэсэнд шалдан хүн эргүүлээд “харин таны нүүр даарахгүй байна уу” гэж асуусанд нөгөө хүн “аан миний нүүр үү, энэ дасчихсиймөө” гэхэд шалдан хүн “за тэгүүл намайг нэг том нүүр явжийнэ гээд бодчих” гэж хэлсэн
гэжуга. (Маруужин юм чинь дасна аа ерөөсөө)

Tuesday 2 January 2007

Орчуулга л ...

Нэг эссэ харж байтал иймэрхүү тодорхойлолт таараад, орчуулав: "Аюулыг мэдрэх гэдэг нь --- Субъектийн объективд хандах сэтгэлзүйн когнитив конструкц юм". Ой, энэ одоо юу вэ?! "Драммын академик театрын билетийн касс" гэдэг шиг л юм болцон байшд. Зүй нь бол "Дуурь бүжгийн эрдмийн хүрээлэнгийн тасалбар түгээгүүр" гээд хэлчих юмыг л монгол хүн байж нэг ч монгол үг хэрэглэхгүй, оросоор яриад байгаамуу гэхээр дунд нь монгол холбоос нөхцөлүүд явжийдаг, иймэрхүү холион бантан болгов оо гээд манай дээхэн үеийн хэл шинжлэлийн акулууд харамсаж халаглаж бас засаж залруулж өгдөг байсан даа. Дээрх хачин юмыг биччээд тэрэндээ учиргүй баясаж байхдаа үүнийг санаж ... дохио авчийнаа.
Ажлын газрын нэг өвөө сонин уншиж суугаад “Дүүрэн сюрпризтэй шоу” гэж уяангалуулсанаа гуравхан үгтэй гарчигт хоёр нь гадаад үг байхым, хэвлэл ийм байхаар ч дээ гээд уртаа санаа алдахаар нь хажуунаас нь хошуу нэмэрлээд “ингэж бичкү бол уншигчид нь хүлээж авкү, тоохгүй байх л дөө” гэчихсэнд тэр өвөө нэг том харсанаа дуугуй байсан нь лав эсэргүүцээгүйн тэмдэг мөн. Жишээ нь “Дүүрэн гэнэтийн бэлэгтэй наадаан” гэчвэл хүмүүс энэ одоо аль нутгийн аялага вэ гээд нөгөө шоудсан сурвалжлагчийг шоолох байлгүй, (эсрэгээрээ яасан ийсэн наадаан гэнүү гээд учиргүй сонирхож ч магадгүй л юм, судлах л эд (чухал царайлав)).
Одоо ч хэл сэтгэхүйн холбогдолын тухай их ярьцгаах болж. Ер нь цэгцтэй сэтгэдэг хүн цэгцтэй ярина гэсэн үг. Хэл яриа цэгцтэй байна гэдэг эргээд сэтгэхүйгээ хурцалж явдаг. Тэхээр хэл эвдэрнэ гэдэг сэтгэхүйг эвдэхийн цондон, нэг хүн дээр бол мэдэгдэхгүй л дээ, үе дамжсан ард түмний хувьд гээд бодохоор ..., эх хэлээ гамна, хайрла гээд захиад байдаг нь сэтгэхүйгээ замбараагүйтүүлэхгүй, онч цэцэн байлгаа гэсэн санаа гэж болохоор. Манайхан өгүүлэгдэхүүн өгүүлэхүүн доогуур нь дээгүүр нь хэдэн зураас татахуу яахуу гэсээр суутал дэлхийн хэл шинжлэл нь бараа сураггүй тасарч сэтгэлзүйн талаасаа бол ийм, тархины үйл ажиллагаа талаасаа бол тийм байна гээд олон шинжлэх ухааны уулзвар дээр хэл яриаг задалж шинжлээд баллаж байнашд. Судалгаан дээрээ үндэслэж бүтээсэн орчуулгын машин нь орчуулагч мэргэжлийг халжийнэ. За энэ ч яахав.
Одоохондоо бидэнд хүртээлтэй нь гадны олон нэр томъёог яаж орчуулахав, ерөөсөө орчуулах уу болих уу гэдэг бөөн асуудал. Хятадууд бол эхлээд тэр чигээр нь авч хэрэглэдэг, тэгээд яваандаа тохирох хятад үгийг оноох юмуу шинэ үг зохиох маягаар мөлхөө арга ашиглах жишээтэй.
Миний оршуулчихсан дээрх өгүүлбэрийн хувьд залруулбал:
“Аюулыг мэдрэх гэдэг нь --- субъектийн бодит юманд хандах сэтгэлзүйн үнэлгээ, мэдрэмжийн нэгдэц юм” (бас л наалдацгүй юмаа). Жишээгээр тайлбарлавал Хойд Солонгос (субъект)-ын хувьд АНУ-ын цөмийн байгууламж (объект) нь аюул дагуулан заналхийлэгч (когнитив) тун болзошгүй дайсан(конструкц) гэж л хэлэх гээд байгаа ухаантайн. Гэтэл Япончуудын хувьд АНУ-ын цөмийн байгууламж огтхон ч айдас төрүүлдэггүй. Тэхээр субъектийн объектод хийх когнитив ямар байгаагаас аюулын тухай мэдрэмж адилгүй тусдаг г.м.
Эцэст нь, орчуулга хийхдээ көдөлмөрчид гадагад хэлэнд хэт автаад эх хэлрүүгээ маневрлаж чадахгүй болчдог тал бий (мундагтаа ч биш угаас гадаад хэл үзэж байгаа хэн ч ингэж автдаг). Тэгвэл жинкэн нэгэн эрдэмтэний шоглож орчуулсанчлан:

“Нүднүүдийн нулимснууд нь хацарнуудаа дагаад урсацгаана" шүү дээ...

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...