Saturday 5 June 2010

болно

Өшдөр бороо шаагисааан, газрын тэр үнэрррр, ургамал шороо чийг күүл агаар ... ой муужирлаа. Өнөөдөр халуун нар шаржийн, ажлын гадаах алга дарам газарт тарьсан зүлэгнүүд ургаасай.

Хүн ер нь эмоцоо нууж чаддаг байвал тэр хүн күүл, тэр хүн төлөвшсөн, тэр хүн лаг?

Ажил дээр хамаг аашаа гаргаад л, түнтэгнээд гүйгээд байж болохгүй байх л даа. Гэтэл жирийн үед бусад нөхцөлд эмоц ихтэй хүн тэрийгээ гаргаж орхивол ааштай, ууртай, буурь суурьгүй, сонин гар болох гээд байдаг талтай. Тэгэхээр хүн ерөөс өөртэйгөө буюу ганцаар байхаас бусад бүх тохиолдолд нүүрэндээ нүүр нааж явах ёстой ч юмуу.

Ер нь ямар нөхцөлд хүнээс уур ааш гардаг гэж? Ихэнхдээ өөрийнх нь хүсэж бодож байснаар нь болоогүй үед. Тодруулбал бусад хүн өөрийнх нь хүссэнээр байгаагүй болохоор дургүйцдэг, тэр дургүйцлээ ил гаргаагүй нь күүл, илэрхийлсэн нь дэмий хүн болно. Тэгвэл ил гаргасан гаргаагүй талаарх ялгааг нь орхиод харвал бүгд л өөрийн хүслийн төлөө дургүйцсэн, дотроо ч бай гаднаа ч бай эмоцилсон баагий нар шүү дээ.

Яаж ямар ч аашгүй, уургүй дарь эх мэт амьдрах вэ? Бусдын хүсэл бодол миний санаанд нийцэж байх албагүй гэдгийг бодож үзвэл бухимдана гэдэг утгагүй явдал.
Үнэндээ уур бухимдлаа ил гаргана гэдэг нь би ингэмээр байна, тэгмээр байна, та нар надад үйлчилсэнгүй гэж ил тодоор зарлаж байгаа хэрэг. Амьсгаа, эмоцоо дарж сурах юмсан.
Ядаад бачуурлаа нууж сурна гэдэг нь хичнээн дургүй байвч дор хаяж л бусдад хүслээ тулгахгүй гэсэн үг.

Гэхдээ заавал хүнд нь биш, асуудалд эмоцилж болно биз дээ ... БОЛНО.

9 comments:

Мика /美香/ said...

Хүн юу гэж бодох нь ямар хамаатай ийн? Болжил өгвөл гаргаад туучих хэрэгтэй байх. Өөрт ч амар.

sato said...

indra yamar goyo yum be shine bichleg unshlaa thanks shuu. gehdee bi eniig dahij unshinaa, nuhatstai unshina. saya setgel hodlood neg unshinguutaa shuud setgegdel bichlee.

soulmate said...

зөвхөн уур бухимдал ч биш баяр догдлол, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахлээр тавтиргүй энээ тэрээ гээд түмэн нэр зүүнээ ядаргаатай

аймаар санаа нийллээ энд бичсэнтэй

Anonymous said...

Монгол гоё байна даа

Нэг өдөр нь бороо ороод маргааш нь нар гараад, дахиад маргааш нь үүлтэй сэрүү татаад л ...

Эерэг эмоци гаргаад баймаар

Bayasum said...

Сссстрэээс юм бишүү...
гаргаж байхгүй бол нэг өдөр дэлбэрийшд..
тэрнээс стресгүй бол угаасаа бухимдахгүйшд, хүслээр болоогүй ч гэсэн..

sato said...

asuudald ni yaj emotsloh ve jishee avch tailbarlana uu? Asuudliig ni yarih geheer hund ni heleh bolohoor yahuu?

sato said...

asuudald ni yaj emotsloh ve jishee avch tailbarlana uu? Asuudliig ni yarih geheer hund ni heleh bolohoor yahuu?

sato said...

asuudald ni yaj emotsloh ve jishee avch tailbarlana uu? Asuudliig ni yarih geheer hund ni heleh bolohoor yahuu?

Erkardo said...

Эмоцоо сайн гаргаж байхгүй бол галзуурна шүү. хүмүүсийн дунд биш юмаа гэхэд спорт, урлагаар гаргаж байх ёстой юм гэсэн. Зигмунд Фрэйд ах энэ талаар нилээн судалсан шүү дээ. Эго, Сүдер эго энээ тэрээ...

Хүн амьдралдаа 30 гаран дүрд хувирах ёстой болдог гэсэн. Багшдаа бол шавь нь, ээждээ бол хүүхэд нь, ахдаа бол дүү нь, ажилтандаа бол босс нь, найздаа бол найз нь гэх мэт. энэ бүхэнд өөр өөр маск зүүж, өөр өөр дүрд орж байх ёстой хэрэв тэгж чадахгүй бол зөрчил үүснэ, хэрүүл гарна кк.

Хүн бол нийгмийн амьтанэ. Адгуус болгон хоол олж идэхийн тулд хатуу ширүүн тэмцэл хийх ёстой болдог бол хүнд ч бас нийгэмд өөрийн байр суурийг олохын тулд түүнээс дутахгүй тэмцэл хэрэгтэй. тэмцээд л байж дээ...

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...