Posts

Showing posts from April, 2008

хоббитов

Image
Хоббитож ийм юм үйлдэв. Эхнийх нь дэлгэцэнд мөнхөрсөн бүсгүй, хоёрдахь нь хоррор рок дуучин, мань эр угийн далийг хэлэх үү, зурах гэжийн гээд дагаж далийлаа шд, хамаг юм нь далий наасс.

... Мэргэжлийнхэн эднийг харвал савж унана л даа, гэхдээ яахав хобби, улмаар гичээнэ... эднийг хараад таниад нэрийг нь хэлбэл би гялтайсаан :-)

ps: фото дээр сүүдэр эдэр нь сайн гарсангүй :b

хавархан

Дулаарч байна даа. Янзан бүрээр догдлоод байх юм хавийн улсууд. Бунданчуудаас халдвар авч л балардаггүй юм шүү гэсэндээ хаа ч явсан хөмхийгөө зугаад, хамраа сартайлгаад, гараа тас атгаад, Брюс Ли харцтайгаар, байнгын өрөлт авсан хүн л явжийн, ер нь нэг мончок авч ардаа нуунаа гсн. Би ч бунданчуудаас яаж дутахав л дээ, бүүүүүр арга ядлаа гэхэд анхны хайрынхаа дүр төрхийг сэргээн санах гэж оролдоно гэснээс юу билээ, яг аль нь билээ ккк.Тагтан дээр агаар амьсгалах ч хөгжилтэй шүү.

нэг өдөр

Сагсны тэмцээнд ороод чарлан дэвхцэж, чангаалцан таталцаж, сагсалзан сэгсэгнэж, самардан маажилцаж байгаад ирлээ. Өвөлжин ичиж хэвтсэн хүн гэнэт гарч ирээд хар хурдаар тэнхээ мэдэн хөдлөөдөхсөн биш аахилан бахардаж цээжинд цус амтагдаад золтой л талбай дээрээ үхээд өгсөнгүй, явчихаа л шахлаа. Тэмцээн дээр олон хүний дунд пааниктаж суухдаа орсон гарсан хөлхсөн гүйсэн хөөрхөн залуусыг харж амаа ангайж нүдний шилнийхээ хүнд рамыг холдуулж нэг ойртуулж нэг ... гүймөн бас сайхан амьтан юмаа ... залуу байхад Жексон хүү юун дээрээ гараа тавьж байгаад энд ч боов байна тэнд ч боов байна, энд тэндгүй боов байна гээд аюулын сэдэлтэйгээр дуулаад байдагсан, тэрүүн шиг л хаашаа ч харсан энд ч нэг хөөрхөн тэнд ч нэг сайхан энд тэндгүй царай лагууд ... хойноос нь хөөрөн жингүйдэж хорвоогийн уудмаас халин нисэж... гэвч хөөрхөн зэвүүнээнүүд хэтэрхий олон байснаас альруу нь нисвэл алс хойшид ач гуч нарт хэрэгтэй тустай байх талаар мэргэлж суусаар мунгинаж будилсаар байтал тэмцээн дуусаад тарж алга болсо…

залхуураад

Гиюүрч байна, гиюүрээд л байна, гиюүрсээр л ... өлсөж байна, өлсөөд л байна, өлссөөр л...
Залхуу хүрч үхэх нь ээ, гитар дарж сурдаг ч юм билүү. Манай сургуулийн Дон Жуан гитар лаг тоглодог юм билээ, бас морин хуур сурч байгаа, дараа нь төгөлдөр хуур дээр нэг хоёр ая дардаг болоод хөгжмийн боловсролоо түр азнана гэнэ ээ. Дэгдээхэй болохоор гитар сурна гэсэн чин эрмэлзэлтэй байдаг. Энэ жил шинээр ирсэн хархүү морин хуурыг уйлуулна, нөгөө нэг хархүү Ди Жи хийдэг гэсэн, бүр хөгжмийн ая зохиодог ч байж мэднэ, асар урлагийн мэдрэмжтэй манайхан. Ерөнхийдээ шинэ үеийн залуус л даа. Би ч мэдээж үзэгч.
Өнөөдөр бараг гарсангүй, тагтан дээр хальт агаар амьсгалсан ... жоохон гуниг байх шиг, санаад байн, хэнийг юм бүү мэд. Ядаж байхад залхуу хүрээд, яг хэнийг санаж вэгээ ч бодохоос залхуураад ... эртээд бамбаруушийн санал болгосноор "Малена" гэж кино үзсэн. Бөөн бөөн нулимс гаргасан. Сайхан бүсгүйн хүнд хувь тавилан, сайхан эгчид дурласан өсвөр насны хүүгийн ариухан хайр, чин сэтгэл ... үнэ…