Posts

Showing posts from 2018

...

Монголд сингл мом гэдэг ямар нэр хүндтэй билээ дээ? Зүгээр л бэлэн гэж л ярьдаг. Би тэр ярианаас үнэндээ айдаг учраас нөхөртэйгөө тэвчиж амьдрах уу яах вэ гэсэн сонголтыг бодож үзэж байсан. Монголд гэр бүлүүд наанаа инээсэн улсууд, гэртээ хариад бөөн хэрүүл, ихэнх гэр бүл ийм, яагаад гэвэл тэдэнд хайр гэж юу вэ гэдэг талаар ойлголт байхгүй гэж Молор Эрдэнийн хэлсэн үгс чухам үнэээн. Хайр байдаггүй, зүгээр л хүмүүст харуулж, хажуудаа дагуулж яваагаа үзүүлэх зорилгоор гэр бүлтэй болсон байдаг гэж. Би ч ялгаагүй юм биш үү? Зүгээр л хүмүүст чичлүүлэхээс айгаад сингл мом байхгүйн тулд тэвчиж амьдрах ёстой гэж далд ухамсартаа бодсон, хайр мэдрээгүй, хайр оршихгүй байхад хүмүүсээс айгаад хувийн амьдралаа шийднэ гэдэг ямар гутамшигтай вэ? Эрхэмлэн нандигнах юу ч үлдээлгүй бүгдийг нь пивоны ширээний ард арилжчихсан амьдралд хоргодон үлдэж буй бол би өөрөө юу вэ, хэн бэ?

Агшин

Гадаа нарлаг дулаахан, орой 6 цагийн орчимд байрны гадаах гудамжаар алхан харьж явах замдаа гэнэт орчноо анзаарсан маань сүүлийн хэдэн өдөр тохиосон сайхан явдлын нэг болов. Байнга явж өнгөрдөг байрны гадаа нь цэцэг тарьсан байдаг юм байна, тэр нь ихээ өндөр ургачихсан өнгө өнгөөр алаглан найгаад аяс аясаар ганхаад зөөлөн ... 12 орчим насны бондгордуу жаал маруужин идэх гээд цаасыг нь задлаад хогийн сав руу хийх гэтэл гадуур нь унагачихав, салхинд маруужингийн цаас хийсэн холдоход хүү гүйж очоод цаасыг авч базаад хогийн сав руу хийгээд санаа амар маруужингаа идэж эхэллээ ... нэгэн охин тэндээс гүйж ирээд орцны хаалгаа онгойлгон нялх дүүг нь тэвэрсэн ээждээ хаалга барьж өгөв ... тэнд нэг хүү чихэвчээр сонсож буй зүйлдээ автчихсан алхаж явна... Би аажуухан алхангаа энэ бүх хажуугаар болж өнгөрч буй үйл явдлуудыг анзаарсан төдийд сэтгэл дотор сонирхолтой сэрэл мэдрэмж бүрхэн авлаа. Агшин бүр энгийн, өөр өөр, сонирхолтой, бас их утга учиртай байх юм, агшин бүрийг алдахгүй ажиглаад л байма…