Posts

Showing posts from July, 2006

саравчилж харсан нь

☆ 2006-Jul-23

Өнөөдөр ...
Маргааш ...
Яг жилийн дараа ...
5 жилийн дараа ...
...
20 жилийн хойно
...
Хувийн кадрт хэн гэдэг “кино ший” бичигдэж, ямархан хүмүүстэй уулзаж, үйл явдлын хэлхээс яаж өрнөх бол? За энэ ч нээх сүртэй бодоод байх юм биш биз. Гэхдээ өнөөдрийн зураглалаа, 20 жилийн дараахтай харьцуулж үзье гэж бодъё, амьд арзайж байвал шүү дээ.
Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Хамгийн гоё нь би залуу байна
Тийм болохоор одоогоор өдөр хоног тортон дээрх үсэг шиг, сүлд модны гэрэл шиг, бамбаруушны нүд шиг, бөгжний шигтгээ шиг, ботинкны үдээс шиг л байна, зүрхэндээ гунигтай, нүдэндээ нулимстай байлаа ч гэсэн миний залуу нас магад ийм л байгаа. Хийж бүтээхийн өвчин, туршиж бэртэхийн солио туссан насанд шинэ юм болгоныг мангасын нүдээр харж, цөс хөөрч цус хурдалж, шүлс ялгаруулан, хуруу гараа үрж дүрж, давилуун авир дэврүүн аашаар дэлхийн төвд эргэлдэж байгаа.

Зээ Би өнөөдөр 45-тай. Өглөө босуут интернетрүү гар яваа ч уу, хүчтэй хөгжимд зүрх оргилоо ч уу, дурласан сэтгэлээ нууж ядан догдлоо…

хэл хальтрахуй

☆ 2006-Jul-17

10 жилд байхад сонингууд дээр "хэл хальтрахуй" гэж зугаатай булан байдаг байсан. Одоо даанч санаанд байгаа нь цөөхөн юм, гэхдээ биччихье.

хорлогч дарга - орлогч дарга
эрүүлжүүлэх баар - эрүүлжүүлэх байр
худалаа хөгжлийн банк - худалдаа хөгжлийн банк
зөнөсөн галт уул дэлбэрэв - сөнөсөн галт уул дэлбэрэв
ал улаан - гал улаан
унагаах ухаан - анагаах ухаан

ядаж байхад хэл нь хальтрангуутаа шинэ утга гараад байдаг нь шал зэвүүн байхгүй юу гэсэн Хальтарсан хэлний санг баяжуулах жишээ санаж байвал нэмэрлээрэй .
... ... ...
... ... ...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Цус ба Яс \кино\

Image
☆ 2006-Jul-13
Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн, цаг үеийн бүтээл гэгддэг ч зарим нэг сондгой гаруудад энэ үйлчилдэггүй бололтой.
"Цус ба Яс". Blood and Bones 血与骨(2004) Өнгөрсөн зууны 20-оод онд Японы аж үйлдвэрийн сэргэлтийн үеэр японруу дүрвэж гарсан солонгосчуудын (55 оноос хойд-со) үнэн хүнд амьдралын түүхийг өгүүлсэн япон кино. Жүжигчин Такеши дүрийг амилуулна ч гэж, найруулагч 崔洋一 Yoichi Sai нь өөрөө шүтсэн байх. Такеши 北野武 Takeshi Kitano ер нь дандаа асар хүнд кинонд тоглож явах юм аа, нүүр царай нь барайчихаад тохирно ч гэж ванлий.

Мянга мянган дүрвэгсэд зовлон зүдгүүр үзээ л биз, хүнд амьдрал дунд хүмүүс эвдрээ л биз. Гэвчиг Такешигийн (жүжигчнийх нь нэрээр явчий) хувьд угийн этгээд хачин зан авир, дээрээс нь тэр зүдэргээнт нугачаа нийлээд хүн хүнээс онцгой нэгэн бие хүнийг бий болгожээ. Тэр хэнд ч хайртай байсангүй, магадгүй цорын ганц "зөөлөн" хандаж байсан хүн нь тэрний амраглагч хүүхэн (хүслээ хангагч гэвэл илүү зохилтой), гэвчиг хүүхэндээ өттэй мах хүчээр ид…

халил

☆ 2006-Jul-8

Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн

Хvнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан vvл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мєрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо
Хэд гурван гvрвэл vvгээр гvйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор vлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргvй хонож
Онцгой долоон бурханыг vдшийн vдэш зvсэлж
Vvр цайхыг vзэн бороонд норж явсан чинь
Vлгэр шиг санагдах цаг тийм ч холгvй байна даа...
Амраг миньАлсаас чамдаа хундага єргєе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зvvж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгvй тэвэрч
Цэцгийн зулай дээр vнсээрэй...
Гуйж мєргєєд ч болов бурхан танаас хvсье
Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн
Гудамжин…

Бөөн хүн ба салбадай

☆ 2006-Jul-4

Санамсаргүй явж байгаад тун дажгүй ном нэгийг уншлаа. "Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" Сципион Сигеле хэмээх судлаачын (100 гаран жилийн өмнөх) суурь бүтээл.

Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсон гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдын арчаагүй бодлогыг зөвтгөх аргагүй. Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирлан гажигтдаг вэ. Цугларс…