Thursday, 24 June 2010

үлгэр эхлэв

Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн.

Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм.
Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэй,
- уаа чи шүү гэж би хойно урд нь гарж гүйгээл, хормойгоо чирж хөөрөөл хэд хоног бодоол, хархүү маань ханхүү болж үзэгдээл, хайр сэтгэлийн бурхан болж харагдаал чухам байв. Гэтэл яг тэр өдрөө өнөөх бурхан чинь шууд чөтгөр болдог байшд.
- Ажил ихтэй чадкү ээ, би өөрөө ч тоглолт үзэж чадкүм байна, бандан тас, чи төрхөм рүүгээ харьж хоног төөрүүлж болно.
Диууннн ... Яагаад вэ? Ажил ихтэй нь тодорхой мөртлөө өөрөө уриалан дуудаа биз дээ? Ажлаа зохицуулчихаад намайг уриалжээ ураааа гэж би хэт эрт хошгирсон тарвага юмсанжээ. Ингээд хөөрхий тарвага гүн бясалгалын хүчээрээ бодрун, хархүү өөрөө ч үзэж чадкү юм чинь юун нэг муу тарвага дагуулах, аргагүй аргагү ...
Тэгтэл яс юман дээр яасан байхнав, тийм ээ тийм, яг л тийм юм болсон, өнөөх маань хөл бөмбөгөө үзэхээр барахав ...
Хэрвээ би оронд нь байсан бол /хоолой зангирах/ ... асар их ажлын ар шил нь харагдахад үзэх тоглолтын ихэнх нь гараад дуусцан 10 секунд л үлдсэн байсан ч хэлсэн үгэндээ хүрч муу чуганцыгаа дуудах л байсын гэж худлаа яриад яахав, тэхдээ тэхий дундаас нь хойш байсан ч би бол дуудах л байсан үнэхээр шүү. Хичнээн их хүлээлтийг нь бодоод, хэлсэн үгээ бодоод, горьдоод гэвтэж байгаа хошгирсон тарвагаа бодоод дуудах л байсын.

За бөө мэд. би ер нь дэмий юм их хүсээд, хүсэл нь биелкү болохоор цам харайдаг эртний сайхан уламжлалтай хүн л дээ.
Тэхдээ л энэ чинь ... хайртай хүн маань надтай хамт байх гэж дээрх хошгорсон тарвага шиг ихээр мөрөөддөг бол надаа лавдаг үнэн гоё байх байсаан, жаргаж үхнэ биддээ.
Гэтэл гүй юм аа, хархүүд бол бүр хааяадаа лай болдог болтойм томруулдаг шилээр духан дээрээс нь хараадахсан чинь. Яагаад вэ гэхээр ... яагаад гэхээр ... яагаад гэвэл юу ... нөгөө нэг ... түй, би эр хүйстэн байсан ч болоосой, үнэхээр ойлгомжгүй шүү энэ онол. Эсвэл зүгээр энгийнээр харвал ердөө л сэтгэлгүй юм л даа.
Хамт байх чин хүслээ биелээгүйгээс болж би бээр цам харайвал хархүү зөрүүлээд чи өөрөө намайг зөндөө л орхиж найз нартайгаа нийлж найрын ширээ тараагаа биз дээ чи, тэгээ биз дээ чий ... гээд тэсэн көндлөн аргумент гаргаж ирнэ л байх дөө, би дагуулж явна гэж өөр шиг нь яриагүйн дээр өөрөө хамт явъя гэж бас нэг ч удаа хэлээгүй юм байж.

Ийнхүү хамт хөл бөмбөг үзэх тэддүгээр план нурж, миний армаанчиг хүсэл хумхийн тоос лугаа адил замхран одсон бөлгөө. Хөөрхий чуганц гүнээ гашуудан, гэрийн хаяандаа гансарч, ганц хоёр нялмс тоолох гэснээ больж, хэсэг гиюүрээд гэвтэж амарсан гэнэлэй.

10 comments:

Irmuun said...

Uu yaason uur huregsen zolig vee tee! gehdee odoo yahoo dee hairtai durtai bol iimerhuu zuilig ng devcheed ,davaad unguruh es buguus erthen tar tur ,ji bi geed zam zamaa huuh !
ali j dohioldold hoshgorson blhoos aluultson bish tolgoi undur nuruu tegsh heheheh
hoshgoruuljaad altson bol iinaa

Nasaa said...

Зээ энэ бол энгийн амьдралыг илгасаж эрхлэхийн зовлонд унасан чуганц байн ээ.

Энэ зовлонгоос ангижиръя гэвэл энгийн амьдралдаа эргэн орж дараагийн зовлонгийн планаа жаргал болгохоо бодсон дээр байх.

Ayunga said...

Би бас гайхаад л сууж байна: Хөл бөмбөг шар айрагны дараа тавихыг хэдэн удаа тэвчих нь зөв бэ гээд...

A.Амарсайхан said...

Хөлбөмбөг үзэж байхаар ажлаа сайн хийж цалин их аваад, хайртай хүндээ гоё ангийн буу худалдаж авч өгөх гэж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Тэвчээртэй хүлээ. Сарын дараа ангийн буу авч өгнө гайгүй

Caroline said...

GUee henii yanaagui haya hairtdaa uurlah u garah l um.thde tes tevch tegwel chi yalna gdeg bizde?

Sarga said...

Ига гоё орчин үеийн үлгэр ярьж өгдөг болсон юмуу :)
Үлгэрийн баатарыг бас өөрийн үзэмжээрээ гоё болгож болдог үлгэр байгаасай гэж хүсье
Sarga

Pearle Deppsu said...

ккк

саяхан танай манай хархөвүүд нийлж хөлбөмбөг үзсэн байсан.

Мика /美香/ said...

Одоо 7нд Испани, Герман 2-н тоглолтыг үзэхгүйюу. Ёстой сонирхолтой, ховор тоглолт болно шүү. Хархүү нь уншиж байвал найзыг мааань аваад яваарай гсн. хэхэ

Нисдэг таваг said...
This comment has been removed by the author.
Нисдэг таваг said...

xexe...angiin buu yu .. ene bichleg-g hed ch unshsan uidahgui shuu , surgamjtai , anzaarch bhgui bol...