Posts

Showing posts from February, 2007

банхар жил баяртай

өө юу вэ, үсээ сорлолоо гэсэн чинь шаал дүнкү болцон. Ядаж яг битүүний өдөр хоолойн хэсэгт сэрвэгнээд ханиаж хахсаар шинийн нэгнийг гаргачлаа, хмн ... Гадаа гудамжинд энд тэндгүй минут ч завсарлахгүй цаасан буу буудуулаад, салют дэлбэлээд хаа сайгүй пис пас хиншүү хярвас утаа униар, Багдадын гудамжинд байгаа билүү юу билээ ... нерв хөдөлмөөр юм.

Гал гахай ирлээ ирлээ
Алтан гахай гарлаа гарлаа ...

Зэ ... хүний биеийг олсоор гурав дахь нохой жилээ үдэж орхидым байна. Хамгийн эхний нохой жилийг их жаргалтай үдсэн дээ, ганц л бэрхшээлтэй, юув гэвэл би тэр үед хүний хэл мэддэггүй байсан, каш биш алимны сок уумаар байсан ч хэл нэвтрэлцэхгүйн улмаас асуудал үүснэ, эцсийн арга хэмжээ хэдэн ширхэг нулимс хүчээр үзүүлэн бархирч асуудлыг шийддэг байсан байж таараа, бусдаар бол дэлхий дээрх хамгийн сайхан нохой жил л дээ ... мэдээж би л болсон хойно сайхан үеэ санадаггүй ...

Хоёр дахь нохой жилд “сургууль ба гэр” гарчигтай бэсрэг өгүүллэгийн гол баатар цүнх барьж алхаад, цүнхэн дотроо хийсэн хэд гурв…

зураглал

ханиад ... тарваган шийртэй сүү ... сагсны бөмбөг ... интернэт ... үхрийн махтай ориг бууз ...ойрын хэдэн өдрийн зураглал ...гэснээс энэ киноны зураглал тасархай, далийгийн далий ...

Aморе огцор!!!

Бодоод байхнээ миний дурлал нэг ч удаа бүтэж байсангүй. Бүр анх 12 настайдаа Эдмон Дантест дурласан боловч миний цаг үед бүү хэл ер нь дэлхий дээр тийм хүн хэзээ ч байгаагүй учир надад эд эсийн төдий ч найдлага алга байв. Дараа нь бас мэдсээр байж индиан Оцеллад сэтгэл алдаж мөрөөдөх боллоо, удалгүй Галдан Бошигт хааныг бодож манан будантав ... Гэтэл 9-р ангидаа ороод Том Крузд анхны харцаар л ... гээд байж байтал BSBoys-ын Ник гараад ирсэн, гэхдээ өмнөх бүтэх нь бүү хэл зураг хөрөг нь ч олддоггүй анхны дурлалуудын дэргэд энэ бол ихээхэн нааштай хэрэг л дээ. Ядаж л би энд гишгэж байхад тэр минь тэнд дуулж юмуу жүжиглэж ямарч байсан амьд байгаа гэж бодохоор бараг л бүтсэнтэй адил тооцмоор, гэсэн ч би Никийн нүдрүү яаж ч ширтээд Ник миний өөдөөс хичнээн гоёор ирмэж дуулаад ч бид хоёрт учрах тавилан заяасангүй, параллель замаар хувь тавиланг даган мөр мөрөө хөөсөн билээ.

Гэхдээ ... хожмын нэгэн өдөр их сургуулийн танхимд, гэгээн цагаан өдөр, түмэн олны дунд хажуухан талд минь, үгүй бүр дэ…

BI

Цаг хугацаа яваад л байна, би гэж хэн юм бэ? Хэрвээ би яг нэг зуун жилийн өмнө халхын хавтгайд төрсөн байжээ гэвэл сэтгэх санах зүйл минь мэдээж тэр үедээ л байх байсан шдээ, магадгүй ид насандаа лам болох гэж байснаа эрдэм сурахаар сургууль гэдэг байшинруу “хөөгдөж” улаан дарцаг хийсгээд гүйж байх байсан ч биз, Ленин гэж дэлхийн бүх хүний, бүр миний чиний багш, мундаг хүн байдаг гэнэлэй гэж бурхан адил сүсэглэн итгэх байсан буй за. Магадгүй бас ээж аавын үед төрсөн байсан бол коммунизм байгуулж байгаа эх орон минь гэж итгэж, гэхдээ бас юу нь ч юм болохгүй байгаад байна гэж далд совиндоо мэдэрч, намд элсчихвэл өөдөө гарна шдээ гэх найз нарын шивнээг сонсолгүй, байгаагаар нь шүүмжилж орхиод, түүнээсээ болж хяхалт хавчилтыг амсах байсан ч биз, гэхдээ ихэнх хүний итгэж мөрөөдөж байсан социализм гэх тэр ид үед төрсөн бол надад цаг үеэ шүүмжлээд хавчигдах тэсвэр тэвчээр байх байсан болов уу, аав минь.
Юутай ч би одоо цаг үеийн бүтээгдэхүүн мөн байна, дүрээрээ зогсож байна. Энэ миний цаг үе.…

Мөс

Weekend соёл үргэлжилсээр ... :D ойролцоох катокт галбирийн халтиргаа хийж, хүзүү далаар хуйларч бөөгнөрсөн шар ус хуян хий хуараа гаргав. Хавтгай цагаан мөсөн дээр чаддаг чаддаггүй хүмүүс тойрог урсгал болж урд хойноо орж сүлжилдээд ... , хөгжмийн аяанд сурмаг зарим нь нисчихвий дээ гэмээр салхи зүсэж шунгинахаар хараад л баймаар ... анх сурч байгаа зарим нь хатуу мөсөн дээр өвдөгний нүдээ хагартал түс гэж дөрвөн хөллөөд, тас гэж тархиараа саваад л хавтгай мөсөн дээр хавтгай болтлоо унаж, уйлах шахаж байнаа ...

Гэснээс flattening of the world дээр хүмүүс яг ингээд л чаддаг нь “нисээд л, эргэлт хийж үсрээд л, араараа гулгаж бүжиглээд л” ... чадкү нь “тэрий хадаж унаад л, дахиж босч ирж паацаганаад л, байдаг чадлаараа түнтэгнээд л” ...
Сурсан эрдэм олсон чадвар гэж гоё юм байдым байна харж байхад.

Хавтгай мөсийг хавтгай дэлхий болгож хэсэг “армаантик”-даж байхдаа араараа гулгалт хийж бараг л сурах дөхөв. Роликддог гарууд бол маш хурдан маневрлана л даа мөсөн дээр, гэхдээ л мөс бол мөс би…

миний хит

Image
http://www.youtube.com/watch?v=o5uW6XZ8gBM

Nights In White Satin

Nights in white satin,
Never reaching the end,
Letters I've written,
Never meaning to send.

Beauty I'd always missed
With these eyes before,
Just what the truth is
I can't say anymore.
cause I love you,
Yes, I love you,
Oh, how I love you.

Gazing at people,
Some hand in hand,
Just what I'm going through
They can understand.

Some try to tell me
Thoughts they cannot defend,
Just what you want to be
You will be in the end,

And I love you,
Yes, I love you,
Oh, how I love you.
Oh, how I love you.