Хайр дурлалын кино юу юугүй л үзчихлээ, япон драма 1991 оных, Tokyo love story гээд. 90-ээд онд манайд ТВ-р гарч байсан байх, дуу нь хөөрхөн.
Тайрмал үстэй цовоо охин: “Канжи, Канжи” гээд нүдээрээ инээхээр нь дагаад инээмээр ...
Хайртай болно гэхээр мэдрэмжээ бодоод, жишээ нь гэдэс хавиар өвддөг ч юмуу, элэг зүрх огшдог ч юмуу нэг тиймэрхүүгээр өөрийгөө л янз янз болохыг мэдрээд, би дурлачиж, хайртай болчиж гээд биеэ гайхаад суугаад байх биш юм байна л даа. Хайртай хүнээ яг өөр шигээ мэдэрч ойлгодог байхаар барахгүй тэрний төлөө өөрийгөө золиосолж чаддаг байх хэрэгтэй юм шиг байна шд. Ээ гэгээн минь, би мэт бол юун тэгж биеэ гаргуунд гаргах вэ, надад аз жаргал авчрахгүй л юм бол хайрын бурхан гуай хол очиж хэвт дээ гэнэ шд. Ямар тунгалаг сэтгэл, өгөөмөр хайр гэхээрээ ийм байна? Нөгөө Канжи нь тэр их сэтгэлийг мэдээд уярах байлгүй дээ гэхээр үгүй шүү, муу хөлдүү төмс, эрэгтэй хүн эцсийн бүлэгт дурлалаа л дагадаг байх, эмэгтэй хүн шиг дасч бариад манарцан суудаггүй байхаа.
Кинон дээр бас Миками гээд ёстой хөөрхөн залуу гарнаа, нүд, уруул, шүд, үс ер нь бүх юм нь зохицолтой гэж жигтэйхэн, нүцгэн зогсоож байгаад зурах юмсан \кк тоглосын, арай л туранхай юм билээ\. Бас нэг даяргаатай эмэгтэй байна, худлаа үнэн нь бүү мэд нэг их нигүүсэл царайлсан сонгодог япон эмэгтэйн дүр, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тэр нэг хүүхэндээ ядаж байхад зэрэг зэрэг бундан наацгаачих юм, энэ эрчүүд их тэнэг ээ. ккк
Гол дүрийн сэргэлэн цоглог Рика хамгаас ихээр хайрласан Канжи-гаа өөрийн болгож чадаагүй ... гэхдээ \алив юманд үр дүн чухал ч гэлээ\ хайрлаж дурласан л бол цаг мөч бүрээ гамнан мэдэрч, бүх зүйлээ бүрэн зориулах учиртай, хэрэв ингэж чадсан бол ... эргээд харамсах шалтгаан үгүй.
Киногоо үзэж дуусаад сэтгэл хөдөлсөндөө гарч гүйгээд юу юугүй үсээ тайруулчихлаа. Ингээд Рика шиг урдуураа жижигхэн чёлктой тайрмал үстэй болсон. Одоо Канжитайгаа тааралдчихвал боллоо гсн. Рика шиг үстэй болсон ч Рика шиг хөөрхөн болсонгүй ээ, за яахав, Рика шиг сэтгэлтэй болж болох нь аз юм даа ... харин хөлдүү төмс шиг Канжи таарвал ч хэрэг алга аа, цагаан алчуур дээр “бай бай Канжи” гээд бичнэ, амархан шүү дээ.