Sunday 31 August 2008

УБ

УБ-д ирээд нэжгээд хонолоо, нэг л сонин гэчихвэл нүгэл гэх байх даа, хаана төрж өсчихөөд юу донгосоод байгаа юм гэж загнуулах биз улсуудад. Би уг нь хар багаасаа халхын хавтгайгаар хэрэн тэнэж хошуу тамгын газруудыг барах шахсан тул хээрээр гэр хийж хэцээр дэр хийх нь юу юм гэхдээ шинэ газар дасахдаа дадмаг, маневрлаг гэж өөрийгөө онгироогоод байсансан ...

Хүн болж төрөөд хорь нэлээд наслахдаа хамгийн удаандаа УБ-т тогтвор суурьшилтай долоон жил болсоноос бусад газарт 5 жил, 4 жил, 3 жил, 1 жил, хэдэн сар гээд дандаа л хэрэн хэсэж явсан нүүдэлчин юм байна уг нь, 10 жилд 7 анги хамт олон дамжиж тэнэсэн байх юм. Тэгчихээд нөгөө ямарч нөхцөлд дадмаг хүн чинь гэртээ ирсэнээ одоо Шанхай буцах юмсан ч гэх шиг юу вэ тэ? Гэхдээ УБ-т тайван бус байнаа, гарч явахаар л нервтэж орж ирээд байхаар сүүлдээ гарахыг ч хүсэхээ байлаа, хаана ч явсан нэг л бачимдуу, зөрж өнгөрөх хүн ч зандарч загнаад, хэдэрлэж хэмлэлдэх юм бол цохиод авах нь уу гэмээр, аймаар, юм худалдаж авахдаа загнуулахаасаа эмээгээд худлаа томорч дугардаг болоод байна шд, ном журмаар бүтэх юм ховор, тэрний энэний танил нүүрний арьс л эмблем болно ... за яахав тэгсгээд хэдэн сарын дараа найран дундаа найзлаад түс тас хөөе хөгшөөн өвгөөн (энэ үгнүүдэд хөгширчөөд ч дасахгүй байхаа) нөгөө юуг яачихаач хө (энэ хө уул нь ярианы аясыг асар зөөлрүүлдэг юм шиг байгаан) гэж мэгээд малтийгаад явах байхдаа. Одоохондоо паниктаж гүйгээд ёстой л нөгөө эрэгний мухраас төрөө юу чи гэж зэмлүүлэх болоод байна. Хэдий ийм ч УБ бас өөрчлөгдөх ёстой болсон шиг, Күйзагийн “би шинэ УБ-т хайртай” билүү тэр шоуг л байнга хийж баймаар байна шүү гсн.

8 comments:

ganga said...

Энүүхэндээ зөвлөхөд олон нийтийн ялангуяа үйлчилгээний газар танихгүй хүмүүст мэндчилгээ талархал их хэлээд байвал, гаднаас ирээд удаагүй гэж шууд ойлгоод зальдаж мэднэ шүү.

3apaa said...

За юу байна хө гсн:P Баабар ах хэлээд байлээштээ. Нийгэм чинь өвчтэй байна гэж.

Anonymous said...

хөгшиин нь бас нэг хэсэг пайнактаж, учир утгаа алдсийшдэ. Одоо бол дасаад хөгшөөн, өвгөөн юуг яачихаач гээл голдоо оржийшдэ.
Цаг хугацаа эмчилжээлээ.ккк

Ханы нээрээ 4нд урагшаа явлаа. Ирэнгүүтээ уулзхуу, явхаасаа өмнө уулзах уу??

iga said...

найз нь free шд. коол ми хөөрхнөөнүүд ээ (Gump-dav :b )

xvv said...

Гаднаас анх ирэхэд тэгж л харагддаг юм байна лээ. Гадаадынхан ч та нар хэрэлдээд байна уу яриад байна уу гэдэг гээ биз дээ хэхэ.
Яваандаа дасаад ирэхээр цаад загнаад байгаа хүн чинь хичнээн эелдэгээр хэлж байгааг олж сонсдог болноо ;-)
Нийгэм муу муухай байна, өөрчлөгдөх хэрэгтэй нь хэрэгтэй. Гэлээ гээд бид нар өөрснөө зальдуулчих байх, мэндчилгээний үг хэлээд, хүнд баярлалаа гэлээ гээд гаднаас ирснээ мэдэгдчихнэ гэж айгаад л байвал энэ хэвээрээ л байх биз. Харин ч нэг үеэ бодвол арай дээр болоод орцныхоо ганц хүнтэй мэндэлдэг, нэгэндээ юм бариад явж байхад нь хаалга онгойлгоод өгдөг хүмүүс нэмэгдээд л байгаа харагдаж байгаа. Миний нүдээр бол ;-)

Anonymous said...

Гадаадад байж байгаад Монгол буцсан бүх л хүн яг наадахыг чинь хэлээд байх юм, яаана даа хааяа ч буцна гэхээр айх ч шиг гэвч миний л гэсэн бүхэн тэнд байдаг, яаамаарч юм бэ дээ...

D.Sainbayar said...

Iga, welcome back to the club!

gump said...

нээрээ анги анги дамжааал энд тэнд нэг ангид сураал болиол яваад байсаныг бодход чи бид 2 их дамжжээ.

Энүүнийх дээр л сэтьгэгдэл бичкэж бөөн юм болхын нэр усаа хаана нь хийдгийг мэдкүү

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...