Saturday, 23 August 2008

Тамир үгүй

Хэдэн жил өвс идэж суусаар ... ахаа... миний бяр дуусчиж ... мульт ундааг онгойлгож хүчирсэнгүй ... Тамир үгүй болж гэснээс Тамир гэдэг ус уусан, 400 билүү 500 төгрөг байсан. Юмны үнэ дэлбэ үсэрчижээ, их баяртай байгаа, би наймаа хийхээр мөрөөдөе л дөө, юу ч ацарж зарсан хуу баяжих нигуртай байна. Манай монголд юм бүхэн үнэтэй, чөлөөтэй, хүссэнээ хийхэд нээлттэй, их сайхан болжээ. Би одоогоор лааз дэвсэлж өшиглөж элдэвлэж байгаа юм, тэр хоорондоо бодож байна л даа, ерөөсөө хувийн юм эрхлэе, модтой чихэр, дирол, гаа эдэр бөөндөж аваад сарын дараа зарчихъя, үнэ нь хэд нугарна даа, хар пиадал болноо, юухэн байхав ... эсүл кондуктор болдог ч юм билүү, 400, 400-р цүнхрүүгээ юүлээд л. Болкү бол төрийн алба ч аштайхан л даа, өдөржин улсуудад албин жилбэн зангаа зоргоороо гайхуулангаа жаал жуул юм завшчихна.
Хөдөлбөл хөлс зогсвол зоос гээд манай улсад асар их боломж харагдаж байна ... яахав тамир үгүй ч гэлээ ...

4 comments:

Mika said...

Монгол ийм л байна даа.. Ирэнгүүтээ шууд шок-нд орсийштэ.

Билгээ said...

нэг хэсэгтээ л 350 гэжийсэн өнөө дирол энэ тэр бохь чинь 400 болчихсон байлээ шд, тэр жижкэн юмыг зөөхөд нэг боодолд 50 төргөг нэмэгдэхүйц бензиний үнэ өсцийн гэнээ

xvv said...

гэцүү байшдээ... Тэгээд лаазны үнэ нэмэгдэхгүй байшдээ :P

3apaa said...

Энэ нэг юм болох гээд л байна даа. Харзнаад л суух уу? эсхүүл нэг юм сэдэх үү? гэдэг л үлдээд байна.