Monday, 11 August 2008

Tokyo love story

Хайр дурлалын кино юу юугүй л үзчихлээ, япон драма 1991 оных, Tokyo love story гээд. 90-ээд онд манайд ТВ-р гарч байсан байх, дуу нь хөөрхөн.
Тайрмал үстэй цовоо охин: “Канжи, Канжи” гээд нүдээрээ инээхээр нь дагаад инээмээр ...
Хайртай болно гэхээр мэдрэмжээ бодоод, жишээ нь гэдэс хавиар өвддөг ч юмуу, элэг зүрх огшдог ч юмуу нэг тиймэрхүүгээр өөрийгөө л янз янз болохыг мэдрээд, би дурлачиж, хайртай болчиж гээд биеэ гайхаад суугаад байх биш юм байна л даа. Хайртай хүнээ яг өөр шигээ мэдэрч ойлгодог байхаар барахгүй тэрний төлөө өөрийгөө золиосолж чаддаг байх хэрэгтэй юм шиг байна шд. Ээ гэгээн минь, би мэт бол юун тэгж биеэ гаргуунд гаргах вэ, надад аз жаргал авчрахгүй л юм бол хайрын бурхан гуай хол очиж хэвт дээ гэнэ шд. Ямар тунгалаг сэтгэл, өгөөмөр хайр гэхээрээ ийм байна? Нөгөө Канжи нь тэр их сэтгэлийг мэдээд уярах байлгүй дээ гэхээр үгүй шүү, муу хөлдүү төмс, эрэгтэй хүн эцсийн бүлэгт дурлалаа л дагадаг байх, эмэгтэй хүн шиг дасч бариад манарцан суудаггүй байхаа.

Кинон дээр бас Миками гээд ёстой хөөрхөн залуу гарнаа, нүд, уруул, шүд, үс ер нь бүх юм нь зохицолтой гэж жигтэйхэн, нүцгэн зогсоож байгаад зурах юмсан \кк тоглосын, арай л туранхай юм билээ\. Бас нэг даяргаатай эмэгтэй байна, худлаа үнэн нь бүү мэд нэг их нигүүсэл царайлсан сонгодог япон эмэгтэйн дүр, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тэр нэг хүүхэндээ ядаж байхад зэрэг зэрэг бундан наацгаачих юм, энэ эрчүүд их тэнэг ээ. ккк
Гол дүрийн сэргэлэн цоглог Рика хамгаас ихээр хайрласан Канжи-гаа өөрийн болгож чадаагүй ... гэхдээ \алив юманд үр дүн чухал ч гэлээ\ хайрлаж дурласан л бол цаг мөч бүрээ гамнан мэдэрч, бүх зүйлээ бүрэн зориулах учиртай, хэрэв ингэж чадсан бол ... эргээд харамсах шалтгаан үгүй.
Киногоо үзэж дуусаад сэтгэл хөдөлсөндөө гарч гүйгээд юу юугүй үсээ тайруулчихлаа. Ингээд Рика шиг урдуураа жижигхэн чёлктой тайрмал үстэй болсон. Одоо Канжитайгаа тааралдчихвал боллоо гсн. Рика шиг үстэй болсон ч Рика шиг хөөрхөн болсонгүй ээ, за яахав, Рика шиг сэтгэлтэй болж болох нь аз юм даа ... харин хөлдүү төмс шиг Канжи таарвал ч хэрэг алга аа, цагаан алчуур дээр “бай бай Канжи” гээд бичнэ, амархан шүү дээ.


14 comments:

Mika said...

Дууг нь дагаад дуулаад байхаар нь өөрийгөө аймар гайхлаа штэ. Гэтэл оюутан ахуй цагтаа шүлсээ гоожуулаал үзээд байсан кину байштэ.

Бас нэг Шиавасэна Кэцүмацү гээд хөөрхөн кину байж билээ. Олж үзхийсан..

SE said...

yooyo 90-eed onii dund ued davhiad l orchihdog bna sh dee, neeree love generationees iluu ih taalagdaj bilee ene kino

Bold Ganbat said...

dajgui kino

xvv said...

Дахиад нэг үзмээр санагдчихлаа... Холбоос линк минк байвал зааж өгөөч.

mgloo said...

anhnii yapon serial bolood ch yum uu, ih l uzdeg baij :D

gegeen said...

goyo yum bainaa. tnx. www.gegeen.com

Bilguun said...

Ааааая энэ ч бараг өөрийгөө эрэклаамдаа хаячиж дээ. Рика шиг энээ тэрэээ нүцгэн хүн зурдаг энээ тэрээ гээд.
ЭНэ киног нэг болхоор үзсэн ч юм шиг нэг бол үзээгүй ч юм шиг санагдоол байна. Манай тэнд гардагүй байсын болууу

Наранбаяр said...

ertnii dursamj sedrev.hehehe.

SHILEGT said...

...sonirholtoi l medellyyd bna kk

SHILEGT said...

zaluuchuud dolgionoo tohiruulsan uu? heheh

iga said...

harin tiimee Shilegtee, 80 medeeleltei bgaa, yu geheer mani chen hun hulhidaj surchaagaa :b yag unendee bol tuvdengiin Bor bolchood suuj bgaan ;))

SHILEGT said...

Tyvdengiin Bor geheer tairmal ysnees gadna lainii savhin hyremnii byh tovchiig tovchilj omsson, saravchtai gambir malgaitai, horomon gutliig galpi tsereg omdon deer omsson shiidemgii zantai, horslog bor hoorhon hyyhen l sanaand buudgiishd. Aa neeren officer tsynhiig ni martaj :)

gegeen said...

hediidee jpn-d ochchihoo ve. china-d baidag baigaagui biluu. australia-n mongolch erdemtentei uulzsan temdeglel chini taalagdaadaa

haaya neg negniiheeree zochilj baitsgaaya. tnx
www.gegeen.com

enn said...

hi, goy kino shuu. Texdee nadad tanii bichsen " хайрлаж дурласан л бол цаг мөч бүрээ гамнан мэдэрч, бүх зүйлээ бүрэн зориулах учиртай, хэрэв ингэж чадсан бол ... эргээд харамсах шалтгаан үгүй." Uuntei 100% sanal niiljiinaa. UUriiguu martan buxnee xund zoriulj uzexiimsan. Bas xariu nexexgui.