Tuesday 5 February 2008

өнгөтэй сараачмалууд

Баларч байнаа

Унтаж унтаж боссон чинь нүд бөөөв бөлцөн болчиж ... бусдад бүлцгэр харагдах минь ч гайгүй, өөрийгөө тольдоход онцгүй байн.
өчдөр ээж утсаар яриад мөрөө гаргах зүг чиг, унших тарни мэгзэмийг минь хэлж өглөө. сүүлийн хэдэн жил мөр зөр гаргаагүй э, утгагүй л эд юм ш дээ уул шугамандаа гээд орхисон юм, энэ жил ээж заавал гарга гээд байдаг, гаргаад өгье л дэ хэхэ. арван жилд байхад шинийн нэгний өглөө мөрөө гаргах гээд гарахаар нээх алиа байдаг байжу, хажуу орцны хэн бас гараад ирцэн, янзан бүр болох ёстой байдаг, ичээд байдаг, цаас маасаа сэмхэн урж эдэр, шүдэнзээ гялс асааж хаяад л ... хөгжилтэй.
нээрэн монголд энэ жил цагаан сарын шинийн нэгэн 8-нд гэнэ, тэгсэн хятадад 7 нд шү дэ. гүй тэгээд хятадад байгаа би одоо яахуу, монгол хүн юм чинь 8нд мөр гаргах уу, хятадад байгаа юм чинь 7нд гаргах уу... айхтар том юманд уналаа шүү, хоёр өглөө мөр гаргачихвал лус хилгэнээд ниргэчүүл надаас юм үлдкү дэ ... хэзээ хийсэн үйлийн үр вээээ .... :)
---
Гэснээс энэ европчууд ер мөрөө гаргахгүй, нэг ч тарни мэдэхгүй байж яваад л байх юм, төрөнгүүт нь засал масал бүгдийг нь хийгээд өгцөн бурхантай байдым болуу, тун сэжигтэй шү, тэгээгүй бол өдийд шонхор хамартууд суудал хазайгаад мэнгэ нь голлоод жил нь ороод баларч байхгүй юу, хийморь нь хэцүүдэхээрээ яадаг юм бол доо хөөрхийс ... сайхан даллага авахуулаад сан тавиулчуул зүгээр болчдышд гээд хэлэх юмсан. бид ч мөн азтай улсууд юм да, мөнгөөр бороо оруулах ном уншчуулчихад л ок шү дэ, яг орохгүй байгаа ч гэлээ орж л таарна гэж төгс итгэлтэй. юун тэгж өрсөлдөж, хуруу хумсаа хэмэлж, хөдөлмөрлөж, тамаа цайх ч үгүй ... :)))
2008.02.04

Нарны охин

Оюутан байхад нэгэн ер бусын үзэсгэлэнтэй охин манай сургуульд сурдаг байлаа. Сийлбэр шиг хөөрхөн хамартай, тунгалаг сайхан нүд нь нимгэн давхраатай, гэрэл цацарсан царайг нь харсан бүхний сэтгэл сэргэм, энхрийхэн цэвэрхэн үнэхээрийн бишрэм үлгэрийн дагина шиг охин байсан. Дэргэдүүр алхаад өнгөрөхөд үзэсгэлэн гоог нь алмайран гайхсан эрэгтэй эмэгтэй хүмүүс нүд салгалгүй ширтэж зовоодог болохоор хүнтэй харц тулгарахгүй гэсэндээ юмуу, дэндүү их үзэсгэлэнгээсээ ичингүйрэн залхсандаа юмуу голдуу харцаа бууруулж хөнгөн зөөлөн алхаагаа хурдасган өнгөрдөг, эгэл даруу энэ зан нь тэр охины гоо зүсийг улам чимээд манай сургуульд хүндэлж дурлаагүй хүн үгүй болсон доо. Нэг удаа би хичээл тараад явахаар сургуулийн хаалга түлхэх гэтэл цаанаас хаалга онгойж гаднаас тусаж буй нарны гэрэлд орж ирж байгаа хүний дүрс үзэгдсэн нь мөнөөх үлгэрийн дагина байлаа... Хөвсгөр задгай үснийх нь ширхэг бүрийн завсраар нарны гэрэл сацран туяарч ... ээ бурхан минь ... усан болор тунгалаг нүд, уран гоо хос хөмсөг, ариухан царайд нь тодорсон зүрх нэвтлэм инээмсэглэл, даруухан атлаа эрхэмсэг зөөлөн энэ бүх төгс төгөлдөр төрх нь найрагч шүлэгч нарын хэдэн зуунаар бишрэн дуулдаг нарны садан охин тэнгэр дүрээрээ зогсож байна уу гэлтэй.
Азаар би эмэгтэй юм даа, бас шулуун юм даа. Тэр үед би гэдэг хүн анхны хайрандаа сохроод, дээрээс нь хүнийг нүглийн нүдээр харж мэдэхгүй гэмгүй ариухан амьтан явлаа шүү дээ, хэхэ. Гол учир нь зураг зурах хоббигоороо төгс гоо үзэсгэлэнг эрэлхийлсэн уран бүтээлчийн эрэл хайгуул байсанд оршино \ой\
2008.01.27

Шинэ суваг --- башийлт

International Chanel Shanghai -ICS гэж нэг суваг шинээр гарсан биш мань энд башийж байнаа, голдуу айнглишаар хөтөлбөртэй байдаг ч гол нь бусад сувгаар хэзээ ч үзкү бука нэвтрүүлгийг эндээс үзээд хэсэгтээ л баясаж байн, Хамгийн сүүлийн үеийн дуунууд, кино гарч байна гээл бод ... барууны ертөнц, рок хамтлаг, хөгжөөнт нэвтрүүлэг байнаа байн. Яг одоо Green day live concert гарч байх жишээтэй. Эртээд Backstreet boys-ийн шинэ дуу нь явж ч байх шиг, гайхсан гэж.
Энд чинь ноднин гэхэд л аль диван галавт балай аваад дууссан, маний мангар бацаан байх үеийн хит Lonely ... од болоод байгаамуу яагаад байгаан дэлгүүр болгонд эгшиглээд гачин байдаг тиймэрхүү газар шү дэ, эднүүсийг мэдкү биш, тоосон ч гүй. ккк
Гэснээс энэ Green Day гоцлол дуучныг яахуу, арзгар үстэй нүдээ хараар хүрээлсэн рок, альтернатив залуус... үнэн күүл, аймаар hoooot ... бодонгуут бэржийжийн ...:)))
2008.01.25

Бүжиглэсэн нь

за жоол тэмдэглэл сараачья. Шинэ жилээс хойш юу болсон хэн хэнтэй жиг ургуулсан, ургасан жиг нь жиргэсэн үү жаргасан уу, хэний уусан архины лонх хамгийн цөөхөн\олон байв, хөшигний араар болсон шивнээ, шивнээнд унасан аавын хүү ээжийн охин яг яасан, гэх мэт эрээвэр хураавар огт хэрэггүй мөртлөө орхиж боломгүй ч юм шиг асар олон үйл хөдлөлүүд байх юм.
Гэснээс шинэ жилээр яасан гээч? Шинэ жил ... ияа тасархай ... хэд хоног л бүжгийн хамтлагт дүрдээ итгэсэн хүн бүжигтээ бэлдээд л ... манайхны бүжиг эвлүүлэг маягийн ... эхлээд модон хүүхэлдэйнүүд шиг дин дин дон дон гэж огцом огцом хөдөлгөөнтэй гарч ирнэ, залгуулаад жексон акагийн бүжгийг хийнэ ... дүндүн дүррүү дүндүн дүррү, ... үнэн цоглог, шууд араас нь секс бомб секс бомб ю а ма секс бомб ... тэгснээ реп бүжгийн төрлөөр түнтэгнэлдэж байгаад дуусчугаам.
Яг бүжиглэх талбайгаа очоод харсан чэн... ижээ, гял цал тод гэрэлтэй нүд сохром. Одоо яанаа, циркийн манеж шиг төсөөлж очсоныг хэлэх үү, бүжиглэхэд зориулсан бүдэг гэрэлтэй, асар армаантик... тэгэнгүүт хоёр гурван талаас өнгө өнгийн прожектор тусгаал бид бүжиглээд л, улсууд шүгэлдээд л ... од гээд төсөөлцөн байшд өөрсдийгөө. Байгаа байдалтайгаа эвлэрч ... хм, дандаа л эвлэрч ирсэн, ер нь санаснаар минь болдог байсан удаа байсан ч юм уу санах ч үгүй байн. Одоо тэгээд эвлэрнэ дээ, бөөн далим, ингэж эвлэрнэ, бүжгийн багаараа шил юм задална, аая тоглосын, дор бүрнээ пяав уув, вино уух нь уув, би бүгдийг нь уув,,, цагаа тулахаар уусан алкагоол нь хаашаа орчдын бүү мэд, уугаалайсан уугаалайсан ... номер гарах дөхөөд байдаг, цоо эрүүл улам саруул болоод байдаг ... зүрх мүрх гар хуруу чичирч салганаастай, гүйцээ шилээр нь хөнтрөв, шууд мөлхөв ... харамсалтай нь үгүй л дээ, цоо эрүүл байсаар бүжиглэсэн, бүжиг дуусахад, нижигнэсэн алга ташилт, ига чи хамгийн мундаг нь, игад бид хайртай, ига бол саак гэсэн том том бичиг барьсан фенүүд минь уухайлана, тэдэнрүүгээ агаарт хий үнсэлт илгээсээр тайзнаас салж ядан буулаа, фенүүд минь дахиад нэг бүжиглээч гэж тасралтгүй шүгэлдэнэ ... аргайгүй шүү дээ бүжгийн төгсгөл гэхэд маний хөл гуйвсан, тоглой мансуурсан, хий юм үзсэн, хагас галзуу амитан болсон байсан, ккк ... сургуулийн маань хэдэн хүүхдүүд тосон авч та нар лүүнзээ байлаа гэсэн нь хамгийн том шагнал болов гэж.
Бусад сургуулийнхан бүжгийг маань хараад бэлдсэн номероосоо ичээд гараагүй гэнэлэй. :D болтугай.
2008.01.14

гарчиггүй

Т, Э хоёр хамтдаа ... инээлдэж, тоглож, үнсэн эрхэлж тэр гэхийн тэмдэггүй баярлан хөгжилдөж байснаа гэнэт Т юу ч хэлэхгүй хувцасаа өмсөөд гарахаар зэхэх, царай нь хөшүүн болж инээж байсан ул мөр ч үгүй.... Э юу ч асуусангүй, зэрэг шахуу босон хувцасаа өмсөнгөө ундуй сундуй зүйлсээ дээш нь тавьж, хийх юмаа гэнэт санасан аятай, Т-ийн ийм огцом эргэлт болох ёстойг мэдэж байсан юм шиг, чив чимээгүй, яав ийв гэж асуусан ч үгүй ...
Т гарч хаалга хаагдав. Э ширээнийхээ ард суув. Хоромхон зуурт тэс өмнөө зураглал, яг киноны кадр солигдох агшин шиг, ... Э сэхээрсэн мэт энэ эгшин зуурын эргэлтийг нэг бодолхийлснээ, буцаад ПиСи-ний ард ажлаа бичиж эхэлнэ, сэтгэл нь хөнгөн ...

5 минут бололгүй хаалга тогшив. Онгойлгоход Т, орж ирээд Э-г тэврэн үнсэв ... юу ч болоогүй мэт ... буцаад яриа өрнүүлэн инээлдэнэ ...
2008.01.11

толгой холбож сурав

хөлдүү төмс шиг хөөрхөн залуу чинийхээ

хайлсан жиклаад шиг халуун уруулыг саналаа
wooh
хайчилсан цаас шиг зүрхээ
хайрцагт хийгээд хадгалюу
yeah
хэмхэрсэн тоглоом л юм даа
хогийн савруу чулуудлаа
yes!!!
\дальчигнал-1\

буржгар сэгсгэр үст гавлыг чинь шүтмээр
бусдад байдаггүй сод ухаанд чинь унамаар
биеийн халуун гал илчинд чинь шатмаар
бодлын этгээд гаж сэтгэхүйг чинь гайхмаар

нуугдмал төрхийг чинь бэлэг болгон задалмаар
нууцлаг харцыг чинь зураг болгон хадгалмаар
дуугүй инээмсэглэлийг чинь зүүд болгон тайлмаар
дөлгөөн дүрийг чинь салхи болгон үлээмээр
\дальчигнал-2\

Зө
Дальчигналаа ийгээд үндөрлие

Давраад догдлоод
Донслоод дэвхрээд
Дуусахгүй шинжтэй \оопс\

Тренижёр дээр тав суниагаад
Гэдэсний булчингаа гурав шалгаад
Мөрөөрөө кофегоо юүлэнгээ
Минутын жаргал эдлээд
Үр дүнгүй ажлаа үргэлжлүүлэхгүй аваас
Өнгөрлөө өнөө сэгсгэр ига чэн
2008.01.10

үүр цүүрээр

нойр хулжив, угийн шар шувуу би бээр нэг хэсэг болжмор болох гэсэн биш ритм алдаад бараг баавгай болчих шахсансан. одоо шар шувуу ч биш, болжмор ч биш, баавгай ч биш ... үнэг болж байх шиг.
амьдрал аа гэж, арвалзсан юм байхым, аймор ... Өчдөр нэг хүү "амьдрал угаас утгагүй аж, мөнхийн зүйл гэж бий юу???" гэх мэтээр гүн ухаандахаар нь "энэ номыг умш хичээл номоо өөрөөр харна, хийх юм чинь тодорно" гэхчлэн сургамжлах аядтал өөдөөс "математик үз, амьдралыг асар өөрөөр харна" хэмээн айлдав. 20 хүрээгүй хүүхэд шү дэ, гоё доо л орж байна, гэгээтэй л байн ирээдүй.

Шинэ он гарах гээд байгаа сурагтай. сураг л сонсох юм, баярлах хобби багатай хүн ч арзайсан олны дунд паниктаж суух гэмгүй байх ... уйтгар л төрнө дөө мэдээж.
кофе угсруулсан гүн шөнө уртаас урт ... хамгийн урт шөнө ... шөнө шөнө шөнө шөнө шаал утгагүй юм, шөнө шөнө шөнө тээр ... хэн зохиодог байна да.
2007.12.22

ухран давших

Саяхан хятад тв-р орчин үеийн хятад хүүхэлдэй үздэг юм байн.
Аль нэг офисс өрөөнд нэг хөгшин, эр эм хоёр залуу сууж байтал ялаа дүнгэнээд салдаггүй, хэн алахав яахав ийхэв болсонд хөгшин нь "настан надаар алуулахгүй байлгүй хоёр оо" гэж, залуухан хоёр нь таг, босох янзгүй. Энэ үед дарга орж ирэв "та 3-аас нэгийг нь тушаал дэвшүүлнэ, гэхдээ хэн нь илүү кок-той (表现) сайн байгааг харгалзана" гээд гарав. Өнөө гурав ч кок авахаар нэгэн зэрэг ялааны алуурлуу ухасхийв. Гурвуулаа зодолдоод, бөөрөнхий тоос болтлоо булаацалдав. Тэгтэл хөгшин нь за за миний ажлын карьер ч гэж юу байхав, залуу улсууд байна та хоёр минь үзэлц дээ гэж "найр тавив", хоёр залуухан нь баярлаад л хоорондоо бөөрөнхий тоос бужигнуулан зодолдож гарав. Гэтэл яасан гээ ... хөгшин нь тэр хооронд ялааны алуурыг нь барьчихсөөн ялаагаа алж эдэр, хоёр залуухан нь зодолдсоор ... яг тэр агшинд дарга орж ирэв, харав ...

Хүүхэлдэй нь хүртэл тийм санаатай наасан. Тэр хөгшнийг за тэгмээр дээ ухааны юм бодож байсан чинь юу вэээ ... Айлын хүмүүс айхтар шөө ... хар багаасаа...
2007.12.18

Мэднэ


нүдний саарал хүрээг чинь
халуун амьсгалаар төөнүүлэн сорлоо
нэвтэрсэн сэтгэлийн зовхийг чинь
харж байгаад норгон харгислав
таван хурууны илбээнд арзгар үс чинь
салааран урслаа
тэвчээр алдах өчүүхэн эсүүд чинь
тусдаа ертөнц?
/"Ээ чааваас" түүврээсээ ишлэв, ингэж гоймонтов/
2007.12.17

Гунигт

Ойрд энэ хавийн тэнгэр миний ааш шиг харанхуйлаастай, гүн углуургын санаа алдалт гадаагуур шуугин исгэрээд, цастай нөхцөж үзээгүй цэвдэг салхи час хийтэл царцаана ...
хөлдүү зүрхэнд хүйтэн бороо цутгах шиг, сормуусны будагтай хар нулимсууд гудамжаар горхилоод, аналитик царайлсан хүнэнцэрүүд шүхэр барин гүйлдэх ...
цонхны дэргэд хөшөөд, синтетик чамайг нүдээрээ эрэн төөрнө ...

Бороотой өглөө чамайгаа үгүйлээд
Бодлын наранд өртмөөргүй өнжмөөр
Бор дарсанд согтмооргүй дуулмаар
Балтай зөгийг үргээмээргүй энхрийлмээр

Сэтгэлийн булаг минь чамруу үерлэнэ Хайрт минь
/оюутны гэгээн дуунаас амандаа бүдэг аялах/
2007.12.13

Спортмаа

Давахгүй гэсэн даваагаар гурав давна гэдгийг саяын хагас сайнд биеэр мэдрэх нэгэн үйл тохиолдсон нь бишыхан би бээр сагсны тэмцээнд оролцож самардан маажилцах эм зоригийн тулаанд дайран орсон хачирхалтай явдал байлаа. Зөв өтөлж зөнөхгүй үхэхиймсан даа, гэхдээ л нальчгар болохоос пальчгар биш, яадын арга саамаа боловсруулна, башир замаар хэрэгжүүлнэ ... гурвын зайнаас гарна, гүйж харайж дамжуулна, бөмбөг таслана, залаад зугтана, холбогч болно, аваад шиднэ, даваад углана, дандаа гооол ... (ааяе наасан), өрсөлдөгчөө татна, зулгаана, үсдэнэ, самардана, өшиглөнө, тийрнэ, ёвроно, ёнгсдоно ...

Орой нь тэмцээнээ тэмдэглэж архи уув, боодог идэв, авгай эргүүлэв, задгай авав... : )) орон тоо бөглөж шатар нүүв, үүр цайтал өрөв, нүүр улайтал уув, нүд анилдан тасрав аа гэжжжж. Спортоор амьсгалсан энэ уикэндээр хотол цугласан түмний газарт нүдээ ч ирмэж сэтгэлээ ч гижигдүүлж биеэ ч нуржигнуулж хийморь юугаа дэрвүүлвээ.

Далимдуулаад дампуураад далжийтлаа гилжийтлээ чаатлаваа бас.
Чөлөөт цагаа зөв боловсон өгөрөөцгөөе, энэ мэт :b
2007.12.03

Бүтэнсайны бичээс

Бүтэнсайн болохоор сайн дураараа жингүйдэлд автаж урьд хождын элдэв явдлыг бодлын ээрүүлд хөвөрдөн суухуй...

Дурлалт мянган эрсийн тухай түмэн дурсамж минь үл тасрах. Энэ өдрийн дурдатгалд Илюмжинов ака тодрон гийхүйд тэртээх өдрүүдийн кадрыг тэрхэн даруй replay хийв. "Миний зам" хэмээх бэсрэг дурсамжыг нь олж аваад чичирсэн гараар хуудас бүрийг нандигнан эргүүлэхэд зүрхний хэмнэл алдаж цээжнээ баяр бялхсаар төгсгөлийн хуудсыг хаах тэр агшинд бундан минь бусдынх болсон байвай, бас л дахиад дурласан байвай. Орон дээрээ үсрэн унаж дэрэн дээр толгой тавиут түмэн мөрөөдөлд умбан жаргавай тэгээд дуусахгүй ургуулан хөөрвэй. Нэг сэрэхэд өглөө болжээ, нандин дурлал минь түүх болжээ, нахин хайрлууштай дурсамж үлдээжээ.

Сайхан хүний сайхан явахыг харна гэдэг сав ертөнцөд хүн болсны бас нэгэн хэрэг гэж Чойном сартваахи айлдсан гэдэг.

Дурлал үгүйгээр яахин амьдрах, "өдөр бүр дурла өөр өөр хүнд дурла". Насны ганцхан хайраа олсон бол "өдөр бүр дурла түүндээ, өөр өөрөөр хайрла тэрнийгээ". Би өчив.

Амьдрал бол тайз гэнэлэй, өдөр бүр шинэчлэн найруулж байх ёстой жүжиг юм гэнэлэй. Би хэлээгүй.

"Өр шир" нэхэлгүй өдөр бүр дурлаж чадвал гавж хүртсэн ламаас дутуугүй гэгээрлийн шатны гишгүүр дээгүүр гүйж яваагийн шинж тэмдэг, сав ертөнцөд хүн болсны бас нэгэн хэрэг гэж Чойном яг айлдаагүй гэвчиг ийн бодсон нь лавтай.
2007.12.02

Ялгаа

Миний нэг найз (нийгмийн ш/у-ы хүн л дээ) оюутан ахуйдаа сэтгэлд нь бүрэн нийцсэн нэгэн сайхан хархүүтэй үерхэв. Тэр нь МУИС-ийн физик электроникийн сургуулийн хүү. Хаврын урь орсон дулаахан өдөр Улаанбаатарын гудамжаар зугаалан алхаж байхдаа бүсгүй нь ихэд уяран романтик уур амьсгалд автаад асууж гэнээ:
"Ямар хүнийг соёлтой хүн гэх вэ?" гээд асуултандаа түрүүлж өөрөө хариулан: "Шоргоолжны үүр санаандгүй эвдсэн бол бүх шоргоолжноос нь уучлалт гуйж чадах тэр л хүнийг соёлтой гэнээ" гэхэд хайрт хархүү нь нэг л сонин чухал царайлан бодож байснаа: "Тэгээд бүр бүгдэнгээс нь үү? Яаж дээ, нэг бүрчлэн уучлал гуйна гэвэл бүтэшгүй ... ... нэг шоргоолжны үүрэнд ... тэдэн ... шоргоолж ..... .... " ..... Охин дотроо "... ээ л дээ". Хожим салаа замын эрхээр харамсалтай ч гэлээ салсны дараа мань бүсгүй найзууддаа аминчлан "дахиж байгалийн ш/у-ы хүнтэй үерхэхгүй" гэж /гомдонгуй/ хэлжүлэй. Ядажийхад тэр хархүү нь "төрцөн" товарищ байж л дээ /бас дэндүү прагматик хандсан байх хожим нь ч/

Ингээд л байгалийн болон хүмүүнлэгийн ухааны хүмүүс жаахан өөр байх юм даа. Манай ахын айлдсанаар бол "танайхан (нийгмийнхэн) чинь шалгалтан дээрээ "миний бодлоор" гээд л яриад байвал оноо өсөөд байхад, манайхан (физикийнхэн) тэгж дугарвал чиний бодол яг ямар хамаатайн гаааар эндээс гэнэ шд" :))
Ер нь миний бодож байгаагаар :b суурь шинжлэх ухааны хүмүүс нийгмийнхрүү хөрвөхдөө ч тун хялбархан бас амжилттай байж чаддаг нь инженер сэтгэхүй энэ тэртэй холбоотой байх. Одоо ч мань мэт нь хөгшин морь жороо сурав гэгчээр суурь ш/у-руу зүтгээд ч яахав, харин сураг нь үгүй үр күүкдийн мэргэжил нь болохоор шууд тодорхой шд :))

сонирхуулахад ... Одоогийн хятадад, улсын дарга, ерөнхий сайд гэх мэт удирдагчид болох 7, 8 бүлэг бурхинууд нь Цинхуа их сургуулийг төгссөн бүгд инженерүүд байдаг, бүр бүгд шүү. Харин энэ жилээс бүрэлдэхүүнд нь нэг эдийн засагч багтах болсныг гадны шинжээчид тайлбарлахдаа, хятад улсын эдийн засаг хүчирхэгжиж олон улсын тавцанд "наймаалцал" хийдэг болсны учир ийм хэлцэлд уян хатан хандаж чадах маневарлаг, дадамгай хүн шаардлагатай болсных гэсэн байв.

Ядахнаа шоргоолжны үүрэн дээр бол хэрэгтэй л юм билээ.
2007.11.29

Хүн болж ялаа алах

ТВ үзээд балет гарахаар балетчин болмоор санагдах юм, тэгэнгүүт умгар квадрат дотуураа өлмий дээрээ гүйх юм ... теннис гарахаар теннисчин болохоор мөрөөдөөд, агаарын теннисээ тэврээд сууна, тэскү бол гарна ... Beautiful mind үзээд эрдэмтэн болохоор шулуудаад номын санруу харайлгана ... гоё зураг харуут хоббитож бийр будаг ус цаас ... Forrest Gump-г үзээд гүймээр санагдаад л ... Заримдаа мафийн толгойлогч болмоор ч бодогдоод л .... Арай л мисс үзээд мисс болно гэж нүдний булай царайлахгүй нь бурханы аврал, угийн нальчгар төрсний минь ганц гавъяа. Ер нь бол зураач, бүжигчин, сансрын нисгэгч, эрдэмтэн, нарийн боовчин, зохиолч, кино найруулагч, цаг засварчин, наймаачин, яруу найрагч, ерөнхийлөгч, уран гулгагч, химич, мафийн толгойлогч, даяанч, оёдолчин ... болмоорайн. Гачин гоё солгой хоолойн ачаар овоо дуучин болохыг хүсээгүй, бөөрөнхий бээлийнд нь дуртай ч боксчин болохыг бодоогүй юм шив.
Амьдрал үзэж буурь суусан учир мэдэх, ухаантай хүний үгээр энэ бол ийх дэмий, намба сууж ухаан ороогүй, нас тогтсон ч санаа төвхнөөгүйн архаг эмгэг тэмдэг гэлээ...

ижээ ... яавал хүн болж ялаа алдымб? Үсчсэн бодолтой, үлгэрийн одонд төрсөн, үйлт нэгэн болсон энэ миний хувь заяа ... заяа заяа заяа чи миний сэтгэлийн нараан... орцны дуу ч гоё шүү гсн, дуу амилуулж гитар балбажаагаа дээд ангийн ахын хөөрхөн байсныг хэлэх үү, хөөрхөн хүний хөгширсөн байгаа царайг төсөөлөх дуртайг хэлэх үү... за за хүн болж хүн алах бишээ ялаа алах юмсан даа гэж.
2007.11.23

Амралтын өглөө сэрэхдээ

Нүдэн доторх тоосыг цонхон дээгүүр хөдөлгөж тоглодог Бөөрөнхий, зууван бас нарийхан тоосхонууд Доошоо урсаад л ... Дээш нь би огцом татаж дахиад эхнээс нь унагаадаг Түмэнтээ ингэж тарчилгаад тоосхонуудыг Тунгалаг өглөөний эвшээсэн нулимстай хамт торох юмгүй гоожуулчихдаг ...

Тэр л үед дүр чинь аажим тодордог
Бүдэг бадагхан, би танихгүй л дээ
Зүрхэнд унадаг тэр тоосыг ...
2007.11.07

Саран кейкний баяр болж байна даа. Бид мэт тэмдэглэдэггүй. Нэгд гадгаадын баяр, хоёрт тарвас хагалж иддэг уламжлал байсан гээд, тэр тарвас нь Тогоонтөмөр хааныг хөөж гаргаад баярласандаа монголчуудын толгойг хагалж байгаа дам утгатай гэнэлэй. Одоо гэхдээ тарвас гэхээсээ евэнгээ л иддэг дээ хятадууд.

за баяр ч яахав, сүүлийн үед би бээр болжмор болох санаатай тэмцэж, дайтаж, аргагүй шархтаж, үхэтхийн тэрийж, босч ирж байлдаж ... эцсийн эцэст ялах шинжтэй. Уул шугамандаа насаараа шар шувуу явсан байтлаа гэнэт болжмор болно гэдэг ... үсээ зулгаамаар л байвчиг болжмор байх нь шар шувуу байснаас хамаагүй дээр гэсэн нотолгоог бие дээрээ хэд хэд туршсаны хувьд цаашид хөмхийгөө зуусаар гараа атгасаар, сэрүүлгээ унтраахгүй, унтраасан ч буцаж үхэтхийн унахгүй, ер бусын хүч гарган байж үүрээр жиргэх чадлыг олном. Аяа сурсан занг "сураар боож" болдог л байхгүй юу. Биеэ эрхлүүлдэг хорон санаатай хүний үгэнд бүү итгэ. Болжмор Ига.
2007.09.25

сараачмал хөвөрсөн өрөө http://vimomn.net/

6 comments:

Оогий said...

Atgasan shagai tani tulgiin deediig buulgaj, Az hiimori taniig ashid iveeh boltugai. Ta Saixan Shineleerei.
Xundetgeliin tsenxer xadag barina zoligyo.
Xundetgesen, OOGIINOO

Enkhe said...

Ineelgej baidagt bayarlav bas 2 dakh comment bichij baigaadaa gaikhav.

Anonymous said...

enkhe guia swiss uls chen ug ni alban yosnii 4 heltei shdee, meddeg hun shig saihan zalsan baih shiv.

gegeen said...

yo yo, eleg hataagaad eeruulj muuruulahaa shahaad, zoltoi l sandalaasaa oichsongui ee, galzuu hunii odriin shoniin ogloonii temdegleluudiig oilgoj unshih geed tolgoi tarhi ch hursengui hehe. zarim ugnees ni delschihmeer, delschihvel bolor tsom baitugaid ni turuulchiheer ch sanagdaad yavchiv hoo. heh

als holiin australia-s

batld said...

ter T gedeg etgeed E-iin nariin bichig bsan agaad hun ireh chimeeneer hiij bsan zuilee tur zogsoosiin bhdaa.
hundetgesen batld

Anonymous said...

ёстой л түмэн өнгийн сараачмалууд(үнэндээ бичвэрүүд,сараачмал гэхэд хайран)байна даа. Игаа чи яагаад ийм "гоё юм бэ"? чиний блогоос эрх чөлөөт,билэг танхай игаа,хаяагүй сэмрэх сэтгэл,бараан үүлс,зүрхний угаас эгшиглэх аялгуу,уйтгарын нулимсыг элэг эвхэрсэн инээдний нулимсаар солих шид,реалитигаас хол өөрийнхөөрөө жиргээд л...за үг дуусах вий,ер нь л юм юмтай асар баян ертөнц юм.Ертөнц гэвэл онох юм байна.Эцэст нь гүнд нь зүгээр л би чамд хайртай(фемаль шүү)...энэ бичлэгийг үнэндээ 3дахиа уншжийна,уйддаггүйн

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...