Wednesday, 30 January 2008

таталсан нь

Нэг зүйл бичих гэж байна ... хадуурсан оршилд:

Хятад дууны сэдэв бараг 90 хувь нь хайр, ядахад дандаа бүтэлгүй наачнаа, тэгээл гутраал гэнгэнээл, үхлийн гуниг хоолойгоор гиншиж алдана. Зарим нэгний нь хайр азаар бүтсэн бололтой, чиний төлөө үхэж чадна, үхсэн ч хайрласаар байх болно жихшиг үгтэй, үлгэрийн гарууд шүү. Цагаа тулахаар үхдэггүй л байхгүй юу, эсвэл дурлуулсан объектууд ийм худлаа үгэнд дуртай байдаг юм уу. Энэ чинь уран сайхны халил шүү дээ гэж тайлбарлах байх, тэгвэл урлаг ч бас мөн чанар дээр үндэслэдэг байх гэж найддаг шүү ... Надад л лав хүн тэгж хэлбэл “хүүх за үхцэн бай даа, чадахыг чинь харъяа” л гэнэ, мэдээж чадахгүй байж уран донгодох илүү л байна. Үнэнээсээ ч бай тоглоомоор бай ч тэгж худлаа солиордог типийн бачкатай анхнаасаа нийлэхгүй л дээ. Хүн хүний өмнөөс тэр тусмаа хайраас болж үхээд л?!, дурлал нь бүтэлгүйтээд амиа хорлож байгаа тэр тэнэг бол хайртынхаа өмнөөс үхэж байгаа огт биш, золгүй өөрийнхөө азгүйтлийг тэвчээгүй хэврэгхэн амьтан байж хөөрхий, ум ма ни ...

Хүн хүний өмнөөс үхэж чадах үлэмжийн хайр байдаг гэвэл ... орчлон дээр миний өмнөөс үхэж чадах ганц л хүн бий, тэр хүн бол миний ээж ... бяцхан хоёр үрийнхээ аврал нь болж ганцаар үлдсэн амьдралдаа үхэх бүү хэл өвдөх эрхгүй тэмцсэн хүн ээж минь л байна ... үрээ аврахын төлөө үхэхээс буцахгүй амьд бурхан ээж байдаг юмаа ... бусад нь дуугай л бай гэмээр байна даа ... \санаа алдалт\

За за ... \хоолой засах\ сүүлийн үед бичлэг их агсан болоод байн. Тэр ч асуудал биш, гол нь юув гэхээр зарим нэг хүн манийг нь сэтгэл мэдрэлийн эмчид очихыг найрсгаар зөвлөж байн, хэхэ ... өгөөмөр сайхан сэтгэлд тань мэхийе, гэвч юунаас болоод тэр билээ гэхэд блог бичлэг , хаха ... Уул нь би боулинг тоглож, мөсөн дээр гулгаж, хоолоо хэвийн идэж, бүжиглэж, кино үзэж, мөнгө бодон гашилж, ирээдүйг төлөвлөж, бодлогширч, дуу дуулж, бас дурлаж хайрлаж ... байгаа. Тайлбар илүүц ч миний төлөө сэтгэл зовниж байгаа хүнийг тайвшруулахгүй бол нүгэл ... Бичлэг бол би биш, тодруулбал би бүхлээрээ биш ... гадуур баахан баясаж дэвж байгаад орж ирэнгүүтээ асар гуниг юм бичдэг ч юм билүү, эсвэл нулимсаа залгин залгин гэрэл гэгээг дүрслэдэг ч юм билүү... Блог дээгүүр яахав олон улсын үйл явдал улс орны амьдрал хөвөрч болно л доо, ном сонин сайтаас уншсанаа өөрийн үзэл бодолд хайрцаглаад эвлүүлээд байхад болохгүй гэхгүй, гэвч ертөнц даанч олон талтай, харах өнцөг хэтэрхий их, амьдрал дэндүү баян... шийдвэр гаргах фактуудыг хэрэгтэй цагт хэрэг болгож ашиглах уу л гэхээс наян мэдээллийг ийм тийм гээд бүлтрээд байвал дуусашгүй, ядаж би блогоор тэрийг таны тархинд чихээд яахав. Хувийн амьдралаа бичих үү, миний юу хийж байсан, хийж байгаа нь надад л сонин, хаа нэг хачир давстайгаар хуваалцдаг л даа, гэхдээ дандаа биш.

Тэгэхээр блог дээр юу хөврөөд байна? Гол төлөв зохиомж, мэдрэмжээ дүрслэдэг ... бүтэлгүй хайр, жаргалтай нас, хөгжилтэй явдал, эротик үйлдэл, зөн, зүүд ... юу ч байж болно. Надад тохиолдсон байх огт албагүй, яахав нарийндаа бол ой санамж, дурсамжууд, үйл явдлын хэлхээс, ургуулан бодолт, төсөөлөл ... энэ бүгд бичлэгт шууд нөлөөтэй нь мэдээж, нэг иймэрхүү... харин үгийн хэлхээсээ хэвшмэл логиктой байлгах тал дээр хойшид анхаарамз кхх..

Тодруулахад би уйгагүй оптимист. Миний өдөр хоногууд бурхны зургаар биш алхам бүрийн минь сонголтоор амилдаг гэж итгэдэг ... хувь тавилангаа өөрийн гараар зурдаг эрх чөлөөт амьдралтайгаа мэдэрч баясдаг ... үргэлжид хувирч өөрчлөгддөг мөнх бусын орчлон дээрх үйлийн үрийн хатуу хуулийн өмнүүр зөөлөн алхалдаг ... ийм л блогчин ч гэхүү, мэдрэлтэй нөхөр л дээ, тааллаараа бологтий :)))

11 comments:

Anonymous said...

ooroo ooriigoo shaadag humuus bol amidrach bna gedgee haruulahiig, yadaj l amidarch bna gedegtee itgehiig husdeg shdee, hehe

Anonymous said...

chamtai buren sanal neg bn. solongosuud bol bas adilhan. drama-nuudiig ni heleltgui biz dee.
bi chinii post-uudiig unshih durtai. hen yu genuu who cares. just keep going

hundaga said...

"хятад" гээд эхэлж байгаа өгүүлбэрээс бусад нь миний бичсэн юм байхын...ккккк

xvv said...

Гэхдээ үнэхээр хайртай бол тэр хүний өмнөөс үхэх чадалтай хүмүүс бас байдаг байхаа.. Бөөргүй эхнэртээ өрөөсөн бөөрөө өгөөд амьд явж байна л даа 2-уулаа.. гэхдээ хайртай хүнийхээ амьдралыг аврахын тулд өөрийнхөө амьдралыг золиослож чадах байж болно байх.. Зарим нэг тийм хүмүүс байдгийн.. Тэгж хайрлуулах эрх бүхий этгээдүүд ч бас байгаа болоод тэгж байгаа байх :D Хайртынхаа хойноос гашуудсаар байгаад чад хийчдэг хүмүүсийг бол ойлгодгийн, харин хайр нь бүтээгүй амьд сэрүүн, сайн сайхан явжийхад амиа хорлож морлож тэнэгтдэг сонин гаруудыг бол ойлгодоггүймөө... Харин ч холоос хараад л хайрлаад л, чадах чинээгээрээ туслаад явжийвал тэр нь хайр нь бүтэмжтэй болж байгаа хэрэг бусуу :-)
Тийм хайр байдгийн, тэрийг ойлгочуул бүр л оптимист болкээд байна :P

Anonymous said...

delhii deer 2 yanziin humuus baidag. Neg ni itgemeergui yum yarij suudag, nuguu ni itgemeergui zuiliig hiij chaddag, bi lav suuliinh ni baih gej boddog.

Anonymous said...

delhii deer 2 yanziin humuus baidag. Neg ni itgemeergui yum yarij suudag, nuguu ni itgemeergui zuiliig hiij chaddag, bi lav ooriigoo itgemeergui zuil hiij chaddagt ni baih gej boddog.
:)

Anonymous said...

anonymous Oscar Wilde giin ulaan fan uu ain? hehe
Joohon buruu zuruu bichchihsen yum shig sanagdlaa.

Ulmedex

Battulga said...

Би лав чиний блогыг унших дуртай шүлэгнээс бусад бичлэгтэй үед ;), өөрийн чинь хэлдэгээр "үнэнч бай тоглоомоор ч бай худлаа солиороод" байгаа юм шиг санагдаад байдаг юм хайрын шүлэг эд нар, уг нь ч гоё л доо гэхдээ тэгээд үүлэнд хөвж байх цаг хайран санагддаг. Хятадуудын хувьд аргагүйш дээ хүн амын хүйсны харьцаа алдагдаад эрчүүд нь аргаа бараад амиа хорлодог юм байгааз. За тэгээд энэ удаагын бичлэгээс Игаг агностик, оптимистик болохыг мэдлээ харин тэр эротик бичлэгийн хаагуур өнгөрөөд явчихваа айн? :)

Enkhe said...

Yes! Who cares! Just keep going! Continue writing what you want.

Anonymous said...

copy alialagch boloh geed yadchihaj,xexe

sato said...

Tasarhai bichleg boljee. Iim saihan bichlegiig dahin dahin unshih toolonoo yaj duv duugai ongorch baihav dee.