Monday, 11 February 2008

Гахай чи шүү

Хүүхэд насанд хүргэж өгдөг гал гахай ... Байна тийм гахай, сая өнгөрчлөө, хулганад зайгаа тавиад. Хүүхэд байхад хамгийн үзэн яддаг байсан зүйлсээ гал гахай жилд гайхамшигтайгаар гүйцэтгэлээ.

Арван жилд урлагийн үзлэг гэж тамын хар ядаргаа байсансан, над шиг ширхэг авъяасгүй хүнд жинхэнэ яршиг төвгийн наадаан. Дуулах дургүй, хөгжимд сонсголгүй, бүжиглэх хүсэлгүй би мэтийн дэмий годилийг зүгээр байлгачихгүй багш заавал нэг юм хийлгэх гээд тамлан зовоож, аргагүйн эрхэнд шүлэг уншуулна. Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би гээд уянгалах ёстой цовоо хоолой надаас л яаж гарахав ... гэвч нэг номер таглахчаан болдог л байв даа, үнэн ядаргаа байсан шүү. Тэр цагт тэгтлээ дургүй явсан бүхнээ энэ гахай жилд ганц сайн нөхөж авах тохиол тавилан таардаг л юм байна, багш минь харсан ч болоосой гсн.

Бүжиг хийж үзэв, бүжиглэхдээ ... түмэн олны нүдэн дээр, төвд нь байрлах талбайн голд хөл гарын хэмнэл таарууланхан эвлэг төгс хөдөлгөөнөөр секс бомб секс бомб... гэж хийх ёстой хатуу даалгавартай байлаа. Сургуулийн нэр унагаалгүй авч гарахаар, сонирхогчийн өндөр төвшинд хийж гүйцэтгэх шахав. Онцлууштай нь тийм бүжгийг овоо сайн сурсан байдаг шүү :b

Удаахь нь, бүүр сонин, би сагсны бөмбөг даадаг юм билээ. Даахаар барахгүй сургуулийн шигшээд багтанхан, тэмцээнд оролцонхон ... энэ яг хэдэн он болоод байнаа?

За тэгээд цаашаа гал гахай жил гаравуу үгүй юу зүрх сэтгэлийн наадам зүг чигээ алдаж хаа очсон газраа... үерхээд л салаад л, үерхээд л салаад л, нисээд л нисгээд л ... шатаж дуусч дахин асч, бөхөж нэг гялалзаж нэг ... Арван жилд бүү хэл их сургуульд үзээгүй, үзэхийг ч хүсдэггүй байсан үерхэл гээчийг сахал будахын чинээгээр үзвэй. Хүүхэд байхад зэвүүн харагддаг байсан эсрэг хүйстэнтэй болзоонд явж боорцог идэж, ичингүйрэн балайрч, эрхлэн наадах хувьтай байжээ. Өтөл энэ насанд аравдугаар ангийн хүүхдүүдийн л үйлдэж байх адал явдлыг алхам тутамдаа алаглуулсан, солбиулсан, аадийн тэ, үерхэл юм чинь, монжоо авч л тоглосон, өөр гэм ялгүй.

Харин бүтэн жилд бүтээсэн гавъяа нэг хоёрхоноор хязгаарлагдсан нь хальт харамсалтай, ирга ч үгүй биз дээ. Хувийн дурсамжаар намтар гялалзсан, баяр цэнгэлээр баруун тархи ачаалсан ийм нэгэн гал гахайг үдчихлээ. Гахай чи шүү, гоё байсан шүү гсн :D

Хулгана жилд зугаа цэнгэлд лимиттэй, ажил үйлс хязгаар үгүй, бүтээл туурвил таслахгүй, зүүн тархиа гацаалгүйгээр өнгөт хорвоогийн өдөр хоногийг амтлан амсан өнгөрүүлэх болтугай. Үүнийг уншсан та ч бас ...

10 comments:

Bayasum said...

хүүхэдтэй л болох байсиймдаа уул нь..

Anonymous said...

Гахай ч нээх олигтой байгаагүй ээ, хулганад л их найдвар тавиад байгаа шт, баяждаг юм гэнэ лээ гэсэн, :D

Сонин юу байна аа? Юу хийж хаагуур таваргаж явна вэ? Вебсайтгүй болсон чинь шууд холбоо сүлбээ тасрадаг байна шт. Хоуп ю ар дуин гууд.

xvv said...

Үүнийг уншсан би бас... :-D
(Мундаг охин шүү, би биширч явдгийн.. Хулгана жилд бол бүүр бишрүүлэн балайруулах шинжтэй :-D)

Bayasum said...

- Хөөх!! jagie явжээнэ!
- Хаана? хаана?..
- Тэр дээрээ !
- Мөн үү?!
- Мөн байлгүй яахвээ..
- Бло.. ... ... ... ?
- ...
- ..
...
..

(шивэр авир..)

Оогий said...

Ziak xuu amjilt xusiye

Tsegmee said...
This comment has been removed by the author.
Tsegmee said...

hehehe, Igaa andiin bichlegiig unshihaar neg kino uzej baigaa yum shig bichij baigaa buh zuil ni nudend haragdaad baihiimaa. Keep going! Igaa

Anonymous said...

Энэ чинь ер нь харх жил юм бишүү rat л гээд байхийн хүмүүс хэхэ

Anonymous said...

iga yamar tursik omsdog yumb dee, teriigee neg gaihuulaad bichchihvel ch,

batld said...

hehe sain bna shd. gehdee uyerhej uzev gesen bhiiin. tegeheer ehleed duustsan gesen ug uu. ugui biz dee. odoo mongolchuudiin sagsnii temtseen deer budaa bolgoh ni ee
hundetgesen batld

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...