Бурхантануудын хувьд ойлгомжтой байх, харин бурхан шашингүй мань мэт нь юугаар ёс суртахуун моралийг хэмжиж ойлгодог билээ? Шударга ёс ариун явдал гэдгийг яаж хэмжиж тогтоох вэ? Саяхан нэг зураг үзлээ. Бүүр дээр үеийн хар цагаан фото зураг байна. Нэг нас арай хүрээгүй, гэрэлтсэн нүдтэй бяцхан европ хүүгийн зураг, сэвлэг зөөлөн үс, хиргүй тунгалаг нүд, хачин эгдүүтэй хошуу ам, булцгар жижигхээн хоёр гар, цацаг чимэгтэй цагаан хувцастай тэр хүүгийн зургнаас нь л нялх хүүхдийн сүүний ариун үнэр үнэртэх шиг санагдана. Одоо танаас асууя энэ жаахан хүүг та алж чадах уу? ...
... hээ юу асууна вэ? ийм хөөрхөн нялх амьтныг алах ий? Яаж ийм аймаар зүйл асууж чадаж байна аа ... гэж хариу асуух байх.
Сая дүрсэлсэн тэр зураг дээрх хүү бол бяцхан Гитлер байлаа, олон сая хүнийг амьдаар нь тамласан тэр хүн. За та алж чадах уу? ...
ХХХ ХХХ ХХХ
Энүүхэн тойрогтоо дэмий л асууя ... сайн гэж юув, муу гэж юув? Нэгэнт академик судалгаа биш учраас утга муутай л замбармаагүй хэлэлцүүлэг болно ийм сэдэвт. Хүмүүсийн өмнөөс янзан бүрийн үзэл бодлыг нь би ганцаараа энд шүүчихсэн энэ тэр, бүүр ч үгүй. Тиймийн учир өөрийнхөө нүдээр өөрийн бичкэн талбар дээр өөрийнхөөрөө дэмийрье дээ. Ямартаа ч хоёр гурав дөрөв тав зургаа долоон нүүртэй хүнтэй нөхөрлөж чадашгүй ээ. Урваач шарваач зангүйгээр нь дотны цөөн найздаа итгэж чадна. Зарим хүн гэнэн байна даа чи, тэд чинь итгэл алддаг юм гэх л байх. Итгэл алдсан найзуушка бий нь бий, нэг сүжиг буурсан бол буцаад нийлж чадахаа байчихдаг сайхан “гэмтэй”, зарим хүн эмзэгмаа гэдэг юм билээ ийм хүнийг. Гэхдээ миний аз болоход новш болцон хорвоод нүүрээ сольж жүжиглэдэггүй наддаа л эрдэнэ болсон нар шиг хэдэн найз нар тааралдсаан, гомдоож болшгүй. Хожмоо ч бас ийм шударга чанартай өөртөө хүндэтгэлтэй хүмүүстэй нэг бус таарах нь лавтай.
Санахад арван жилийнхэний тэмдэглэлийн дэвтэр дээр нэг ийм үг яваад байдаг байсын, их жанцантай гэжуга: “Өнөөдөр бусдыг чамд муулж байгаа хүн маргааш чамайг хүнд муулна”. Аая лаг. Яахав хүн хүнд дургүй хүрээд бухимдлаа бусдад хэлж тайлах үе бишгүй л дээ, хаа сайгүй л тийм байна, гэтэл муулж муулж байснаа хажууд нь очихоороо инээд алдаад бялдуучлаад шарвалзаад унадаг нь яг ямар учиртай юм бэ, муулаад байгаа бол ядаж дэргэд нь арчаагаа алдахаа боль л доо, эсвэл нүүрэн дээр нь маасаганаж тал засаад байдаг юм бол далдуур муулахаа больчих л доо. Алгын чинээ улаан нүүрэндээ үнэнч явж чадахгүй долдойнуудтай үерхэн дотносох бүү хэл үг хэлэлцэх ч дур алгаа. Найз найз гэчихээд муулаад яваад байдаг "нөхөрлөл"-ийг ойлгошгүй, эхнэрийнхээ төлөө үхэж чадна гэчихээд өөр бүсгүйд дурлалаа гэдэг эр хүнийг ойлгошгүй, нэрээ нууцлахаараа арслан бар болж сагсалздаг унжгаруудыг ойглохыг ч хүсэхгүй ...
Жижигхэн тархи минь зай багатай байсан нь ч аз биз, моралийн бичкэн тойрог минь багтаамж ихтэй байгаад дэмийдэг ээ ...
... гээд бичингүүт манийг нь хүн муулдаггүй аюулын ёс суртахуунтай гээл ойлгочихов оо. тэмээ гэхээр ямаадаад. Зэвүү хүргэсэн юмыг бахаа ханатал миалж ярина шд, харин дургүй хүнийгээ худлаа магтаж худлаа инээж чадкү яадын, үнэн юм чинь.
8 comments:
Nuur yasan gene ee
хоёр нүүр гаргах ..
зөвхөн харилцаатай хамааралтай ойлголт мэт. Ганц нүүртэй хүн байдаггүй байх. Би дургүй хүнээ ч хүндэтгэж харьцана.
Харин "нөхөрлөлийн" тухайд ярьж буй бол тэнд хоёр нүүр гэсэн ойлголт байхгүй гэж боддын. (Тайлбарыг Монтены эсээнээс..)
Нар шиг найзтай хүнийг сайхан хүн гэж ойлгодын. том хувь тохиол шүү!..
нээрээ алчих нь зөв л дөө...
Гэхдээ би бол Гитлерийн талд байдаг хүн л дээ... Найз, жирийн хүмүүс, дайсан гэж хуваадаг л даа. Угаасаа хүмүүсийн харилцаанд уян хатан л байх хэрэгтэй болов уу. Эргээд чамайг яаж ч мэдэх Онцгүй хүнтэй муудалцаад ямар ашиг олох вэ? Харин тэрний мууг мэдсэн бол найздаа сэрэмжлүүлж яагаад болохгүй гэж?
hehe duugai hunii doodoh n noitoon gej....
muulaad yavj bgaa n genen tsailgan, setgelee hund ilchildeg n ch baij boloh yum daa huu hehe..
duugai bj bgaad nadiig horlochih ch yumuu esvel, yu ch helelgui zaigaa barih umhii sanaatai muusain yumnuudaas iluu, nadiig hund ochood muulah (hervee bi uuruu iluu openlog hun bsan bol nadad uurt mini ch muu lah bsiin biluu zailuul hehe) tiimel huntei bi dairaldaj nuhurlumuur bnaa... bileg tanhai bi uuruu perfect hun bishee yaavch teriigee bi meddeg uchraas...
Тэх, өргөн бөмбөрцгийн өчүүхэн хэсэгт өөрт ногдсон орон зайдаа өөрийн дураар амьдрах сайхан. Өрөөлийг аялдаж, өөдгүйг сайлж, өөнтөгтийг өөгшүүлж, өштөний өгөөш болж явах гэж өнгөт орчлонд ирээгүй нь лавтай. Өөр бусдад байг гэхэд өөртөө дүр эсгэлгүй, үнэлэмжиндээ үнэнч явах юмсан даа...
hehe, hel am gej helemgii dolomgoi gej yuhev. baahan ineelee shd. amjilt shuu! chinii naizuud chamtai baihdaa ih zugaatai baidag baih daa. yavj yavj hoshin shogiin hamtlag baiguultsan yavj bn lee gevel bi l lav gaihahgui degee. heh
Baasand byalduuch yagaad tsuglana
Baahan ebgui unert ni biz
Byalduuchid hun yagaad shavna
Magtuulah durtaidaa ch biluu Rinchin guain ugiig sanachihlaa, hoyor nuurtiig harahaar hachin baidag yum unen tansag bichih yumaa
Yaahav uudgui zantai humuus horvood mash olon baigaa, tiim humuusiig yag yagaad tiim baidag ve gedgiig bas oilgohgui,
Yahav enrengui setgeleer bodhod ted mash doroi humuus shig sanagdah yum, uuruu yaaj ch chadahgui yamar ch chadalguidee buhimdan ataarhaj araar n muulj, harin uurt n heregtei uchir, esvel yaj ch chadahguigee meddegees hajuud n byalduuchildag yum boluu da?
Gehdee l enrengui zan hyazgaartai uchir tiimerhuu uudgui humuusiig sain oilgoj chaddagguimaa.
Gitleriin huvid bol ugaasaa anhnaasaa huniig harj tanij medehgui, yavaandaa l tanigdana shuu de!
Uuruu neg naiziigaa byatshan gitler shig hairalsan chin udalgui hugshin gitler shig zan gargasan yumaa da :?
Post a Comment