Урьд шөнийн гүн халуурал:
Намайг гомдоогоод одсон чиний явахдаа орхисон шорвог бүхнийг үлдээлгүй асгасан, асгахдаа огт гэмгүй нэгний зүрхийг сийчиж байгаад цус шүүрсэн шархан дээр нь үйж асгасан, удаанаар мэгшин уйлсан хөөрхий тэр шархтан ... өөрөөлийн хийсэн гэмийг өөр дээрээ үүрч тарчилсан гэм зэмгүй түүний өрөвдөлтэй төрхөөс би өөрийнхөө гунигийг олж харна гэдгээ мэдэж байсан ...
өс өвөрлөсөн хар санаатан биш ч ариун цагаан бурхан бас биш болохоор гомдлын гашуун нулимсаа хэлхэж байгаад золиосоор ирсэн түүний нэлэнхүй бие дээгүүр бөнжигнүүлэн асгаж наадахдаа нүдээ буруулаагүй ... ертөнцийн ийм харгис тоглоомонд нэгэнтээ хожигдож байсан болохоор дараагийн ээлжинд нулимсаар биш чулуугаар нандин зүүлт урлах байх даа.
Ига 2008.01.28, 02:53
Ингэж товшсон халуурлыг ... уншсан даруйдаа Оюука докторын торгон утас ийн эгшиглэвэй:
"Хүрэн горхи"
Хасаг тэрэгний хүрдэнд уяж орхисон чиний хайр
Халгаж зугатсан миний зүрхэн дээгүүр дайрч одохдоо
Харанхуйд под под дуслах чимээ ардаа үлдээн хяхарсаар арилав
Хүй орчлонгийн хүйтэн цээжин дээр эмтэрч үлдсэн хүрэн зүрх
Хэн нэгнээс өршөөл эрэн харанхуйд тэмцэн лугшихдаан
Хоёр нүднээс дусалсан уйтгарын гашуун аадар бороонд
Хүрэнтэж урссан горхи болон улаанаар эргэлдэн үерлэв
Хэлж ч үл зүрхлэм уйтгарын манан хөшингтөн татаж
Хэлгүй энэ орчлонд хэл оров уу гэлтэй гаслангийн дуу цуурайтахад
Хайлган явсан харалган нэгэн хөл алдан үерт живж
Хүйтэнд дагжин, аврал эрэн амь тэмцэхэд
Хорслын манан хүний зовлонд бахтай яа хөхөрнө
Үерлэж урссан хүрэн горхи мөс болон хөлдөн хоцроход
Үерт урссан түүний бие хаа нэгтээ шидэгдэж бяцрахдаа
Үйлийн үрийг нулимсаар урласан хасаг тэрэгний замд
Үйрч үлдсэн чулуун хэлхээс болон солонгорон угтана.
Oyuka 2008.01.28, 04:42
Хундага авхай тосон авч хариу мэдрэмжийг дүрсэлсэн нь:
нулимс орлох чулуу хүнд, хүйтэн, хурц иртэй
нулимс мэт гашуун бус ч ууршиж, хатаж, үгүй болохгүй
золиослогдох нэгэнд зоогдож, шигдэж, тарчлаана
зовлон эхэлнэ, нүдийг таглана, чулуун... нулимс
""" """ """
...
уг яриа өрнөсөн гүн улаан өрөө:
http://vimomn.net/?m=pc&a=page_fh_diary&target_c_diary_id=9101&comment_count=7

5 comments:
эмэгтэйчүүд ийн ярьжээ
ЖС-т
Тэр утгагүй
Тэнэг
Ойлгогдохгүй
Одоо ч
Үл мартагдах
Харцаар
Хардаг байсан.намайг
Харин би
Учраа хэлнэ гэхдээ
Урд чинь ямар сөгдөлтэй нь биш
Эр хүн юм чинь.
Чам мэтийг Гуйх гэдэг..
Чадахгүй юм билээ
Одоо бол би
Мартахыг хичээх
Ондоо бүсгүйтэй
Оронд хэвтэх..
Тэр бүсгүй чамайг мэдэх
Чи ч бас биднийг мэдэх
Магадгүй
Тэвчээр өчүүхэн илүү байсан бол
Магадгүй
Т1 чиний багахан ухаан дутаагүй бол
Будда багшийн Үйлийн үрийн сургааль шив дээ. Айхтар зүйрлэл олжээ.
yanadaa yana, bi ch olon ch zohiol olon ch hunii blogiig unshsan lda. enenees harj bhaad chi setgeliin gun gunzgii hymrald avtjee gej l helmeer bnada, terendee ch barag dassan yumuu haashaa yum. 2-3 bichsen yumiig chin unshlaa tsaashaagaa unshval minii noir ch hurehiin bna, heterhii uitgar gunigtai yum bna, bi bur setgel hachin bolchloo. Haaya ch gesen blogoo haaj orhiod, pc-niihee araas garaad gaduur zugaalaach, bas amidraliinhaa hev maygiig uurchluud uzeerei. amia horloh gej bgaa aytai yum bichhiimaa. Zugeer l bodsonoo helj zuvluguu ugsun shu humuusee, buruugaar bitii bodooroi, uudrug bai
Google Reader дээрээ нэмнээ.
Post a Comment