Tuesday, 15 January 2008

Зүүд

За нэгэн сонирхолтой ч гэмээр эрэгцүүлэмжийг толилуулъя. Энд гарах Жуанз гэгч нь манай эрний өмнөх 369-286 онд амьдарч асан философич, сэтгэгч, Бумбын сургаалийн баримтлагч гол төлөөлөгч нь байжээ гэж. ийгээд ...

Жуанз нэгэн өдөр үзэсгэлэнт цэцэрлэг дотор унтаж гэнэ. Тэрээр зүүд зүүдлэв. Зүүдэндээ гоёмсог эрвээхэй цэцэрлэг дотуур дэвэн нисэж байхыг үзэв гэнэ, эрвээхэй ийш тийш нисэж зугаалж наадсаар ядраад жасмин цэцгийн дэлбээн дээр очиж суухдаа зүйрмэглэн унтжээ. Эрвээхэй унтуутаа зүүдлэв, зүүдэндээ Жуанзыг үзэвэй. Энэ мөчид Жуанз гэнэт сэржээ.


Ингээд Жуанз бодролтов... одоогийн Жуанз нь жинхэнэ Жуанз юм уу, эсхүл эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз юм уу, тэр эрвээхэйг зүүдлэв үү, эрвээхэй тэрнийг зүүдлээд байна уу, ялгасангүй.
Энэ тухай одоог хүртэл маргасаар ...

Чиний бодлоор дараах хэллэгүүдийн аль нь зөв бол? Яагаад?

1. Эрвээхэй бол Жуанзын зүүдэнд үзэгдсэн, хийсвэр. Иймд эрвээхэйн зүүдэнд байгаа Жуанз бол Жуанзын хийсвэр төсөөлөл, ердөө л Жуанзын хийсвэрлэл. Ингээд эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз бол төсөөллийнх учир бодит биш.

2. Хэдийгээр эрвээхэйн зүүдэнд үзэгдсэн Жуанз нь Жуанзын төсөөлөл ч гэлээ төсөөлөл гэдэг бол Жуанзын нэгэн хэсэг, хэрэв Жуанз байхгүй байсан бол төсөөлөл нь ч байхгүй, иймд эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз бол бодитой.

3. Жуанз эрвээхэйг зүүдэлсэн, эрвээхэй ч Жуанзыг зүүдэлсэн. Гэхдээ эрвээхэйн зүүд нь Жуанзын зүүдний нэг хэсэг учраас эрвээхэйн зүүдэн дэхь Жуанз нь зүүдний Жуанз гэсэн үг. Тэгэхээр Жуанз өөрийгөө ч зүүдэлсэн, эрвээхэйг ч зүүдэлсэн.

4. Ер нь ингэхэд Жуанз эрвээхэйг зүүдлээд байна уу, эрвээхэй Жуанзыг зүүдлээд байна уу? Яагаад гэхээр эрвээхэйн зүүдэн дотор өөрөө байж байсан, чухамдаа яг хэн нь зүүдлээд байгаа юм бол? Гэхдээ үнэндээ Жуанз эрвээхэй хоёулаа зүүдэлсэн, Жуанз эрвээхэйг харсан, эрвээхэй ч Жуанзыг харсан.

11 comments:

Саарал said...

3 dahi ni zov helleg. End yamar negen bodit, bolon bodit bus juanz, erveehein tuhai bish, zuudnii tuhai l yarij baigaa bolohoor.

2 dahi ni zuudnii juanziig bodit bolgodog buruu helleg, Ehniih ni zuv hellegt jaahan dohoj ochson bolovch bodit bolon bodit bus gej notloh gesen uchiraas zuv bishee, 4 dehi ni galzuu hunii odriin temdeglel bna.

Za tegeed minii hariultnaas namaig yu gej dugneh gej baina?

hikari said...

Зурагтын шууд нэвтрүүлгээр тэр нэвтрүүлэ гарч байгаа ТВ гарч байгаатай адилхан юм.

3л аятайхан нь санагдлаа. Гэхдээ алийг нь ч шууд худлаа хэлэлтгүй л юм байна. Одоо бодож байгаа хүн нь хэн гэдгээс л их юм хамаарах нээ дээ

Battulga said...

Багадаа зусланд бөөн эрвээхэй хөөж бариж хатааж охидтой чихрээр тулдаг байж билээ одоо бодоход Жуанз биш юмаа гэхэд олон хамаатан нь тэр дунд явсан байхдаа зайлуул... гэхдээ яадгийн хужаа юм чинь тэй, тэрбум тэрүүгээр дутав л гэж :D

Одоог хүртэл маргасаар байгаа юм бол аль ч хариулт нь маргаантай болж таарлаа. 1 бас 3 хариултын хувьд яг л юмыг “байгаагаар” нь хараад зүүд бол зүүд хийсвэр subjective, амьдрал хүн бол бодит objective гэвэл эргэлзээгүй зөв болж таарах учир нь хүн зүүдийг бүтээх ч зүүд бодит байдлыг бүтээхгүй. Хэдий тийм боловч өрнийн философийн үндсэн нэг ухагдахуун болсон “I think, therefore I am” буюу бодол оршиж байвал бодлыг тээгч орших нь үнэн тиймээс 2 дох хариулт шийд нь байж болмоор. Гэхдээ энэ хариулт зөвхөн “зүүд тээгч” оршиж байгааг үнэн болохыг харуулахаас эрвээхэй, эсвэл Жуанз гэгч хүн оршихгүй байж болох. Үлгэрлүүл Matrix-н Нео ямар нэг шалтгааны улмаас зүүдэндээ (delusion) амьдарж байсан боловч тэрээр оршиж байсан учираас тэр бодож байсан энд Нео ямар биетээр, хэлбэрээр оршиж байх нь тодорхойгүй.

Үүнээс бодоод байхад бүх хариулт аль өнцөгөөс харахаас шалтгаалаад “үнэн” байж болно.

Anonymous said...

бүгдээрээ зөв. асуулт бүрийн нөхцөлүүд зөв.

Anonymous said...

Уучлаарай гүн ухаанч гуай. Эхнийхээ өгүүлбэрийг сайн уншчуул яасын. Эрвээхэй зүүдэлж байна гэж Жуанз чинь зүүдэлчээгүй байна уу?

Anonymous said...

Энийг унш тэгвэл илүү ойлгомжтой:

Once upon a time, Chuang Tzu dreamed that he was a butterfly, flying about enjoying itself. It did not know that it was Chuang Chou. In fact, it did not know whether it was Chuang Chou dreaming that he was a butterfly, or whether it was the butterfly dreaming that it was Chuang Chou. Suddenly he awoke, and veritably was Chuang Chou again. Between Chuang Chou and the butterfly there must be some distinction. This is a case of what is called the transformation of things.

Bayasum said...

Яг жинхэнээсээ сэрсэн тохиолдолд хэлж болох байхдаа.. Өөр зүүд рүүгээ сэрчихэлгүйгээр бүр мөсөн сэрэхийг хэлж байна. Эрвээхэй сэрээд Жуанз байснаа мэдээд, дахиад сэртэл эрвээхэй байсан байвал..

Anonymous said...

SHILEGT: Juanz geech etgeed erveehei ooriig ni (Juanz guaig) zyydelj baigaag herhen medsen ni sonin...

Bayasum said...

Жуанз өөрөө эрвээхэй болчихож гэж зүүдлээд тэр эрвээхэй нь давхар Жуанз болчихож гэж зүүдэлсийн бишүү? English -г тэгэж ойлголоо..
Энэ тохиолдолд дээрх 4 хариулт тохиромжгүй мэт..

Khatnaa said...

бодитой, бодигүй гэсэн яриа яваад байгаа боловч яг юуг хэлээд байгаа нь тодорхойгүй боловч эцийн дүндээ зүүд бодитой юу, бодигүй юу гэдэг дээр тулж очиж байгаан болуу.

эндээс
зүүд бол хийсвэрлэл
зүүд бол бодиттой
зүүд бол бодигүй гэдэгт хүрч байна.

мэдэээж зүүд бодитой байна гэж юу байхав. сүүлийнх болж таарч байх шив.

khatnaa said...

мулгуу ч юмшиг. үгүй ч юм шиг. 3 дах хариулт бол гарцаагүй үнэн. хийсвэрлэх юм бол 2 байж болох л юм.