Thursday, 17 January 2008

Миний хайр аа!!!

“Хайр аа, миний хайр аа” гэдэг илбэ шидтэй үгийг өдий хүртэр хэлж яваагүй, хэнийг ч ингэж дуудаж үзээгүй болуул яахуу, хэлбэл зохих байсан анхны хайрыг ч ингэж дуудаагүй ... гэнэт л анзаараатахлаа. Яадын. 1001 дурлалуудын минь сүнс намайг гэсгээвэл гэсгээ, худлаа байсан гээд тамлабал тамла ... за сүртэй шд, хайр гэдэг чинь нөгөө ммм ... нөгөө нэг юу ... ммм, шал өөр, би мэднөөө. Юу юугүй үхэх дөхөөд байдаг, өдийг хүртэл “хайр аа” гэлгүй хаагуур доншуучилсан байна? “Хайр аа, миний хайр аа” ингэж нэг хэлчихээд санаа амар нүд аних юмхундаа ... кк.

Нүдэнд утга уянгатай харагдсан этгээд бий нь бий, гэвч дуудахдаа “Хөөе хөлдүү төмс өө, хөөе сэгсгэр ээ, дарваан аа, оош далжгар аа ...”... бодвол энхрийлж байгаа царай нь байх даа, одоо бодсон чинь ямар үзэл сурталгүй, хаашаа утга уянгагүй юм пэ? Хамгийн гоёоороо дуудсан нь гэхэд л “үүе хөөрхөн өө, нэгдүгээр ангийн дарга аа, бамбарууш аа, жиклаад аа”...

Бас ... “муухай хүүхэд ээ” гэж үзсийм, хамгийн армаантик нь юм даа, тэгж дуудуулсан тэр үнэхээр ч муухай хүүхэд байсаан, хамрынхаа хажуу дээр мэнгэтэй, мэнгэ нь маягтай, жижигхэн тод... мань хүн өөрөө сүүтэй жиклаад, аюулын цэвэрхэн секси уруултай, дэв дэгшхэн шүдтэй, харц нь эрс шулуун атлаа гүн нууцлаг, сэгсгэрхэн үстэй, бүр сэв сэгсгэр, царайлаг жиклаад, Майн Рид, Жек Лондоны зохиол дээрх эрэлхэг индиан хөвгүүнийг санагдуулам, муухай хүүхэд байсаан байсан, зурсан юм шиг зүс нь гэтэл жинхэнэ түүний доторх төгөлдөр гоо сайхных нь хажууд ердөө л үзэмж шү дэ, бишрэм оюун билигтэй, үнэн найгүй далий ... Тийм л дээ үнэн, би хайлах шахсан, хүүхэд занд нь уярах дөхсөн, сэвлэг үснийх нь үнэрт мансууран алдсан. Мань жиклаад олон хүний дунд бол дув дуугай, бүр ууртай юм шиг таг дуугай, эргэн тойрноо күүл харцаар ажиглаад л чимээгүй суугаад байна ... цөөхүүлээ үед овоо яриа, хааяа нэг ярианы сэдэвт цэг тавьж өгнө бас ... тэгснээ хоёулханаа байхдаа хийхгүй хөдөлгөөн, бодохгүй бодол, санахгүй санаа гэж байхгүй, зүгээр сууна гэж үгүй, бүжиглэнэ, тонгочино, дэвхцэнэ... эрх ч гэж алингаа алдана даа, хичнээн уярмаар гээ. Тийм л муухай хүүхэд байсан ч “хайр аа” гэж дуудаагүй ээ, дуудах ч үгүй. Харцнаас нь хардаг байсан үнэн гэдгийг нь ... гэхдээ л нэг өдөр холдоно гэдгээ мэддэг болохоор хамгийн нандин үгээ харамласан, яая гэхэв. Үнэндээ над шиг жайжгий амьтныг яаж тоосон юм бол гэмээр бурхны төгс бүтээл байлаа тэр минь ... халуун залуу насны задлаагүй бэлэг, хувь тавилангийн хосгүй шагнал, хорь хүрээгүй амрагхан минь ээ ...

Гүн зүрхний угаас “хайр аа” гээд өөрийн эрхгүй ямарч хяналтгүйгээр урсан гардаг л байх даа уг нь.

12 comments:

Oogii said...

Хайраа гэж дуудах үе угаасаа ирнээ хэхэ. Мэдээж хайраа гэдэг үг нь өөрийн эрхгүй урсан гарах нь жинхэнэ чин сэтгэлийн "хайраа" байхооо

Pearle Deppsu said...

ёстой идэвхитэй бичиж байх чинь.

их армаантик бус хүн байна шоо чи. Би бол хайр, хайртай гэдэг үгийг харамгүй хэлнэ шүү дээ. /гэхдээ мэдээж хайртай ганцхан түүндээ/

Anonymous said...

халхын Жек Лондон гарч ирэхгүй л байнаа?

sanakae said...

ёоё хайлах дөхөв бичлэгэнд нь. Ер нь хайр гэдэг үгийг их нандигнаж л явдаг юм шиг байна. Хэлэх газраа хэлж байх хэрэгтэй гэж боддогийн. Мянга үнэтэй үг байлаа ч цээжин дотор хэзээ ч үнээ барихгүй байх.

Боорчи said...

Хайраа гэдэг үг нэг л өдөр хэн нэгнийг өөрийн эрхгүй дууддаг үг дээ. Зүрхээ чагна. Тэгэхээр аяндаа...

xvv said...

Бүгдтэй санал нэг гэж бүтнээр нь бөөрөнхийлөв :D

Уншигч said...

аймар хэлэх ч үг алга.

Jusmin said...

hairtai gesen nandin ugiig haa haamaagui xund xelj bsnaas zayaniihaa xaniig xuleej zam tosch zogsoj baigaad xelee ...

Barbayar said...

Баахан юм бодогдуулчихлаа

Anonymous said...

hairtai gedeg ug chini yag heleh bolohooroo aimaar amarhan yum baina lee.Hend ch helelgui hadgalj hadgalj neg zaluud helsen, haramsaltai ni minii hairyg hairlaach ugui toogooch uguu. Gehdee bi haramsaagui l de, hairtai baisan ni helsen tegeed butehgui yumiig yahav de
Ug ni nogoo hun ni bas hairtai gevel tegeed goyo passionate love bolood tegeed tsag hugatsaanii shalguur davaad ulam bat boh compassionate love bolson boluul saihan l bhsan. Gevch amidralaa gej sanasan buhen buteh bishiim do.

Logos said...

chamaar hairaa gej duuduulsan hun tegvel biyee tooh erhtei yum baina.

sato said...

yoo yo yo yo . yaaar aimar bichdegiin be, yasan ih aviyastaim bi chi darvaichaad