Friday, 25 January 2008

Сэтгэлийн дуудлага \аая\

Сүүлийн үед баруун тархи идэвхижиж байгаагийнх уу, урлаг уран сайхны мэдрэмж огцом өсөөд, хөөрөлттэй гар өдөржин дуу хөгжим чарлуулж, тэнэг чангаар бархируулж, хөгжимгүйгээр өөрөөгийгөө олж авч чадахгүй нь вуаха. Угийн зүүн тархитан хүн чэн хөлдүүрээл явжийдагсан, гэнэт юу болов? Байнга догдлоостой, тувт хөөрөөстэй, зүрх савлаастай... юуных вэ? Юм ирэх дөхсөнийх үү гсн. Хаха, иймрэхүү жишээтэй.

Ер нь манай хамтлаг бол урсгал чиглэлд баригддаггүй, онгодоо дагдаг чөлөөт уран бүтээлчид, энүүгээрээ онцлог чэхшиг. Өмнө нь би юу л бол юу сонсдог байсан л даа. Хүндийн хүнд рокыг хэдэн цагаар сонсож чадна гэж худлаа хэлкү ээ, гэхдээ рок, альтернатив, поп, эстрад, пох пох, транс, R&B, жааз, сонгодог, ардын дуу, зохиолын дуу ... товчхондоо хөгжмийн урсгалын гейша байлаа ккк. Одоо засарсан, биеэ татаж авсан. Урьд нэг хэсэг гэнэт учир зүггүй пих похоор дагнаж, гадагад монголгүй үглэлт сонсдог болсон байваа, манайдаа бол хэдэн жилийн өмнө Татар, В.А.Т нар балай авч байна даа гээл, сүүлд Күйза, одоо Шоо эдэр даж маж санагдаж манагдаж байж майж. Диско клабын пих пох хэсэгт очиж зогсонгуут судасны лугшилт хэмнэлд нь хослон цохилж зохицдог байлаа шд, залуу байхад. Дараа нь нэг хэсэг транс Эрдэнээг дагаж хөөрөөд DJ Tiёsto, Armin, АТВ, Safri Duo-г учиргүй сонсдог, уусан мансуурдаг байв шд, яаж ч намираад гэхдээ трансд үнэнч үлдэж чадаагүй л дээ, гэвч хэзээд дуртай. Энэ хооронд мэдээж дундуур нь яаж зүгээр байхав, R&B, поп урсгалыг чагнаастай, оюутан цагийн халуун дурсамжууд болох софт рокуудаа ч амжуулаастай. Хичээл ном хийж суухад жааз, сонгодог хоёр шиг сайхан хань ховор доо. Гэх мэт балчир залуугийн явдлууд байнаа. Гэхдээ сүүлийн үед Green day, Radio head-ийн төрлийн дуунуудад урьд өмнөхөөс шал өөрөөр ер бусаар нугарч унажийна, хүн амьтанд уруу татагдаж бариагүй нээрээ шүү, цэвэр сэтгэл зүрхний дуудлагаараа \аая\, ер нь тэгээд рок, брит-поп, альтернатив маягийн хамтлагууд үзэл бодол нь ч, хөгжмийн хэмнэл нь ч, хоолойн өнгө нь ч, яаж ийж байгаад л күүл байж чадаад байх юм. Монголд нэг Green day шиг хамтлаг гараад ирчвэл ч … иэйххх … Лемонс, Маднесс, Шөнийн галт тэрэг гээд бас ч хөөрхөн л дөө. Одоо эдэн шиг гэхдээ арай хүчтэй, бүр зэвүүн гарууд гараад ирвэл ч … Эмэгтэйчүүдээс Отгоо лаг зүгээр санагдаад байдын, дуунууд нь мэдээж, дээрээс нь ядаж л шидийн маяггүй, аальгүйтээд байхгүй, өөрийгөө мэддэг, стиль сайтай гэх мэт. Ер нь ихэнх эмэгтэй дуучид хөөрхөн харагдах гэж ядаад, тэрэндээ зүдрээд байхаар нь өмнөөс нь ядарчдын, ядаж байхад санаа нь нүүр дүүрэн бичээстэй, за одоо болно доо хөөрхөн байнаа гэчмээр болдын шү хааяа, за тэр ч яахав.

Би гэж хүн ингэж халуурч байж Marlyn Manson сонсдог болж л балрах вий дээ, бусад нь ч яахав ккк. Marlyn Manson-ы Sweet Dream бол мөч агшин бүрийг чинь агшаагаад сунгаад арвалзуулаад өгье л гэж байналэй дээ, ээ за зогсоё, окобондоо орлоо, bye.

8 comments:

Unknown said...

Бухимдсан, эсвэл ямар нэг байдлаар сэтгэл хөдлөөд нэг хачин эмошионал болсон үед рок хөгжим сонсох гээд байдаг хандлагатай юм шиг санагдадгийн гэхдээ миний хувьд л даа өөр хүмүүс яадгийн бүү мэд. Заримдаа сонсоход амар, нэг тийм relaxing music Nora Jones ч юмуу аажуухан тавиад ном уншингаа давсанд явах сайхан амралт болдог.
Сүүлийн үед харин дууны үг их анхаарж сонсдог болоод байгаа. Саяхан ipod nano авахуу microsoft-н шинэ zune авахуу гэж бодож байгаад жижиг 8Gb zune 2 авсан хөөрхөн дажгүй эд байналээ. Давуу тал гэвэл software нь itunes шиг super удаан биш, touch sensitive, фм, wifi тай. Mp3 тоглуулагч авах гэсэн хүн байвал сонирхоод үзэхэд гайгүй л юм байналээ.

Jasmine said...
This comment has been removed by the author.
Jasmine said...

Otgoo ayataihan emegtei shuu, sain ch duuchin. uuriin gesen bair suuritai, namaig sonsson ch bolno sonsku bsn ch bolno gsn ayastai... xumuus iimerxuu duuchdad tatagddag bololtoi...

hundaga said...

yeaaaaaaaaaaahhhhhhhhhhh...

Anonymous said...

хуху хэхэ.
нэг юм болох гээд л догтлоод байгаан байлгүй дээ

Anonymous said...

Грин дэй = рэспэкт
Рэдиохэд = уоршип
o.O

Anonymous said...

Явж явж транс л гоё юм дөө

D.Sainbayar said...

marilyn manson goyo shdee. batsaan baihdaa usee urt urguulchihaad l (bas deer ni himitei yu) yostoi utgagui ih sonsdog bailaa. oiriin heden jil barag sonssongui. bryan warner iin bichsen nomiig ni neg sonirhoj uzeerei.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...