Сүүтэй цайг данх данхаар хөмрөөд, цуйван идэхдээ хуушуураар даруулаад ... тансаглана гэдэг л энэ байх.
Тэрэлж оров, үлгэрийн газраар алхаад байсан, зурган дотор яваад л байсан, юу гээшийн үзэсгэлэн бэ. Ногоон модон хүрэмтэй Хөх усан хормойтой гээд шүлэг хоёрдугаар ангийн сурах бичиг дээр байдаг билүү. Хамгийн гоё нь сэрүү татуулсан цэнгэг агаар. Мань мэт шиг сийрэг агаар хүсдэг хүнд урд зүгийн гоё ганган байгаль харахад соньхон ч очиход нэг л биш, уулын орой дээр нь ч хүнд агаар дээрээс дарсан хэвээр л, өндөр уулын дээшээ гарахад сэнгэнэсэн агаар угтдаг даа, байхгүй шүү. За тэр амьтны нутаг ч яахав. Сийрэг цэнгэг агаараа цээж дүүрэн амьсгалаад сэтгэл цэлмээж авлаа. Монгол нутагт минь үлгэрийн зун иржээ.
4 comments:
hi
ямар гоё юм бэ?
би яагаад тэнд байхгүй байна вэ?
яагаад? яагаад?...
(бодолд дарагдан гарч одох)
Гоё зун болэ байна шүү.
Hey, chi irchihsen baigaa yum uu? Neg holboo barihsan...
Post a Comment