\дээр үеийн бичлэгээ дурсаад...\
Бамбарууштайгаа баавгайтай чихэр хуваах юмсан. Хараад өхөөрдөхгүй байж чаддаггүй, өхөөрдөх тусам хайр хүрдэг, хайрлах тусам хазмаар болдог дэндүү эгдүүтэй тэр хөөрхөн бамбарууш даанч минийх биш, манай үеэлийнх байсан болохоор нагац эгчийндээ очихдоо л хайртай бамбаруушаа тэвэрч, орох гарах болгондоо "хөтлөх" хосгүй боломж олддог байв даа, бөөрөнхий хөөрхөн чих, жүмбэгэр цэвэрхэн хошууг нь халтайтал чирж тоглоод өвөртөө хийж зөндөө эрхлүүлнэ... Цамцан дотуураа чихэж "жирэмсэн" болсоноо товчоо нэг нэгээр нь тайлж "хүүхдээ төрүүлээд" нялх нярай бамбаруушаа сүүгээр "угжиж", элгэндээ тэвэрч бүүвэй дуулж, ээж байхын жаргалыг сүүний үнэрээсээ салаагүй "хүүхэд ээж" зүрхээрээ мэдэрч амсаад л ... Заримдаа бамбаруушаа нөхрөө болгочихсон сугандаа хавчуулаад ажилруугаа тавчиктайгаа гарч гүйсэнээ гэнэт анзаарсан болж өөө гээд буцаж гүйгээд л ...
Хаалгаа хаагаад унд хоолоо умарттал, хамар дээрээ хөлс бурзайж, хацраа улаа бутартал тоглодог байсан хүүхдийн дөрвөлжин өрөөнд хүний амьдрал яг л тэр чигээрээ гэгээн тунгалаг нүдэнд нь бичигдсэн янзаараа будаж өнгөлөөгүй гоёж гоодоогүйгээр бичил ертөнцөд давтан амилж байдаг юмсанжээ ...
За тэр ч яахав, гол нь "миний" бамбарууш ... хөөрхөн нүдтэй хосгүй бамбарууш ... уран гоё гүн нарийн давхраатай шилэн тунгалаг нүд нь өөдөөс яг жинхэнээсээ хараад байгаа юм шиг ... үе үе гэрэлд ер бусаар очтон гялалзана ... гялалзах бүрт нь улам шохоорхон автаж хүүхэд цээжинд амтат мөрөөдөл бялхаад бяцхан зүрх цангинасан инээдээр цохилдогсон ... гэтэл ... гэтэл нэг өдөр тагтан дээр тоглож байгаад санаандгүй унагаагаад ... сандран гүйж гараад авахын хооронд өөр айлын хүүхэд аваад явчихсан байдаг юм даа ... зөндөө уйлсан ... одоо өөр хүүхдийн тоглоомын хайрцаганд хэвтэж байгаа гэж бодохоор л гашуудмаар ... гялалзсан нүдийг нь харж ухаангүй жаргалтайгаар дахин инээх юмсан, даавуун улаахан хэлийг нь хамарт нь хүргээд баярлахсан, хүүхэлдэйн киногоо өнгөтөөр ярьж өгөхсөн, дуу дуулж байгаагаар төсөөлөн сонсохсон, өхөөрдөн байж хоол халбагадан суухсан, сүнс болгон хувцаслаад үнэн сэтгэлээсээ айхсан, ууртай зарим өдрөө чигчийдэж байна гэж тоглоод өрөөний буланруу шидэх юмсан ...
Саяхандаа, угаасаа л минийх байгаагүй тэгээд сүүлдээ бүүр өөр хүүхдийнх болчихсон бамбаруушаа зүүдэллээ ... зүүдэндээ тодоос тод хоёр тунгалаг нүдийг нь харав ... бамбаруушны сондор мэт гоёмсог нүд нь амилчихсан, давхараагаа зөөлөн дэрвээд ... ер бусын тэр нүдний сэтгэл татам увидасыг юутай ч жишихийн аргагүй ... чив чимээгүй хараад л байсан ... гоё зүүд богинохон ч юм, хэтэрхий баярлах дэмий ч юм, тэр дороо л сэрчихсэн, хайран зүүд гэж харамсмаар, хүчээр буцаад унтмаар ... Хүүхэд нойрны сүүлчийн зүүд байжуу ... хоромхон зуурын гялбаа татуулаад замхрахдаа хөндий цээжийг минь нэвт зүсээд сарнижээ "миний" гоёмсог бамбарууш ...

4 comments:
Ээ зайлуул чиний бамбарууш байсымуу. Чи ємнє нь хэлэхгїйдээ тэгээд.
Найз нь тэр їеэр сайндаа ч биш 100 татчихаад дєнгєн данган салгалаад явжийсан чинь нэг бамбарууш дээрээс унаж толгой дундуур тас хийгээд явцан. Тэгсэн би тэнцвэрээ алдаад тэрїїхэн тэндээ тэрийгээд уначихаж билээ. Босож ирээд "муу бамбарууш" байна гээд гєшгєлцєн чинь подвол руу єнхрєєд орчихшиг болонлэй. Тэгээд л би цаашаа салгалаад хана тїшисхийн явж билээ. :D
Minii bambaruush odoo ch baidag yumaa. Halcraad usgui bolchihson, nudiig n' tovchoor orluulchihsan. Nadaas hoish olon huuhed togloj osson, ih yum uzsen dee zailuul. Odoo harival olj avch ood n' tatya.
Huuhed baihad ch saihan baijee. Saihan dursamj bichij saihan bodol toruulsend bayarlalaa.
бамбарууш биш өөр юм л төсөөлөгдөөд байна даа.. чамд нүд нь таалагдаа юу? эсбөгөөс нүднээс нь өөр онцлох юм байсангүй юу?
тийм байж таарав.
jild 50-iad week baidag. chi blogoo togtmol hotoldog bololtoi. doloo honogt negiig.. Dajgui shu, amjilt husie..
Post a Comment