Monday 15 January 2007

Бэлгийн мөлжлөг

Бэлгийн мөлжлөг гэж ямар эвгүй яг оносон нэршил вэ. Дэлхийд жилд 1.2 сая хүн өөрийн улсдаа болон харийн нутагт худалдаалагддаг байна. Манай орны хувьд 2000 онд 2 хүн энэ гэмт хэргийн золиос болж байсан бол зургаан жилийн дотор энэ тоо 50 дахин өссөн, бүр хүний наймаа нь сүлжээ бүлэглэл хэлбэрт орж боловсрон нарийсаад цаашид цэцэглэн дэлгэрэх суурьтай болоод амжжээ. Мэдээж нөгөө л массаж сауны газар...

Монголд одоо энэ талаар судалгаа хийдэг байгууллага:
-Хүйсийн Тэгш Эрхийн төв (голлох байгууллага нь)
-Хүний эрхийн хөгжлийн төв
-Хүний эрхийн үндэсний комисс
-АНУ-ын Азийн Сан
гэсэн голдуу Төрийн бус байгууллагууд байх бөгөөд тэд ЦЕГ, ТЕГ, ГХЯ, ХЗДХЯ гэх мэт Төрийн байгууллагуудын холбогдох хэлтэстэй хамтарч мэдээлэл солилцох, судалгаа хийх зэргээр ажилладаг байна.
Дээрх байгууллагууд өнгөрсөн зун намар судалгаа хийж үзээд “иргэд энэ талын мэдээлэл дулимаг байдгаас хүний наймаанд өртөж хохирдог” гэж дүгнэжээ. Хуурамч зарын дагуу ажилд орох гээд бүр ээж аавтайгаа очсон ч гэх шиг. Я хүүхэн нэгэнт "өртөөд" Бээжин, Макао юмуу, Малайзруу ачигдсан бол пасспорт ч байхгүй, мөнгө ч байхгүй, шал танихгүй нэг эзний боол болж, хөхөндөө селикон шахуулаад, сарын тэмдэг зогсоодог тариа хийлгээд, янханддаг гаж донтонуудын хүссэнээр хөдөлж хэлсэнээр аяглах “ялтай”, хүмүүн бусын хар шөнүүд эхэлдэг байна. Нэгэнт хохирогч болсон хүн арай ёо гэж мултарч гаруутаа зад заргалдаад шүүхдэе л дээ ...
Манайд анх 1996 онд Эрүүгийн хуулийн 111-ийн 1-д охид бусгүйчүүдийн биеийг үнэлүүлэхээр гадаадад гаргасан бол ял авна гэсэн заалт суулгаж өгсөн байсныгаа 2002 онд “хүн худалдаалах гэмт хэрэг” гэж 113 дугаар бүхэл бүтэн зүйл болгож оруулсан ажээ. Тэгсэн ч хууль шинэчлэгдсэнээс хойшхи 4 жилийн дотор ганцхан хэрэг шүүхээр шийдэгдэж 10 жилийн ял авсан гэж хүн худалдаалах гэмт хэргийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш ярьж байна. Энэ бүхэн хохирогч хүүхэн янхан болж амьдарсандаа нэр төр нь сэвтэх учир шүүхдээд байхыг хүсдэггүйтэй холбоотой өдий болтол хэргийн тоо толгой 50 дахин өсчихөөд байхад шийтгэгдсэн хэрэг хоёрхон байгаа гэсэн тайлбар давамгай байна (өмнөх нэг тохиолдол нь 1996 оны хуулиар 6 жилийн ял авсан). Ийм хэрэг шүүхэд очсон тохиолдол гэвээс: шинэ хууль гарсанаас хойш 2005 он хүртэл 127 хохирогчийн 21 гэмт хэргийг Цагдаагийнхан шалгаад 13-ыг нь Шүүхэд шилжүүлсэн ч дээрх ганц нь л шийдэгджээ. Ихэнхдээ хэрэг бүртгэл хангалтгүй гэдэг шалтгаанаар буцдаг ч гол нь худалдаалагдаж байгаа хүмүүс өөрсдөө биеэ үнэлэхийг эхэндээ зөвшөөрчихсөн хүнд гарууд байдагаас хүндрэл үүсдэг бололтой юм, гарууд гадаадад гарсан чинь байдал бишдээд төсөөлж байснаас хахир байж, жинхэнэ бэлгийн мөлжлөг амсаж балардаг байна л даа.
Монголд хамгийн эмгэнэлтэй нь хүн худалдаалах сүлжээ ажиллаад эхэлчихсэн цаашид хэд хичнээн хүүхнийг доллараар даллаад авч одох гэж байгаа юм билээ, хүүхнүүд ч нүд нь зоос болчихсон, тэснэ тэвчинэ ухааны юм яриад дагаад явдаг. Энд гол нь хохирогч болохоос нь өмнө сэргийлэх арга хэмжээ л чухал байна л даа. Гоолиг охидыг өндөр цалинтай ажилд авна гээд зарлахаар нь нэг л сайхан их цалин авдаг миссмаанууд гүйлдэж очоод тэнгэр харчихдаг. Энэ олон тв сувагууд реалити шоу гэж балайрч байхаар, массаж хийж сургаад гадаадад гаргаад гэдэг үлгэрт итгэж суудаг мэдлэггүйн дээр мэдээлэлгүй хүмүүстээ зориулаад нэр цохож дурдалгүйгээр хохирсон хүүхнүүдийн бодит явдлаас сэдэвлэсэн “муужгай явдал” гэдэг ч юмуу нэртэй “аймшигийн” цуврал нэвтрүүлэг бэлдэж сэнхэрүүлмээр юм, тэртэй тэргүй хүний мууд дуртай хүмүүс үзэж л таараа.

Энд хамгийн онцгүй зүйл бол сайн дурынхан ... би хөдөөнөөс ирсэн оюутан, мөнгө хэрэгтэй байна л даа, би төгсөөд цалинтай золгохоороо массаж хийхээ больчихно гэж байгаа хүмүүс засарна гэдэг худлаа л даа, төгсөөд бас л үсээ зулгааж байж л хэдэн төгрөг олно ш дээ, тэгээд ирэхээрээ бараг дурандаа шахуу хийж байсан ажлаа санагалзана, ойлгомжтой. Мэдээж тэр оюутан эхнээсээ массажист болохоор хот орж ирээгүй, мөнгө хэрэг болсон, тэгсэн массаж гэдэг ийм суваг байж байсан, ороод явчихсан бла бла... Эргээд л нийгмийн асуудлтай холбогдох юм, сурангаа ажиллах өөр нөхцөлүүд байсан бол ядаж гурван массажистын нэг нь хэвийн амьдрагч байх байсан ч юм билүү.
Зар өгдөг, тэрэнд нь их мөнгө хялбар олох гэсэн хүмүүс ханддаг, панаалдаж байгаад массажист болгодог (мэдээж өөрсдийнх нь зөвшөөрсний дагуу), жаахан дадлагажихаар нь гадагш нь гаргадаг ... ийм байдлаар хүн элсүүлж худалдаалдаг маршрут бий болчихжээ. Монголдоо байгаа “я-массажист”-ууд хааяа нэг сайн дураараа үсэрчдэг харьцангуй эрх чөлөөтэй байдаг бололтой юм ярилцлага өгсөн байдлаас нь харахад, харин тэднийг яг монголд байдаг шигээ гэхдээ өндөр цалинтайгаар гадаадад ажиллаач гэж урин дуудаад сүрэг сүргээр нь бэлгийн мөлжлөгт оруулж байгаа, энэ бол нөгөө шат дамжлага нь. Тэрнээс биш шууд л юу ч мэдэхгүй хүүхнийг худалдчих нь цаад талдаа ч “сургаж бэлдэх” гээд бөөн төвөг. Монголдоо харьцангуй зөөлөн нөхцөлтэй “массажны газар” гэдэг дамжааг хоёр гурван сарын дотор дүүргээд жинхэнэ эмсийн хүрээлэнрүү ачигдаж алга болдог байна л даа. Тэхээр эхлээд улайм цайм үг хэллэгүүдтэй зарыг хянах, хязгаарлах, тэгээд үй олон массажны газрыг цэгцэлж, ер нь эвгүйхэн заримыг нь бол шууд хаахад буруудах юмгүй (энэ нь нэг их нийгмийн эсэргүүцэлтэй тулгараад байх асуудал биш гэж бодогдохын), энэ бол хүн худалдаалах сүлжээ бүлэглэлийг таслан зогсоох нэг гарц болно. Мэдээж энэ талын мэдээлэл, сэрэмжлүүлэг сайн цацаж эхнээс нь л хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулах хэрэгтэй л дээ, хамгийн сайн арга.
За тэгээд амьдрал цэгцтэй, хууль шударга, иргэд боловсролтой болоогүй цагт яагаад ч нэмэргүй л дээ. Манайхан нэг л их массаж хийсэн, хийлгэсэн хүмүүс, худлаа байх нь ээ. Аргаа барж модоо барьсан биш дээ, хүнгүй шахуу байж хүнээ "экспорт"-лоод баяжих уу даа болих уу даа ...

6 comments:

Luvsantseren said...

Undesnii ayulgui baidliin zovlol, tsagdaa, shuuh zereg n ajlaa zohih yosoor n hiideg bol ene tsegtslej boloh hamgiin amarhan asuudal sh de. Uunees uur hiih, anhaaral handuulah huviin ajil baidag bolohoor ted uun deer mod anhaaral handuulahgui.

Төмөр-очир said...

Minii bodoj baigaa hun uuruu mun bol bi ollo.mn bolloo.mn :D
blog journal bichne l geed baisan bi gedeg hun shaal uur zuileer zanimaldaj baigaagaa helehed ichmeer baina geleech suuldesen uuchilalaas saihan yum gej ugui bilee... messengert uzegdehee bolijee. haalga togshooroi ongoilgohgui bol oshigloson ch bi ongoilgood tavtai moril gej helne shuu :D

iga said...

то: Цэрэн, Human traffick өөрөө complex асуудал болохоор лайтай юм л даа. сайхан муухай аль ч нийгэмд байж л байгаа эд, манайд харин хэрээс хэтрээд мандан бадрах гээд айлгаад байгаа нь баба юм өө.
то: Төмөр-Очир, зак энэ чинь Төмөрб хүү тавтай морилно уу. Онд мэнд тарган уу гэсн. Хааяа хэрэг болгож блогоор чинь шагайхаар хэвээрээ л байх юм. Гэснээс яг юугаар дагнаадийнаа? Дагнаж байгаа зүйлээсээ надаа л даа... :D

AD said...

ee urvatsiimuu gesen hehehe
zaa haaya Tatalbar deeree bichleg nemj baigaarai. naiz ni ch unshij amjq, bichij ch amjq l guigeed baina. Blogmn.net-ee arai saijruulsan. humuus chamaig asuuj nad ruu mail bicheed l baihiin. yasan ch od yum ;-) hehehe uneheer goyo bichdeg shuu!!
bicheed baigaarai. Daraa neg buunduj bugdiig ni unshnaa. ertuud neg buunduj unshsan... :-D

Enkhe said...

Яасан аюултай юм бэ? C'est pas vrai!"цаашид хэд хичнээн хүүхнийг доллараар даллаад авч одох гэж байгаа юм билээ, хүүхнүүд ч нүд нь зоос болчихсон," makes me embarassed. Би тэдний өмнөөс ичээд ч яахав дээ. Сүүлийн үеийнхэн үнэхээр увайгүй болжээ. Яалтай ч билээ...

Anonymous said...

энэ асуудал монголд ийм аймар байгаа юм ямар аймар юм бэ? айгаад байна.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...