Thursday 11 January 2007

Цифрүүд

Амьдрал сайхан байна өө. Машин яваал, онгоц нисээл, хүмүүс яваал ... дугуй онхолдоол, босч ирсэнээ бөхийж уучлал гуйчаал цаашаа жаажигнаал, араас нь харж жаахан саатаад л, асар хөдөлгөөнтэй бас тайван болохоор нь энэ хэдэн өдрүүдэд жаахан дуртай. Гэснээс хүмүүс шал сонин, өөрийгөө орчлон дээр ганцхан хувь гэж бодож баясдышд, үнэн ч байж магадгүй л дээ, гэхдээ яс юман дээр хүмүүс ердөө хэдхэн цифр юм байжийж. Нэг хүн 583 гэдэг ч юмуу бүтэцтэй байя л даа, энгийнээр бодоод 0-с сэтгэшгүй хүртэл тоолсон ч ижил тоо давхцахгүй болохоор өөрийгөө орь ганцхан хувь гэж бодож сэтгэлээ дэвтээдэг, гэтэл 3, 8 юмуу 5 гэсэн цифртэй хүн өөр хаа ч байхгүй гэж хэлээд үз л дээ. Зургаан тэрбум хүн ердөө 0-9-ийг л наана цаана нь оруулж байгаад хувааж эзэмшдэг байжийж. Заримдаа хүмүүс хоорондоо асар адилхан байдаг нь аргагүй ч юмуу дөө.
Гэснээс нэг ах солонгост метронд суусан чинь ерөнхийлөгч Очирбат гуай зогсчийсан гэжийлэй. Би бас саяхан гэрлэн дохио хүлээгээд байжийтал урдуур “арилгасан сонгино” дүрээрээ зам хөндлөн гарч явахыг хараад пал гээл нам шок болох гэсэн чинь арай л бор царайтай, бас тийм гангар шаазан биш, гэхдээ л нөгөө тэвнэ шиг хурц харц яг урдуур шунгинаал явчихсан, гэрлэн дохио солигдоход сая сэхээ орж, би нээх том вибратор болцон, дугуйгаар наймын тоо зурсаар харил уу яалаа, хаачсан аа мартчиж.
За тэр зүс царай ч дүүрч, ер нь над шиг хүн дахиад байхгүй гэж бодоход юу нь сайхан байна аа, тэгж ярихым бол орь ганцаархнаа, муухай шдээ. Яг над шиг боддог, мөрөөддөг, сэтгэдэг, инээдэг, унтдаг, тоглодог, хашгирдаг... хүн ядаж нэг ширхэг байсан бол гоё байхгүй юу. Над шиг мөрөөддөг байлаа ч над шиг инээж чадахгүй гэдгийг тоо тоолох аргаар баталсан ч чадна ... жэхшиг. За энэ бол халуунтай хүний дэмийрэл байлаа. Ханиад хүрээд, антибиотикоор бөмбөгдүүлж, цанатсан цонхоор хий юм удаан харсанаас л боллоо...

Зүсэр борооны мөнгөн дусал хумсны толин дээр бөнжигнөхөд
Зуны нарны цагаан гэрэл гэмгүйхэн төөнөж мэрэн шатаана
Хөлсөө барсан мөнгөн дусал алтан сацрагийг үзэн ядсаар
Хумсны тольруу уусаж амжилгүй хоосон агаартаа ууршиж замхармой (ум ма ни бад ми хум)

8 comments:

Цахирмаа said...

Sonin goy bichveruud uilddiin baina.Irj unshij bainaa.

Агьнууд Х.Зоригт said...

Хурдан эдгээрэй.

Ер нь заавал 10-тын тооллын цифрүүдээс бүрдэнэ гэж Инга яаж батлахийн? :-P

Орь ганцаараа гэдгээ мэдрэх ч асар онцгүй шүү. Ялангуяа хүний нутагт ингээд бодоод суувал өвлийн хүйтэн жавар бүүр ч зэврүүн. Ай хөөрхий. (Санаа алдан гарч одов)

Зэлмэ said...

инга блогспот рүү нүүгээд ирсэн чинь ёстой чка байна аа. хятадад антибиотик олдох уу, тэгээд. гэснээс буко гар гэж нэг үг байна аа. энэ үгийг хятадаас ирсэн оюутнууд голдуу хэрэглээд байх шиг байгаа юм бука гэж юу гэсэн үг вэ. хэхэ

iga said...

Цахирмаа, Зоригтоо баярлалаа. Удку цоо эрүүл болоод эрүүл бичлэг үйлдэнээ гэсн :)
Хишигээ, чика гэж 80-аад оны үед чекист гэдэг үгнээс гаралтай дэлгэрсэн гэж Багшийн Дээдийн нэг багш бичсэн байналэй. Чекистууд лаг байдаг чекист байх нь гоё гээд бодчихсоноос чика үүсэлтэй гэсэн шүү. Бука гэж харин бух гэдэг үгнээс гарсан жинкэн монгол үүсэлтэй орчин цагийн үг гээд бүлтрээд байхгүй юү. хятадаас хэн гэж хүн очоод букадаад байна даа? гэсн. Хятад антибиотик гэснээс эхлээд баахан хятад эм тан уусан, өвсний амттай, нэг удаад 6 ширхэгийг бөөндөж бариад эвгүй ч юм шиг. европ эмийг бодвол үйлчилгээ удаан ч хожмын хор байгатай гэдийм билээ. Антибиотик энд байхаар барахав, дэлхийн эмийн түүхий эдийн нэлээд хувийг хятадууд нийлүүлдэг гээд боддоо, монголын эмийн үйлдвэрүүд бараг 90-ээс дээш хувь нь түүхий эдээ хятадаас авдаг л даа, баруунаас түүхий эд оруулъяа гэхэд тэр нь China-с гаралтай байхаар яахуу, дамжиж явсаар өртөг нь өссөн адилхан л зүйл. за энэ эм ч яахав. Би эм-ээ ярвайхгүй ууж сурчаагаа. :)

Unknown said...

Ямар сонин юм бэ? Тогоруу бас дугуйтайгаа машин мөргөсөн гэнэ... Босч ирээд муухай хараад зогсоод байсан гэсэн. хэ хэ Чи хэнээс уучлал гуйсийн... Бука чика тийм байдаг байж, сак гэдэг үг харин юу гэсэн утгатай хаанаас "гарч" ирцэн үг вэ???

Лхагваа said...

Hurdan edgeerei. Bi ch yer ni jiliin 4 ulirald haniadtai l yavjiidiin. Em uuhaar edgehgui murtluu, haluurch buleerch hundrehgui bolohoor toohgui l yavaad baidiin.
Ganbaatart helehed SAAK gedeg chini SAIKHAN gesen ugnees garch irsiish dee. Chi medeeguim uu? gsn hehehe

khuder said...

Odaijini (Hurdan edgeerei gesen ug) blogiig chin unshaad bi bas solioroltoi yum bichiv. uul ni haluurch bariagui l dee.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...