Tuesday 30 January 2007

Хүн ам

Х.Баттулга гишүүний Яармаг хэрэгждэг бол ганган санаанууд байна, шүтэв.
Далимдуулаад ярихад, ХҮН гэдэг капиталыг манайд ерөөсөө тоохгүй юмаа, намайг тоогооч ээ гэсн :D
8-59 насныхан нийт хүн амынх нь 85 хувийг эзэлдэг, голч нас 21 байдаг ийм сайхан залуу улс орон дахиад байна уу. Заримдаа бодохым, 35-аас доош насныхнаар хүн амаа бүрдүүлэх шахсан залуусын орон юм чинь ингэж учир зүггүй зугаа цэнгэлээр бялхалгүй л яахав дээ гэж. Насны бүлгээр нь тооцох юм бол одоогийн 17-23 насныхан бусад насныхнаас хамгийн өнөр олуулаа, өөрөөр хэлбэл 1985-1990 онд төрөлтийн бүүм болсон байгаа юм. Энэ бүүм нь 70-аад оноос анх эхээ аваад 80-аад онтой залгаад манай ах, би, хамаатны хүүхдүүд, манай ангийнхан, найз нар, найз нарын ах эгч дүү нар, тэдний найзууд гээл баахан өлгийтэй, мөлхдөг, хэлээ хаздаг хүмүүс айл болгонд бий болсоор хамгийн оргил үе нь 85 оноос үргэлжилж 90 онд нийгмийн гэнэтийн уналтаар тэгээд дуусгавар болжээ, 90 оноос хойш төрөлт буурсан, одоо ч тэр хэвээрээ төрөлт бага төвшинтэй (хүн ам буурсан биш, өсөлт маш удаан байна гэсэн үг). Төрөлтийн бүүмээс харахын бол уул нь нөхөн үржихүйн насны хүмүүс яг одоо хамгийн олон байхад хурдан үржмээр юм даа. "Төрөлт" тэгээд ахуй амьдрал, нийгэм эдийн засаг, орчин нөхцөл гээд бусад хүчин зүйлээс их хамаардаг complex асуудал болохоор дангаар яриад явцгүй л дээ.
Тэхээр нийт хүмүүсийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан эзэлдэг залуу оронд (тэгж бэлэн мөнгө төгрөг тараагаад ... за яахав тэгээд чадаж байвал тарааг л дээ, сайн л биз) нийгмийн хамгаалал, халамжийн талдаа зүүний чиглэлийн бодлого гэхээсээ илүү бизнесийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэх орчинг бүрдүүлж барих, боловсролыг шинэчлэх, ажлын байр нэмэх гээд хүн амынхаа бүтэцтэй уялдсан, залуучуудруу чиглэсэн, энэ багтаж ядсан их залуу эрч хүчийг тултал нь ашиглаад авахуйц тийм асуудал бодлогыг л түрүүлж барьж авч хэрэгжүүлмээр юм шиг. Хүн чинь ажилгүй, аятайхан гэр оронгүй бол юун хүүхэд, юун төрөх. Өчнөөн олон залуус чинь залуу юм хойно яаж ийгээд хоорондоо сууцгаана л даа, толгойгоо тоонот гэрт биш паартай байшинд нийлүүлмээр байдаг (барилгын салбар ч угаасаа од юм байна л даа. дүгнэлт: барилгын салбар нөхөн үржихүй хоёр шууд пропорциональ :D ). Залуус нь ажил хийгээд боломжийн амьдраад байвал тэртэй тэргүй настайчуудаа аваад явчихна, дундаж наслалт 68 буюу тэгтлээ урт насалж чаддаггүйн улмаас 100 боломжит асран халамжлагчид 16 өндөр настан ноогддог харьцангуй цөөн, ер нь бол хөгшрөлтийн дарамтгүй улс байж тэтгэвэр бага байна гэх настайчуудын гомдол тасардаггүйд залуучууд нь ч, төр нь ч ичмээр л юм. Гол нь үр хүүхэд болсон залуус нь цөөхөн хэдэн настайчуудаа тэтгэвэргүй байсан ч аваад явахуйц тооны харьцаатай байхад асуудал үүссээр байна гэдэг чинь залуус ажилгүй, мөнгөгүй, анхиагүй дорой байна л гэсэн үг.
Ажлын байр - Орон байр гэдэг 2 янзын "байр"-аар л хангалуун бол 20-35 насны ид залуус гадаадруу "дүрвэцгээж", гэр бүл салж, жилд 10000-хан хүүхэд төрж, мөн төчнөөн аборт болж, замбараагүйдэл, хэрүүл шуугиан уйлаан майлаан гаргахгүй байж болмоор. Төр нь хүн капиталаа ашигла л даа, залуучуудаа л дэмж л дээ, ажил хийлгэ л дээ. Залуус нь төрлүү агсарч, ажил голж, хов хөөрөгдөж, хоног аргацаахаа болъё л доо.
Шороон түмэн хүнээ яая гэж байгаа орнуудын дэргэд бид чинь цөөхөн ч гэлээ иргэд нь боловсролтой, хүнлэг чанартай л байвал толгой дарааллаад жаргалтай байж болохоор авсаархан юмсан. Хүн капитал гэснээс нэлээд дорвитой нэгэн судалгаагаар 2100 онд монголчууд 5 сая хүн амтай болно гэж тооцоолсон байна лэй. Бид чинь өнгөрсөн 30 жилийн дотор 1,2 саяас 2,4 сая болж 2 дахин үржсэнээ бодохоор аяар зуун жилийн дараа л 2 дахин өснө гэдэг асар чамлалттай санагдаад байна л даа. Гэхдээ 5 саяулаа болчвол гээд бодсон чинь гоё юм аа, ажилтай, байртай болчвол бид нар ер нь ээж ааваас дутах юу байдын, цөмөөрөө төрөлтийн бүүм хийх үү гэсн :D одооноос л хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй шөө, нөхөд өө!
-----------------------------------------------
зарим тоо баримтын эх сурвалж:
жилд 10000 төрөлт, 2006.10.3 Өнөөдрийн монгол
жилд 9000-10000 аборт, 2006.10.14 Өглөөний сонин
гадаадад гарсан иргэдийн дундаж нас 20-35: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Монголын хүн ам, хөгжил нийгэмлэг хамтран хийсэн судалгаа 2006.10.12 Инфо
хүн амын холбогдолтой бусад тоо баримт, Монголын хүн амын сэтгүүл, 2004. дугаар 10

14 comments:

М.Огоо said...

Mundag bichih ym aa. Mundag ch setgej. Odoo ertnees huuhed uildverleh ajildaa oroh uu 2laa? :)

М.Огоо said...

Hooe nargia bsan shuu. Bitgii gomdchihooroi :)

Anonymous said...

Er ni uneen unen. Hichneen mungu tugrug bgaad, mongold gazriin tosnii syvag garaad, humuus ni mungund seleed amidarlaa ch gesen hun zuuhun bol yamar hereg bsiin? Umsuh hyvzas, ideh hool elbeg bhad umsuj ideh hun ni bhgui bna gedeg zuvuun zagiin shinj gej eej heldeg:-(
Odoo ingeed hun amiiin lack garla l da. Eej aav ali ali ni egch duu tavyylaa bhad, bi 2yylhnaa geed bodohoor zuruu ch bas ikh bna shuu.

Za yahav, oroihon garaad shiruuhen dairna aa:-)

Unknown said...

Yostoi unen. gehdee deerh Yarmag gesen link hudlaa bh shig bna. :D (Ogoo naad Igaa chini eregtei hun shd :P )

iga said...

улс эх орныхоо нөхөн үржихүйн их үйлсэд хандив өргөх нь иргэн миний няцашгүй үүрэг билээ гэсн :D гэхдээ л асар хол санагджий шүү, тэ Онки? :p

яармаг линк сонин.мн-ийх, уул нь мэдээнийх нь линкийг л оруулсан юмсан. яармаг нийтлэл урждар оллоо, сонин.мн-р гарсан даа, хайвал. Уншаарай Ganbaru ;)

өө Oгоо наргиа байсымуу тэгүүл ёстой гомдлоо гэсн. за энэ жикэн joke байв :D юмаа хийгээч яагаад тэнээд байгаан :p

Chariote said...

goe shuu. filippinchuud manai 100 jiliin planyg 5 jil hurehgui hugatsaand hiih yumdaa. :). uul ni delhiigeer tarsan Mongolchuudyg oroltsyylval 5 say hureh bh l gej boddog. za za tegeed neeree hicheetsgeeye ee. Sonin. mn deer neg tumurchuluun gedeg businessmany urialga garsan bn lee. teriig unshaarai .

Anonymous said...

yag odoo mongoliin hun amiig emzeg bulgiinhen buyu ajilgui bolovsrolgui humuus n osgoj baigaa. ted jiremsnees hamgaalah arguudig meddeggui, condom avah mongogui,deer n huuhdee l harj amidralaas kaif avdag yum shig bgaam, tedentei uraldaad iga onki nar huuhed olnoor n buteevel yaasin, ireeduid hun amiig 70 huvi n niigemdee oshirhson , medleg bolovsrol hurteh bolomjgui baival balarvaa.

iga said...

to anonymous.
боловсролтой боловсролгүй, хөдөөний хотын, олон хүүхэдтэй ба цөөн хүүхэдтэй гээд янз бүрийн бүлгийн нийт 10 мянган монгол эмэгтэйн дунд явуулсан судалгаагаар тэдний 99% нь жирэмслэлтээс хамгаалах аргуудаас дор хаяж нэгийг мэддэг ба хэрэглэдэг гэж гарсан байналэй. Ер нь бол нийгмийн буурай хэсгийнхэн олон хүүхэдтэй байдаг нь аль ч орны л үзэгдэл, гэхдээ тэд үүрд ядуу чигээрээ үржээд байна гэсэн үг биш шдээ. хүн ам ба боловсролын асуудал гээд хамтад нь бодох нь зөв л дөө.
ps: онки бид ига 2 хүүхэд бүтээлгүй яахав, ойлгомжтой.

зЭрЭгЛэЭ said...

negmoson tavan iher gargaxaar shiidlee. tegeed neg zavsarlaad daxiad 5 ixer.

SE said...

za tegvel zaluusaa urjeed bai daa.

tuvko said...

Ингэхэд Iga маань өөрөө хэр идэвх зүтгэл гаргаж байна аа. Хойш суугаад байж болохгүй шүү.

Док said...

Монгол улсын хөгжил яалт ч үгүй хүн амын тооноос хамаарна, чиний хэлснээр хоорондоо шууд пропорциональ.

A.Амарсайхан said...

Zalit uneg zov yum asuujee. Bi l law neg amisgaagaar xoyoriig buteen tsogtsloochixood baina. Daxiad bas sanaa bii

Эрхэс said...

Manai Mongolchuud tolgoi tarhitai murtluu dandaa amarhan oldson yumaar uursdiiguu bolgoj amidardag tsamaan humuus yum shigee. Deed udirdlaguud yun ulsiin hugjil ene teriin tuhai bodoh uuriinhuu gedesnii hemjeeg ch avchih chadalgui zugaa haisan, amia bodson sonin humuus bdag ni odoo hurtel uchnuun jil yarisan hirnee hotiin hognii tsegiig nuulgechihej chadahgui buruu bairlkaltai tsahilgaan stantsuudiinhaa uchiriig olchihgui ur udmaaraa utaand daragdaj eruul mend ni hohirood baigaag medehgui tom tom yum yarij show daad yavtsgaaj bgaa biz. Tegeed uursduus ni ene tuhai asuuhaar shaal hudlaa medehgui heleer tolgoi erguulsen (tseejeer) heden tomyoo hariu bolgoj chuluudchihaad etsest ni yu ch medehgui baij olon yum asuugaad bai gej zagnachihaad tom tom Jeep ndee sundallan toos tatuulan alga bolj bgaa yum daa. Saihan huuhed hiih yumsaan gej...

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...