Thursday 18 January 2007

Өнгө

Дурлал гоё өнгөтэй. Даруухан бүсгүйн нүд шиг, нүдэнд нь туссан харц шиг харцнаас дэлбээлсэн цэцэг шиг, цэцэгнээс анхилсан үнэр шиг, үнэрийг тараасан салхи шиг, салхинд намирсан алчуур шиг.

Дурлал муухай өнгөтэй. Хатгаж шивсэн үг шиг, үгнээс урссан нулимс шиг, нулимсанд норсон алчуур шиг, алчуур базсан алга шиг, алган дээрх зураас шиг, зураасаар сараачсан зураг шиг.

Дурлал өнгөгүй … … … хүрээд очъё гэвч зам байхгүй, зураад дүрслэе гэвч сэдэв байхгүй, огшоод уйлъя гэвч нулимс байхгүй, холдоод одохын цагт юу ч байхгүй …

4 comments:

Unknown said...

yaay manai Inga ch nam durlachihaj ee de yanz ni? Goy helsen bna shoo.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Үнэхээр сайхан халиж, үнэр муутайхан хальтарч өнгөгүйхэн шиг оджээ.
Би ч өнгүйд нь татагдаж орж ирээд өнгөтэйхэн бичлэг уншаад манартлаа таалаад гарч одлоо. ;)

Anonymous said...

Эсвэл...

дурласан бүсгүйн хацар улаан
дэггүйхэн жуумалзах уруул улаан
харанхуйд уйлсан нүд улаан
харцанд нь гэрэлтэх оч улаан

тэгэхээр дурлал "улаан" ч юм уу?

Anonymous said...

haha onkiii..magadgui shuu..ymar ch bsn ongotei..l bdiiim shig bgaam.
gehdee hamileon shig... ynz bur bolnoo durrrraaak chini...zarimdaa gereld tsohiulsan halis shig harloo..l zarimdaa oglooo chanaj ogson tsai shig shargaltoo..l...gehdee yahav zohitsuulnaa.. nevt shuvt..l yvdiiim...
gesnees nulimsgui durlal zomdooo... nulimsgui hair l hezee ch bdgguiim shig.bdiiim sonin... bi uilhaim boluu..hehe

tatah

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...