Thursday, 4 January 2007

Маруужин болсон нь

Хөлдөж үхлээ. 0 градус хүркү байхад л эрүү зуурчаад зүгээр байжийгаал зүрх зогсчих шахаад эвгүй л байшүү. Хүүхэд байхад зуслан дээр өглөө нүүрээ угаахаар нойтон арьс зуны өглөөний жаварт час хайруулаад даарчдаг байсантай адилавтар, одоо өвлийн бороотой өдөр бүх биеэрээ усанд булхчаад шалдан гараад гүйж байгаа юм шиг л хичнээн дулаалсан ч чичигнэж салганаад, гар хөл язав татав хийгээд, шилэн хүзүүгээр унь шургуулцан юм шиг хөшиж гацаад, хүйтэн салхи үлээнгүүт арьс ясны завсраар цус биш зүү шиг үзүүртэй мөснүүд урсаад зүсээд ... амьдаар минь тамлажийна энэ муу зэвүүн усан өвөл. Нэг мөсөн манай өвөл шиг чөмөг царцаачихгүй хоёрын хооронд цус зайрмагтаад ... сүүлийн хэдэн өдөр ерөөсөө л нүд нь эргэлддэг том маруужин болсон. Маруужин өглөө босоод дугуй унаад номынсан явна аа, нойтон хүйтэн салхинд 10 минут жийхээр маруужингийн нулимс нь гоожоод нус нь урсаад гэх нь ч юу юм, гэхдээ шилэн хүзүү бол хөшчихөөд л хүрч байгаам. Хөлдүүс маруужин номынсан дотор орж нэг сандал олж суудийн, эрх биш хана дээвэртэй байшин юм болохоор арай салхи үлээчихгүй, тэгсэн паар гэж байдаггүй, air conditioner нь халуунаар үлээхээр хацар халуу бутраад юу юугүй жаргалтай хатан царайлдаг гэжуга, гэтэл яс юман дээр хөл гар бол цэв мөсөөрөө, зүгээр л харахад улаан хацартай маруужин л сандал дээр суужийдаг байхгүй юу. Тэгээд хатагтай маруужин нүд нь эргэлдэхийн зэрэгцээ улаа бутарсан хацартай болж аваад хэдэн ном сонгож өнцөг булангийнх нь наалт хавтасыг нягтлан, хэвлэлийн үсэгнийх нь тод бүдэгийг хэдэнтээ шалгаад сэтгэл бахдалтайгаар байранд нь аваачиж тавив уу үгүй юү буцаал өрөөлүүгээ “Аман хуур”-ын Соном өвөө шиг л жирийлгэнэ дээ. Даарсан ч чичирсэн ч салганасан ч бээцийсэн ч гэрлүү явах зам арай л нөмөртэй болчдийн. Адилхан л чийгтэй салхи чивчис хийтэл үлээж өвлийн бороо нэвт зүсэрсээр байгаамсан.
Гэхдээ удахгүй хэд хоногоос манай талын нар гарч ирээд модыг ээгээд навч гаргуулаад салхи чамайг зөөлөлчих байлгүй, тэр үед бэржгэр өвөл гуайг дурсахчгү.
Зө ийгээд "маруужин хэрхэн хөлдсөн нь" түүхийг нэгэн пийлсофчийн хэлсэн үгээр төгсгөе.
Тэрээр “Дасан зохицол л гэж байдаг” хэмээн афоризмдаад үүнийгээ жишээгээр тайлбарласан нь: өвлийн хүйтэнд нэг хүн шав шалдан явж байжээ, замд нь хүн тааралдаад “эрхэм ээ, та даарахгүй байна уу” гэсэнд шалдан хүн эргүүлээд “харин таны нүүр даарахгүй байна уу” гэж асуусанд нөгөө хүн “аан миний нүүр үү, энэ дасчихсиймөө” гэхэд шалдан хүн “за тэгүүл намайг нэг том нүүр явжийнэ гээд бодчих” гэж хэлсэн
гэжуга. (Маруужин юм чинь дасна аа ерөөсөө)

4 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Маруужинд шинэ оны мэнд хүргэе.

Би ч энэ өвлийг air conditioner-гүй оромжинд өнгөрүүлэх гэж байгаа. 2 сарын үед маруужин болчихож магадгүй л байх. Тэхдээ л би маруужинд дуртай гсн :P

Togoruu said...

hezee nuuchvee. nuuj irsnii bolon on garsanii mend shuu! ingehed bi buruu sanaagui bol naanaa ongoruulj bui suuliin ovol biddee. ireh jilees chomog tsartsaam huitendee yaj dasna daa heduulee. neeree chiigtei huiten agaart daaraad yavaad bhaar suuldee aris ovddiin shig bnleeshde. gadaa daaraad dotor ulaa butarch yavsaar btal nuur agriin aris arzaigaad ongoo olchihiimaa neeree.

iga said...

Бүгдэд нь шинэ оны мэндээ. тогоруу дипломоо амжилттай хамгаалаарай (ойлгомжтой байх л даа) :) good luck.

SE said...

jp-nii + c-tei uvluus mgl-iin uvul ni hamaagui dulaahan sanaddagaa, yadaj gert paarnuud bdag bolhoor, jp-nd bol gadaa ger ali alind ni daarah handlaga mash undur, bi jp-d durgui :D

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...