☆ 2006-Nov-6
Уржигдар Crash үзэж хүн чанараа зүлгүүрдлээ, их ч донсоллоо, их ч уйллаа, "би өөрөө багш хүн" ...аой... одоо ч тэгээд Терминатор үзсэн ч "багш хөөн"... уяхан нялххан болж дээ, зайлуул. Залуу байхад гэрийхэн хороороо уйлдаг уянгын каног хүүхдийн санаа ухааны юм ярьсаар гөлгөр царайлж гүрийж дуусгадаг, аймшгийн киноны аллагыг pause-лж байгаад шинждэг, ган хатуулаг ян төмөрлөг байж. Гэтэл өчдөр уншсан Дашбалбар гуайн “Мөн чанар байваас ...” http://mirror.biirbeh.com/modules.php?name=News&file=article&sid=76 шүлэг голруу урсаж, оройруу харваал яав даа... би нэг л биш ээ гэсн. Цагтаа, тархи нь тооны машин шиг ажилладаг л бол компьютертэй суусан ч яадын гэж л элийрдэг байсан хүн дээ, гэнэн материалист тэр бодол дэлхийн ... -дэх эргэлтэн дээр тэртээд үлдэж. Өнөөдөр гэтэл өө "компьютер" гуай тэр чулуун зүрх данхар тархитайгаа чөтгөрлүүгээ тонил (hollywood style-r ugleh), халуунаар цохилогч зүрх л наашаа, хүн чанар та морилно уу ... гэжуга. Үнэлэмж хэмжүүр дэлхий шигээ эргэлддэг л юм байна...
Саяын хэд хоног, хийх бичих нүсэр ажлаар мэдрэл миарахын хажуугаар “хулхи сэтгэлзүйн тоглоом”-нд хальтарч унаад, стресс депресс давхацсан өнгөт плёнк цонхон дээр пад ... юу болоод өнгөрөв өө жэхшиг. Хүнтэй үсэртэл “хэрэлдэж”, муугаа дуудалцаж, муухайгаа харалцаж, хуруугаа хорсгож, хэлээ маажмаар болох зав гараад л байхым даа. Ядаж байхад “дайсны баатар”-ын зөгий шиг хэл, шөвөг шиг үгс нь хүнийг лазерийн гал шиг үхтэл түлж үнс болтол шатаадаг атлаа, үйлдэл санаа нь болохоор тэнгэрлэг Тереза эх шиг буян нигүүсэл бялхуулаад байхаар яалтай ч юмдээ. “Үйл хөдлөл - санаа бодлын сүүдэр” гэдэг мэргэн үг санаанд орж ч байх шиг, үг хэл нь биш шүү дээ гэж онцолж бодох ч шиг ... Гэхдээ одоо дахиж “дайсны баатар”-тай хэл амаа билүүдэлцэнэ л гэж байхгүй, ер нь тэгээд үлгэр амар сайхандаа жаргавал таарна, жаргаж ч байгаа, жаргасаар ч байх болно...гсн. Гай болж хүн чанар гэж шижир алт болсон далжаак юмдаа, тэрэнд нь сүнс хорогдоод байхын, новш гэж... тэрнээс биш тийм сансараас унаад Гимлайд авирчихсан ямаатай юугээл хамаг энергиэ шавхаж суув гэж. За тэр ч яахав, дэлхий бөөрөнхий юм чэн ... аадийн гоё.
Гэснээс манай бөмбөрцөг “хавтгай” болж байгаа сурагтай байсан. Хятадууд аль хэдийнэ орчуулаад залуучууд нь өлсөж үхэх гэжаагаам шиг тэр номыг уншаастай, асар хурдан байна цаана чин таминээ. Хятадууд социалист л гэнэ, интернэт мэдээллийг хянадаг л гэнэ. Гээд төсөөлөхөөр манай соци үеийн үзэл сурталын хавчилт боолт, хөрөнгөтөн гэдэг нь алуурчинтай эн тэнцүүлж ойлгодог, америк маягийн амьдрал гээд айдас төрүүлдэг тийм ухуулга, тархи угаалт санагдмаар ... мэдээж тийм биш юм л даа. Тодорхой хэмжээгээр ухуулга явдаг, цензур тогтоодог ч гэлээ мэдээллийн эриний үер урсгалыг хэдий ч удаан тогтоохов, тэгж сурталдаад байх шаардлага ч багасаж. Дотоодынхоо хэвлэл нийтлэлд аргагүй нэг хяналт тавьдаг ч, дэлхийн хэмжээний алив юмнаас аль болох хоцрохгүй, болж өгвөл ч түрүүлчих санаатай... ямар л ном дэлхийд bestsеller болно маргааш нь хятадын лангуун дээр гялалзаж байх. Оюутанууд нь үүр цүүрээр чанга чангаар хичээлээ уншиж давтан дэлхийн даргад өрсөлдөхийн дайтай л үзэлцэж гарна. Онолын урсгал, урлагийн төрөл, номын орчуулга эгээ л шороон түмэн хүн шигээ үерлээстэй. Залуус нь брек dance эргэж, хип хоп үгэлж, юун коммунизм, аан тэр чин сахалтай өвөө билүү халзан толгойтой ах ч билүү ухааны л юм хэлж элэглэх шахахвий. Эдний нэгэн шинэ үе ирэхэд энэ луу хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй, төр засаг нь уламжлалт залгамж чанараа чанд хадгалагдаг ази соёлоор нь харвал хүчтэй тэсрэлт, хувьсгалт эргэлтийг үзэхгүй л байх. Гэвчиг эцсийн эцэст дэлхий бөөрөнхий шүү дээ ... бөөрөнхийгөөр тогтохгүй бүр эргэлддэг гээч ...
::толгой өвдөжийнэ аймаар, унтав::
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
一言为定 yi yan wei ding
За гэвээс андагар ... Хэлсэн үгэндээ эзэн болох... За гэвэл ёогүй ...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос
No comments:
Post a Comment