☆ 2006-Oct-31
Хүйтэн дайны бүтээгдэхүүн болсон 38-р өргөрөг - хоёр солонгосын хуваагдал нь хүйтэн дайн дуусчихаад байхад одоо болтол хүйтэн дайны тэр сүүдрээсээ салаагүй яваа дэлхий дээрх цорын ганц газар болж глобал эринтэй золгожээ. Өлсөж туйлдсан ард түмнээ үзэл суртлаар хооллон, буу сум дарь бөмбөгөөр наадан суугаа угсаа залгамжилсан удирдагч Ким Чен-ир саяхан цөмийн зэвсэгээ туршин сүрийг бадруулсанаар бүхний харааг булааж дөнгөсөн ч эцсийн дүнд өөрсдөө л хохирогч болж, дэлхий дахинаар чичлүүлж загнуулж, эдийн засгийн хориг арга хэмжээ хүртэл авахуулж, муухай дээрээ улцайн, өнгөрсөн зуны үерээс болж ургац авч чадаагүй ард түмнээ турааж алах замыг засаж орхижээ.
Ер нь өнөөдрийн солонгосын хойгийн энэ бүх хийрхэл халуурлын эх булаг хэзээ яагаад тавигдсан юм бэ гэхээр ...
1945 онд дэлхийн 2-р дайн – азид Японы ялагдлын дараа их гүрнүүд ялалтын бялуугаа хувааж байхдаа солонгосын хойг гэдэг энэ зүсэмийг яахав ийхэв болж маргаж байгаад хэн хэндээ гомдолгүйгээр 38-р өргөрөгөөр зүсээд хойд хэсгийг нь орос солдат, өмнө хэсгийг нь АНУ soldier түр хугацаанд хяналтдаа байлгахаар тохирч хэрчиж тэмдэглэхдээ хожим бүтэн ард түмнийг хувааж ах дүү аав охин ээж хүүг салгасан өргөст тор болно чинээ санаа ч үгүй байсан биз.
Үзэл сурталаар байлдаж, цөмийн зэвсэгээр барьцаалагдсан 2 системийн эхлэлийн тухай зарыг 1946 оны 2 сард Черчиль “Төмөр хөшиг” хэмээх алдарт илтгэлээрээ дэлхийд "тунхагласнаас" хойш, ази дахь дүр бие нь болж хүйтэн дайны доторх халуун дайнаар (1950-1953 он) хоёр солонгос төрсөн билээ. Социалист солонгос хэрхэн цөмийн зэвсэгтэй болсон түүхээс МОНЦАМЭ агентлагийн тоймч ингэж бичжээ:
БНАСАУ, ЗСБНХУ-ын хооронд цємийн эрчим хvчийг энх тайвны зориулалтаар ашиглах тухай хэлэлцээрт 1956 онд гарын vсэг зурснаар Умард Солонгост цємийн эрчим хvчний салбарт судалгаа шинжилгээний ажил эхэлжээ. 1964 онд мєн ЗСБНХУ-ын дэмжлэгтэйгээр Енбенд эрдэм шинжилгээний тєв байгуулагдсан бєгєєд удалгvй 5 мегаваттын цємийн реактор ашиглалтад орсон байна. Барагцаалбал тэр vеэс БНАСАУ-д цємийн эрчим хvчийг цэргийн зорилгоор ашиглах ажил эхэлсэн гэж зарим шинжээчид vздэг аж. Дараа дараачийн хэдэн арван жилд БНАСАУ-д цємийн дэд бvтэцийн том сvлжээ бvрэлдсэн байна. Тухайлбал Ким Ир Сений их сургуулийн дэргэд цємийн физикийн коллеж, Атомын эрчим хvчний судалгааны тєв, ураны хэд хэдэн уурхай, баяжуулах vйлдвэр зэрэг байгуулагджээ. Vvний сацуу 1985 онд БНАСАУ цємийн зэвсэг vл дэлгэрvvлэх тухай гэрээнд нэгдэж, 1991 онд Бvгд Найрамдах Солонгос Улстай Солонгосын хойгт цємийн зэвсэггvй бvс байгуулах тухай хэлэлцээр байгуулжээ. 1992 онд олон улсын атомын эрчим хvчний агентлагтай /МАГАТЕ/ хэлэлцээр байгуулж, тус агентлагийн ажилтнуудыг цємийн объектууддаа оруулж байх болжээ. БНАСАУ зэвсгийн плутонийг байлдааны цэнэг хийх шаардлгад нийцvvлэн vйлдвэрлэлийн ажил явуулж байгаа нь агентлагийн шалтгалтаар тогтоогджээ. 1992 онд тус орны удирдлага МАГАТЕ-гийн шинжээчдийг хэрэглэсэн цємийн тvлшний агуулахад оруулахаас татгалзаж, улмаар цємийн зэвсэг vл дэлгэрvvлэх гэрээнээс гарах бодолтой байгаагаа зарлажээ. (http://www.montsame.mn/newsdetail.php?nid=94179)
Тухайн үеийн орос ахын бэлэг, үзэл суртлын гай нь ийнхүү өнөөдрийн лай ланчиг болжээ. Одоогийн Хойд со-гийн явуулж байгаа бодлого бол цөмийн зэвсэгээр барьцаалан хонжоо олох гэсэн оролдлогууд л юм. Дотоод дэглэмээ хадгалж үлдэхийн тулд нээлттэй бодлого явуулах аргагүй байгаа нь улмаар гадаад бодлогодоо хийрхэж бусдаар буулт хийлгэх гэсэн оролдлогод хүргэж энэ нь улам явуургүй өөдөө шидсэн чулуу болоод байгааг саяны туршилт тод харуулж байх шиг. Нэг улсын дотоод улстөрийн тогтолцоо, бодлого нь олон улсын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөгийн нэгээхэн жишээ. МОНЦАМЭ-ийн тоймоос цааш үзвэл:
2003 оны гуравдугаар сарын 13-нд БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны тєлєєлєгч Ли Кван Хук Пхеньян нь " дэлхий дахинд америкийн эрх ашигт сvйрлийн цохилт єгєх чадалтай бєгєєд аливаа зайд байгаа дайны байг сєнєєх баллистик пуужингуудтай" гэж мэдэгджээ. 2003 оны тавугаар сарын 12-нд БНАСАУ Солонгосын хойгт цємийн зэвсэггvй бvс байгуулах тухай хэлэлцээрээс дангаараа гарсан байна. 2005 оны хоёрдугаар сарын 10-нд БНАСАУ тус улсын цємийн хєтєлбєрийн асуудлыг зохицуулах зургаан талын хээлцээнээс /АНУ,Орос, Япон, БНСУ, БНАСАУ/ гарнаа мэдэгдэж, єєрийн гэсэн цємийн зэвсэгтэй болсноо анх удаа хvлээн зєвшєрчээ. БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр бол тус орны цємийн зэвсэг нь зєвхєн хориглон хамгаалах зорилготой " цємийн тогтоон барих хvчин" байх ажээ.
Гэлээ гээд энэ бүс дэх хүчний тэнцвэрийг хойд со өөрчилж чадахгүй, тийм ирээдүй ч байхгүй, гагцхүү бүс нутгийн бусад гүрнүүдийн наймаалцалд нэг хөзөр болж өөртөө ашиг унагахаар тоглож л болох юм. Энэ нь тэдний хэр тактикч вэ гэдгээс харагдана бизээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
үүнээс хойш бичлэг бүрийн ард хятад хэлц үгээс орчуулж тавихаар шийдэв. эхнийх юм болохоор билэгдэл бодож ийм үг сонголоо.
百发百中 bai fa bai zhong Зуу харваад Зуу онох,
буюу харвасан байгаа нэг ч алдалгүй онох (гоёор хэлбэл) алив юмыг 100% гартаа оруулж эзэмших, (жирийн хэлбэл) хийдэлгүй ажиллах, (аман яриагаар бол) цэвэрхэн хийх юм биддээ.
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос
No comments:
Post a Comment