Sunday 7 December 2008

Хоол vs Нойр

Уруудахад унтах идэх, өөдлөхөд санах сэдэх (ардын үгнээс)

Би жишээ нь унтах ба идэхийн нэгийг гарамгай хийдгийн ачаар уруудсан юмгүй, өөдөлсөн гавъяагүй тэгсгээд дундуурхан салгалаад яваад байх шиг байн. Үсээ зулгаасан их ажилтай байсан ч өнжин хонон унтаж байж л энергиэ нөхөхөөс биш, хооллож ундлаад, хошигнож баясаад, сэрэлтэж сэдэлтээд ч сэргэнээ нэг байхгүй шд. Муу хүний заяа завагт (энэ заваг гуайтай уулзаж талархаж явдагаа дуулгах юмсан) гэгчээр хоол идэхгүй байлаа гээд харин ч нэг торохгүй гэжугаа, ходоод хоосон тусам тархи толгой бие хаа хөнгөрөөд сайхан болохгүй ч гэлээ юутай ч нойргүй удсанаас болж сүнс сүгд хувилж, хүний яриа байтугай ямар ч дисконы ая сонсогдохоо больдог янзан бүрийн хувирлууд хоолгүй байснаар илрэн гарахгүй ээ. Нойроо л сайн авч байвал усанд янзүрийн юм хольж найруулж (спирт ч байсан болно :P), шингэн цутгаад хэд л бол хэд хонож орхихдоо огт зүдрэхгүй, ядаж л харвин өөхнөөс минь хэдэн грамм хасагдаж байгаа гэх баясалтай.
Ийн бодохоор уух идэхээсээ ч урдуур тавьдаг нойр минь надтай нэн эртний ерөөлтэйдэг ээ. Хаа явсан газраа шүлсээ гоожууланхан, нүүрээ нидрүүлдэнхэн, номын сангийн ширээн дээр, такси метроны сандал дээр, баарны багана түшинхэн, бакь залууг тэврэнхэн хэмээн зүүдлэнхэн ... Орчин нөхцөл голох тэнхэлгүй болсон би бээр нүдийг минь тэвхэдсэн ч нам унтаж тас үсэрдэг нэгэн бөлгөө. Нойронд сэргэг номонд мэргэн гэдэг ардын ухаант үгийг бодох бүрийд энэ мэт унтаахай адгийн зуршлаа орхиж хүмүүжихээр шийддэг боловч боловч боловч аВЧэ ... ... уг нь би тэмцээгүй биш шд, тэмцэхийн цаагуур тэмцэхийг хүссээн, тэгээд жаахан көдөлмөрлөсөөн, гэВЧэ ... нойр бидэн хоёрын эртний ерөөл күчтэйвшшшш


Тэгтэл зарим найзууд нойрыг жийх шиг болох юм ... нойронд сэргэг номонд мэргэн гэдэг ёстой тэд л байх. Муусайн юмнууд хэдэн хоногоор нойргүй байжийж улам гялтганаад гүйгээд байхыг нь юу гээ, зэвүүн царайлчаад. Хэрэв би тэднийг дагаж намирвал аль хэдийнэ хагас мэдрэл галзуу амьтан болчих байсан, гэхдээ тэгж амжилгүй тас унтчихдаг нь тэдний ч юм уу миний ч юм уу аз ч юм уу юу ч юм уу... Харин нэгэн зүйлийг баясгалантайгаар зарлахад нойр даадаг гарууд өл даана гэж ёстой няд шд, болж муу далжгарууд гсн. Жоохон л өлсөөд ирэхээрээ уур ундууц нь буцлаад хавийн юмс бүрэлзээд, хоёр чих нь шуугиад, өөрсдийнх нь хэлдэгээр хялайж ойчдог шиг байгаан, би ч юугаа мэдэхэв :P


Ямарч байсан би унтдаг төрлийн хүн бөгөөд иддэг нь биш, харин иддэг төрлийн “адгуус”-нууд яаж ийгээд унтдаггүй үнэгнүүд байдаг бололтой...

19 comments:

Idea said...

Аль алинд нь нугасгүй мөртлөө нүднээ илт уруудсан юмгүй хүмүнийг юу гэж дүгнэхсэн бол? :D

iga said...

урьд насанд үйлдсэн өчнөөн их буяны үрээр усны үхэр мэт ууж идэж, ига мэт унтаж хурхирлаа ч идеад уруудах нигур өчүүхэн үгүй гэж гаанжуур даанжуурын боть болгонд бичсэн байсан гэж нэгэн күмүүн кэлжүлэй.
Та гуай тэр их буянаасаа пассласан бай даа, эсүл буян хураах гучин гурван адтай аргаа хэл.

Erkardo said...

хэхэ. сайн унтах сайн шдээ. Агуу сэтгэгчид чинь бүгд л сайн унтагч нар байсан гээ биздээ.

би бол яг өдөрт найман цагийн нормтой. тэрийгээ барихгүй л бол үхчих гээд байдын.

Anonymous said...

Агуу сэтгэгчид чинь бүгд л сайн унтагч нар байсан гээ биздээ.

Igaa bid 2 aguu setgegchid um bna, (halit havuulaastai :P)

noiron deer sanal niilj bna, hoolon deer chi yag her zereg iddegee todorhoi bicheegui tul ene udaad orhiv

iga said...

:D та нар минь ч нойронд бүгд сайн юм байна, бүгдээрээ агуу юм байна :b

ердийн үед ч хоолыг тээрэмдэж өгнө л дөө, идэх завшаан гарахгүй бол яваад л байна, ус мус ундаа жүүсхэн дээр цэцэглэчихээд л.
нойрыг ингээд хуурчих юмс байна уу?

Anonymous said...

Агуу сэтгэгчид чинь бүгд л сайн унтагч нар байсан гэдэг үнэхээр худлаа шүү Erkardoo. Агуу хүмүүс дандаа бага унтдаг байсан юм шүү. Дандаа 4-5 цаг. Iga чи их зөв амьдралын хэв маягтай хүн байна. Унтах бол үнэхээр сайн. Мэдээж эмэгтэй хүний хувьд идэх бага байх нь мэдээж. Миний хувьд хоюулангий нь бага байлгахыг хичээдэг.

Bayasum said...

нэг булчирхай байдын бишүү?.. кк

Anonymous said...

Ene ertQntsiin xamgiin saixan yum ni UNTAX gej Maksim Gorkii(Peshkov) xeljee...xarin zvvd bol sansraas ilgeesen zurwas gerlen medeelel gej sonsson...bi bol itgej baina...chinii bloog taalgdaj baina.Amjilt xvsii!

Erkardo said...

Эйнштэйн бол нойрны тулам байсан гэсэн. Да винчи 2 цаг тутамд унтдаг байсан гэхчүлээ. тэхдээ нийлбэр нь их бага л байхалдаа.

Бас Игаа их унтдаг гэжийн эндээс харагдаж байгааздээ?

бизнесменүүд харин их бага унтдаг байсан гэсэн шүү. Бил гэйтс бол аймаар ажилдаг байсан гэсээн.

Bagatur said...

Эркардо худлаа яриад байгаарай. Хэзээ тэгж байсан гэж байна. Хэн тэгж байна. Би лав дуулаагүйм байна. Хүүхдийг баярлуулан гомдоож яахнуу дэ.Игаа ч ингээд гаанжуур даанжуурт бичсэнээр бол энэ насны унтлагын ачаар хойд төрөлдөө баавгай шиг унтдаг, бахим биет, бэрд мэт идэгч, бядан явагч, бэрээдэн тамлагч, билүүдэн хэрэлдэгч болдог байжээ хөөрхий_ . гсн.

Bagatur said...

Тэнгэр Асур Хүн Адгуус Бэрд Там ааааа бла бла бла

xvv said...

Болдог бол хүмүүс шиг өдөр сэрүүн, шөнө унтдаг болмоор байна тиймэрхүү юм байвал нааш нь бас пасслаарай :D
За тэгээд бүх юманд нь амжилт! Унтангаа амжуулчихаж л байгаа бол заавал бага унтах гээд яахав дээ хөө ;)

Anonymous said...

Аав л уруудахад унтах идэх, миний охин бос бос гэж хэлдэг болохоор аавын үг гэж бодсоноос ардын үг гэж чухам бодоогүй гэсэн. кккк

Нэг их уруудсан юмгүйг бодоход би ч аль алийг нь тааруулаж яваа бололтой.

Anonymous said...

Ideed baigaa mortloo untdagui, Untaad baigaa mortloo iddeggui ter hen be gesen :P.

Anonymous said...

Агуу сэтгэгчид чинь бүгд л сайн унтагч нар байсан гээ биздээ>

Hehe. Ih untlaa geed aguu setgegch bolohgui hoino yund noiroo zovtgoh bilee.
Zaluu hun ali boloh baga untaj baival zugeer. Dug noir, dulaan honjildoo baihad chini hamgiin saihan bolomjuud haalga morgood butssan bol yaana.

Мика /美香/ said...

Сайн унтаад авах нь зүгээр шдэ. Нойр ханасан үед ядаж сэргэг, сэтгэдэг гэжугам.

2onki said...

za Iga-giin yntanhaig ch bol yostoi medeh yum aa. Wenzhou-giin avtysnii byydal deer zunhee derleed yntchihsan bsnaa sanaj bna yy hehe

Anonymous said...

ha ha ha. Bi bol bur ogloo ch bosoj huugee surguulid ni yabuulahgui sh d. manai tom huu bol ondog mondogoo ooroo sharj idcheed l yabaad ogdiin. yah uu yahuu amidrald ertnees beldjaagan. Ireeduin ber maani ogloo bosohgui bol, egch uchirgui uurlaad naachnaa ayagui bol.

сайх said...

нойронд бол асар сайн ш дээ хэн ч сэрээхгүй бол би өдрийн 4 цаг хүртэл ч унтаж чадна.. /гайхуулах юмаа мөн оловоо хэхэ./

хоолгүй бол нэг өдөр тэсч чадна.аа

унтах сайн арьс гос болдог гэж хэн ч билээ хэлээд л байна лээ ш дээ.. чи гоё арьстай юу айн..

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...