Tuesday 23 December 2008

- өдөр

Юутай налгар өдөр вэ ... өнөөдөр дүүгийн төрсөн өдөр, 16 хүрч байх юм, том эр болж байна даа, анх өлгийтэй нялх байхад нь нэг удаа бид нар өрөөнийх нь хаалгыг хаагаад бүгдээрээ гал тогоондоо буу халаад нөгөөхөө таг мартчихсан, уйлаад байхад нь сонсохгүй зөндөө удаасан бололтой, гэнэт санаад хүүе хаая гээд гүйлдээд очсон чинь учиргүй гомдчихсон, инээж ч сураагүй жаахан амьтан байжийж өмөлзөж ирээд л бөөн бөөн нулимс бөмбөрүүлж байсан юмдаг, яасан ч хөөрхөн байгаав дээ ... арван тавны сар шиг гэрэлтсэн цагаан залуу ааяе, шөнө өлгийндөө нам унтана, өдөр нь сайхан ааштай, нялхын л зөөлөн хүүхэд дээ ... одоо тэгсэн чинь төрсөн өдрөөрөө үсээ ногооноор будна ч гэх шиг, гөсрий царайлж нүдний булай болноо, шарков + ногоон үс, хөлөндөө хөх жинс жийгээд, улаан цамц цээжээрээ углачихвал энэ хүүхэд радуга болох нь ээ кк, бас найз охинтойгоо тэмдэглэнэ гэчижээ, за айлын охин жирэмсэн болгож балрав гэчихсэн чинь "ёо аниаааа ...... юу яриад байгаан, юуууууууууууу гэжжжж тийм байдын" гээд л үхэх нь ээ бүр, хэхэ, би мэджий шөө гэлтэй биш за тэгвэл сайн байна л гэчихлээ. Ээж уг нь хэлэх ёстой байсын, гэтэл ичээд намайг чи аниа нь юм чинь хэлчих, аан хэлчихсэн үү ашгүй дээ гээд байгаам даа, ээжийн үеийнхэнд хүүхэдтэйгээ илэн далангүй бай гэж Сухомлинский заагаагүй юм байх даа. Хүүхэд байхад зурагтаар хүн үнсэлцвэл би мэтийн багачуул зориуд жорлон явах, худлаа ам цангаж цай эргүүлэх мэтийн үйлдэл хийдэг байлаа шд, одоо гэтэл эсрэгээр дэлгэцээр киноны эротик кадр явангуут ээж илт бантаад л, арай л нүдээ дарах нь холгүй болж байхад бидний хэдэн үр хүүхэд нь тв-гээ тас ширтээстэй, цаг эргэнээ гэж зүгээр ч юм уу гсн.

Өглөө ажил дээр ирээд жаахан юм хийчихэе гэсэн чинь толгой заадсаараа задрах нь ээ, сүүлийн 60 гаран цаг тасралтгүй өвдөж байна, новш гэж, яачихсан юм бол доо, шилэн бүрээ үлээлгүй өчнөөн удаж байгаа юмсан, ингэж байхаар ухаан алдаад уначаасай... ажил хийхээр айхтар янгинаж өвдөнө, блог бичихээр арай гайгүй лугшиж өвдөнө, юу яавал бүр зүгээр болчдым болуу ... гээд тариа хийлгэж байгаа хө.

32 comments:

Мөнхбаатар said...

Хасах өдөр?

Г.Ганбат said...

Би бас цай май эргүүлж учиргүй бантдаг байсышд. кк.

Anonymous said...

Tolgoini uvchin uneheer hetsuutei shuu, end emch nar zuvluhduu tolgoi uvdsun ued ih hemjeenii us sain uu geed baidagiin.

Anonymous said...

Tolgoini uvchin uneheer hetsuutei shuu, end emch nar zuvluhduu tolgoi uvdsun ued ih hemjeenii us sain uu geed baidagiin.

3apaa said...

нэг юмны л дутагдал байна даа...

Anonymous said...

saihan bichjee hoo, ene blog reactiongoo haanaas olj avsin huvaaltsaach hooo

Pearle Deppsu said...

хэхэ, гэхдээ бас гэр бүлийн хүмүүжлээсээ шалтгаалаад ондоо ондоо юм шиг байгаамаа. манай дүү нар бол нэг л их ичингүйрсэн харцтай хүмүүс л нүдээ таглацгаадаг шд

гэснээс наад толгойгоо эртхэн эмчилж аваарай.

магнизм нтр хийлгэх дээрээ тулвал ч хэцүү л байх шүү

Shuleg said...

Hehe,ta neeree yag bichhiinmaa,bi bas duudee neg tegj heleed,oodoos zugeer menchiij ireel,yo aaj yugeedaigaan be? bi yugjdee l geed bsan,za medjaagaa bol yamaidaa l gesen,hehe.

Manai eej haaya tolgoi ni ovdhoor baitsaagaar tolgoigoo oroochool suugaidaidiin,ta tegj neg uzhiinmuu?

Anonymous said...

Ter raduga chin l onoson ner abian daa kk. Zarim orchin uyeiin huuhduud ch raduganaas hestuu bolchihson baihiin. Yu ch gemeer yumb dee 24 ongiin palomaster shig. Erotic kanuunii huvid 2,5 nasti huuhed uzeed baina taminee. Tolgoinii huvid harin medkuumaa. Bodvol Migrenii ehnii shinj baihaa.

Anonymous said...

he he he, yasan hoorhon bichleg be. Iim blog baidiin bii, medej ablaa (tolgoi dohib)

Munkhbayar said...

hehe raduga bhdaa yahu dee

Anonymous said...

бүсгүй мэгрэнтэй юм уу даа. мэгрэний өвчин дардаг сайн эм байх л ёстой доо. уг нь 2-3 курс зүү тавиулчихвал бүр эдгэрчихгүй ч нэг хэсэгтээ гайгүй болно. уг нь чи урд байхдаа зүүний эмчилгээ хийлгэсэн бол дээр байж дээ. УБд олигтой зүү тавьдаг хүн дээр хар үүрээр л очихгүй бол бусад үед урт дараалал... эсвэл наадах чинь толгойны өөр "өвчин" байна уу ? :D
за за ямар ч гэсэн шинэ жилээр зад согтоод үз тэгвэл арай өөр болж магад :) шинэ жилээ сайхан тэмдэглээд, толгойны өвчин мөд арилах болтугай гэж хүсье
хүндэтгэсэн Sarga

Anonymous said...

Sarga and saihan zovloj (savj, sogtoh heseg :) )
Erhemyyded ireh jild ene jilees ilyy saihan baihiig hysie!

Yosolson,
SHILEGT

erhtsas said...

Шулуухан шударга үгтэй Игаа чамд Шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргэе!!! Сайхан баярлаарай.

3apaa said...

Игаадаа шинэ жилийн баярын мэнд хүргье! Сайхан баярлаарай!

Док said...

Тэргэл мөнгөн сар
Тэртээх гэрэлт одод
Тэнгэрт мандах нараар гоёсон
Он жилийн хуанли зузаарч
Онцгой таны түүх бууралтах
Одтой насыг минь зөөж одох
Он солигдох мөч ойртлоо
Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
Энэхүү өдрөөс эхлэх болно

Шинэ жилийн мэнд хүргэе!

Erkardo said...

Shine onii mend! saihan bayarlaarai. ireh ond amjilt buteel duuren az jargaltai baigaarai

ganga said...

Шинэ оны мэнд, сайхан баярлаарай.

gegeen said...

hehe, yasan ineedteim be. raduga duutei aaain

ЗОРИГТ8 said...

Iga maani uudag boloo yu daa. buree uleej rok duu duulaal ....

Наранбаяр said...

гоё дүрсэлжээ.

Болороо said...

Хөгжилтэй юм аа

Anonymous said...

Hotiin utaanaas bolood ugaartaad tolgoi chini ovodj baigaa yum. Weekendeer eruul agraart sain garval zugeer bolno shuu.

Sansar Choinyambuu said...

10aad nasandaa yavahdaa (teenageriig mongolchlov) ustolgoigoo moroodon bj l sharluulaad yavdag bj bile. Eehhheeh

Anonymous said...

Нэрийг чинь зээлдсэн минь учиртай
Нэгжилэг хийж явлаа, эндээс чамайг оллоо...ккк

Anonymous said...

hehehe neeree yag tegdeg baisiishd jorlon orj en ter...

Anonymous said...

neg medsen gertee gantsaaraa tas tas ineetsen suujiina. huurhun bichleg umaa. tsa.

Давка said...

хөөрхөн бичдийн бэ? нүдэнд харагдчлаа. РАДУГА час....... ккк

ketchup said...

муу зэвэрсэн ТАНК.

erhtsas said...

Энэ хүн яачууу??? Юм хум бичвэл уншихсан.

TaTaHHuCH said...

kkk, hi Igaa shine bichleg bichihee bolij bgaa ymu? olon fan.uud chini huleejiigaam bn da :D

сайхан санаа said...

хаха.. дүүг бол сургаад явцан байна ш дээ..

нойр дуту бол тэгэж толгой өвддөг ш дээ.. эрт унтаж амраачээ.. бас өртэй байхад тэгэж өвддийм билээ. гээсн энэ ч надад тохиолддог юмаа

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...