Магадгүй бүр эсрэгээр мод намайг өрөвддөг биз, энэ гэж хүний үр төл хэзээ хойно бий болсон юу ч мэдэхгүй чаавас, учраа олохгүй амьтан, яах гэж ирсэнээ ухаардаг ч юм уу үгүй ч юм уу, нэг л их зорилгосог, тэр нь ямар учиртай нь асар бүрхэг, сайхан амьдрал? сайхан амьдрал гэдэг нь яг юу ч юм? мөнгө? сайн ажил? хайр? хөөрхий дөө гээд л ...
Уул ус мод хад салхи шоргоолж бүргэд баавгай барс гээд амьтад, байгаль, бүх юмстай ярьж сурах юмсан. Манай монголчуудын бөөгийн шүтлэг чинь ерөөсөө энэ тэнгэр уул ус сүнс сүлдтэй ярьдаг гэдэг биз дээ. Гэснээс сүүлийн үед энд тэндгүй бөө тодордог болчиж, урьд нь хаана байснаа одоо ингэж олноороо гарч ирээд байдаг юм бол доо. Оюутан байхад бөө судлаач Пүрэв гуайн лекц сонсож байхад бөө хүн гэдэг шавь орж уламжлагддаг биш, төрдөг юм, бөө болж төрсөн хүнд хоёрхон зам бий, нэг бол бөө болох, үгүй бол үхэх. Ингээд л тэнгэр сахиустай харьцаж нэгэн ёсны зайран болдог байх даа, бид мэт нь биеэр мэдрээгүй учир хэлж яаж мэдэх вэ. Бидний таньж мэдээгүй өчнөөн юмс байгаа болохоор юун туханд хүрэлгүй үгүйсгээд унах нь хэр тааруу л явдал.
За энэ олон оршлыг дуусгаад хэлэхэд ойр хавьд уншсан хамгийн гоё ном “Салхи зүсэлсэн хөвгүүн”-ээс болоод ингэж баахан жингүйдэв. “... харагдах ёсгүй зүйлийг оршдоггүй гэж үгүйсгэх нь өрөвдөлтэй хэрэг” тул бидний мэдэх мэдэхгүй өчүүхэн эд эсийн ертөнц, аварга том гариг эрхэс ... ерөөс харагдах хийгээд үл харагдах олон янзын ертөнц бий гэдгийг үгүйсгэж чадахгүй шүү дээ. Хүнээс өмнө оршин байсан, хүн сөнөхөд ч оршин байх бөмбөрцөгийн түмэн бодис байсаар атал “би бол хүн юм гээд гоохолзох хэрэггүй л юм” уу даа ...
Баярламаар нь, зүүдэндээ ч атугай салхи хөлөглөөд нисэж чаддаг минь ямар гоё вэ. Салхи ярихыг, болжмор жиргэлдэхийг, шоргоолжнууд ярилцахыг хэзээ ойлгодог болох вэ? Би яах гэж “энд” ирээд байгаагаа бүтэн бодож байлуу? Бодлоо гээд гүйцэд ухаарах чадал хүн надад бийсэн билүү?!
ps: зохиолч С.В.Николь, орчуулагч П.Наранбаяр, "Салхи зүсэлсэн хөвгүүн"
юм ярихгүй, зүгээр жингүйрцгээе
10 comments:
сүүлийн асуутнуудынхаа хариултыг төгсөөр олоод авчуул амьдархад утгагүй болчийшд. Эсүүл будда болхын болуу
хариулт хэзээ ч олж авч байгаагүй атлаа амьдрал утгагүй болно гэж яаж мэдэж байгаан, шүтэв гсн ;D
Irchuulgiin nomiig maani unshij taniltsuulsand bayarlalaa. Bi ch gesen hezee neg tsagt zohiolchiin helj baigaa shig guujij, salhi zuselsen hubguuntei uchrakh baikh daa. Ter tsagt horwoogiin jamiig ukhaarakh bolov uu. Gagtshuu dotor hunee olj harakh, setgelee tolidoj chadval.
Гамп баастай бурхан л болно дөө..
".. харагдах ёсгүй зүйлийг оршдоггүй гэж үгүйсгэх нь өрөвдөлтэй хэрэг" - таалагдав.. Зарим хүн иймэрхүү зүйл бичсэний төлөө нэгэнт олдохгүй, ойлгохгүй зүйлээ хайх нь утгагүй мэтээр шүүмжилдийн. ингэх нь өөрөө сайхан байхад чинь..
Шашин шүтлэгийн хувьд харин таньж мэдээгүй учираас юу юугүй хүлээж авах нь үгүйсгэснээс илүү аюултай юм шиг. Наад захын жишээ бөө удганаар өвчинөө эмчлүүлнэ, ажил хэргээ бүтээнэ гээд явдаг хүмүүс г.м. Зүгээр хувийн туршлага дээрээ тулгуурлаад үзхэд ихэнхи нэг жижигхэн зальтай, амраар амьдрах аргаа олж ядсан эсвэл жаахан юмтай нөхдүүд бөө, удган, хувилгаан гэдэг юм шигээ бас дээр нь хараад байхад Монголын бөөгийн шашин нилээд primitive шинжтэй бусад шашныг бодуул тэгэж нарийн боловсруулсан гүн ухаан сургаал ном дутмаг, бөөн л тэнгэртэй ярьдаг ер бусын чадвартай хүмүүс. Арай л бишээ, ер нь тэгээд манайд шашин арай дэндүү мухар сүсэгийн хэлбэрээрээ цэцэглээд байгаа санагддаг шүү.
Сорри, нэг мэдсэн хадуурч.
Заримдаа сайхан жингүүдэх ч сайхан шүү. Сая яг дагаад хөөрөн алдлаа :D Элдэвтэй охин шүү нээрээ.
сүүлийн анон сайн тогтож уншаагүй юмуу даа :)
Игагийн хэлсэн л байшдээ яг бодит утгаар нь шүтэх биш уул, ус, тэнгэр хангай дэлхийгээ шүтэх нь жинхэнэ бөө мөргөл гээд хэлсэн л байшд. Тэрнээс нээх олон бөө тодроод байгааг ч хэлж. Би ч бас бөө маркийн шүтлэгтэй дотроо миний хувийн шашин гсн ккк. Харин бөөг шүтэж, бөө дээр очиж үзээгүй :D Миний шүтдэг бурхан, уул ус, эцэг өвгөдийн маань сүнс сүлд угаасаа дээрээс хараад байнга түшээд тулаад явдаг л гэж боддог :) Би лав үнэндээ бол "итгэдэг" юмөө. Бас тэр The Secret гээд кино байна :D
Ингатай уулзаж царайг нь харснаас хойш бичлэгнүүд нь бүүр их таалагдаад байдаг болчиж :-P ;-)
Хамгийн анх жилийн өмнө Конфи та хоёрын блогийг уншаад блог гэдэг их гоё юм гэж бодон блогтой болохыг хүсдэг байлаа. Тэр блогын эзэнтэй өчигдөр таарсандаа баяртай байна.
Бурхан таны дотор л янз бүрийн нэртэй оршиж байдаг гэж мулгуу би бодоод байдийшт. За мэдкү мэдкү...
hehe, sonirholtoi l bichleg baina.
Ooriigoo ontsgoi amitan gej medrehees avhuulaad orchlond ochyyhen negen gej byh huvilbart huvilah, setgeh, es bogoos yamar neg tyvshind bieer turshih ni chuham heleed bui ooriigoo tanihad tuslah met.
Go experiment!
SHILEGT
Post a Comment