Monday, 15 September 2008

үзвэр + хадам биш ээ хурим

Өнөөдөр нэг үзвэр (?) үзмэр (?) үзэв. Нүүдлийн ба суурин соёл иргэншлийн зохицол гээд асар сүртэй нэртэй, үндэсний түүхийн музей дотор ердөө нэг жоохон өрөөнд музей (?) үзэсгэлэн (?) гарсан байна. Шилэн хоргонд тавьсан зүйлс нь МЭӨ 3-р зууны үеийн олдвороор эхлээд 20-р зууны дээл хувцас эмээл сэлтээр дуусаж байна. Нүүдэл суудал хоёр яаж зохицсон юм бөө мэд. Судлаач хүн харвал л зүгээр байх.

Гэснээс маргааш айхтар алдарт 17 болж 80 хос хуримлчнаа одоо (бөөн атаархал үнэртүүлсэн), хурим ч яахав, хүмүүс шинийн 17 гээд яриад байх юм, сарны тооллыг шинийн 1-с 15 хүртэл шинэ сар гээд, 15-с 30 хүртэл сар хуучирлаа гэдэг биш юм уу, зүгээр л намрын дунд сарын 17 гэх байх хэмээн мунхагласангүй, ээж хэлж байсан болохоор бодсын.

Би ер нь хурим найр хийхгүй. Хадам, хүргэн, худ ураг гэж танихгүй наян хүн цуглуулчаад тэрээ энээ болох гэж бөөн ядаргаа, ер нь сууж гэрлэх ч гүй мөддөө, хүмүүс хүүе хүүхэд хэнздэнэ гэнэ, согогтой гардаг л гэнэ, эмэгтэй хүний биед нь муу гэнэ гээд л ... би зүв зүгээр байхад яахаараа өвчтэй хүүхэд гаргах билээ, тэгээд ч ямар чуганц болцон биш, хорь нэлээдхэн настай хүнийг яаж байгаа юм. Гучин жил тэнэж дөчин жил амьдарчээ гээд үлгэр байдгийг санажий шөө, ядаж гуч хүрье дээ. Харин гэрлэх суухдаа тулбал амрагтайгаа хоёулханаа ертөнцийн мухарт хэвтээд молоко уугаад болоо. Гэх мэтээр том том бодоод байснаа яс юман дээр хазгар хүүхэн хадамсаг царайлаад хөл алданаа. Хадмын тухай араач даа гэмээр онигоо байдын, бяд мэт нь яагаад ч ойлгохооргүй, яаж байгаа юм болаа. Тийм хүү төрүүлээд тэгж өсгөөд надад зүв зүгээр өгч байгаа тийм сайн ээж аавыг хайрлаад байдаг хэрэг биз дээ. Би анхны хайрынхаа аав ээжид нь залбиран алддаг байвшд, тэрний нэг ах, нэг эгч, нэг дүү, ах эгчийнх нь 2 хүүхэд, хамаатан садан, 10 жилийнх нь найзууд гээд бүгдэд нь хайртай байсан, бүр сэтгэлтэй охиныг нь хүртэл хайрлах шахдаг байлаа, даанч тэд нар бүү хэл анхны хайр өөрөө ч намайг тэрэнд муужирч унадаг гэж мэддэггүй байсан байх, мэддэг ч байсан байж магадгүй, ямарч байсан би бүтэлгүй царайлсан. Тэрнээс хойш нэг юм уу хоёр удаа дурласан, бас л ээжтэй аавтай нь, юутай хээтэй нь хайрладаг байсан, гээд бодохоор би ер нь донгио юм биш бээз ...

Уул нь нүүдлийн ба суурин иргэншил гэж эхэлснээ гоё халилтав аа. Нүүдэл суудлын талаар удкү нэг зүйл сараачнаа. Харин бас нэг хар зургийн үзэсгэлэн гарсан байсан. Амжвал фототой нь оруулъя гээд постоо түр азная. Си яа, хайртай шүү гэж хадуураад яахав.

7 comments:

Anonymous said...

10 жилийнх нь найзийн Гэээрманд байдаг эгчий нь хүртэл хайрлдаг байсан даа аягүүбол.

ер нь молоко baga uu, tegvel haduurhaa bolino ;)

Anonymous said...

Чамд дурлаад чамайг зүүдлээд яваад байгаа хүн байж л байна. Гэтэл чи яав. Шаал өөр тийшээ үсчээд л буруу юм хайрлаад л. Чи ер нь донгио гэдэг чинь үнэн байхаа. :(

Pearle Deppsu said...

хаха, бүсгүй нээрээ ална шүү

би одоо бол эр хүн гэхээр үстэй толгой үнэн бодитоор арзайж байна. одоо бол өөрийгөө бодож амьдраад л сайхан синглийн жаргалаа эдлээл явна даа гэж бодоол байжийна даа хэхэ.

гэхдээ нэг гачин гошин зүйл нь яаж ч хадмаа хүндлээд нөгөөх нь гошинтоод байвал бас эвгүй шүү.

3apaa said...

Яасан хөөрхөн сэтгэлтэй юм.

Anonymous said...

игаа гуай өөрийгөө борлуулчих гээл эрэглаам хийгээд байдаг. Зараа гэж хижээл цөлх эр тэрийг нь мэдкүү хадуураал сэтгэл яриад явдаг.

Игааа надаас мяа юм байнооо. Би бол бүүр таньзкуу улсыг нь хүртэл хайрлий гэж боддын

mgloo said...

yertuntsiin muhart moloko bas bainaa? lol

Anonymous said...

Ha ha. neeree hun ooriigoo reklamdaad baihad terniig ni tooh hun alga uu? Aani? Zaraa guai?

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...