Wednesday, 2 July 2008

Haramsaltai yum

Mongold bolj baigaa uil yavdliig haraad emzegleegui mongol hun baihgui baih ... Heterhii taltsaj huvaagdaj baina daa ... Ev eyee oloosoi gej husej bna, aimaar yum, muuhai yum ...
Deer ued unshij baisan neg nomiin tuhai end dahij oruulmaar sanagdav. "Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" Сципион Сигеле хэмээх судлаачын (100 гаран жилийн өмнөх) суурь бүтээл.
Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсон гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдын арчаагүй бодлогыг зөвтгөх аргагүй. Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирлан гажигтдаг вэ. Цугларсан олон бүгд гэмт хэрэгтэн биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа байхдаа хэзээ ч хийж зүрхлэхгүй үйлдэлээ жагсаал цуглааны үед учиргүй зоригтойгоор хийж орхидог нь юуных вэ? Хамгийн наад захын бодлоор, олон түмнийг шүүх арга бараг байдаггүй, хариуцлагыг ганц хүн дээр тохох боломжгүй байдаг нь хувь хүнийг ийн зориг оруулж сэтгэлийн мухартаа ёс суртахуун гэх мэтээр чөдөрлөж байсан балмад занг нь өдөөдөг гэж хэлж болох юм. Гэхдээ л энэ хангалтгүй. Тухайн хувь хүнийг ганцааранг нь байлгаж байгаад за хө чамд хариуцлага оноохгүй үүнийг эвд сүйтгэ гэж ятгавал тэрээр өнөөх үйлдлээ хийх эсэх нь бас л будлиантай. Тэгэхээр бөөгнөрсөн олны дунд хүмүүсийн гаргадаг гаж авир нь ердөө нэг нэгнээ даган дууриах төрөлхийн заяамал сэтгэхүйтэй холбоотой, тухайн уур амьсгал дахь ятгалгын асар хүчтэй нөлөөнд автдагийнх гэж тайлбарлажээ. Онцлууштай нь энд бүх хүн тийм үү гэвэл бас биш. Хэвийн амьдралд бол огтоос тийм зүйл хийхгүй хүн жагсаал цуглааны үед яагаад зэрлэгдүү авирладагийг ойлгоход хувь хүний сэтгэлзүйг анхаарах хэрэгтэй болно. Эндээс хувь хүний сэтгэлзүй болоод нийтийн сэтгэлзүй хоёрыг холбон харах ёстой болж байна. Нэгэн бүсгүй дээр туршилт хийж л дээ. Эмэгтэйг гипнозод оруулж түүний ухаангүй дурлаж байсан залуугийнх нь нэрийг хэлж тэрнийг хорлох тушаал өгсөн байна, өнөөх бүсгүй гипнозын турш удирдагчийн тушаалыг биелүүлж байсан боловч залуугаа хорлох тушаалыг харин огт дагаагүйгээр барахгүй эрс татгалзах маягтай болжээ. Өөр нэгэн тохиолдолд учиргүй ичимхий залуу гипнозын явцад "халууцаж шатаж үхэх" шахахдаа ч хувцасаа тайлахгүй гүрийгээд байсан бол өөр нэгэн гипноздуулагч уг даалгаварыг юунд ч торолгүй гүйцэтгэж тэр дороо л шалдалж орхижээ. Ингэхээр хүнийг сэтгэлийн мухарт нь огт байдаггүй эсвэл маш сул байдаг зүйлийг нь хийлгэх гэж оролдох нь бүтэшгүй зүйл бөгөөд харин эсрэг тохиолдолд аливаа үйлдэлийг хийх тухай сэдэл, сэтгэлзүйн элемент тухайн этгээдэд байсан аваас (байнга ил гардаггүй ч) өчүүхэн төдий өдөөхөд л торхтой дарь мэт асдаг ажээ.За тэгвэл хүмүүс нэг нэгнээ дагаж дууриах өвчтэй юм бол яагаад буянт сайн үйлийг биш заавал муу муухайг нийлж хийдэг юм бэ. Ихэнх хүн, ээ бараг л бүх хүн адгууслаг чанартай, түүнийгээ хөгжүүлсэн үү, дарж унтраасан уу гэдэг нь хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой. Бөөгнөрсөн түмний ятгалга, "сэнхрүүлэг"-д автахгүй байх, сөрж тэсэх сэтгэлзүйн хүч тамиртай хүмүн асар цөөхөн ажээ. Цугласан олны дунд оруут л тэдний үг яриа баараггүй үнэн мэт санагдаж ханьсдаггүй юмаа гэхэд дэмжин түлхэгч болох нь олонтаа. Ялангуяа дээрх тохиолдол бол театрт биш, хөл бөмбөгийн стадионд ч биш, эрх баригчдын эсрэг бухимдал тээж цугларсан талбайд гэдгийг сануулъя.Эндээс улбаалахад, бөөгнөрсөн олон хүнээс, ялангуяа янзан бүрийн үзэл бодол, зан авиртай, өөр өөр боловсрол, хүмүүжилтэй хүмүүс нэг дор цугласан байхад тэндээс ухаалаг шийдвэр эрүүл үйлдэл гарна гэж горьдсоны гарз. Мэдээж "ТАРЦГАА" гэж лүндэндэхээсээ наана ингэж цугларуулахгүй байх, цугларах "овоо"-г босгохгүй байхад л ухаанаа зарж байх нь хавьгүй дээр гэдэгтэй хэн маргах билээ.

13 comments:

Anonymous said...

ene tuhai 2 odor buten sonsson bolohoor odoo tuildaj bna, uyg ch shuuj uynii ch tuhai bodmoorgui baina, tolgoi hagarah ni ee

ganga said...

Heneetsen, uls torjson bichleg unshsaar zalhaj baital eruul uhaantai gants yum olj unshaad taashaav. Uneheer haramsmaar yum bolloo. Chinii surdag gazar hyataduud hevlel medeelliin heregsleeree yu gej dugnej baih yum?

3apaa said...

Ийм байдаг байжээ гэж...

Bayasum said...

энэ үзэгдэл маш том хэрүүлийн алим боллоо.. үүнийг тойрч хүмүүс, блогчид хоёр талцан бие биенээ үзэн ядаж, доош хийн хэрэлдэж байна.
нэг талд нь ардчилал, үнэт зүйлс, иргэний нийгмийг хамгаалж, нөгөө талд нь хүчирхэг төр, дэг журамыг хүссэн хүмүүс..

Оогий said...

Er ni bol dawgui bichej Taalagdlaa

xvv said...

Энэ удаагийн жагсаалын хувьд бол тэр дунд нь очиж үзсэний хувьд хэдий олон хүн цуглаж хөөрсөн байсан эртхэн шиг эвээр зохицуулах боломж байсан. Тэр нийлж байгаад польдчихмоор хүн нь байсан ч хүмүүс хүлээцтэй байхаар байсан байхаа... Ерөнхий сайд, ерөнхийлөгч нар юуг хүлээсэн юм бол?
Адольф Гитлер Рейхстагийг өөрөө шатаагаад сонгуульд ялж байсан түүх түүхэн бичигдэн үлдсэн байдаг...

3apaa said...

Чиний энэ нийтлэлийг Баабар шаагаад нийтлэлдээ ашигласан байна.

3apaa said...

http://news.gogo.mn/r/33353#prev-comment102473 энэ шүү.

Shinebayar.O said...

Yaj yawaad ch chinii blog ruu orchiw doo. dajgui yumaa, ih yum unshsan bololtoi, ish tataad, haritsuulaad l, gehdee yag unendee chi bid 2-t bol baga l da,
Za terch yahaw, bi bas china-d bdg, tegeel genet chamaig harahsan gj bodloo

Bagatur said...

Гитлер ч бас сайн ярьдаг нэгэн байсан...Их ч юм хийсэн гэнэлээ

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Гуга said...

Baabar ta 2 yagaad ug usegiin zoruugui adilhan duugardagiig medehgui yum. za ene yahuu. today jaahan unduutssaniig helehuu, blogtoo bicheed bas haliad hunii blogt bichih bolov. 90 onoos omno kommunnist uzel surtlaar ene muuhai, ter gutamshigtai, harin ene sain hemeen bugdiig uridaas nairuulan tavisan amidral urgeljilj baisniig odgoo zaluus hir oilgodog bol. amindaa business hiisen huniig muu har damiin naimaachin hemeen zarlaj shorond horidog baiv. za tegeed dargatai ug sorson negniig sahilga bat, yos surtahuunii dogoldoltoi hemeen yallah jisheetei. uuniig ergen sanahiin uchir, onoodor yag iim arga barilaar jagsaal tsuglaan gegch yamar muu muuhai yum be hemeen olon tumnii setgehuid noloolj dalduur tarhi ugaah boljee. ug ni bid erh choloogoo jagsaal tsuglaanaar olj avch bilee. mod chuluu arai bish l dee. Gehdee buur bolohgui bol mod chuluu barihad hurdeg ni mongoliih bish hun torolhtniih yum daa. Delhiid hun yos, uhamsar soylooroo terguuldeg France, europ-t ch mod chuluugaa barin temtsen baidag ni ue ue haragdaj l baidag. Magadgui ted iluu temtsdeg, tiimdee ch iluu hogjson yum biluu.
Baidliig ajaad baihad kommunism uneheer sergej baina daa. Mod chuluugaa barin temtsie gej urialah geegui shuu. yalgaj salgaarai l gej helmeer baina. nogooteiguur mongolchuudiin negen sonirholtoi zan gehuu chadvar gehuu baidgiig end bas helmeer sanagdlaa. Hervee zorilgo ni todorhoi, hiih uildel ni todorhoi, ter ni magadgui bichig tsaas too bodlogo met oyuhiih geheesee iluu har bor ajil baih avaas terhuu ajliig hormiin dotor delhiid hamgiin sainaar hiij chaddag ard tumen yum. Ene ni jagsaal tsuglaan, sayiin yvdlaar ch haragdaj baigaa. tegeheer magadgui bid mash tom buteen baiguulaltiig magadgui bogd uulaa setlen shine hot baiguulya geh met gantshan todorhoi zorilgo tavij niiteer hodolbol ene hugatsaand bid argaa olood ayandaa hogjchih baih shu..

Erkardo said...

igaa, guga ta 2 shu uneheer mongoliin buh zaluus bish yumaa gehed diilenh n iim urgun hureend boditoi uuruur helbel gaihaltai setgedeg bolchihvol mongol uls iiim doroi bhgui l bsan daa

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...