Thursday, 3 April 2008

залхуураад

Гиюүрч байна, гиюүрээд л байна, гиюүрсээр л ... өлсөж байна, өлсөөд л байна, өлссөөр л...

Залхуу хүрч үхэх нь ээ, гитар дарж сурдаг ч юм билүү. Манай сургуулийн Дон Жуан гитар лаг тоглодог юм билээ, бас морин хуур сурч байгаа, дараа нь төгөлдөр хуур дээр нэг хоёр ая дардаг болоод хөгжмийн боловсролоо түр азнана гэнэ ээ. Дэгдээхэй болохоор гитар сурна гэсэн чин эрмэлзэлтэй байдаг. Энэ жил шинээр ирсэн хархүү морин хуурыг уйлуулна, нөгөө нэг хархүү Ди Жи хийдэг гэсэн, бүр хөгжмийн ая зохиодог ч байж мэднэ, асар урлагийн мэдрэмжтэй манайхан. Ерөнхийдээ шинэ үеийн залуус л даа. Би ч мэдээж үзэгч.

Өнөөдөр бараг гарсангүй, тагтан дээр хальт агаар амьсгалсан ... жоохон гуниг байх шиг, санаад байн, хэнийг юм бүү мэд. Ядаж байхад залхуу хүрээд, яг хэнийг санаж вэгээ ч бодохоос залхуураад ... эртээд бамбаруушийн санал болгосноор "Малена" гэж кино үзсэн. Бөөн бөөн нулимс гаргасан. Сайхан бүсгүйн хүнд хувь тавилан, сайхан эгчид дурласан өсвөр насны хүүгийн ариухан хайр, чин сэтгэл ... үнэхээр кино, даанч бичихээс залхуу хүрээд байна. Итали кино шүү, заавал үзээрэй.

Хүнд юм өгөхгүй, хүнээс юм авахгүй байх нь авахаа л мэдэхээс өгөхөө мэддэггүй хүнээс мэдээж дээр, мөн адил өгөөд байдаг байж авахгүй байвал өөрөө үгүйрээд дуусна ... өгөх ч юмтай авч ч мэддэг байх алтан дундажийг барьж байвал зохино гэж Яалишидуодө хэлжий шүү.

Залхуу хүрсээр л ... дээш харж дэмий хэвтэхээс ч залхуу хүрээд байна. Дэлгүүр хэсэж домбоо стилиэ сольдог юм билүү, улирал солигдоход том хямдрал зарладагсан, би хоцорцон байх өө, яшиг залхуу ...

3 comments:

Bagatur said...

ёо ямар залхуу юм бэ.
бас залхуу хүргээд хаячхийн.
хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлж байна шүү. докторант гуай

2onki said...

yostoi zalhyy hurtel bichjee...unuudur neeg ikh saikhan yum hiije gej bodoj bsan ingeed bydaa...har ugluugruu Iga-giin bichlegiig ynshsanaas l bolloo:)

SARANTENGER said...

Хавар болохоор өглөө эрт босох, орой унтах, гээд л асуудал их байна аа. Залхуу их хүрч байна.

Би ч бас нэг гэнэн гэгээлэг юмнууд мөрөөдөөд байгаа. Юу гэхлээр нөгөө л хөгжмүүд. Төгөлдөр хуур дээр Yiruma - Kiss the rain, River flows in you, Tong hua - Guang liang зэргийг гялс тоглож сурах санаатай.

Тэгээд нэг том ресторан нээчихээд рестораныхаа голд нь цав цав том төгөлдөр хуур тавьчихаад баасан гаригийн орой төгөлдөр хуураа дарна. Эхний аяа дараал хүмүүс нижигнэтэл алга ташаал. Би үү аа гээл. Хүмүүс дахиулий дахиулий гэхээр нь 2 дахиа тоглоол. Тоглоол дуусангуут хүмүүс үүүүүүү аааааа гээл дахиад л дахиулъя гэхээр нь эцсийн юм аа дараал аая аая...


Эртээд нээрээ Отгоогийн тоглолтыг үзээд Өөжгийгийн гитар дарахыг харчихаад гитар тоглож суръя гэж бодож байсан юм. 2 3 хан хоногийн дараа НАРАНгийн нэг босоо хүлээн авалтад очтол Хийлч дээгий Хийлээ тоглож байхыг харчихаад хийл тоглож сурахаар Их дэлгүүр орж гялс нэг модон хийл худалдаж авдаг юм байгаа биз дээ.

Цаашид юу болохыг бүү мэд :p


Ер нь тэгэд төгөлдөр хуур энэ тэр сурчихвал найз охин энэ тэр бүү уяраал хайлаал, бүүр гоё гоё юмнууд болох шинжтэй.

Ёооё ямар их юм биччихвээ. залхуу хүрчихлээ.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...