Saturday, 5 April 2008

нэг өдөр

Сагсны тэмцээнд ороод чарлан дэвхцэж, чангаалцан таталцаж, сагсалзан сэгсэгнэж, самардан маажилцаж байгаад ирлээ. Өвөлжин ичиж хэвтсэн хүн гэнэт гарч ирээд хар хурдаар тэнхээ мэдэн хөдлөөдөхсөн биш аахилан бахардаж цээжинд цус амтагдаад золтой л талбай дээрээ үхээд өгсөнгүй, явчихаа л шахлаа. Тэмцээн дээр олон хүний дунд пааниктаж суухдаа орсон гарсан хөлхсөн гүйсэн хөөрхөн залуусыг харж амаа ангайж нүдний шилнийхээ хүнд рамыг холдуулж нэг ойртуулж нэг ... гүймөн бас сайхан амьтан юмаа ... залуу байхад Жексон хүү юун дээрээ гараа тавьж байгаад энд ч боов байна тэнд ч боов байна, энд тэндгүй боов байна гээд аюулын сэдэлтэйгээр дуулаад байдагсан, тэрүүн шиг л хаашаа ч харсан энд ч нэг хөөрхөн тэнд ч нэг сайхан энд тэндгүй царай лагууд ... хойноос нь хөөрөн жингүйдэж хорвоогийн уудмаас халин нисэж... гэвч хөөрхөн зэвүүнээнүүд хэтэрхий олон байснаас альруу нь нисвэл алс хойшид ач гуч нарт хэрэгтэй тустай байх талаар мэргэлж суусаар мунгинаж будилсаар байтал тэмцээн дуусаад тарж алга болсон доо, тэхдээ л тэр “халзан толгойтой царайлаг залуу байсаан, харж суусаар бүтэн өдөр өнгөрсөөөн, анх эхлээд тэр надруу харсааан, асар удалгүй инээмсэглэн ширтсэээн, нэг мэдсэн дэргэд ирсэн байсааан, тэр надаас бөмбөгөө өгөөч гэсээн, тэгээд дараа нь буцааж өгнө гэсээн гэссс---эээн ... тэр үнэхээр хөөрхөн залуу байсан, тэр тэгээд худалч залуу болсоон" ... худлаа худлаа надад бөмбөг байгаагүй ин.

Орой нь хүүхдийн төрсөн өдөр тэмдэглээд идэв уув наргив цэнгэв хүхив жаргав гэвэл гоё л байна. Төрсөн өдрийн эзэн хорин нас хүрч эдэр, хэнийг дормоожилж байгаан, намайг уу тээ, зэвүү хүрээл суугаад, зүгээр байхаар гээд уугаад, тэгж суусаар тасран алдаад, тэсэлгүй агсан тавиад, чи тЭэ ... өнӨӨдөр хорь хүрч болнО тээ, тэхдээ уЛаанбаатарт саяхан цас орсон зАа ... тА нар тэгж ярихгүй шү ... юу юм бииээ эцсийн эцэст ... ккк.
Уул шугамандаа бол улаан вино хундагаар уучихаад хурхирааск.

10 comments:

Unknown said...

хахахаха

SE said...

yooooOoooo chI nEeree AimaAr bIchih umAa

haHahA

xvv said...

нас нэмсний төлбөрийг хэнд ямар хэлбэрээр хийх үү?

iga said...

Хүү: нас нэмсний төлбөрийг хэнд ямар хэлбэрээр хийх үү? биш "хийх вэ?" гээч. хийх үү гэж асуувал хийх гэж байгаа зүйл чинь тодорхой байх ёстой шд, хийх үү болих уу гэсэн байдлаар асуусан болно гэжуга.

khuder said...

хахаха.
"аюулын сэдэлтэй" бичлэг болжээ.

Лхагваа said...

hehehe yamar aimar agsan yum be?

БЭ said...

haha, hugjiltei yumaa

Bilguun Turboli said...

хахахаха

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

ганц хундага вино нь шил юм уун халаалттай явсан бүсгүйг эцсийн замд үддэг нь, ангал дээгүүр зурайх эвдэрхий гүүрэн дээр тэг дундуураа тэнжигнэн тогтох хавтгийн ангал руу уруудан харсан хэсэгт бүргэдийн өд унан, хавтан харанхуй ангал руу унахтай юутай адил.

Ай, ангалд унасан хавтан дээр маргааш нь хичнээн олон зараа үүрлэдэг гээч, хай тоолшгүй ээ.

Anonymous said...

Hmmm yaadag balai tursun udur ve yah gej tiim yumand yavdiin alabtai bishdee. kkkkk

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...