Monday, 17 March 2008

...

Хар хөх Харли Дэвидсоноо унаад хөөрхөн залуу ардаа суулгаад бүсэлхий хавиараа тэврүүлсэн шиг, салхи татуулан сэгсэгнэж давхихад ч ... ээ дээ эм хүний жаргал их хотын дотор оо гэж.
Гэтэл нэгмуу социалист хулгайч гурван жил нөхөрлөсөн хар хөх Харлиг минь дэлгүүрийн гаднаас туучихсан байдым, ямар үзэл сурталгүй юм бэ... Бодохоор л сонин санагдаад байх юм, хар хөх өнгөтэй нь ч өнгөтэй л дээ, гэхдээ хоёр дугуй нь шалчгар, гинж нь зэврээд хяхтнадаг, нэг тормоз нь тасарсан, урд талын сагс нь санжчихсан, суудал нь хагархай, гурван жил нар бороо салхинд сарампай болтол эдлүүлсэн жаажгий муу жийдэг дугуйг минь ямбий гэлтгүй л хусчих юм аа, хулгайчын хийморь гомдмоор л хог болсон эд юмсан, авчихдаг л юм байна. Хөөрхөн залуугийн нүдэнд бол хэлхээтэй хөх төмөр ч хөл дүүжилсэн наддаа бол Харли Дэвидсон байсан юм шүү дээ эвий муу дугуй минь... хэдэн хэсэг хуваагдаад энд тэнд эрэг шураг болчихсон яваа даа. Зэвтэй яижгий төмөр ч гэлээ удах тусам үнэтэй санагдах болсон дугуйгаа орхиод явах нь дээ гээд сэмрэн алдаж байтал ...

Зө тэр ч яахав, социалист хулгайчууд хумслаа л биз, гэхдээ сүүлийн үед шал дургүй хүрээд байнаа, мэдээлэлийн эрх чөлөө гэдэг чинь асар үнэтэй юм байна шүү манайхаан, та нар жаргаж байгаагаа мэдэх хэрэгтэй ...

Би энчээ суусаар Төвдөд яг юу болоод яагаад байгаан бөө мэд, 10 хүн л үхсэн гэж албан ёсны мэдээ байна, хэдэн тэрслүү бачка нар самуун дэгдээсэн юм байх, зөвхөн тэрийг уншсаар байгаад яадаг муу хогнууд вэ гэх нь байшд ... ямар азаар монгол сайтуудаас мэдээлэл авч чадаад, нэг талыг баримтлагч болчихоогүй юм. CNN-ий гарчгуудыг гүүгл уншигчаар хараад дотогшоо орох гэхээр дандаа болохгүй, уржигдар оройноос эхлээд Юүтүб хаагдсан, Вики мики бол угаасаа хориотой шд, ямар сонин юм бэ, болиоч ээээ, зүгээр мэдээ уншуулчихаачээээээээээ … гэмээр л байна шүү. Аз болж би чинь ардчилал эрх чөлөөтэй Монгол Улсын иргэн юм шүү дээ.

3 comments:

SE said...

eeeeeeeeeeeeeeeeeeee

Bayasum said...

Аз болж би чинь ардчилал эрх чөлөөтэй Монгол Улсын иргэн юм шүү дээ.

ямммарр сайхан сонсогджийноо!..

ganga said...

Blogtoo butsaad irsniig medeed ihed olzuurhav. Orj gardag ail nemegdeh ni.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...