Friday, 21 March 2008

Жинхэнэ мөрөөдөл

Ингэж мөрөөддиймөө, шоолбол шоолж л бай, аадийн ...

Хүмүүс бүгд далай лам шиг ч юм уу, есүс шиг ч юм уу, ер нь тэр бурхан тэнгэрлиг хэн л байна тэд нар шиг болчихоосой цөмөөрөө ...

Тэгвэл дайн гарахгүй, хов жив ярихгүй, атаа жөтөө үгүй, хоорондоо хүлээцтэй, уужуу тайван ер нь л юм бүхэн шал өөр байх байсан даа. Бяднуус гадаад ертөнцийг л үлэв долов гэж биш, өөрийгөө шинжилж амдардагсан бол дэлхий одоогийнхоос хамаагүй гоё байхгүй юу. Хоёр гурван мянган жилийн өмнөх хүн одоогийн хүн хоёрын дунд мөн чанарын ялгаа нээх байхгүй дээ аягүй бол. Технологийн дэвшил сайн зүйл зөндөө авч ирж байгаа ч хүн лавдаг өөрчдөгдөхгүй л байна. Боловсрол соёлын чинээгээр хүмүүс мундаг болж байгаа гэх л байх, нийтээр аж төрөх ёс мосонд суралцаад овоо ч болсон биз. Гэхдээ хүн чанарын “боловсрол” хол хаягдаад байгааг хэн ч ярихгүй, ярихыг ч хүсэхгүй ... нэг тиймэрхүү л орчинд аж төрцгөөж байна шдээ, яадагшуу юм билээ ... “буцдийм” билүү яшиг, гсн. Би ч ялгаагүй зарим нэгний хувьд новш царайлцан явдаг л байх даа ... ккк.

Хүн чанар гэдэг ч юм уу, тиймэрхүү хэмжүүрээр дэлхийн боловсролыг тогтоогоод зэрэг дэв олгодог бол өнөөгийн зарим нэг ухаантанууд хоосон хоцорч мэдий шүү, янзан бүрээр байр нь солигдож магадгүй ээ, хэхэ инкээл би мэтээс авахуулаад ийм маягаар хүний мууд дурлаад ч байгаа юм шиг байхаар нөгөө сайхан дэлхий яана? ...

Ер нь болбаас ингэж л мөрөөддийм ... гэгээрцгээх боломжтой шүү гээд бидэнд заяасан ухамсар гэгчийг хүмсүүд хөгжүүлдэг болох цаг ирээдүйд ирнэ байх, \сэтгэхүйнх биш шүү, ухамсрын хөгжил\, хүүхдүүдэд цэцэрлэгээс нь авахуулаад “би хэнб” гэдэг дотоод сэтгэлийн хичээл заагаад л ... Оюун ухаанаар онож мэдчихээр зүйл биш, метафизик маягийн хичээл гэх юм уу даа. Тэгвэл өчүүхэн бөмбөрцөг дээр хумхийн тоос болж наалдсан бид огт өөрөөр сэтгэж эхлэх байх даа ...

Мөрөөдөл юм чинь гээд ийнхүү бүлтрээск. Хүн хорин настайдаа дэлхийг өөрчлөхийг хүсдэг, гучтай улс орноо өөрчлөхийг, дөчтэй гэр орноо, тавин насанд өөрийгөө өөрчлөхийг хүсдэг юм гэнэвш. Би ер нь хорьтой л доо гсн :b

8 comments:

ganga said...

Mo'roodoh chadvaraa alddaggui hun monh zaluugaaraa baidag gedeg biluu. Hunii mo's haayagui muudaad baihaar baigal ertonts hurtel gomdood hun amidrahad hetsuu davchuu bolood baih shig...

Bagatur said...

өөн

Ангаахай said...

гэгээрэх гэж юу вэ?

Оргил said...

... “буцдийм” билүү яшиг, гсн. Би ч ялгаагүй зарим нэгний хувьд новш царайлцан явдаг л байх даа ...

хамгийн ганган мөрүүд энэ байлаа гэж.
санал нэг байнаа. би бас хорьтойш дээ.

Idea said...

Найзыгаа би жигтэйхэн тод зүүдлэв, нялх амрагтай нь нойрондоо анх танилцлаа. Болоо ч үгүй цээжинд шүлгийн мөрүүд үлджээ, босьё доо ямар зүүд болгон биелэх биш...

Нялх амраг

Бяцхан амрагийн харцанд нь хайлан урсмаар
Балын амтад урууланд нь уусан шингэмээр
Гэнэн атлаа хэрсүү занг нь хайргүй шилбүүрдмээр
Гэгэлзэж дуулмаар бас уйлмаар орчлонг би яалтай

Эмтэрч дуусахгүй өдрүүдийг хурдхан шиг үдчихээд
Эмзэгхэн амрагийн үлдээсэн хөнгөн гунигийн үргээчихээд
Аз эзийн орчлонгоос юуг ч үл царайчлан
Адын хүсэл, шунал тачаалаас үүрд ангид байхсан.

Хэлж дуусаагүй үгсийг нь зүрхнээсээ арччихаад
Хатаж амжаагүй нулимсаа дотогш нь залгичихаад
Хуримын бэлзэгтэй залуухан амрагийн нүдийг мартаж
Хувь тавилангийнхаа залгаасанд чимээгүйхэн гэлдэрмээр.

Хоолой аргах гашуун нулимс гол зурж
Холдоод явсан учралуудаас халшран зугатмаар
Хорвоогийн бараан хийгээд баяслын туйлд гээгдсэн
Хорь хүрээгүй сөөсгөрхөн, миний л нялх амрагхан минь дээ...

/Зүүднээс төрсөн шүлэгийг цааснаа сандчин буулгалаа/

batld said...

hehe 20-30 hurtlee delhiig oorchloh geed diilehgui bolohooroo 30 hureed zaaz ulsaa l hogjuulj bval barav geed 30-40 medeej bas l hogjuulj amjihgui tegenguutee zaaz geree avch yavj bval barav .... 50nas: zaaz huuhduuddee daraa bolohgui ooriigoo avch yavah yumsan
hundetgesen batld

H.D.NR said...

Буддын шашины үндсэн зорилго нь хүн бүр гэгээрэх гэдэг шүү дээ.Тэгэхээр шоолох юм юу байхав.Яг үнэндээ бол би ч гэсэн би иймэрхүү бодолтой явдаг хэхэхэ

Anonymous said...

ухамсарын хөгжил сэтгэхүйн хөгжил хоёр юугаараа ялгардын бол?

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...