Saturday, 15 March 2008

уг чанар

Дээр үед шалиг зан удамшдаг талаар эрдэмтдийн дүгнэлт гарсан тухай мэдээ уншаад саваад уначихаж билээ ...

Гэтэл оргүй ч биш бололтой. Завхай шалиг болоход хүмүүжил, цаг үе, орчин нөхцөл нөлөөлдөг ч нэг тийм эх нь хээр алаг бол үр нь бөөр алаг билүү зүйр үгийн утга яваад байдаг шиг. Зарим хүн хүнийг юм үзээгүй бага дээр нь аваад суувал дээр мээр гэдэг, үгүйсгэхгүй л дээ, зөв байх. Дайнд явсан хүний сэтгэл зүй яаж цочирч эвдэрдэг бол, тэрүүн шиг л элдэв шалдавын юм туулсан хүн хажуудахаа өөр шигээ ургуулан хардахаас эхлээд хэцүү л байдаг байлгүй. Хүмүүс бага балчир, гэнэн цайлган үедээ сууцгаалаа, нас бол явдагаараа яваад хорь нэлээд гарна, гуч гарна, нийгэмтэй орооцолдож байгаа юм хойно юм юмтай тулгарна даа, юм үзээгүй хүн үзэж магадгүй, үзэхээрээ яаж ч магадгүй шүү дээ гэж.

Хүний унаган чанар гэж юм байнаа, өчнөөн л юм үзвэл үзэхээр байхад тас гүрийгээд яваа хүн хажуу дэргэдүүр зөндөө л байна, хүнтэй ханилаад үнэнч явах тангараг тавьсан хэр нь үсэрч наалдаад яваа хүн ч хаа сайгүй байна. Хүмүүжил төлөвшил нь хаашаа хальтрах вэ гэдгийг шийддэг ч эцсийн бөлөгт суурь чанар гээч зүйл хүнийг хөтөлдөг бололтой. Үүнийг хүүхдийн санаа гэж магадгүй л дээ, гэхдээ ингэж л бодлоо. Сайн хүний үр сүүтэй гүүний унага аа гэж ... цэцэн үг цэцэн л байдаг ажгуу.

6 comments:

Ноён Номч said...

blogt chini durlachaad.........

SE said...

tehhhhhhhhh

peakfinder said...

Hun heden huntei belgiin haricaand oroh n' tuhain hunii cusan dah testosteronii tuvshingees hamaardag gedeg. Tegeheer udamshdag gesen ug l dee. Gehdee udamshiltai huch tencuu negen zuil bol hureelen baigaa orchin yum.
Manai zarim zuir cecen ug uneheer goloor n' helchihsen baidag shuu.

SHILEGT said...

tsag tsagaaraa bdaggyi, tsahildag hohooroo bdaggyi gedeg l ynen bolj baih shigee...

Neu said...

Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг

xvv said...

Увсын Тэсийнхэн бүгд хулгайч нар байдаг гэж манай нэг Увсын найз яриад байсан. Бүүр боловсролтой хулгай хийж болохгүй гэдгийг мэддэггүүд нь өөрийнхөө юмыг орохдоо тавьчихаад гарахдаа авч гардаг гэжүгаа.

Бас аюултай юм шүү тээ. Тэрэн шиг л юм байна л даа...

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...