Sunday, 7 October 2007

Эмос дархлаа

Бат Үүл гишүүний нийтлэлүүд сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв болоод байна. Уншигчдын хувьд Даяар Монголын залуусын буруу ба зөв гэдэг дээр талцаж хуваагдаад Бат Үүл гишүүнийг дэмжигч эс дэмжигч гэсэн байдалтай “үгийн сэц” булаалдсан шиг. Мэдээж Үүл гишүүн нацист гэгдсэн хэдэн залуусыг шанаадахсан гэж загатнасандаа, эсвэл ирэх сонгуулийн очков авах гэсэндээ ийм эмзэг сэдвээр оролдсон гэж бодохгүй байна. Алив нийгэмд тодорхой хэмжээгээр экстренизм байдаг, гэхдээ Даяар Монголын залуусын хэт үзэл нь туйлширсан үйлдлээр илрээд улмаар нийгэм даяар даамжирч халдварлавал бид үнэндээ салхины өөдөөс нулимсантай ялгаагүй. Бат Үүл гишүүн салхи ирж байхад нулимах тухай биш дулаан байшин сав бариад биеэ хамгаалах тухай ярьж байгаа болов уу...

Ер нь үндэсэрхэг үзлийн тухай биш үндэсний үзлийн тухайд. Бид хүн, гэхдээ хятад биш, америк биш, орос биш, МОНГОЛ хүн, энэ бол удам угсаа түүх соёл хэл ус ёс заншил ахуй орчин нутаг дэвсгэр төрөл садан гээд биднийг нэгтгэж ижилсүүлж буй энэ олон хүчин зүйлийн огтолцол дээр цогцлон боссон үнэт зүйл. Үүгээрээ бид бусдаас ялгарч өөрсдийгөө мэдэрдэг, бахархалтай явдаг. Энэ үнэт зүйлсрүү халдах юм бол миний оршин тогтнохуйд заналхийлж буй хэрэг, хувь хүнээр бол эмосруу нь халдсантай адил.

Бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл, түүнийг дагалдах уур ичилт бахархал бүгд нийлээд улс төрийн амьдралд онц ач холбогдолтой хүний нэгэн цогц бодьгал шинжийг бүрдүүлдэг ажээ (Ф.Фукуяама “Түүхийн төгсгөл”). Ерөөсөө хүн төрөлхтний түүх бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл дээр өрнөдөг гэх Гегелиэс эхтэй үзэл.

Монголчуудын хувьд орос ба хятадуудад хандах хандлага яагаад жирийн иргэнээсээ авахуулаад ондоо байдаг гэж? Яагаад гэвэл бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн (өргөн утгаар) бидний хүсэл эрмэлзэлд орос, хятадууд өөр өөр ханддаг учраас тэр. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар Монгол Улс гэдэгтэй хэн ч маргахгүй нь мэдээжийн боловч хятадууд түүх сурах бичгээрээ үе дамжуулаад монголчуудын “эмос”-ыг үл тоомсорлодог болохоор бидний далд ухамсарт байнгын тэмцэл уур уцаарын мэдрэмж төрж, түгшүүрт автан, тайван суух аргагүй болж буй. Хятадууд хэзээнээсээ л бидний эмосруу халддаг байсан, тиймээс ч монголчууд мөн хэзээнээсээ л хятадад дургүй явсан.

Байнга шахуу тийм байдаг атал юуны учир ойрдоо урьд урьдынхаас илүүтэй нийгэмд туйлшрал үүсэх хүртэл хурцдаад, эмзэглээд эхлэв ээ? Хариугаа хятадуудаас хайх уу? Болно, гэхдээ хятад байна уу хаанах байна ялгаагүй, улс орон л юм чинь бодлогоо явуулж байгаа, “чи төлөвлөхгүй бол төлөвлөгөөнд орох болно” гэдэг дээ. Бид төлөвлөөгүй эсвэл дутуу төлөвлөсөн учраас бусдын төлөвлөгөөнд ороод эхэлсэнээ мэдэрсэн ч юм уу үндэсэрхэг үзлээ төвийлгөж монгол монгол гээд цам харайх болсон нь цаанаа сайн сайхан агуулга лав биш ээ. “Би” нь алга болчих гээд байгаа хүн л байн байн “БИ БИ... Би ингэсэн Би тэгсэн, энэ чинь БИ” гээд онцлон тэмдэглэж чухалчлан дурдаад унадаг даа ... Магадгүй бид монгол гэх үнэт зүйлсээ бататгах, шинэчлэх, орчин үеийн сэтгэхүй үйл ажилд нийцэхүйцээр өөрчлөн зангидах хэрэгтэй болсон ч юм билүү... Соци үеийн үзэл суртлын их давалгаа өнгөрсний дараа Ардчилалын үнэт зүйлс бидний оюун санааны хоосон орон зайг эзлэх болсон хэдий ч бусдаас өөрсдийгөө ялган мэдрэх тэр бахархалыг үндэсний үзлээс өөр юу орлох билээ. Энэхүү үндэсний үзэл нь гадны салхинд ганхахгүй, дотроо хагараад байхааргүй соёлын дархлаатай, улс төрийн баталгаатай, эдийн засгийн тулгууртай байвал, би би гээд цовхчоод байхааргүй болох биз ээ.

Жич: Хятадын “Глобал таймс” сонины 2007 оны 9-р сарын 3-ны өдрийн дугаарт сэтгүүлч Хуо Вэний бичсэн “Монголын хэвлэл мэдээллүүд Хятадын хар ажилчдын асуудлыг хөөрөгдөж байна” гэсэн гол гарчиг, “ажлын байрыг нь булаасан гэдгээр ард түмний дайсагналыг дэвэргэж байна” гэсэн хөмсөг гарчигтай нийтлэл гарсан бөгөөд үүндээ “Өдрийн сонин” “Ардын эрх” “Зууны мэдээ” сонинууд дээр гарсан мэдээллүүдээс иш татсан байх агаад монголд очсон тэдгээр хятад хар ажилчид ч мөн амьдралын эрхээр мөнгө олох гэж очоод бусдад олонтаа хулхидуулсан хохирогчид болох тухай дурдсан байна.

14 comments:

dugi said...
This comment has been removed by the author.
dugi said...

Hyatduud neeree ih zevuun bna shoo.. Yaya daa bz ain..Commentiig uuriinhoo blogiin "Dotor hunii uhaan" deer terlev shoo ;) Uzeed haraadhiig bodooroi ho

sanakae said...

Томчуулд хууль үйлчилдэггүй, хэнэггүйчүүдэд нь хууль байдаггүйгаас болж иймэрхүү юм бий болж байгаа гэж боддог юм. Энэ угаасаа улсын бодлогоос шууд хамааралтай. Арчайгүйнх шд. Хавцлын доороос мянга хашгирсанч хавцал дээр байгаа хүмүүст нь хамаагүй байгаа хойно.

3apaa said...

Ойрд уншаагүй гэмээр сайхан нийтлэл байна.
Өөр бусад блогчин нөхдийн үндэс-ний үзлийн талаар хөндөж нийтэлсэн бичлэгүүд миний эмзэгийг олж дардаг юм. Болсон болоогүй коммэнт олныг бичсэндээ...
Бодол санаа гэдэг чинь бодох санах тусам өөрчлөгдөөл байдаг юм шиг байна.
Үндэсний үзлийн цаад шалтгаан нь заавал муухай хятад хүндээ ч биш Хүнд хүндлүүлэх шаардлага буюу бусдаар өөрийгээ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн эрмэлзлээс үүдэлтэй. Мэдээж хэнбугай ч гэрт нь өмхий амтай ажилчин хужаа орчихоод шээж бааж эмс охиды нь бузарлахыг харж тэвчихгүй нь тодорхой. Хүндлүүлэхийг л хичээн хүлээнэ. Нөгөө хар хятадууд нь тэр байдлыг нь анзаарж ч дөнгөх ухамсаргүй.
Хятадын ард түмэн Оросын ард түмний боловсрол ухамсрын ялгааг харьцуулан үзвэл бид яагаад Хятадад илүү ихээр ундууцдаг нь харагдах байх. Наад захын хятад ажилчин орос ажилчин хоёрын аливаа юмс үзэгдэлд хандах хандлага газар тэнгэр шиг ялгаатай харагдана. Ядаж л Хятадын тосгон Оросын тосгон гээд санаандаа ургуулж бод. Ухамсар, боловсрол, зан заншил болон нийгмийн бусад харилцаанд хувь хүний хандах хандлагын доголдол бусдыг өөрсдөд нь дургүй болгож байгааг үзэн ядуулагч этгээдүүд ойлгодоггүй нь харамсалтай.
Дахиад дотроо нэг бодож үзье. Сингапурын Хятад VS Хятадын тосгоны хужаа... Өөр санагдаж байгаа биз?

Rhia said...

Zaraa oros hyatad 2iig haritsuulah gejee. bidend oros ah nar eeltei sanaggdag ter bol unen.
200-gaad jil manjiin darlald bsan geed l humuus amaa uralduulaad l hyatdad durgui sanaagaa ilerhiileh ni olon bdag. bid nar(Chingis haan)oor ulsyg dairan dovtolj, uiveen suitgeegui gej uu?
200 jil manjid darlagdaad daraagaar ni 70-aad jil MAHN terguutei orosyn noloond 70aad jil socialits (SSSR-iin daraa delhii deer 2 doh socialist uls) oron yavsan. Tegeed l honhny duu, talbai deerh jagsaan tsuglaan, glucostoi us l uuj olsgolon zarlaad(enhiin buyuu huch heregleegui arga), MAHNyg "unagasan". Ter uyeiin Gorbachev terguutei "ah"-yn talyn humuus MAHN-d.. eserguutseed demii, buugaad og, odoo tsag ni bolson gej zovloson yum shig bnalee. za tegeed l hot oron nutgiin heden elite-uud huch negtgen tsuglaan jagsaal hiij, ardchilal, erh choloog magtan duulj, toriin idert garvuu gsn anhny choloot songuuliar MAHN-d huga tsohiulj shivshigee hutgasan. Beltgel muutai bsan geh(hodoo oron nutag dah uhuulga taniulga bas surtalcilgaa dutuudsanyh bsan g.m.). unen l dee. tehdee olon nam, olon urgalich uzel yuu yuunaas chuhal gej het yarisny ur dund ter uyed bsan 3,4 (ardchilsan nam, undestnii devshilt nam, social democrat nam..) nam ni ehleed sanaa neg bsan ch suuldee 1 sanaa ni zamhraad yavaandaa huch noloo ni buuraad tegeed songuulid yalagdaasag orost bid (bidnii emee ovoo, eej aav ) nar yaagaad eeltei bdag ve? Odoogiin hyatduud shig het ilen dalangui "ongiroogui", tsugtaa kolhoz, sovhoz, traktor tramvai gej duulaad hamtdaa hogjih gesniih bolov uu..Darhand mah, aris, barilgyn uildver kombinat barij ogood l, Erdeneted uul uurhain bas l uildver kombinat barij bosgoltoj ogood l. hichneen hyamd uneer mgl-iin zes molibdeniig mgl-oos gargaj bsan ch gsn, perestroika giin ueyiin Ganbold(Aziin hogjliin bank-nii hii gesen bugdiig hiisen, ulsyn mongo boloh 85 saya nogoonoor toglood aldtsan nohor) terguuten shig bolovsrol, emnelegiin salbaryn ul haihraagui oros. ogohoo ogood avahaa avsan yumuu daa oros. aa harin hyatduud, yaadag ve? ali boloh ihiig avaad l avaad l monjood l bhug bodno. ene yuutai holbootoi bol? hyatad het olon hun amtai, har bagaasaa l hen huntei orsoldoj bdag bolhoor ter yum bolov uu? huniig geh setgel, hund ogoh "talh" -nyh ni hemjee orosuudtai haritsuulbaas baga. za tehdee nurshilgui shuud bodloo heleh yum bol, yavj yavj manai heden darga nar huviin ashigaa bodoj hyataduudtai huivalddagt, tegeed irged ni nuden balai chihen dulii yavdgaas bolj bdal hurtsdaad bgaam bus uu? za haduurna gej eniig l heldeg bh

Anonymous said...

Гоё өгүүлэл болж, үгний сонголт, өгүүлбэрийн найруулал, зүйрлэл гээд л. Гэхдээ яг одоогийн болоод байгаа үйл явдлын гол шалтгаан нь тэднээр хүлээн зөвшөөрүүлэхдээ биш, зүгээр л Монгол нутагт хэтэрхий олон хужаанууд ороод ирсэн, үүнээс үүссэн нийгмийн бухимдлийн давалгаа гэж бодож байна. Аль ч орны иргэд ингэж олноороо ороод ирвэл бид бухимдах л байсан байх, гэтэл бүр хужаанууд шүү :) тэгэхээр бүр ойлгомжтой.

Харин тэр үзэн ядалтийн хувьд бол ёстой үнэн бараг Монгол хүн болгон хятадыг үзэн яддаг тэгэхээс ч өөр аргагүй, зүйрлэх юм бол хятадууд японуудыг үзэн яддагтай төстэй байж болох юм. Тэд үргэлж японийг арлын түгжигдсэн хүчирхэг улс, хэзээ нэгэн цагт арал нь алга болж мэдэх учираас эх газарлуу үргэлж санаархдаг (одооч), энэ нь ч түүхийн хугацаанд олон илэрсэн, олон ч хятадийн амийг авсан болохоор ойлгоход хэцүү юмгүй. Үүнтэй ижлээр бидэнд тэднээс болгоомжлох, үзэн ядах шалтгаан мундахгүй. Наад захын жишээ гэхэд 1.3 тэрбум хүн түүний хэтийн өсөлтөнд өнөөгийн хятадын газар нутаг үнэхээр жижигдэнэ. Тиймээс тэдэнд газар хэрэгтэй, энийгээ ч тэд нар өнгөрсан түүхийн хугацаанд бидэнд хангалттай ойлгуулсан, одоо ч энэ бодлогоо явуулсаар байна. Түүхийг гуйвуулах, гуйвуулсан түүхээрээ иргэдийнхээ тархийг угаах, гээд л тэдний хийж байгаа увйгүй зүйлсийг дурдуул дуусахгүй.
Гэлээ гээд бид нар муудлаа муурын байшин шатлаа гээд буруу хараад суучуул бид л хохирно, тиймээс энэ тэрэнгээр худлаа үсчиж, хоосон агсарсаны оронд сайн бодоод, ярилцаад, төлөвлөөд ажлуул уг дээрсэн. Гэхдээ одоогийн төрд байгаа зарим хүнийг харахаар үнэхээр Монголын ирээдүйд итгэл алддаг шүү :sigh:

За тэр улс төрч яахав амь амьдарлаа бодоё гэж :)

Жич: Нээрээ ингэхэд "эмос" гэж яг юуг хэлээд байна? Abbreviation юмуу гэтэл биш байхын, лав л англи үг биш, орос үг юмуу?? Хүмүүсээ хэлээд өгөөч.

Anonymous said...

emos gej yu vee?

Anonymous said...

ih primordial handlagatai yum. :) Odoogiin ene undesteneer huvaagddag word order chin aj uildver hugjij ehelsnees uudeltei suuliin heden zuunii tuuh gevel umnu n humuus yaj uuriiguu medreed, busdaas yalgarah heregceegee neg yum hangaad yabsan um bol? tegeed ch ulsiin hil hyazgaar undesnii hil hyazgaar 2 tugs hiilsen uls gej baidaggui l geed sudlaachid n margaad baidiim baina le sht.

Tegj baital nationalism bol biologiin heregcee bolood tuuchihlaa. Us, agaar, hool, erh chuluu shig heregcee bolj taarah n. Nadad bol zarimdaa Mongoloor yarisan dorvol Angliar uuriiguu ilerhiileh amarhan baidag. Yos zanshil gej neg ih suid boldoggui. Mongoloos iluutei Hawaiid amidrah durtai. tegeheer bi uuruu uuriinhuu "emos" (what on earth is that?), orshin togtnoliig suid hiigeed yavaa gesen ug bolj baina uu?

Fukuyamagiin thesis aimaar essentialist handlagatai sht, wake up. 21 r zuun shu de. modernism, post modernism geed buun buun davalgaa yavaad unguruh gej baihad antique gargaj ireed unshaad yariad yavaad baih um. zalhuu baina uu medeelelgui baina uu?

Anonymous said...

"эмос" гэж ямар үг болохыг мэдэхээр сониучирхаад буцаад ороод ирлээ. Зарим нэгэн хүний arrogant ч гэмээр comment-д хариу бичихгүй байж чадсангүй.
Sorry Igaa if it messes up your blog. But you can clean it up anytime right ;)

Дээрхи хавайд очих дуртай хүнд: үндэстэн, гарал угсаагаараа "хуваагддаг" чинь аж үйлдвэр хөгжихөөс ч өмнө байсан байхаа, чамайг хүй нэгдлийн үед хүмүүс овог омгийн зохион байгуулалттай байжээ гээд л ном сониноос зөндөө уншсан байх гэж бодож байна (сургуульд явсан бол). Дараагийн өгүүлбэрийн хувьд яг юу хэлэх гээд байгааг чинь ёстой ойлгосонгүй тэрэндээр маргалдаад байх юу байна?

Nationalism гэж үндэстэн, нийгэмтэй холбоотой ойлголт байхад яаж яваад биологийн хэрэгцээ болчихдог билээ? Дараагийн өгүүлбэрүүдийн хувьд энд хэн нэгэн батаа, дулмаа эсвэл чиний тухай яриагүй Монголын нийгэмд болж байгаа үйл явдал, үндэсэрхэг үзлийн тухай хүмүүс санаа бодлоо илэржийлж байх шиг. Бүр тодруулбал Бат-Үүлийн нийтлэлийн тухай. (as for hawaii, who doesn't like to go that island)

Хүмүүсийг унтаахай, хоцрогдсоноор нь дуудахын оронд тэр яриад байгаа Fukuyama's thesis-с юу уншаад юу сурсанаа хэлээд биднийг гэгээрүүлээд өгүүл яасан юм бэ? Хальт wiki-дэхнээ "highly controversial" гэж байхын тэгээд ч өөрөө сүүлдээ тэрийгээ "incomplete" гэсэн гэнэ:
http://en.wikipedia.org/wiki/The_End_of_History_and_the_Last_Man

-Tulga

hasha said...

EMOS club geed online klub baidag. Ternii tuhai yum bolov uu gej bodson chini...yostoi medkui yum baina:D

хүү said...

Гэхдээ би бол мэдээж өөр зүйл, хамаагүй ухаалаг илүү зүйл хийх шаардлагатай гэж боддог ч тэр залуусыг бол буруутгаж чаддаггүйээ. Ямар нэгэн хэмжээгээр тэдний хүчээр л одоохондоо бага зэрэг ч гэсэн бидэнд хэрэгтэй юм болоод байгаа болов уу,
Гэхдээ үерийн усыг далан барьж, эсвэл шуудуу таталгүй гялгар уутаар аргацаагаад хэдий удаан тэсэх билээ дээ.. Зөв бодлого зөв зохицуулалт хийх хэрэгтэй байхаа...
Хятадын нэг сайд ирчихээд Монголчууд хятадаас ажилчин албан ёсоор авдаггүй, энэ асуудал бидэндтэй бараг хамаагүй, хэрэв хүсвэл гэрээгээр ажилчин өгч болно. Тэгвэл асуудал өөр болно гэсэн юм ярьжийлээ... Гэхдээ л 60 хэдэн онд гэлээ Хятадууд олноороо орж ирсэн байхад УБ-т яаг юу болсныг одоо мэдэх хүн байдаг юм болов уу? Чи нэгэнт харанхуй гудмаар явж байгаад яахаас ч буцахгүй болсон дээрэмчидтэй тааралдсан бол цагдаа цагдаа гэж орилж байснаас тэдэнтэй хүч хүрэхгүй байсан ч эцсээ хүртэл үзэлцэхээс өөр арга чамд байна гэж үү? Цагдаа чамайг сонсоод ирэх үү? Монголд бол энэ бүүр ч эргэлзээтэй...

melkadies said...

Ийга чи бас овоо юм бичдэг хүүхэд байна ш дээ. Хятадад дургуйн хувьд энэ нь зайлшгүй асуудал үүнийг зөвхөн одоо болж байгаа улс орон болон хүмүүсийн харилцаа, боловсорлын ялгаа энэ тэрээр тайлбарлах аргагүй. Монгол хүний яс маханд шингэсэн бодол. Олон зуун мянган жилийн турш хэн хэнийгээ барьж идэх вэ гэсэн сөргөлдөөний үр дүнд үүссэн нэг ёсны дархлаа. Энэ бодлын хүчинд л бид амьд үлдэж одоо ингээд төрөлхи монгол хэлээрээ блог хөтлөөд сууж байна. Энэ үзэлийн ачаар л бид өөрийнхөө түүхийг ам бардам хэлж онгирч чадаж байна. Миний ажигласанаар энд тайванд ч бас тиймэрхүү үзэл байдаг бололтой. Зарим нэгэн түүхийн гаралтай зүйл дээр ер нь л сөргөлдөх гээд байна шүү. Энд ч бас нэг ёсны монголчуудаас хамгаалах дархлааны элемент ажиглагдаж байна. Энэтхэгийн ерөнхий сайд асан Жавахарлал Неру цагаан хэрмэн дээр оччихоод ингэж хэлжээ. Энэ хэрмийг барьсан ард түмэн агуу юм. Бариулсан нь бүр агуу юм. Гэхдээ бид түүхээрээ амьдрахгүй одоо байдал өөр болжээ. Яаж амьд гарах вэ гэдэг дээр л толгойгоо ажиллуулах хэрэгтэй болжээ. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал бол ердөө л амьд гарах эсэх нь эргэлзээтэй болчихсоныг өөрийн мэдрэмжээрээ хүмүүс, монголчууд мэдрээд түүнд хариу урвал үзүүлж байгаа л хэрэг. Хэрвээ нэгэнт хятадуудын тоо ихсээд ирвэл 60 аад онд авч байсан шиг нэг өдөр бүгдийг нь вагонд ачаад явуулчихаж бид чадахгүй. Иймд бид ердөө л сэргийлэх л хэрэгтэй. Бидэнд зам, байшин барилга гэх мэтийн зүйл хэрэгтэй одоо энэ хятадуудын ажиллаад байгаа. Нэг бодол: Бидэнд цус маань илүү хэрэгтэй. Наанадаж хэлэхэд оюутан байхдаа би нэг судалгаа сонсож байсан. Аливаа улс үндэстний 2 хувь нь өөр цусаар солигдоход тэр нь 50 жилийн дараа тухайн үндэстний генийн бүтцэд маш их нөлөө үзүүлэх тухай.
Хоёр дахь бодол: Бид зам барьж чаддаггүй юм болов уу. Биднээр зам бариулж чаддаггүй юм болов уу. Өөрдсөө бариад сурчихвал уул нь дээрсэн. Бидний бүтэн нэг үе өөр оронд боол шиг ажиллахад бэлхэн байна. Явахад бэлхэн байна. Хятадын нэг үеийн тодорхой хэсэг нь монголд ирж амьдархад бэлхэн байна. Бас явахад бэлхэн байна.

Anonymous said...

soirholtoi yariltsag baina. Yah ve? bi zaaval dahin orj irnee... hud chilchihlee, yo yo yadahdaa kril usgeer bugdiig ni unshih yumsan ....

Эркардо said...

гайхамшигтай. бичээд байгаарай.