Sunday, 19 August 2007

хэсэг хугацаа

Юуны өмнө Конфи, Амар аа, манийхаа “явчихлаа party”-г нижигнүүлээрэй гсн. Зун яалт ч үгүй шоуны улирал юм аа, яаж ийж байгаад диско баар дамжаад амжсан, мэдээж Бриллиант эдэр моодноос гаран алдаж, Метрополис-ийн транс хэмнэл, ион орчин залуусыг манаруулжийнэ УБ-д. Гэснээс УБ-ын хамгийн гоё нь “маамуу ирэх”, биш ээ бороо орох. Борооны дараах чийг сэнгэнэсэн сэрүүн тэр агаарт үүрд үхчих юмсан …
Сонирхуулахад “Найрамдал”-ын наахна Сar cinema-тай болсон биш хөөрхий зайсан толгой “яс амарч” байх шиг. Залуус цэвэр агаарт кино үзэнгээ од тоолсон ч болно гсн. Залуус гэлтгүй хүмүүс хувьд оногдсон цагаа аятайхан өнгөрөөчих газар нэг нэгээрээ нээгдээд л байна, Сar cinema-гийн залуус цоглог шүү, 22, 23-тай гэхэд овоо нүсэр ажлыг асар мэдрэмжтэй амжуулсан байгаам. Захихад аймшгийн киног зарлаж байгаад үзүүлээрэй :D
Одоо УБ хэдэн гоё спорт талбайтай болчихвол ч … цөөхөн хүний очдог бичкэн бассейн биш, тусгай фитнесс ч биш, сагснаас өөр юм тоглож болдоггүй модон заал бас биш, цаг гарахад л очоод байж болдог теннис, бадминтон, тэшүүрийн гээд зориулалтын талбай заалнууд мөөг шиг гараасай …
гэхдээ л pub-ууд гандан буурахгүй ээ :)

Зун ч дууслаа даа. Зуун жилийн ганцаардал шиг цаг хугацаа эргэн давтагдах мэт нэг мэдэхэд чийг нэвтэрсэн их хотын нүргээнд буйдхан өнгөрдөг нам гүм өдрүүд эхэллээ ингээд. Баяртайяа угтан авч Буэндиа шиг хаалгаа түгжээд сахал үсээ ургатал нам сууя гсн.

4 comments:

3apaa said...

Куэ нээрээ энэ Ига мөн ч мэдээлэл сайтай байна шүү. Ига ч гэждээ би гэж мангар хар юм хажууд кар сийнэмаа нээгдэж гэнэ, Бриллиант, Метрополис эдэр гэдэг мэдээллүүдийг хаа холын Игагаас л олж мэдхиймдаа. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхы байз. Харин Зун дууслаа гэдэг үг чин ч тун муухай уншигдаж байхчвээ. Энэнийхээ оронд налгар намар ирлээ гэвэл...

Unknown said...

Хөөх нээрэн тэнд чин очиж кану үзэх гэсээр байтал зун дуусах гэжугаам байшд.
...Хожим хайсны тэнд буудуулахаар туугдаж явахдаа төө сахалтай Ингааг харахын биш бээз гээд солиороод унахгүй юу хэ хэ :D

Anonymous said...

Хөөрхий тэр муу гормон.

Anonymous said...

Harin tiimee 100 jiliin gantsaardal shig....

Goy bichdeg.Kife-g suuliin paragraph-s avlaa.Teneg bish!!....

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...